Like water For chocoLate


Хүсэл ингэж биелдэг

Бичсэн: 16:56 2008-01-04

Дээр нэг  зурагт үзээд хэвтжийсан чинь, 25 дугаар суваг ТВ-ээр хүслээ биелүүлдэг хүмүүс ярьж байна. Ер нь бага зэрэг үндэслэлтэй . 3-хан үйлдэл хийхэд болно. 1. Хүсэх, 2. Итгэх. 3.Хүлээн авч сурах.Юу гээд тайлбарлаад байлаа даа. Нэг жишээн дээр ярий л даа. Би нэг сэтгүүл үзээд  нэг богино түрийтэй мөртлөө өндөр өсгийтэй гуталтай болмоор санагдлаа. Эхлээд юуны өмнө хүсэх хэрэгтэй. За хүслээ, ийм гуталтай болхиймсан. Тэр хүслээ биелүүлцэн байна гэж төсөөлөн бодож эхлэнэ. Би нөгөө гутлаа өмсцөн явжийна. Хэхэ. Энэ үе нь итгэх үе шат юм байна л даа. Хар ухаанаар бодход төсөөлж байх үедээ хүний тархи өөрийн мэдэлгүй нөгөө хүсэл дээрээн төвлөрч хаа явсан газраа биелүүлэх арга зам эрж хайж явдаг мэт санагдсан. За тэгтэл яг төсөөлж байсан гутал нэг дэлгүүрт  байхаар нь би худалдан авч хүслээ биелүүлж байгаа юм. /Тэр үед нь кирманд мөнгө байж таарна./ Хүлээн авч сурах гэдэгт нь яг мөрөөдөж байснаа олсондоо/ хийж чадсандаа өөртөө ч юм уу, өөр хэн нэгэнд ч юмуу талархах хэрэгтэй гэж байсан санагджийна.Пөөх, яг зурган дээрх шиг гутал байна шд Баярлалаа. /гэх юм уу даа одоо./Би гутал гэж ярьснаас биш тэдгээр улсууд өөр хар мянган юм ярьж байсан л даа. Осолд орж хөлгүй болсон хүн хиймэл хөл зүүгээд эрүүл хүн шиг явж сурсан, бага тушаалын ажил эрхэлдэг байсан нэг хүн энэ аргыг хэрэглэснээр мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа гэх мэт. Татах хүчний гайхамшиг гэж нэрлэж байна лээ. Далдын ямар нэг хүч хүслийг чинь биелүүлхийн тулд хамтдаа зүтгэдэг гэж байсан. Үнэн ч байж магадгүй.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tenemel (зочин) 22:18 2008-01-06
энэ талаар бас уншиж бсан юм бна..унэнии хувътаи бх гэж боджиин..
Холбоос
Сэтгэгдэл бичих!

сэтгэгдэл

Оруулсан: mongolxvv 22:35 2008-01-05
за хөөө тэр далдын хүч надтаи нийлээд зутгэхнүү үзнэээ заримдаа ч зүтгээд баих шиг байдиишүүү
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 23:34 2008-01-04
Хийх ёстой юмнаасаа өөр юм хүсдэг хүмүүст харин энэ чинь гай болоод байдаг юмаа... Хүслээ биелүүлмээргүй хийх ёстойгоо л хиймээр байх юм.. энэ талаар нэвтрүүлэг үзээгүй биз tongue
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: yuki 20:37 2008-01-04
Сонин л юм тээ?
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax