Like water For chocoLate


Сонголт

Бичсэн: 10:29 2007-04-10 Дөвчигнөл

"Сонголт" гэдэг нэртэй нэг ном уншиж байсан. Түүн дээр яг л "Devil wears Prada" дээр хэлдэгчлэн "Сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт чинь энэ шүү дээ" гэж бичсэн байдаг. Тэр номыг уншхаас өмнө би сонголт хийж амьдарч явснаа ухаараагүй явсийм. Ямар нэг шалгалт шүүлэгт тэнцэх,унах, хүнтэй уулзах, хоол идэх, инээх ,уурлах, үг хэлэх одоо энд ингээд бичих хүртэл миний сонголтоор л болж байгаа гэдгийг мэдээгүй байжээ.

Миний хувьд өнөөдрийн сонголт юу байваа гэвэл над дээр нилээд удаж байгаа нэг ажлыг шууд хойш нь тавиад блог нээгээд энэ үгийг бичээд сууж байна. Хихи. Тэр бүү хэл төрөх газар ээж ааваа хүртэл хүн сонгодог гэсээн.

 Би хүлээхээр шийдлээ. Тэр над дээр ирж ч магад.

 Танихгүй эмэгтэйн захидлыг анх нэг ахаар яриулаад ямар гоё зохиол вэ гэж биширч байсан. Дараа нь өөрөө Төв номын санд очоод цор ганц хувь байсан дундаасаас 4 хуудас урагдчихсан хувийг нь уншчаад яриулсан нь дээр байжээ гэж бодоод өнгөрсөн. Дүүдээ уран зохиол сайхан гэдгийг мэдрүүлчих санаатай тэр зохиолыг нөгөө ахыг дуурайж байгаад ярьж өгсөн Түүний дараа нь дүү маань надад Н.Сувд гуайн уншсан "Танихгүй эмэгтэйн захидал"-ыг CDгээр нь бэлэглэж байсан. Уг зохиолоор кино хийснийг сонсоод хүн нь танигдахгүй байх ёстой байхад чинь яаж кино хийдэг байнаа ямар утгагүй юм бэ гэж бодсон. Зохиолоосоо илүү кино болоогүй гэдэгт итгэж байна.

Стефан Цвейг зохиолчыг нь маш чадварлаг сэтгэл зүйч байсан гэж сонссон. Цөөхөн бичсэн зохиолынх нь нэг нь дээрх бүтээл гэж сонссон. Бусад зохиолыг нь уншихсан. Сэтгэл зүйг асар мэдэрсэн хүн л тэгж бичиж чадна даа. Сэтгэл судлал ..... зөндөө ихийг мэддэг боловч огт мэддэггүй ертөнц минь.

Хүн сандал гэдэг зохиол ч мөн адил их л сэтгэгдэл төрүүлж байсан.

Одоо хамгийн гоё санагддаг нэгэн зохиолоо бичие. "Ороолон" зохиолчыг нь одоо санадаггүй юм. Гэхдээ ямар ч байсан шөнө дөл болтол уншаад өглөө сэрээд гэрээч цэвэрлэлгүй ганцаараа айн чичрэн уншсан ном минь. Дараа нь байрны хүүхэд гуйгаад байхаар нь өгсөн чинь алга болчихсон гээд буцааж өгөөгүй. Дараа нь номын сангуудаар ч, дэлгүүрийн лангуунууд дээрээс ч гудамжинд ном зардаг цэгүүдээс ч олохгүй л байгаа юм. Одоо бодож байхад Ордны гадаа 2 сайхан хувцасласан  эмэгтэйчүүд сарны гэрэлд алхана. Гэхдээ сүүдэргүй сайхан бүсгүйчүүд гэдэг ч билүү дээ. Нэг тиймэрхүү л юм санаанд үлдсэн байна. Аймшгийн зохиол л доо. Гоё сэрэл хөдөлгөсөн аймшгийн зохиол. Хихи. Ганцхан удаа уншсан болхоор ч мартагддаггүй байж болох л юм.

Би өөрийгөө их өөрчилсөндөө дургуй хүрдэг. Яг л тэр номон дотор амьдарч, номын гол баатрын оронд өөрийгөө тавиад, номны үйл явдлаар амьдардаг байсан тэр даруухан охин болмоор байна. Одоо бол юуг ч тоохоо больсон солиотой гар шиг л болж дээ. Баяжих юмсан энэ тэр гэж бодоод, улам л гөлийгөөд байх юм. Харамсалтай л юм. .

Гэхдээ ингэж өөрчлөгдсөн маань бас миний сонголт л доо.

 

 

 

Сэтгэгдэл бичих!

<i>Сэтгэгдэл</i>

Оруулсан: lazulum 09:24 2007-04-11
манай ангийн хүүхэд (хэ хэ одоо ч том залуу л даа. тэр үедээ дөнгөж 10аа төгсөөд байсан юм) сонголтийн тухай тайлбарлаж байхдаа.
хүний амьдрал бол яг л компьютерийн програм шиг..чамд үргэлж А эсвэл Б хувилбарийг сонгох боломж байдаг. Хэрвээ А хувилбарийг сонговол түүнээс цааш мөн л А Б гэсэн сонголтууд үргэлжилнэ. Эхний удаад алдаатай сонголт хийсэн байлаа ч дараагийн удаад зөв сонголтуудийг хийгээд явбал буцаад Б сонголт (хэрвээ анхний Б сонголтийг зөв байсан гэж үзвэл) -той нийлэх боломжтой байдаг.
гэж яриж байсан нь одоо ч толгойноос гардаггүй юм.

Зассан: lazulum хэзээ: 2007-Apr-11 01:24
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Uunee 17:21 2007-04-10
Бид алхам тутамдаа сонголт хийж байдаг. Миний өнөөдрийн амьдрал бол миний өчигдрийн сонголтын үр дүн гэдэг дээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax