Like water For chocoLate


Заримдаа

Бичсэн: 17:54 2007-09-05

Өөрийгөө гэнэт өрөвдмөөр санагдаад, бас нээх сэтгэл дотор хоосроод байх юм. Гэнэт л тэглээ, нээх хачин болоод байхаар нь сонин авч уншсан чинь өнөөдөр миний азгүйтэл туйлдаа хүрээд байгаа юм байх. Үнэн гэжүү....

Нэг найз маань, за байз, хүмүүс ер нь нийгийн амьдралд орж ирээд, олон хүмүүстэй уулзаад хүнд дандаа итгээд байж болохгүй юм байна гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг байх .Өөрт тохиолдсоноо бичье. Би нилээд олон жилийн өмнө Их Сургуульд элссэн юм. Ангидаа нэг найз охин, нэг найз залуутай болсон. Найз охин маань хамгийн сайн найз,найз залуу маань анхны хайр байлаа. Би найз залуугийн талаар найз охиндоо их ярьдаг байсан. Хагас жил орчим үерхэж тоглож байтал , би нэг өдөр 2уланд  нь хаягддаг юм. Одоо тэр хоёр нэг хөөрхөн охинтой. Ажил төрөл хийгээд сайн явцгааж байгаа.Би хаягдсан өдрөөсөө эхэлж жинхэнэ шоконд ороод хачин болсоон , хачин болсон. яахаа мэдэхгүй, хичээлдээ явхаар их хэцүү, байж билээ. Зэрэг зэрэг итгэж байсан хүмсүүд тэхлээр их хэцүү байдаг юм. Нээх том юм сэтгэлд тээглэчээд нөгөөхөө асар их зөрүүд зангаар дарах гэж их шаналсан. Аргаа бараад орой унтахаасаа өмнө найз залуугийн гэр лүү залгана, утас нь ярьж байдаг байсан, найз охин руу залгахаар утас нь бас л ярьж байдаг. Тэгээд би тэр 2-г үзэн ядсан. Бүүр тоохгүй орхиж чадаагүйээ. Миний хайртай хүмүүс байсан юм чинь... Харин би өөрөө хоосон хүн болчихсон юм.

Би одоо тэр хоёрыг үзэн ядхаа больсон.Найз залуу маань найз охинд минь илүү л татагдсан юм байгаа биз. Найз охин маань ч бас найз залууд минь хайртай болсон юм байгаа биз. Надад ч бас тийм зүйл тохиолдох ёстой байж гэж боддог.  Тэгээд надаас салаад намайг эвгүй байдалд оруулчихаад хамт амьдраагүй, дахин салж сарнисан бол бүүр тэнэг байх байсан . Гэтэл одоо гэр бүл болоод сайхан амьдарч яваад нь талархаж байна. Тэр 2-той юм ч яриагүй гадна өнгөн дээрээ тоохоо болицон царай гаргасныгаа би одоо буруу юм хийжээ гэж боддог. Одоо заримдаа таардаг юм -Сайн уу, юу байна? Манай охины зургийг үзэх үү? Тэр тэнд ажиллаж байгаа. - Аан. Тийм үү. одоо хүртэл тэндээ ажиллаж байгаа юм уу? /миний доош нь хийж байгаа царай. хихи/ гэсэн яриа болж өнгөрсөн юм. Хүнд хамаагүй итгэж чадхаа болицийм даа.

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: g84 15:30 2007-09-09
i am reading
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tji 12:42 2007-09-09
Хайр сохор гэдэг нь үнэн байхаа. Ухаанаар шийддэг байсан бол тэр хайр гэхээсээ илүү тооцоо л болж хувирах байх.
Манай найзуудад ч бас иймэрхүү зүйлүүд тохиолдсон байдаг. Би бас гайхаад л чи чинь энэнтэй нь үерхдэггүй билүү гэсэн чинь. Үгүй ээ, миний хүсэж, ойлголцож чадах эмэгтэй нь энэ нь байсан гээд л.

За мэдэхгүй юм доо.
Гэхдээ хайртай эмэгтэйгээ гомдоовол түүнийгээ алдахгүйн тулд их л зүйл хийж, их л сэтгэл гаргах хэрэгтэй болдогыг л би сайн мэдэж байна. Заримдаа тэнэгтэх юм гардаг л юм. гол нь хайрыгаа уучилж сурах хэрэгтэй л юм шиг байна лээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Amuro 17:18 2007-09-08
Сирусын хэлдгээр хайртай хүндээ эрх чөлөө олго гэж яг үнэээн. намайг оюутан байхад бас ийм явдал болжийсийн. Тэхдээ тэр ГФ бол арай л улаан цагаан байсан л даа, найз маань гэчээд танай найз залуу миний нүдэнд багтаадийнаа гээл, би ч нээх тоодгүй байсын, тэгсэн нэг удаа хамт амралт этэрт яваад би жаахан далийчаал найз залуугаа хайсан байдгүй гайхаал хайсан чинь хонгилд нөгөө охинтой тэврэлдээл зогсжийдийн, гомдоол нулимс урсаал ганцаараа хот буцна гээл гараад алхаж өгсөн, тэгээл замын машинд сууж хариад, 2лантай нь уулзаагүй, өвлийн амралт эхэлцийн. Тэгээд нөгөө залуугаа орхиод харин нөгөө охинтой нэг сайн гөвшилцөөд тэр ч уучлалт гуйж бариад одоо гайгүй найзууд хэвээрээ, тэр өөр залуутай сууж хүүхэдтэй болсон доо.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 09:38 2007-09-07
Угаасаа найз залуутай байсан хүнийг минийх болсонгүй гээд гомдоод яваад байгаа хүн чинь...

энэ ясан тэнэг гомдол вэ кэкэкэк... би л лав амьдралдаа гурван удаа гурван эмэгтэйг дэргэдээн байгаасай гэж чин сэтгэлээсэй хүсч байсан... эхнийх нь тэрхэн үедээ гомдож л байсан... нөгөө аюурын шүлэгт гардаг шиг Дурлалд ширвээдсэн нуруу минь, тэр л муужгайн сорвитой, тэрүүхэн үедээ хорсоод эдгэсэн, тэнэгхэн дурлалын оромтой... гэдэг шиг л юм уу даа... одоо бодоход бол она бол надад асар их юм ойлгуулчаад явсан санагддаг... хааяа нэг ЯМт таарч үг солихоор лаг зүгээр байдаг ш дээ... 2 дахь нь ч ях уу угаасаа хэн хэн нь юу ч болкү бүткүг мэджийсэн болохоор тээл өнгөрсөн... хэдий юу ч бүтээгүй ч гсн онаг бол нэг хэсэгтээ л гэр бүлийнхний дараа тавих чухал хүн сайн найз л гэж боддог байсан... тэгсэн сүүлд нэг удаа муухай гомдоосон л доо... гэлээ ч гсн аз жаргалтай байхыг нь хараад би жаргалтай болдог цөөн хүний нэгээ... сүүлийнх нь... сүүлийнх нь ч ях уу? хэн хэнээ байгаагүй гээд бодий гэж тохирсон... гэхдээ л нээх алинд нь ч гомдий гэж бододгүй л ин...

угаасаа тэр хүмүүс ямар заавал надтай хамт байх албатай ч биш хэн хэнд нь л өөрийн гсн хүсэл сонирхол байсан юм чинь... тэгэж бодоод нэг их хамт байгаач энэ тэр гэж гуйгаад чаргууцалдаад ч байж үзээгүй... хайртай л бол нөгөө хүнийхээ эрх чөлөөг хүндэлдэг л байх хэрэгтэй гэж боддын ш дээ...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 23:04 2007-09-06
би бас баахан Чейз уншдаг байсан. Тэхдээ хүмүүс шиг тэгж тийм юманд итгэдэггүй арай өөр байдлаар уншдаг байсым шиг байнаа хэхэ.
Зовлонгийн анхны найз охин нь бүүр яадаг байсан гэлээ хэхэ
Нээрээ хүнд ингэж хуурагдах ямар байдаг бол... Тийм юмтай тааралдчихгүй л юмсан гэж боддын.. Тэхдээ мэдкүйм дөө тээ. Тэр залуу чинь жоохон онцгүй л гар байждээ. winking Ер нь бол заримдаа найзуудынхаа иймэрхүү юм ярихаар нь өөрөө оронд нь өөрийгөө тавиад бодохоор ийм юмтай тулгарвал яаж ч мэдэхээр санагддын.. гэхдээ л чи агуу юмаа.. би бол хэзээ ч уучилж чадкүй байхөө. Угаасаа найз залуутай байсан хүнийг минийх болсонгүй гээд гомдоод яваад байгаа хүн чинь...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Seku (зочин) 11:25 2007-09-06
хэн бэ ? гэдгээ эртхэн таниулсанд нь Баярлалаа гээд сайн сайхныг хүсчий happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 10:38 2007-09-06
Өчигдөр энийг бичсэн чинь бүүр нэг сэтгэл онгойгоод явцан. Ийм нэг хувилбар байж болох байсан байж болох юм.Найз охиныгоо надаа хэлж л байхгү гэж бодоод их уурлаж байсын. Би бас найз минь энэ тэр гэж боддог байсан болхоор зайгаа өөрөө тавиад өгч чадах байсын бол уу гэж боджийсоон.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 10:01 2007-09-06
Өршөөгтий гэдэг чинь хүндэлж байгаа хэлбэр гэсэншд. Сируст их баярлалаа.

Биднуус ер нь хүнд итгэж митгэдгүй алуурчин болход таарцын бишүү. хаха. би бас детектив-ийн улаан фен үхтлээ уншдаг байж билээ. Тэгээд дуусгахгүй бол бодогдоод байдаг тул Өдөр шөнө өглөө оройгүй уншаад дуусчдаг.

Гэхдээ миний хамгийн дуртай нь Шерлок Холмс, бараг түүний адал явдал уншсаар байгаад дедукцийн онолыг маш сайн ойлгосон, логик сэтгэлгээ сайтай болсон эд нар гэж боддийшд.

Дээр дурсамж бол цаг нь өнгөрсөн болхоор нэг их сэтгэгдэл төрүүлхээ болицын. Угаасаа уулзах хүнтэйгээ л уулзаж , зөрөх замаараа зөрдөг л ...юм чинь.

Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 09:16 2007-09-06
хэхэхэ би яг эсрэгээрээ ирээдүйд алуурчин гэмт хэрэгтэн болно гэж дандаа мөрөөднө... дедективууд дээр ихэнхи алуурчид сэтгэл хөдлөлөөсөө болж эсвэл хэн нэг хамтрагч нь муриж баригддаг наасан... тэгээл сэтгэл хөдлөлөө дарах хэнд ч итгэхгүй байх шилдэг алуурчин болох боломж гэж бодку юу лол...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 22:08 2007-09-05
хэхэ би бас баахан детектив зохиол уншсаар байгаад тэгсиймуу. бага байхдаа нээх мундаг мөрдөгч болно гэж мөрөөддөг байж билээ. тэгээд араваа төгсчөөд өнөө юу билээ дээ батлан хамгаалахын сургууль ч билүү тэрүүнд орно гэж хамаг амьтаны зүрхийг хаагдуулах дөхсөн. тэхдээ мэдээж ороогүй л дээ гэж хадуурах ч яахав. тэгээл тийм мөрдөгч этэр болчуул гав ганцаараа байх хэрэгтэй этэр гэж хадуурч мөрөөддөг байжилээ. хэхэ. тэгээд хамгийн гол нь тэр зохиолууд дээр чинь хүмүүсийн хайртай хүмүүсийг нь барьцаалж этэр зовоодог тэгээл хүмүүст нээх хайртай байх хэрэггүй, байсан нь аль болох цөөн хүнд хайртай байх хэрэгтэй этэр гэж боддог байж билээ. бичигхээн байх нас минь дурсагдав. гэснээс сэдэвээс тас далий бичсэнд өршөөгтий.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 18:45 2007-09-05
ер нь бол харжээ байхад ихэнхи зовлон л хүнд итгэснээс хүнийг хайрласнаас болж ирдийм доо... хайртай хүн чинь хуурхад чи зовно хайртай хүн чинь өвдөхөд чи зовно... итгэсэн хүн чинь итгэл даахкү байвал зовно... би лав хар багаасаа л энийг ухаараа хэнийг ч хайрлахкү хэнд ч итгэхгүй болох гэж ааягүй хичээдэг байсын... тэгээл ээж мээжийг ээждээ хайртай юу гээл асуухаар гүү гээл гүрийчдэг байсан... одоо тэгээ харж байхад бол үнэндээ би бусад хүмүүсийн хажууд бараг л зовох юмгүй хүн дээ... угаасаа дэндүү их итгэсэн дэндүү их хайрласан хэн ч байдаггүй болохоор бараг л зовдгүүн... гэхдээ ингээ нэг харсан чинь энэ зовлонгийн эх үүсвэр маань өөрөө жаргалын ч эх үүсвэр болдгийг мэдсийн ш дээ... тэгээл одоо бодсон зовдог ч жаргадаг ч гүү хүн... күэ ер нь ингэж амьдаржийхаар явж гэгээрнээ гсн... лол...

бас тээл нээх дээр үед энэ талаар бичижийсэн байхкү юу... юу гэж гэхээр иймрхүү юм бичижийсийн...

өлсгөлөн, доромжлол, хууран мэхлэлт, зовлон, өвчин шаналал, гуниг, ганцаардал энэ үгнүүдэд дургуй байх шалтгаан үнэндээ алга... энд амьдрах гэж ирсэн болохоор энэ үгс амьдралын нэг хэсэг нь болохоор энэ бүгдийг үзэх л хэрэгтэй... энэ бүхэнийг үзэлгүй зөвхөн жаргасаар үхчихийн бол амьдарсан гэж хэлэх эрхгүй биш гэж үү...

зөвхөн өөртөө таалагддаг мэдрэмжүүдээ мэдрэх гэж зүтгэх нь утгагүй нэгэнт хорвоод ирсэнийх бүгдийг нь мэдэрсэний дараа л амьдрал гэж юу байсаныг бид мэднэ...

зүгээр таагүй үедээ бодчиход дажгүй үг санагдаадийдийн...

бас өөр ингэж бичижийсийн...

бүгд л түр зуурынх хойно сайхан дурсамжтай үлдэнэ гэдэг л амьдралаас авч болох хамгийн том олз юм даа...

хааяа бас мяа үед санахад зүгээр байдын...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 18:36 2007-09-05
аймаар л юм болж... гэхдээ итгэж явсан хүн итгэл алдлаа гэж хэлэхэд бас хэцүү... угаасаа зүрх сэтгэлийг захирах боломжгүй хойно... хэн хэн нь ийм байх ёсгүй гэж бодсон л байлгүй... бичас нээх хүнд итгэдгүй ээж хүртэл гайхаал ээждээ ч итгэдгүй ийм сонин хүн байхаа л гээд байдын... гэхдээ би ч ийм юмнаас болоогүй л дээ... зүер л багадаа чейз энэ тэр баахан уншиж байгаад ер нь л хүнд итгэх хэрэггүй гэдгийг их сайн ухаарч авсын... ккк... ягаа гэхээр чейз дээр дандаа итгэсэн гарууд нь муриад гол дүрийн нөхрийг муриж хаядаг байхкү юу.... тэгээ сонион хайр майр ч гэхийм үү? за энэ төрөлд багтах сэтгэл хөдлөлийг үнэндээ нэг их юманд тоодгү байсын... тэгээ одооны энэ өндөрлөгөөс ажижээ байхад том бага ухаантай тэнэг гэлтгүй хүн бүрийн л амьдралд их хүчтэй нөлөөлсөн эд байдым шигээ... за за шаал хадуурчлаа... тээд нэгэнт тэр 2 одоо хамт байгаа бол болох л ёстой болжилдээ... би лав тэгэж боддымаа... нэгэнт л болох ёстой зүйлс ямар ч саадыг даваад л болно... харин нэгэнт бүтэхгүй учрал бол хэн нь ч яж ч хичээгээд нэмэргүй дуусдаг байхаа гэж...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax