Like water For chocoLate


Гоц халдварт оюун ухаан

Бичсэн: 10:00 2007-09-05 Дөвчигнөл

Оюун ухаан, ухаарлыг чи хаанаас олж авдаг вэ? Бид оройн хоол идээд ширээ тойрон сууцгааж байсан бөгөөд дээрх асуулт бол тэр орой ээлжлэн ээлжлэн тавигдаж байсан олон асуултуудын нэг байсан. Хамгийн залуу болоод ч тэр юм уу, би асуулт болгонд эхэлж хариулаад байсан юм. Миний хариулт - Юм уншаад өөрийн бодолтой харицуулаад ухааныг олж авдаг гэсэн хариу хэлсэн. Хүмүүсийн хариулт өөр өөр байсан. Тэгэээд дараа нь боддож байсан чинь, миний хариулт буруу, буруу бишээ дутуу байсан ч юм шиг. Бүүр голыг нь орхиод хэлсэн байжээ гэж бодсон юм. Би бусдаас ухаарлыг олж сонсдог. Бүүр дандаа. Ингэж бодсоныхоо дараа оюун ухаан халдварт юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг үг бий. Маш зөв хүний дэргэд хүн хөгждөг, эсрэгээрээ буруу хүний дэргэд хүн мохдог. Мэдээж энд ангид ганц тоондоо сайн хүүхэд байхад халдварлах тухай яриагүй. Ер нь найз нөхөртөө хүн маш анхааралтай хандах хэрэгтэй , сонгохдоо ч тэр. Хамтдаа хөгжилдөж, бас өсөн хөгжиж чадах, оюун ухааны халдвар авмаар найз нөхрийн хүрээ, өөрийн оршин байх орчин сонгож авах шаардлагатай . Орчны бүтээгдэхүүн учраас ..

Ингээд бичсэн чинь нэг удаа галзуу өвчин халдварладаг гэнэ гэж сонсож байснаа саналаа.  

Гэсэн чинь гоё юм бичих гэж байгаад мартсан байна. Янз бүрийн афоризмууд, энээ тэрээ бас дажгүй шүү. Уншаад -Нээрээ тийм ч юмуу , Харин тэхх, Ингэж бас болох л юм  гэж бодож явсаар ухаантны дүрд тоглож болдог юм. 

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин (зочин) 19:02 2008-11-04
өөөөн тэр сэтгэл судлалыг чинь би сурдийшд... Би лав ном унших аймар дургуй шд ... тэгээд эргэн тойрнийхоо хүмүүсийн ярьж байгаа, хэлж байгаа зүйлээс нь янз бүрийн мэдээллийг шүүрж аваад тогтоочдийшд...Лолз
Өнөөдөр хичээл дээр сууж байсан чинь манай найз надаас баахан юм асуугаад.. тэгснээ өөөн би юу ч мэдэдхгүйэээ... ердөөсөө мэдэдгүй юм гэх зэргийн олон хариултуудыг надад хэлж байсан .. тэгээд би чи мэдэхгүй гэжаахынхаа оронд мэдээд аваач л гэсэн хэхэ... Хүний өөрийн ухамсар л чухал бгаздээ.. хажууд нь алт байхад ч мэдэхгүй гөлийгөөд яваад байж магадгүйшд...заавал ухаантай хүн биш жирийн хэнбгүайн ч амнаас алт шиг үг гарж болно тэрийн шүүрээд л авах хэрэгтэйм шиг байгаан... Бас тэгээд хүний нөлөөнд автаад байлгүй хүн өөрөө тэр муу жаалуудад сайн нөлөө үзүүлж болмоор санагдхын... Бусдыг л алт гэж хараад байлгуй бусдад бас алт гэж харагдах хэрэгтэй шдэээ... Хүнд чинь мэдээллийг шилэн сонгох чадвар байдаг даа... тэгээд хэрэгтэйг нь шүүрж аваад хэрэггүйг нь хаяад ... алхам тутамдаа сайжраад update хийгээд айн айн ??? хэхэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

hehe

Оруулсан: . 19:43 2008-04-09
чи сэтгэл судлал гэдэг нэг мэдрэл муутай шинжлэх ухаан байдгийг мэдэх байлгүй...тэрэн дээр тэгдэг шдээ!! jean хэн ч билээ нэг swiss biologistiin neg ажил байдийнма...хүн одоо төрөхдөө л рэфлэкс гэдэг юмтай торчдым бна шдээ...тэр нь мэдлэгийг би болгодог гэж бна шд!!happy хүнд бурхан 3 төрлийн function and reflex өгдийн гэнэээ!рэфлэксээрээ хүн behaviortoi болдог гэнэээ!тэгээд харин нөгөө 3аараа мэдлэг олж авдаг гэнэээ!!бодуул тэр 3 юм нь удамшдаг бололтойм шүү~~!!

ёр файтфулли happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Amuro 17:32 2007-09-08
Найз нөхдөө сонгох гэснээс уулзаад эрч хүч энерги авдаг найзууд харин байдаг юм билээ, эсрэгээрээ уулзах байтугай уулзая гэсэн сургаар нь бие сулбайгаал ядарчдаг хүмүүс бас байдаг даа. Ухаантай хүмүүстэй удаан хамт байхаар улам л тэнэгээ мэдрээд биү гачин болоод байдын хэхэх
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 23:28 2007-09-06
би лав дархлаатай. Надад халдварладаггүйшд гэсэн хаха Нээрээ хүмүүсээс аймар халдвар авдаг юм шиг байнаа...
Нээрээ би хүмүүсээс Их Монгол, Метро энэ тэр асуугаад байдаг зарим нэг хүмүүсээс сурах юм их байгаа бололтой winking
Даанч надад тэгж өөрийгөө хөгжүүлэх зав даанч гаркүйм дөө. Сайн унтаж амрах хэрэгэй байдаг болохоор.. Би нээрээ нөхцөлгүй унтдаг хог шүү. Бараг амьдралынхаа талыг унтаж өнгөрөөжийх шиг байнаа хаха
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tsoomii 14:18 2007-09-05
oyun uhaan haldvarladag gedegtei laag sanal negdev
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 13:26 2007-09-05
Эхнэр ч бас ухаантай баихгүй бол болохгүй л дээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 12:53 2007-09-05
"Хүүхний хойноос хөөцөлдөөд маш их мөнгө алдаж болно, харин мөнгөний хойноос гүйлээ гээд хүүхэнгүй хоцорно гэж хэзээ ч байхгүй шүү"
Гэрлэсэн эмэгтэй гэдэг гэрэлт ирээдүй нь ард хоцорсон эмэгтэйг хэлнээ - Амброз Брис

гэх мэт үгнээс л ухаараад байдий ш дээ.
/Хүний блогоос хулгайлав /
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 12:49 2007-09-05
аа тэр үнэний ортой... лавдаг эхнэрээ авахдаа асар боджийж сонгох хэрэгтэйг ойлгосон... манай багын найз байдаг байлаа... бид 2 учиргүй санаа нийлнэ адилхан юм сонирхоно уншина... мэдсэнээ бие биедээ яриж маргана... тэгсэн нөхөр ясан нэг хөдөөний охинтой суухгүй юу... ууг нь ч нээх муу охин ч бас бишил дээ... тэгээ ясан хэдэн жил өнгөркү юу... ер нь жаахан уйтгартай чимшиг тиймэрхүү хүмсүүд болцгоосон байхку юу... би уулзаад ярихкү юу энэ ингээд тэр тэгээд гээд ярингуут энэ чинь юу билээ тэр чинь юу билээ гээд өөдөөс асуугаад... би тэр бүгдий нь тайлбарлах гэж ная махраад... бүүр сүүлдээ за хоюулаа их монгол орж суухуу гсн их монгол гэж юу юм гсн ш дээ... хөөрхөн сайхан ааш зан сайтаг нь хархаас гадна өөрөө хөгжий гсн эрмэлзлэлтэй актив хүнийг л заяаны ханиараа сонгох хэрэгтэй гэдгийг асар хатуу ойлгосон...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax