Like water For chocoLate


Гоц халдварт оюун ухаан

Оруулсан: 10:00 2007-09-05 Дөвчигнөл

Оюун ухаан, ухаарлыг чи хаанаас олж авдаг вэ? Бид оройн хоол идээд ширээ тойрон сууцгааж байсан бөгөөд дээрх асуулт бол тэр орой ээлжлэн ээлжлэн тавигдаж байсан олон асуултуудын нэг байсан. Хамгийн залуу болоод ч тэр юм уу, би асуулт болгонд эхэлж хариулаад байсан юм. Миний хариулт - Юм уншаад өөрийн бодолтой харицуулаад ухааныг олж авдаг гэсэн хариу хэлсэн. Хүмүүсийн хариулт өөр өөр байсан. Тэгэээд дараа нь боддож байсан чинь, миний хариулт буруу, буруу бишээ дутуу байсан ч юм шиг. Бүүр голыг нь орхиод хэлсэн байжээ гэж бодсон юм. Би бусдаас ухаарлыг олж сонсдог. Бүүр дандаа. Ингэж бодсоныхоо...

Холбоос

Сонголт

Оруулсан: 10:29 2007-04-10 Дөвчигнөл

"Сонголт" гэдэг нэртэй нэг ном уншиж байсан. Түүн дээр яг л "Devil wears Prada" дээр хэлдэгчлэн "Сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт чинь энэ шүү дээ" гэж бичсэн байдаг. Тэр номыг уншхаас өмнө би сонголт хийж амьдарч явснаа ухаараагүй явсийм. Ямар нэг шалгалт шүүлэгт тэнцэх,унах, хүнтэй уулзах, хоол идэх, инээх ,уурлах, үг хэлэх одоо энд ингээд бичих хүртэл миний сонголтоор л болж байгаа гэдгийг мэдээгүй байжээ.

Миний хувьд өнөөдрийн сонголт юу байваа гэвэл над дээр нилээд удаж байгаа нэг ажлыг шууд хойш нь тавиад блог нээгээд энэ үгийг бичээд сууж байна. Хихи. Тэр бүү хэл төрө...

Холбоос

Нарнаас нар руу, сарнаас сар руу

Оруулсан: 17:29 2007-03-09 Дөвчигнөл
Хэхэ Legacy girl-д баярлалаа. Сэтгэлээр унаж байснаа амиа хорлосон мэт алга боллоо хэд хоног. Нар нарны хооронд сар сарны завсар амьдрах гэж зүгээр үгээ хэлж үстэй толгой майжих юм даа. Нэг олон улсын хурал зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн хэд хоног мачийлаа. Баахан дарга нартай ажлын хэсэг болсон болхоор над шиг шувуунаас өөр ажил хийж гүйх хүн байхгүй хэцүү эд байна. Тийшээ ийшээ худал үнэн хэлж гүйсээр байтал ядарч унах нь. Хамгийн инээдтэй нь хийгээд байх тусам тэр яасан энэ яасан гээд бүгд над руу асах шинжтэй. Ямар нэг юм бүтэлгүй болсон бол би буруутах байсан боловч азаар амжилт дү...
Холбоос