Like water For chocoLate


Ийм үсний засалт байдын

Бичсэн: 21:41 2007-09-06

90ээд оныг уншсан чинь инээд хүрээд нэг инээдтэй юм санаанд орчлоо. Тэр үеийн залуу охидын үсний моод нь урд талын чоолкоо норгож байгаад хальт босгоод байдаг байсан. хальт одоо юу шиг ч гэмээр юм. урд талдаа л овоолчдог байсан. Нөгөөх нь овойсон чигтээ удаан тогтоно гэж байхгүй усанд элсэн саахар хайлуулж байгаад норгодог байсан гел байдгүй байсан болтой. Манай эгч үсээ аягүй урлагтай босгоно. нөгөөх нь нээх моодны ...би мэтийн болхи гарууд дуурайх гэж хөгийн юм болдог байж билээ. Тэгээд элсэн чихэртэй үс хатаад ерөөсөө буудаггүй, арилдаггүйийн. Тэхээр ангийн банди нар үсэнд хүрэх гэж алаан болдог юм. хүн болгон хүрсээр байгаад цав цагаан үстэй юм харьдаг байсан. Хатсан элсэн саахартай үс.Дунд эргэм насны эмэгтэйчүүдийн моод нь урд талын үсний хэлбэр охидынхтой бараг адилхан, харин, охидын хойд хэсэг нь боосон задгай тавьсан янз бүр байж болох хэдий ч, хүүхнүүдийх үсний ихэнхи талыг аль нэг тийшээ илүү унжуулсан чихнээс бага зэрэг доош унжсан тайралт байдаг байсан. Саяхан ажлын эгчийн нэг зургийг хараад гайхаж байтал өөр нэг эгч тэр үеийн моод тийм байсан талаар ярьж өгсөн. Бодвол ээж бас тиймэрхүү л байсан байх.

 

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 09:33 2007-09-10
хүслийг хүлээн авсан тул хангая.
зиа дараа нь тосоо түрхэнэ ээ. манайд нэг тос байсын. боди лоошн гээд бичцэн. гэхдээ оооогтхон ч лоошн биш.. нэг тийм зунгааралдсан.. гар хуруундаа түрхэхээр загайчаад шингэнэ гэж түмэн жил болдог.. түүнээс бага хэмжээтэйг авч үсний угаас эхлэн түрхэж эхэлнэ. босгоё гэсэн сэтгэлээ шингээж түрхэнэ. түрхэнгээ хэвэнд оруулаад үснийхээ хагалбарт тааруулаад хажуу тийш нь унагаана. энэ шат их чухал. хагалбар талын үсээ ялимгүй өндөр, холдох тусам намсгасаар чихний дээд үзүүр хүртэл налуулж наалдуулна. огцом өндөр байвал хажуунаас харахад малгайныхаа саравчийг босогосон мэт харагдах тул үзэмжээ бодож хойшоогоо налах үсээ бас бодолцоно. ингээд үндсэн ажиллагаа дуусах ба төгсгөлд нь үсний лакыг урдаас нь, хойноос нь гэх мэтээр цацаад хатаж гүйцэхтэй уралдан гарын алгаар эцсийн хэлбэржүүлэлтийг хийнэ. ингээд бэлэн болно. малгай дарж өмсөх, ангийнхантайгаа "ноцолдож" үс толгойгоо үгтээх, угаах зэрэг гадны хүчтэй үйлчлэлээс бусад үед бол хэлбэрээ алдана л гэж байхгүй. нэг иймэрхүү босголт хийдэг байлаа. тэр боди лоошн-г би орчин цагынхаар бол wax маягаар хэрэглэдэг байсан шиг байгааин.
ханав уу?
гэхдээ үлдсэн үсээ яаж янзлан вэ гэдэг чинь бас их чухал байлаа шд.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 13:42 2007-09-09
Үсээ босгож барьж байгаад нарийн ширхэгтэй самаар дээш доош нь гүйлгэж арзайлгадаг байсийшд. Тэгэж үхтэл нь ширэлдүүлжийгаал үлдсэнийг нь тавьчина. Би чг тийм босоо үстэй байсийшд. хэхэхэ, тэр үедээ л сайхан байж дээээ. гсн.

Сахар толгой, сайран гүзээ гэж охин манай ангид байжилээ. Сахар бол дээр бичсэнтэй яг адилалдаа. Харин сайран гүзээ нь ингэсийн. Багш хүүхдүүдийн гэдэс үзээл явжээснаа яг нөгөөхийг чинь үзэхдээ гарыг нь харчаад ямар муухай сайртай гартайн бээ гээд хэлчкүй юу. Тэгээл хүүхдүүд гар гэдгийг нь сонсоогүй шууд л Сахар толгой, Сайран гүзээт гэээл.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tji 12:35 2007-09-09
Би төв аймаг руу шилжээд очсон тэндэхийн сургууль нь бүх хөвгүүдийнхээ үсийг хусдаг байвал яахуу. юун үс босгох, үсч байхгүй гээд боддоо ХЭ ХЭ. Охидынхоо үсийг хусдаггүй нь яамай даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 11:17 2007-09-09
bi husej bn.hehe
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 02:03 2007-09-09
ингэдийн... эхлээд урд үсээ хайчаар орооно. урагшаа дух руугаа эргүүлж биш эсрэг тийшээгээн. ингэж ороохдоо аль болох үснийхээ угнаас авна. дух руугаа гальт "тонгойлгосхийгээл" хойш нь эргүүлж орооно. гэхдээ мэдээж цагираг үүстэл гүйцэд эргүүлэхгүй. тэгэнгүүтээ гялс мялс хайчны байрлалыг бага багаар үсний угаас үзүүр рүү нь чиглүүлэн "гүйлгэн шилжүүлнэ". ингээд фундаамэнтаа бэлдчиж байгаа нь энэ. зиа дараа нь хэлбэржүүлэлтэндээ орно... энэ тухай маргааш бичий... хэрэвзээ чи хүсвэл.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 18:39 2007-09-08
yaj bosgodog vee hundagaa
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Friska 16:56 2007-09-08
миний мэдэхийн сэрээ галд халааж байгаа л үсээ ороодог байсан шд..кэкэ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 16:29 2007-09-08
нээрэн үсээ ингээд босгоцон охид тэр үед чинь үнээйрин сеекси харагддаг байж билээ, тэхэр бас л муугүй л байж дээ тэр засалт, банди нарны хувьд сурагч засалт гээд моод байлай, нээрэн гел энэ тэр байхгүй хааяа вазелин энэ тэр хэрглээл явдаг байлаа. юмыг яаж мэдхэв моод эргэдэг юм хойно буцаад моодонд орчуул тунгаамаа хамгийн түрүүнд л үсээ тийм болгодым шүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tsoomii 10:31 2007-09-07
todorhoi uy uyeeree us zasaltand handah yum daa, honhnii bayaraar manai angiin ohiduud oiroltsooh uschnii salond zahialga uguud ugluu ert ochood usee zasuulj duusaad tolind hartal bugdeeree ijilhen deer ueiin hyatadiin baatruud shig bochihson bsan. tsag tulchihsan baisan bolohoor tegeed buun uur bolson ijilhen yumnuud he he
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 09:42 2007-09-07
жаахан байхад нэг хонгконг байлдаантай кино найзтайгаа үзээд... кинон дээр мафийн гарууд гээд баахан үсээ тослоод хойшоо самнацан гарууд... би гайхаал гоёо үстэймээ эдүүс яж үсээ ингэжийнэ гээд л норгоод хойшоо самнуут нөгөөх нь хатаал хэвийн болчино... тос мос гел мелний бараа чбайгаагүй үе байхку юу... тэгсэн манай найз эдүүс чинь тосолдын гээд л хоюулаа 9-ийн тосноосоо алган дээрээ асгаж байгаад л 2 аймаар гар үсээ тосолчоол асар додигор гараал алхсан хүмүүс юун 9-н тосны үнэр вэ па пэ болж доош нь хийдийн... кккк... хэдэн жилийн дараа үсний тос худалдаанд гарч иблээ...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: 2007.09.06 (зочин) 22:47 2007-09-06
энэ хоёрын үсний засалт лаг байгаа биз
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 22:41 2007-09-06
зарим нь үсээ тослож босгоод тэрийгээ шатаалгадаг байсан гэсэн хаха сүр гээл байхгүй winking хөөрхий амьтад.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 22:07 2007-09-06
hehe manai egch bas tegj bosgodog bsii shd. tehdee odoo sanahad oroogool bosgood bh shig bdag bsan. manuus nusaa hatsartaa naasan batsaan bsiim chin yuun oroldoj uzeh btugai, useeree togloh horiotoi bsan hehe. buuur ineed hurchlee. neeeh ineedte kkk. tehdee ch tuhain uedee yuun ineeh boon hugjuun demjigch bna biz dee. egchiigee harj baysaal.. ataarhaal...kkk
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 22:01 2007-09-06
ккккк би шооооооол ондоо аргаар "босгодог" байлаа гэжжж.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax