![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Амьгүй сүлдэнд мөргөснөөс арзгар толгойдоо мөргөмөөр юм..Оруулсан: 04:24 2007-04-26 xvv
...Нэг юмны талаар бодлоо бичих гэснээ нээх тэнэг утгагүй шүүмжлэл болкээд, бас шүүмжлэх юм мундсан биш заавал тэрийг тэгж бичээд яахын гээд больчлоо. (Номиод). За тэгээд хүмүүс муулж, шоолж кайф аваадхы. Ардчилсан намынхан гэж нэг үнэн тэнэг усан толгойтой гарууд, шаал хэрэггүй баахан мөнгө үрж хана халтартуулж хотоор нэг хог тарьж, өнөөдөр бас нөгөө жагсаал цуглаан хийлгэдэггүй талбай дээр шоу хийж үзүүлж байх шиг байлээ. Тэр нээх үзэмж муутай зурагт хуудсаа бараг 5 зургаагаар нь, 50, 60-аар нь зэрэгцүүлээд хотоор нэг наацан... Тэгж байхын оронд тэрийг хэвлүүлсэн мөнгөөрөө нэг хүнд хэрэг... Хэт халууцуулах аюултайОруулсан: 01:03 2007-04-26 xvv
Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна. Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур цельсийн 18 хэм байдаг гэнэ. Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү. Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна. Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөв... Coca Cola хортой гэнэОруулсан: 00:54 2007-04-26 xvv
Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ... гээд эхэлсэн нэлээд олон баримт дурдсан нэг бичлэгийг сая уншлаа. Ер нь л хийжүүлсэн ундаа нь анагаах ухааны номнууд дээр ч нэлээд муулуулсан байдаг бөгөөд, тийм өвчний үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэсэн хоригууд олон байдаг. Сүүлийн үед Монголын ундаа үйлдвэрлэдэг компаниуд сироп, түүхий э... Хүүхэд бол хүүхэдОруулсан: 19:19 2007-04-24 xvv
Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа. Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...
Firefox нэг дусал мэдлэгОруулсан: 15:03 2007-04-24 xvv
Хуудас үзэж байхдаа Ctrl товчоо дарж байгаад хулганыхаа голын хүрдийг эргүүлэхэд үсгийн хэмжээ томорч жижгэрдэг юм байна. Зарим нэг сайтын бичиг хэт том, заримынх нь үзэгдэхгүй жижигхэн байна уу? тэгвэл энэ аргыг хэрэглэхэд хамгийн хурдан амархан арга юм байна :)
Windows XP hibernate гэж юу вэ?Оруулсан: 14:38 2007-04-24 xvv
Мэддэг ч байж магадгүй. Windows XP -д hibernation гэдэг нэг мундаг хэрэгтэй зүйл байдгийг сая л мэдлээ. Компьютерээ унтраамаар байдаг, хийж байгаа юмаа тэр хэвээр нь орхичихмоор байдаг?? унтраагаад гарах уу, асаалттай орхиод гарах уу? За тэгэхээр Shutdown цонхон дээр Standby товчин дээр Shift товч дарж байгаад дарахад Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраадаг юм байна. Хэрвээ таний компьтерт ингэж болохгүй бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг үүнийг. Идэвхижүүлэхдээ. Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation гэ... ЭхлэлОруулсан: 20:51 2007-04-20 xvv
За өнөөдөр, биш ээ өчигдөр нэг ийм блог нээх санаа төрсөн юм. Нэг залуугийн яриа сонсоод. "Эцэг өвгөд маань хүүхдэд ээ, ач зээдээ багаас нь олон янзын гоё үлгэр ярьж өгдөг байсан нь тэдний хувьд сайн мууг ялгах, тэсвэр тэмвээр, хатуужил ёс суртахууны төлөвшлийг өгдөг байсан юм уу..." яг үг бүрчлэн биш ч би ингэж ойлгоод.. тэгээд энэ блогийг нээж байна. За тэгээд туршлагаасаа, мэдсэн сурснаасаа, бас хүүхдийнхээ өхөөрдөм хөөрхөн түүх, хөгжилтэй явдлуудаас бусдад аа хуваалцаж байцгаая....
Зарим нэг азарган тахиа өөрсдийгөө донгодохоор НАРЫГ МАНДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ...Оруулсан: 14:29 2007-04-20 Tji
Утсанд маань гомдоллож, үг хаясан найзуудын минь мэссэж олон иржээ. Ажил ихтэй байгаад тэгсэн үү, анзаарсангүй. Нээрээ найзуудтайгаа элдэв сонин ярьж, цуг суугаагүй удсан байна шүү. Тэгээд ойрмогхон тэдэнтэйгээ уулзаж, энэ тэндэхийн сонин хачинг ярьж суутал нэг найз маань биднийг хөгжөөн хошигнолтойгоор нэгэн зүйл өгүүлсэн нь надад нэгийг бодогдуулав. Найзын минь ярьсан хошигнол "бурханы сургаалийг монголд лам нар хэрхэн авч ирсэн тухай". Түүний энэ яриа эхэндээ хөгжилтэй байсан авч эцэстээ надад жаахан эмгэнэлтэй санагдаж, гуниг төрүүлсэн юм. Бурхан ба лам Найз ярьсан нь: «Анх энэ лам э... Хэрэлдүүл хэрэлдчий...Оруулсан: 14:01 2007-04-20 xvv
Хөөе наашаа гүйгээд ир дээ. хэрэлдчүүл хэрэлдчий яадын ;) Чи муу замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйшдээ. тэгчээд бас надтай хэрэлдкээд гүйгээд ирж байгаа юм уу? Мэддэгээ? хэхэ мэддэг хүн улаан гэрлээр зам туучаад замын голоор загвар үзүүлж явдаг юмуу? мэддэг хүн хүүхдээ хөтөлчөөд гарцгүй газраар туучдаг уу? Мэддэг хүн хажуудаа 5 настай хүүхдээ суулгачихаад явган хүнд зам тавьж өгөлгүй хараал урсгаад явдаг уу? хаха мэддэг юм бол мэддэг л бай зөө!! Замын хөдөлгөөний дүрмээ ядаж барьж байяаа. Гадаадуудад муугаа үзүүлээд яах юм бэ? Наад зах нь Монголчууд замын хөдөлгөөний дүрэм гэж юу байдги... Өчигдрийн коммент.Оруулсан: 13:08 2007-04-20 xvv
Найзууд нийлж суугаад сайхан буу халах ч гоё шүү. Ер нь бид хэд нийлэхээрээ л яаж яваад ч юм,, за ёстой ярихгүй юм шүү гэж байгаад л улс төр, хоосон чанар, харьцангуй энээ тэрээ яриад алга болно.. Маргаж маргаж за сайхан боллоо гээд л гараад алга болцгооно доо. хэхэ Харин өчигдөр нэг лекцэнд очиж суулаа. Ер нь өөр бусдын яриаг сонсож, сонирхож бясалгаж авахын хувьд иймэрхүү лекц энэ тэр их зүгээр ч юмуу гэсэн юм бодоод л сууж байна. Би ч нэлээн бүдүүлэг тэр дунд нь шивэр авир гээд л байлаа хэхэ гэхдээ бас ярьмаар байсан болоор эрх чөлөөгөө эдэлмээр санагдаад. хэхэхэ https://www.blogmn.net/te... Нарийн бичгээ солиорой.Оруулсан: 12:56 2007-04-20 xvv
Entertainment хариуцсан нарийн бичиг чинь шаардлага хангахгүй байна уу? ;) Солих цаг нь болжээ. K-Lite Codec Pack 3.00 Full, Standard and Basic хувилбарууд нь гарчээ. Энэ талаар мэдэхгүй хүмүүс байна уу. Тэгвэл та маш их хоцрогдож явна шүү. Гүзээ нь унжсан баавартай тарган эр шиг Windows Media Player, Real Player энэ тэр гэсэн програм хэрэглэж байгаа бол одоо хөөж явуулаад оронд нь Туранхай мини юпкатай хөөрхөн нарийн бичигтэй болох цаг иржээ. Гол нь ажлаа сайн мэддэг Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн кодлосон видеог үзэх боломжтой болно. Мөн Classic Media Player гээд то... 2 блог нийлэв:DОруулсан: 09:28 2007-04-20 Friska
Эрхэм хүндэт блогчидоо, Блогчин би анхнаасаа жоохон далий сэтгэн 2 блог нээж хүн амьтны толгойг эргүүлж байсанаа одоо 2-ланг нь нийлүүлэн улам бүр эргүүлж байгаадаа хүлцэл өчье. Эхлэн орж байхад туршлагатай блогчид тохиргоо дээрээ л хязгаарлаад явна биз гэж зөвлөж байсныг би үл тоон хувийн, хувийн бус гэсэн 2 блог нээж холион бантанг хутган, ийш нь нөгөө бичлэгүүдээ зөөхөд сэтгэгдэлүүд нь тэндээ үлдэж дөнгөж сая устгагдсан тул сэтгэгдэл бичсэн хүн бүрээс уучлалт гуймаар байна. Би ахиад ингэхгүй ээ...хихи. Анхаарч уншсанд баярлалаа. ...Шашин шүтэх үү эс шүтэх үү?Оруулсан: 20:56 2007-04-18 erdek
Ширээн дээр идээ будаа засч арц хүж уугиулжээ. Өрөөнд хонх дамрын чимээ хавсран тачигнаж 2 лам нүд аниастай алга хавсраастай хийморийн сан тавина. Нөгөө талд ламыг залсан гэр бүл бүрэн бүрэлдээхүүнээрэ эгнэн сууж учир нь үл ойлгогдох номыг тус болно хэмээн сэтгэлийн угт найдаж сүсэглэн залбирах... бидний мэдэх энгийн дүр зураг. Зарим нэг нь итгэх ёстой гэж албадан өөрийгөө итгүүлнэ, өөр нэгэн ажил төрөл амьдрал ахуйд хэрэг болно хэмээн итгэнэ, гэтэл нэг хэсэг нь юмыг яаж мэдэхэв илүүдэх биш гэх хандлагаар энэхүү дүр зурагыг хүлээн авна. Ер нь Монголчууд бид үнэхээр шашинтай юу үгүй юу? ... Windows XP дээр Apache зарим тохиргооОруулсан: 12:02 2007-04-17 xvv
localhost дээрээ зарим тохиргоог өнөөдөр л хийж сурлаа. амар юм байна. .htaccess file ашиглан RewriteEngine тохируулах даа localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ: Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг) httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана. Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн а... БаабарОруулсан: 11:32 2007-04-17 erdek
Хэлэх гэснээ Баабар шиг үнэнхүү чадварлаг илэрхийлж бичиж чаддаг хүн монголд цөөхөн. Дандаа Баабарын зөв байх албагүй ч бичих хэв маяг, арга барилын хувьд үнэнхүү чадварлаг гэдэгтэй таны санал нийлэх байх. Энэ хүний хийсэн бүтээсэн монгол залуучуудын сэтгэлгээнд оруулсан хувь нэмэрийг үнэлж барашгүй. Хэрвээ хараахан уншиж амжаагүй бол доорхи номуудыг санал болгоё, "Дори идэр дүүдүү хандах нь" - анх гарчигийг нь сонсоод хачин санагдаж байсан ч дотроо бол насанд хүрч амьдралд хөл тавиж буй залуу хүн оюуны чухал салбарууд болох түүх, эдийн засаг, урлаг уран зохиол, шашин философи цаашлаад ... ЗарлалОруулсан: 18:23 2007-04-16 erdek
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Шалгалтаа гэж...Оруулсан: 13:12 2007-04-16 erdek
Аль бага ангид байхаас л шалгалт гэж шаналгаатай зууралдсаар өдийг хүрвээ...Социологийн шинжлэх ухаан боловсролын системийг яаж боловсронгуй болгох талаар судалдаг, тэнд шалгалтгүй өөрөө бие дааж сурах ямарваа албадлага дүнгийн хяналтгүй сурах арга замууд байсныг өөрийн сурч буй нөхцөлтэй харьцуулаад бодоод үзэхэд...Ер нь энэ шалгалт гэж марзан эдээс болж бараг бидний ирээдүй тодорхойлогдох гээд байхаар гажиг санагдав...Улаан гавал гэх мөртлөө шалгалтан дээрээ муу дүн авах тохиолдол байж болно...Ерөөсөө шалгалт гээч чинь хэр бэлдсэн, цаашлаад тэр өдрийн сэтгэл санаа их яривал цаг агаараас хүрт...
Firefox - Галт үнэгОруулсан: 20:43 2007-04-15 xvv
Хэрэглэгдэх үгс: интернет хөтөч - internet browser нэмэлтүүд - add-ons (extension) загвар - themes гаргах - export оруулах - import хавчуурга - bookmark За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр: 1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан. 2. Хамгаалалт илүү сайтай. ... Монголын тархи ГООЖИЖ БАЙНА...Оруулсан: 17:54 2007-04-15 Tji
Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар. Фридрих А.Хаек "Оюунлагууд" ажил хаяа юу? Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлага тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий барин хүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ард түмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийн сайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт л таа... Гал унтраагч улс төрчид УЛС ТӨРИЙН ГАЙ ТҮЙГЭРОруулсан: 16:24 2007-04-15 Tji
Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг "Хаанаас хийсч ирсэн гай вэ" гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй "гай түйтгэр" улс төрөөс л хийсч ирдэг болоо шив дээ. Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэж байж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүүтэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал ун... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |