Like water For chocoLate


Нарнаас нар руу, сарнаас сар руу

Бичсэн: 17:29 2007-03-09 Дөвчигнөл
Хэхэ Legacy girl-д баярлалаа. Сэтгэлээр унаж байснаа амиа хорлосон мэт алга боллоо хэд хоног. Нар нарны хооронд сар сарны завсар амьдрах гэж зүгээр үгээ хэлж үстэй толгой майжих юм даа. Нэг олон улсын хурал зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн хэд хоног мачийлаа. Баахан дарга нартай ажлын хэсэг болсон болхоор над шиг шувуунаас өөр ажил хийж гүйх хүн байхгүй хэцүү эд байна. Тийшээ ийшээ худал үнэн хэлж гүйсээр байтал ядарч унах нь. Хамгийн инээдтэй нь хийгээд байх тусам тэр яасан энэ яасан гээд бүгд над руу асах шинжтэй. Ямар нэг юм бүтэлгүй болсон бол би буруутах байсан боловч азаар амжилт дүүрэн өнгөрлөө. Япончуудтай хамтран зохиосон хурал бөгөөд Япон зохион байгуулагчид сүрийг үзүүлж энэ тэнд үсэрч очиж бөгтөгнөөд, Монгол зб -нууд аажуу тайван алхалж зоогийн ширээнд хамтдаа сууж гударсаар өндөрлөв. Ямар сайндаа Ардчилсан орны хүүхнүүд өөр юм даа дарга нартайгаа зэрэгсэж суугаад л байх юм гэж хэлүүлж байхавдээ. Засс ямар япончууд шиг бөгтөгнөж сурсан биш гэдийж яваад л дуусийшд. Нэг гое юм нь гэвэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн эмиритустай танилцаж олон талт санал солилцов.
Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax