Like water For chocoLate


Гоё байнаа

Оруулсан: 01:49 2010-Feb-5
За байз, энэ блогоо нээгээд эхнээс нь дуустал бараг шахуу уншлаа. Дэндүү гоё байна. Би яг би мөн хэвээрээ л байсын байна. Ямар азаар блог бичиж эхлэвээ. Сая уншихад шууд л сэтгэл хөдөлж байна. Хамаг тэр өдрүүд бодож байсан бодлууд, сэтгэл зүйн байдал дурайтал нүдний өмнө гараад иржийншд.Би одоо боддийн Бенжамин Баттон шиг төрөхдөө хөгшин өтлөхдөө залууждаг маягийн хүн юм уу даа би чинь. Хар нялхдаа сонирхож байсан хүн нь юув дээ. Миний зураг хүртэл тиймэрхүү байдгийн 10 жилдээ нээх хөгшин хүн шиг эн этэр за хадуурах ч яахуу.Нээх хөгшин, бас нэг мэдсэн юм нь одоо миний блог дээр сэтгэгдэл бичдэ...
Холбоос

Оруулсан: 12:53 2010-Feb-5
Эхлээд сайн байцгаана уу гэчие. Би хамгийн сүүлд энд 2 сард бичсэн юм байна шүү. Өнөөдөр аса маань зодог тайлжээ. ёоо наад бас их хмааатай болохоор бичиж байгаа байх л даа хөөрхий гэж.
Холбоос

Long long time

Оруулсан: 12:44 2009-Feb-23
          Хэдий удаан бичээгүй юм бэ? Нээрээ энэ хооронд шинэчлэгдсэн юм ч гэж алга л байна дөө. Маргааш цагаан сар эхлэх гээд ямар ч байсан 1 долоо хоног орчим бизи байх төлөвтэй. Тэгээд 3 сар гарч Мартын 8 болно.Дулаарна.

За ямар ч байсан нөхдөө сар шинэ дээ сайхан шинэлж алт мөнгө их хурааж айл хунар их хэсээрэй.
Холбоос

How to stay young and always happy

Оруулсан: 01:54 2008-Jul-30
 1-р дүрэм. 
Нас, жин, өндөр гэх мэт онцын шаардлагагүй тоонуудыг мартаж орхи. Эмч нар л энд санаа зовох ёстой юм байгаа биз. 

 2-р дүрэм
Хөгжилтэй, сэргэлэн, өөдрөг найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүл. Ааш муутай юмнууд чамайг уруу татаж байх болно./Хэрэв чи тэр ааш муутуудын нэг бол үүнийг санаж яваарай.Би ч санаж байгаа ккк/

 3-р дүрэм 
Байнга шинийг суралцаж бай. Компьютер, гар урлал ер нь чиний мэдэхгүй суралцаж болохуйц бүгдийг сурцгаа.Тархийг ажиллагаагүй чөлөөтэй орхиж болохгүй. Ажиллагаагүй тархи бол чөтгөрийн ажлын байр, тэр чөтгөр гээч нь Там гэсэн үг байдаг. 

4-р дүрэм 
...
Холбоос

Уул усны үр сад

Оруулсан: 12:21 2008-Jul-28

Урд шөнө унтах гэсэн чинь нээх сонин даараад ойрдоо дан халуун байгаа болхоор дан даавуу нөмөрч унтаж байгаа юм. Тэгээд нээх тод тод сонин сонин зүүд зүүдлээд байсан их сургуулийн ангийнхантайгаа хамт дахиад нэг сургуульд суралцах болж байна гэсэн чинь английн элчингийнхэн манай ангийнхантай тусгайд нь уулзана гээд нэг өрөө рүү оруулаад байсан тэгээд би яг орох гэсэн чинь нэг Англи хүн /кк/ танилцая гээд танилцах гэтэл нэрийн хуудас маань байдаггүй, тэр хүний нэрийн хуудас бас байдаггүй тэгээд танилцах гээд ухнатсаар байтал сэрцэн.Тэрнээс өмнө тэр хүний уул, уурхайн компанид ажилдаг гэснийг их...

Холбоос

Ойр зуурхан 1

Оруулсан: 11:29 2008-Jul-25

Блогоо бичих гэхээр л гарчиг өгөх асуудал дээр гацаад байсан бөгөөд азаар өнөөдөр Фрийзкагаас гарчигийг нь хулуув. Нэгэнт ойр зуурхан гэсэн гарчиг өгсөн юм чинь ойр зуурхан юм бичнээ. Өнөөдөр нээрээ би нэг хар дрэсс өмсцөн байгаан. Тэгсэн чинь өглөөнөөс хойш магтаалын үг сонссоор байгаад бүүр чих дөжирчихлөө гсн кк. Нэг нь бүүр юу гэсэн гээч түрүүн явжийхаар чинь гадны хүн байна гэж араас чинь харсан тэгсэн чинь чи байсыму, нэгнийгээ гоё болчихоор нь танихгүй юм гэж авсан. Үүнээс илүү тодорхйололт гэж юу байху, бусад үед нь муухай явдаг гсн үг байх нь. Хүнээр ч магтуулаад өөрөө ч өөрийгөө магт...

Холбоос

Зарим нь

Оруулсан: 07:06 2008-Mar-15

Зарим нь уйтгартай, зарим нь уйтгартай, зарим нь бас уйтгартай өдрүүд яасан ч олон юм дээ. Полайт байх хэрэгтэй, би ер нь зөн билгийн тулаанд орход бараг дөхөөд байгаан биш үү? Өрөөнийхөө хаалгыг түгжээд суухад хаалга гаднаас нь татхаар тэр байх гэж бодонгуут бодсон хүн ирнэ.Уулзсан хүмүүсийн юу ярихыг нь бас мэдээд наачхын, жишээ нь -Юу байна? -Тайван дөө гэх мэт хахаха. Өнөөдөр бас нэг баагийд бөөр өвдөөд байна гэсэн чинь, ус их ууж байна уу? гэж асуухийн, ядаж байхад хэдэн сарын өмнө надад яг тэгж хэлж байсан удаатай. Ус уух бөөрөнд сайн гээд бат итгэчихсэн аятай. Сүүлийн үед таргалаад байх...

Холбоос

Адал явдлууд гэвэл арай ахдчих байх даа

Оруулсан: 03:51 2008-Feb-14

Ойрд надад болон миний эргэн тойрныход тохиолдсон хөгтэй явдлууд ч гэж зүгээр инээмэр аядсан зүйлүүд. 1. Хэд хоногийн өмнө. Манай ажил дээр нэг Солонгос нөхөр, нэг монгол залуу 2 ирээд явсан. Ёооё яг гоё юм бичмээр санагдхаар нэг бачка орж ирж үймүүлэх юм да хө. За яахав. Тэгээд тэр 2-ыг явах үед нь би коридорт дайралдаад хажуугаар нээх их гүйсэн юм. /Би ер нь нэг их гүйдэг юм коридороор энэ явдлаас хойш бараг гүйхээ болисон байхаа./Яг зөрөөд өмнө нь гараадахсан чинь бүдрээд уначдаг юм.Яджийхад манай ажлынхан байсан бол яахавдээ, нээх гадны хүмүүсийн урд орж гүйж байгаад уначихаад хичнээн ичив...

Холбоос

Мэдрэмжийг мэдэрсэн нь

Оруулсан: 06:08 2008-Feb-13

Би ёстой нэг шижигнэсэн нийтлэл бичих эрэлд хатаж байнаа. Цаанаа хөх инээд хүргэсэн, дотор маажсан тийм бичлэг. Бодхоос л инээд алдмаар . Даанч тийм юм бичих сачий хүрэхгүй байгаа тул, өчдрийн үзсн коногоо бичие. Корей. Хүмүүс үзсэн л байх нэг холливуд стайльтай кино. Бөөн хар хувцастай баагий нар банк хулхидаж дээрэмдээд, дараа нь дотроо бутарч нэг нэгнээ хулхидаж алга болцгоодог тиймэрдүү. Киноны нэг нь- Чинийхээр амьдрал гэж юу вэ гээд асуусан чинь, нөгөөх нь бодох ч юмгүй шууд л Зовлон гэж наадийн. Бас нэг кинон дээр амьдрал бол сонголт, сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт эн...

Холбоос

Зарц байхаас уйдчихлаа

Оруулсан: 04:28 2008-Feb-13

Зарц гэдэг маань хүн юу хий гэнэ тэрийг нь хийдэг хүн. Би лав өчнөөн жил зарц хийжийн. 2-3 ажил сольснийг хэлэх үү? Орсон ажил болгондоо залууд нь ордогийг хэлэхүү, тэгээч миний хөө, ингээч миний дөө гэсэн үгнүүдэд хошгороод гүйж өгнө шүү дээ. Ер нь л хэлэхийн аргагүй лайтай. залхчихлаа. Болдогсон бол -Чадахгүйэ, өөрөө хий гэж хэлчихээд царайнууд нь ямархуу болхийг нь харах юмсан. Энэ нэг сэмбэлзсэн юм муухай ааштай, их зантай, бүдүүн бөгстэй гээд ярьж өгөх байх даа. Би чинь одоо тэгж хэлэгдхээс айгаад л  зарцлагдаад гүйгээд байгаам шүү дээ.  Тэгхээр надад энэ залхуутай байдлыг давах 3 арга ба...

Холбоос

Оруулсан: 11:54 2008-Feb-13

Ираны нэг хүн архи уусан учир цаазаар авхуулах болж гэнээ. Тэгээд тэр улсад хичнээн ч их архи уугаад хөл гараа тасдуулсан хүн байдаг гэнэв дээ. Үнэн худал нь бүү мэд ийм мэдээ. Хэрвээ тэр Шариатын хууль гээч нь Монголд байдаг байсан бол манай улс иргэдгүй, эсвэл бөөн хөл гаргүй хүмүүстэй байх байсан юм уу хаашаа юм. Аймар юм.

Өчигдөр орой аеробект явав. Шаал дэмий цаг нөгцөөсөн юм болов. Ядаж хөлс ч гаргахгүй, урамгүй, бие чилээхгүй ч чигшиг. Урьд нь нэг аеробект явдаг байлаа. Тэнд явдаг байхад дасгалыг нь хийж байхдаа ингэж зовжийхоор үхчих юмсан гэж бодоод харин хийж дууссаны дараа бие, сэт...

Холбоос

Шороон мауз жилийн шороотой бичлэг

Оруулсан: 01:54 2008-Feb-12

Удахгүй Валентины өдөр болох гэж байгааг тохиолдуулан Блогийн дэвсгэр өнгийг Хайр болн ягаанаар солилоо. хэхэ. Валентины өдрийг хүн болж, хөөрхөн царайтай төрснөөс хойш тэмдэглэж үзээгүйм байна. Бусад баярыг яаж ийгээд архи дарс уугаад тэмдэглээд байдаг, Валентины өдөр л байдгүйэ./шогшров/.Нэгэнт баяр ёслол ярьсных, цагаан сарын тухай ярилгүй өнгөрч боломгүй, баяраар их унтаж амарлаа, хүн ирэнгүүт сэрээд, явангуут унтаад нэг иймэрхүү, ямар байснаар энэ жилийн өнгө тодорхойлогдоно гэвэл энэ жилжингээ унтаж өнгөрөөх бололтой.Бас зүгээ гаргахдаа баахан ичингүйрэн балайрав. Эртхэн босоод зүгээ гар...

Холбоос

Цасны баярын сураг

Оруулсан: 10:48 2008-Jan-24

Энэ долоо хоногоос харин нэг цэвэр агаар амьсгалах шинжтэй сураг ажиг сонсогджийно. Бохир агаар амьсгалсаар байгаад, дүйнгэ болоод энэ тэрүүгээр болоод байгаа хэрэг явдлыг нээх их сонсоогүй байхымдаа. За тэр ч яахав, саяхан нэг найздаа нөхөр ёсны зөвлөгөө өгөв. Мань хүн уул нь их шоучин гар л даа, тэгээд надаас би нэг охинд хаягдчлаа,.. чи надаа зөвлөгөө өгөөч энэ тэр гэхээр нь Мань хүн шоудаж явж нэг гёрлтой танилцаад тэгээд нөгөөхдөө хаягдаж гэсэн шүү юм бодсон чинь.цириририиийн, нэг миний зүс таних даруухандуу охинтой танилцаад нөгөөх нь бодвол манай найзыг гөлийгөөд ямар ч идэвхи саначлага...

Холбоос

Оруулсан: 09:22 2008-Jan-14
Шинэ долоо хоногийг урам, бурмаар эхэллээ. Фрэш Фашн комоос зарласан сюрприз сугалааны азтан болсон байна. Ээжтэй хамт хахаха. Ээжтэйгээ хамт очиж шагналаа авнаааа.
Холбоос

Би ямар хүнд дургуй вэ?-2

Оруулсан: 12:19 2008-Jan-11
  Дугаар 4. Ажлын шугамаар ирсэн 1 Солонгос уулзалтын дараа над руу орчуулагчаараа яриулж уулзах хэрэгтэй байна. Мэдээлэл авах хэрэгтэй эн тэр гэлээ. Би ч сандраад ёооё нөгөө асуусан юмыг нь мэдэхгүй явж байх вий дээ гэтэл, зүгээр зүгээр хоолооо идээгүй бол хоол идье гэлээ. Тэгээд нэг бродвэй хоолны газарт корей хоол идэж , би асуултад нь халит хариулж эдэр. Нөгөө орчуулагч нь инээд алдаастай хажууд орчуулаад  нэг шар залуу. Тэгээд хоол идсэний дараа орой дахиад уулзья би маргааш өглөө Солонгос буцах юм хамт гадуур гарч өгөөч гэхээр нь – за за тэгье ч гэх шиг юм бодогдоод хамт гарсан чинь нада...
Холбоос

Би ямар хүнд дургуй вэ?-1

Оруулсан: 12:15 2008-Jan-11
  Дугаар 1. Монгол-Тайваны төлөөлөгчийн газарт очиж нэг хүний анкет бөглөж явуулах болов. Очтол консулын газар гэсэн шилэн хаалтны цаана 2 охин зогсож байх юм. Нэг нь ирснээ эгчээ энд байхгү байгаа хүний гарын үсгийг дуурайлгаж зурж болохгүйэ. Ажент гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг бич гэлээ. Тэгээд ажент дээр нь бичхээр бүгдийг хуулчихаад байж байтал, хаяг гээд гараад ирэв. Би энэ хаяг дээр гэрийн хаяг бичих юмуу , юуны хаяг бичих вэ? гээд асуутал- 2 дох охин хүрч ирснээ над руу харж байснаа.

-          Гэрийн хаяг л байдаг биз дээ. өөр ямар юмныхаа хаягийг бичих гээд байгаан гэв. Миний дургуу...

Холбоос

Унтах арга

Оруулсан: 12:05 2008-Jan-11
   Надад үхэх тэдэн шалтаг байна гдг шиг надад унтах хэдэн арга байна хэхэ.  

1. Элдвийг бодож эргэж хөрвөөсөөр аяндаа унтах, маргааш өглөө нь нүд чин улайж, нойр ханаагүй шинж тэмдэг илэрнэ.

2. Элдвийг бодохгүйг хичээж, нүдээ анин албаар унтах. Хэсэг хугацаанд азнасны дараа нэг юм бас унтцан байна.

3. Ном уншиж байгаад унтах, өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой.Орой хэрэглэвэл унтахаасаа илүү номныхоо үргэлжлэлийг боддог муу талтай.

4. Бясалгал хийж байгаа юм шиг амьсгалаа зөвхөн мэдрэхийг хичээх, энэ арга даанч бүтэшгүйэ. Зовлонд нэрвэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

5. Тоо тоолж унта...

Холбоос

Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй

Оруулсан: 04:43 2008-Jan-7

Лодойдамба гуай нэг зохиол дээрээ ингэж гэрээслэсэн байдаг. Би саяхан нэг эгчтэй санамсаргүй чалчиж суухдаа, нэгэн хайрын түүх сонсовоо. 16-17 наснаасаа эхлэн нэг залуутай үерхээд 2 жил болход нь нөгөө залуу ЗХУ-д 2 жилийн холбоочны курст суралцаад, тэр хоорондоо хайрын захиа шидэлцээд сүрхий сайхан байдаг байж дээ. Бүсгүй нь бүүр хөдөө суманд байдаг байсан ч гэсэн тэр 2 захиа занаагаар сэтгэлийн үгсээ бичилцэж, сайхан үерхэл нь хэвээрээ л байж дээ. Тэгээд залуу нутагтаа ирээд дахин нэг жил хамтдаа байж байгаад хотын ойролцоох цэргийн ангид алба хаахаар болжээ. Найз бүсгүй нь одоо надад яриад ...

Холбоос

ТикТак

Оруулсан: 03:23 2008-Jan-7

Ажлын планаа 10-наас хийж эхлэхээр планлацан чин. Инээд хүрээд байх юм. Өчдөр нэг кино үзлээ. Нэрийг нь мэдэхгүй, фрээндс-ийн хамгийн туранхай хар үст хүүхэн байдаг чин хэн билээ. Тэр тогложээ. Очдог байсан Сэтгэл зүйч  нь мэдрэл нь муудаад өөрөө оронд нь худлаа эмч болоод өвчтөнтэйгээ секс мекс хийгээд байдаг. Тэрийг үзчээд нээх инээсэн чинь дараа нь амьдрал гэнэт утгагүй санагддаг гэжийшд. Хэдхэн хоногийн өмнө хамгийн утгатай санагдаж байсан үгнүүд, амлалтууд, байр байдлууд бүр шаллл хуурамч болох нь илрээд. Итгэл үнэмшил солигдоод, засс угаасаа л би өөрөө хуурамч юм чин. Өөрийнхөө гэрэлт ир...

Холбоос

Хүсэл ингэж биелдэг

Оруулсан: 04:56 2008-Jan-4

Дээр нэг  зурагт үзээд хэвтжийсан чинь, 25 дугаар суваг ТВ-ээр хүслээ биелүүлдэг хүмүүс ярьж байна. Ер нь бага зэрэг үндэслэлтэй . 3-хан үйлдэл хийхэд болно. 1. Хүсэх, 2. Итгэх. 3.Хүлээн авч сурах.Юу гээд тайлбарлаад байлаа даа. Нэг жишээн дээр ярий л даа. Би нэг сэтгүүл үзээд  нэг богино түрийтэй мөртлөө өндөр өсгийтэй гуталтай болмоор санагдлаа. Эхлээд юуны өмнө хүсэх хэрэгтэй. За хүслээ, ийм гуталтай болхиймсан. Тэр хүслээ биелүүлцэн байна гэж төсөөлөн бодож эхлэнэ. Би нөгөө гутлаа өмсцөн явжийна. Хэхэ. Энэ үе нь итгэх үе шат юм байна л даа. Хар ухаанаар бодход төсөөлж байх үедээ хүний тарх...

Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
idiomatic-dormant