Like water For chocoLate


Уул усны үр сад

Бичсэн: 12:21 2008-07-28

Урд шөнө унтах гэсэн чинь нээх сонин даараад ойрдоо дан халуун байгаа болхоор дан даавуу нөмөрч унтаж байгаа юм. Тэгээд нээх тод тод сонин сонин зүүд зүүдлээд байсан их сургуулийн ангийнхантайгаа хамт дахиад нэг сургуульд суралцах болж байна гэсэн чинь английн элчингийнхэн манай ангийнхантай тусгайд нь уулзана гээд нэг өрөө рүү оруулаад байсан тэгээд би яг орох гэсэн чинь нэг Англи хүн /кк/ танилцая гээд танилцах гэтэл нэрийн хуудас маань байдаггүй, тэр хүний нэрийн хуудас бас байдаггүй тэгээд танилцах гээд ухнатсаар байтал сэрцэн.Тэрнээс өмнө тэр хүний уул, уурхайн компанид ажилдаг гэснийг ихэд тод санаж сэрэв. Тэгснээ сэрсэн чинь нэг л унтаагүй юм шиг санагдаад яалт ч гүй гэртээ байгаа болхоороо унтсан байна гэдэгтээ итгэлээ ш д. Яагаад уул уурхайн компани гэж зүүдэлсэн бэ гэхээр урьд орой нь найзуудтайгаа би ийм яриа өрнүүлсийм. 

Яриа №1.  

Манай найз гэрийнхэнтэйгээ хамт Өвөрхангай аймагт амраад ирсэн. Тэгээд замдаа 2 сумын хоорондох зэлүүд газар явж байтал нэг агуй харсан гэнээ. Тэгээд агуй байна гэж бодоод ажиглаж байтал үүдэнд нь цаашаа хараад сууж байгаа нэг ноосон цамцтай сэгсгэр үстэй эрэгтэй хүнийг харсан гэнэ. Тэгээд нүдэндээ итгэлгүй дахин дахин хараад хүн байхаар нь нөхөртөө тэнд хүн суужийн гэсэн чинь нөхөр нь харалгүй давхиж өнгөрчөөд буцаж очье, оргодол босуул юм болов уу? ааруул чихэр болтугай өгье гэсэн чинь манай найз яахийм бээ гээд зорьсон газартаа хүрчээ. Тэндээ очоод өөр машинаар хамт явж байсан эх эгч 2 тоо агуйн үүдэнд хүн сууж байхыг харав уу? гэтэл ах эгч хоёр нь ямархуу хүн байсныг нь лавлан асуугаад ийм зүйл ярьж өгчээ. Өвөрхангайчууд маш сайн мэддэг бодь Х гэдэг /нэрийг нь мартчихсан/ даяанч мэргэн хүн юм гэнээ. Тэр хүний талаар үлгэр домог шиг яриа асар их байдаг бөгөөд өөрөө мах иддэггүй өөрийн гэх орон гэргүй хааяа нэг айл хунараар явж ааруул ээзгий цуглуулж идээд оронд нь тэр айл  хунарын хамаг засал номыг нь хийж өгөөд уул хадаар даяан хийж явдаг гэнээ. Тэгээд ер нь заслаа хийлгэсэн хүн байтугай харсан хүн нь их үйлс бүтэмжтэй сайн явдаг гээд манай найзын азтайг гайхсан гэнэ. Тэр хүний тус болсон 2 түүхийг хойно өгүүлье.. Ноднингийн наадамд түрүүлсэн Мөнхбаатар арслан уржнан жил Өвөрхангайд явж байж гэнээ тэгсэн чинь зам дээр нэг хүн гар өргөөд зогсож байхаар нь аваад цаашаа явж байтал машин нь онхолдоод өөрснөө чүү чамай амьд гарсан гэнээ. Гэхдээ нэг их бэртээгүй байсан болхоор алхаад нэг айлын бараа харадахад нь очсон тэднийд яг Х гуай ирцэн сууж байсан гэнэ. Тэгээд орж ирэнгүүт нь чи чинь яасан барцадтай яваа хүн бэ гэсэн чинь харин тиймээ ийм тийм юм тохиолдоод гээд хэлтэл өврөөсөө нэг тагш гаргаж ирээд ус хийгээд за энийг гаргаад нэг том хар шувуу ирээд буцаад нисхээр нь тэр зүг рүү өргөөд өөртөө балга орчмыг үлдээгээд балгачаад ороод ир одоо эхлээд нэг балгачих гэсэн чинь балгатал ус байж гэнэ. нөгөө залуу намайг гарч байтал том хар шувуу ирдэг нь ч юу юм гэж бодоод байтал нөгөө мэргэн хүн чи юундаа эргэлзээд байгаа хүүхэд вэ гэсэн гэнээ. Тэгээд арга буюу гараад зогстол шөнийн харанхуйд тэнгэр нэг ч одгүй болсноо асар том шувуу ирээд дайрах шахаад нисээд өнгөрлөө гэнэ нөгөө аягатайгаа тэр зүг рүү нь санд мэнд өргөчөөд өөртөө жаахан үлдээгээд балгасан чинь архи болчихсон бүүр гол руу нь зураад орсон гэнээ. Буцаж ороод сууж байтал тэр мэргэн хүн сая та нарын зам дээрээс авсан хүн чинь хар мөртэй , хар муу санаатай хүн байжээ. Тэгээд осол тохиолдсон байна саяны хар шувуу хамаг гай барцдыг чинь аваад явлаа гэж хэлсэн гэсэн. 

Яриа №2.

Нөгөө яриа нь болхоор манай найзын хамаатны нэг ахыннад тохиолдсон гэнээ. Нэг өдөр гэрт нь Х гуай ороод ирэсн гэнэ. тэгээд сууж байснаа танай яагаад л хүний амь хөнөөх гээд байдаг улс вэ? гээд дахин дахин давтаад хэлж байж гэнээ . тэгсэн эхнэр нь жирэмсэн болцон аборт хийлгэх санаатай байсан гэнээ. Тэгээд гүэ ах минь одоо манайх 2 хүүхэдтэй арга алга, амьдрал хүнд байна гэсэн чинь наад хүүхдээ төрүүлэх хэрэгтэй. Охин хүүхэд байна та нарын хөлийг чинь хучиж, толгойг чинь өндийлгөх хүүхэд байна. Авхуулж болохгүй гэснээ гэрийг нь эргэн тойронг харж байснаа танайх гэдэг айл чинь өөрийн гэх юмгүй ямар ядарсан айл вэ гэж гэнэ. Тэгсэн тэр айл нь анх нийлж суухдаа энд тэндээс хүн амьны юм хум нийлүүлээд тэгээд айл болсон байж л дээ. Зуух нь гэтэл нэг айлын 200-ийн поошиг тайрж байгаад хйицэн, авдар нь бас хүний байсан гэнэ. Тэгээд баахан засал ном хийж өгөөд та нар гал голомтоо хүний хог новш, баас шээсээ хийдэг байсан юманд асаахлаар яаж өөдтэй байх юм гаргаж хая гээд, авдараа бас соль наад авдар чинь юм тогтоохгүй авдар байна, би танайхыг нэг аргалж өгье. Уул усаа онгичиж, лус савдаг хилэгнүүлсэн зүйл битгий хийгээрэй, тэгвэл танайх 40 үеэрээ гуйлгачин явна шүү гэж захиад явжээ.  Тэгээд тэр хүнийг ирснээс хойш нөгөө охин ч төрөөд, амьдрал нь ч өөдрөг болоод нөгөө хамаатны ах нь аймгийн төвд Хаан банкны салбарын захирал болж тушаал дэвшиж гэнээ. Тэгээд байж байтал нэг зээл авья гэсэн хүн орж иртэл барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байхаар нь ах хүүд хамтрая би алтны уурхай байгуулах гэж байгаа юм, наад зээлээ зохицуулчихвал би танд хувь өгье гэхээр нь  зээлийг нь гаргаад өгчээ. Тэгтэл ерөөсөө хүүхдүүд нь өвчин ороогоод сард олдог 300 саяын орлого нь юу ч биш болоод эхэлж гэнэ. Нэг айхтар аадар бороотой орой гадаа нохой хуцаад байхаар нь гарсан чинь нэг их гэрэл цацраад нөгөө Х гуай ороод ирсэн гэнээ. Тэгээд чамд би битгий газар шороо сэндийчсэн ажилд оролцоорой гэж хэлсэн биз дээ гээд намайг өлсөж байхад өл залгуулсныг чинь ачийг бодоод би ганцхан одоо л аргалье. Дахиж иймэрхүү юм гарвал өөртөө гомдоорой гээд засал номыг хийж өгөөд явсан гэнэ. Тэгээд нөгөө алтны уурхайн ажилд ч оролцохоо болиод одоо амар жимэр амьдарч байгаа гэнээ. Дашрамд хэлэхэд тэр Х гуай 70 гаран настай хирнээ 40 тэй юм шиг харагддаг гэсэн.


Бараг загас жарайхай барихад хүртэл лусын хорлол болдог юм гэсэн шд. Ховор загас эн тэр барихаар тэгдэг  байх л даа.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: ketchup 13:24 2009-02-23
явъя л даа. big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Дарс 20:57 2008-07-30
блог андуурчихлаа гэж бодлоошд.. хар цагаан нь ээлжилсэн блог байх чинь.. би бас явхымсан..гэснээс хэнд нь доль үсэрч байж явах ёстой вэ ? гээлүү..кккк.. маргаашийн би намайг асуу гээд хацрийг минь илбэнгээ хажууд суугад байна.. big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

уул усны үр сад би

Оруулсан: -84 17:07 2008-07-30
бууч гэдэг удамтай анч хүн
буу чиидэмийг эрдэмт хүн номыг хэрхэн хайрлахав түүн шигээр хүндлэж өлөн тоосгүй, голыг нь зэвэнд идүүлчихгүй байлгадаг улс... огтоны хамраас цус гаргаагүй буянт хүмүүс олон бий, тэдний нэг биш. одоогийн охидтой унтахаас өөр биеийн гэх ажил хийдэггүй залуусыг бодвол хад уулаар явдаг, хар ажил хийж амь зуудаг л хүн.
товчхондоо уул уурхайнх....
бишгүйдээ нэг хэн хүний нүдэнд харагдахгүйг харж явсан гэхэд ахдаад байгаач өөрийнхөө хэмжээ үзэж харж таниж л явна.
газар шороог малтана маажна шинжлэнэ, сэмлэнэ удахгүй 2 ч ордыг ашиглуулах бүх ажлыг бэлтгэж сууна...
үүнийг бичиж суухад чиний бичлэгийг уншиж байхад хамар-н үзүүрт хулих шарын боодог үнэртэж шүдний завсарт зарим нэг мах байгаа нь мэдрэгдэж л байна.
эцэг маань надад ижилдээ ганцыг битгий намнаарай гэж заасан, түүний эцэг түүнд тэгж заасан юм гэдэг...
анх хурдан буу гарахад бид эзэмшиж сурсан юм. холбоотой хонь тонгочуулж яваа алагдаахайг сум тоолж түүдэг байсандаа БУУЧ овог-г нутаг нугийнханаас авсан юм.

хаяа би хээрээс буцахдаа майханыхаа гадас шаасан нүхэнд шар будай хийгээд мэддэг хэдийгээ уншдаг, төр улсын хэрэгт бурхан бас бодолцодог ч тал бий...
хээрийн ихэнх төслийн анхны газар хөндөх ажлыг би бусдаас түрүүлж хийдэг.. болох хүн болохгүй хүн гэж бий...
багануур, Заамар, Шарын гол, Эрдэнэтэд очоод үзээрэй байгаль эх гэж халаглах нь бишгүйдээ нэг бий... гэхдээ энэ бол саятын машстабтай зурагт ганцхан цэг, эрдэнэт, багануур гэдэг бол ганц л цэг, ахиад оюутолгой гэдэг цэгийг, бас бус цэгийг нэмж хатгана бид...
тэгж гэмээнэ эх орон нэг биш хэд хэдэн сайлын үнэтэй болж, хүүхдүүд нь өлсөхгүй амьдарна, энэ санаа маань хэрэгжиж гэмээнэ би, чи, бид тэр бүү хэл энэ дэлхийн хүмүүс хооллоно хувцаслана.
улс төр барих хүн, уул хад хэсэх хүн гэсэн хаягтай төрдөггүй ч эх ороны хүүхдүүдэд хийх юм гэж бий хийхгүй юм гэж бий...
гэхдээ хэтийдсэн зүйл байгааг үгүйсгэхгүй....одоогийн уурхайнуудад. бичсэн зүйлтэй чинь санал зөрсөнгүй
хувь заяаны дуудлагаар, уулсын дуудлагаар би тэднийг зоридог... тиймдээ ч ялааны баастай сонингийн тасархай шиг Хот гэж нэртэй газар сэтгэл хорогдож хөгжлйиг үгүйлдэггүй...
40 үе гэдэг наригаа биш ч тэр хүний ухаанаас ургасан хатуу сануулга л болов уу....
уул усаа хайрлах сэтгэлтэн ч ухаж байдаг байх нь... үүнийг ойлго эсвэл давтаж хэлээд шоол инээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 16:15 2008-07-30
хэхэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Friska 14:23 2008-07-30
тийшт, яагаад болохгүй гэж...би хэд чинь бүгд бие хамгаалах урлагаар гаршсан улс big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tungaamaa 14:19 2008-07-30
болно шд яагаад болохгүй гэж....
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xacap 11:11 2008-07-30
namaig yaBuulahig zuwshurwul, bi yaBlaa. happy
gsnees ene x hen yum bol...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 10:15 2008-07-30
хэн хэнүүс явах бол ай
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Friska 10:11 2008-07-30
явчий еөөө яшиг, явчий tongue
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 08:15 2008-07-30
ер нь явцгаая тэхүү
Холбоос
Сэтгэгдэл бичих!

hyye

Оруулсан: Обдоо 03:25 2008-07-30
хые сайнуу ху ю баинаа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Дарс 03:06 2008-07-30
та нар юунд иймийм... хол байгаа нэгнээ бачууруулах гэж байгаам шиг..
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 14:04 2008-07-29
Энэ хагас бүтэн сайнд. Би дүүгийнхээ машиныг гуйгаад уначихы. Билгээ хөдөөнөөс ирчихвэл цаад чинь явбал дахиад нэг машинтай гэсэн үг.
гөүгөү, банжиг 2 бас тус тусдаа энэ хагас бүтэн сайнд явна гэж байгаа юм шиг байлээшд. Ер нь бүгд нийлчүүл яадгийм бол? Бүүр шууд автуус хөлслөөд явцан ч...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tungaamaa 12:13 2008-07-29
тэгиэээ,одоо нээрээ сайхан дэлгэр зун болж байгаа дээр нь...Хэдийгээр явахаа тохиролцоод хэн хэнүүс явахаа тохиролцоод let's go. энэ зун тэрнээс үлийгээ хийж сууцгаадгийн. Х гуайг нэг харж хиймортой гэдгээ мэдчихийнсан гээл боддийшд.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 22:47 2008-07-28
love struck Х гуайг сурталчилаад байна уу үгүй юу? tongue Сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй бөө мөөгийн сүлжээ (орифлэйм шиг) их болчижээ. Гэхдээ би угаасаа иймэрхүү зүйлд итгэдэг л дээ.
Ер нь хүн зөв бодолтой, өөдрөг явбал тэгээд л ок л гэж боддог.
Нээрээ би бас урьд шөнөжин юу ч зүүдлэснээ мэдэхгүй өглөө нээх унтаагүй юм шиг сэрчихээд өдөржин ядарсан оргиод балай өдөр байлаа хэхэ
Би Фрискагийн саналыг 2 гараа өргөөд л дэмжээд л байна big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax