![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Романтик хортонгууд ба ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУЛГАЙОруулсан: 10:18 2007-04-14 Tji
"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг." Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг. Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрий... АНХНЫ БИЧЛЭГИЙГ ХЭД БИЧВЭЭ ХЭ ХЭОруулсан: 17:41 2007-04-13 Тайж
Ер нь блог нээхэд анхны бичлэгээ л бичих юм бол цаашаагаа урсгалаарай яваад өгчихдөг гэж үэнэ байхаа, надад анхны бичлэг л хамгийн хэцүү байдаг юм. Тэгээд цаашаагаа бол ч болноо хөө. Миний хувьд барсхот.ср.мн-ийг дуусгах гээд ажил үнэн амжихгүй юм. Гэхдээ 7-р сарын 1 гэхэд бүрэн дуусгана гэж бодож байгаа. Ёстойл хоол болтол шийр зугаа гэгчээр вэб дуустал блогоороо мэдээ мэдээлэл өгч байхаар шийдлээ. Ер нь сүүлийн үед блог үнэн сак болжээ. За олон сонирхолтой юм бичнээ.... Уртаас урт комээнт фор бодролОруулсан: 23:15 2007-04-12 xvv
Хэхэхэ Бодрол руу орж нэг хэдэн комээнт унших гэж оролдсон чинь шууд Англи хэлтэй болоод гараад иркжийшд ;) За ийшээ орж уншсын Хуучинсаг байхын юу нь муу гэж? Хуучинсаг гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бэ? Хуучинсаг үзэл гэж яг юу вэ? Бүх юм л хуучин дээр тулгуурлаж, тэр хуучин дээр нэмэгдэж сайжирах нь сайжирч, муудах нь муудаж өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл хуучин гэдэг, хуучинсаг байх гэдэг тийм муу зүйл үү? Баахан хүмүүс, ядаж өөр хоорондоо ямар ч хамааралгүй, янз бүрийн бодолтой, боловсролтой, мэргэжилтэй, настай, архичин, тамхичин, бас хар тамхичин ч байж болох хүмүүс өөр өөрийнх... Яагаад?Оруулсан: 02:28 2007-04-12 xvv
Карээр хөөжийнө үү? эсвэл угаасаа ийм утга учиргүй зүтгэдийм болуу? Урьд нь ч нэг сонсож байсан ч уншиж байгаагүй зарим нэг хүний бичлэгийг уншсан үнэн инээдтэй санагдчлаа хэхэ Эсвэл албаар Гүнбалай шиг тэнэгтэж хүмүүсийг нервтүүлж "Од" болдог, эсвэл угаасаа бага зэрэг шаариг дутуу, эсвэл үнэхээр сэргэлэн ухаантай, тэгээд хүмүүсийг хөндөж тэднийг сэтгэгдэл бичүүлж, уншуулж бодуулж, бодролтуулдаг байх нь... ямартай ч үнэхээр мундаг юм маш олон хүн сэтгэгдэл бичих юмаа... Миний хувьд "Монгол хүн амны билгээр" гэдэг юмыг хэт их муулж, хэтэрхий муухайгаар хэлэх, "нахал" занд дургүй л дээ... Тэгээ... ингэдгийн -1-Оруулсан: 13:21 2007-04-11 хундага
би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой... Том хүний яриаОруулсан: 01:33 2007-04-07 xvv
Сумогийн озэки М. Даваажаргалын талаар янз бүрийн шуугиан болоод бас нэг хэдэн үг хэлмээр санагдаад, дээр нь өөр бас бус юм нэмэгдээд... Яг баттай мэдэхгүй ч гэсэн Хакухо эхнэр болох гэж буй Япон бүсгүйгээ жирэмсэн болгочихсон юм байна л даа. Японд できちゃった結婚 (дэккичяттакэккон) буюу гэнэдээд жирэмсэн болчихоод хуримаа хийх гэсэн үг байдаг. Энэ үгний цаана угаасаа суух бодолгүй байсан боловч залуу насны алдаагаар жирэмсэн болоод хоорондоо суух гэсэн утга агуулагдаж байдаг болтойм. Манай хүн бас тэгсийм шиг байгаан.. Ер нь бол нуулгүй хэлээд Монгол охидуудаа уурлуулчихад Япон бүсгүйчүүд үнэхээр х... Зүүд 3...Оруулсан: 09:12 2007-04-06 Tji
Зүүр түүрхэн бодлын үзүүрт бүдэг бадагхан санаа эргэлдэж, аниргүй тэгээд өнгөгүй бас үнэр ч үгүй зүүдний ертөнцөд зүрх сэтгэлээ эзэгнүүлэн би мөнөөх л эл хуль том танхимд, үй олон шургуулгын өмнө зогсож байна. Өнөөх л зүүд.... Анзааран харах агшинд тодрон гэрэлтэж, нэр хаягаа сэтгэлд шивнэх тэр л шургуулгануудаас бусад нь бодол санаад үл өртөн бүрэлзэх энэ газар надад "хий хоосон зайд хөвөх тоосны ширхэг агаар зүсэхийг сонсож болох мэт" аниргүй санагдана. Тийм ээ, аниргүй эзэгнэсэн зүүдэндээ би нам гүмхэн бодлоо уншин хэсэг зогслоо. Тэгээд шөнө болгон уншдаг тэр л шургуулгандаа дөхөн очиж, ... гагнасан гинжийг...Оруулсан: 16:02 2007-04-04 хундага
жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь “гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....” гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад “хэнээээээээээээээээр....” гэдэгсэн. тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэ... О.Дашбалбарын : Яах юм бэОруулсан: 02:22 2007-04-02 xvv
I Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм Шартахгүй юм бол хатуу архиар яах юм Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм Дэгдэхгүй юм бол туула... СонсцгооОруулсан: 23:50 2007-04-01 xvv
Сонсоцгоо Солиотой хүн ярьж байна Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн Сохор хүн ярьж байна Ар араасаа галд шатсан Арван зургаан захидал амилж байна Гурван зуун жаран тав хоног Гунигт дарагдсан зүрх шивнэж байна Хайр гэдэг нэр шигээн гоё биш Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон Дуусашгүй гэгээн гуниг юм байна Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад Хашгирч ч чадахгүй хо... Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :DОруулсан: 23:46 2007-03-28 xvv
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;) Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D Бас нөгөө худлаа... Гэцүү ч юмаа даа...Оруулсан: 01:48 2007-03-28 xvv
Амьдралаа гэж гэцүү ч юмаа даа, арзгар барзгар, төвгөр гүдгэр, сүүлийн үед банк манк нь дампууркээл, хадгаламж зээлийн хоршоонуудын хэрэг энэ тэр гээл.. Одоо сүүлийн хэдэн өдөр хүний наймаа энэ тэрийн талаар гараад л. Оройн мэдээгээр хүн аймар нэг буудал гараад тэрэнд нь янхнууд хонодын гэнээ, арай ч дээ, хонож өнжиж секс энэ тэр хийх нь битий хэл цухуймаарчгүй аймар юм байлээ. Гэхдээ тэгээл янхан манхан авдаг баагий нар ч ямар л олигтой юм байгаа аж.. За за гол сэдвээсээ хадуурцан явжийна. Харин тэр мэдээг уншсан хөтлөгч нь андуурсан уу, бэлдсэн сэтгүүлч нь шоудсан уу мэдкүй тэр бааранд 10-... MRОруулсан: 19:03 2007-03-27 хундага
эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хи... Өчүүхэн юм даа...Оруулсан: 01:56 2007-03-24 xvv
Блогдох тухай блогдох нь Хүжий гийн блогоос... гээд бичлэгийн сэтгэгдлүүдийг уншсан чинь жинхэн гэдэн хөдөлдөг байшд. Би ч уг нь нээх тэгж гэдэгнэж годгоноод байдаггүй угийн усан толгойтой, дүлий дүмбэ хог юмсан. Өчигдөр л бусдаас урам гуйхгүй энэ тэр гэсэн юм яриад л тэнэгтэж явсан хүн өнөөдөр яав нүдэндээ нулимс цийлэгнүүлцэн суужийшд. Үнэндээ тухтай блогоо бичихийн тулд, "ажил" "амьдрал" хоёроо заагтай байлгахын тулд өөрийгөө энэ сайтын админ биш гэж хүмүүст хэлдэг л дээ. Худлаа ярьдагт уучлана биз дээ. Хүү нь ч энэ сайтын вебмастер админ мөн нь мөн гэдгээ энэ дамшрамд дэлгий даа... ... Зүүд 2...Оруулсан: 12:12 2007-03-23 Tji
Дахиад л би зүүдэллээ. Мөнөөх л эл хуль цэлгэр том танхим..., үйл олон шургуулганы өмнө зогсож байх. Харанхуй бүүдэг тэр танхимд хаанаас ч юм нарны бүдэгхэн гэрэл ертөнцийн түмэн тоосыг өөртөө татсан мэт манантан, зурвасхийн тусна. Тэр гэрлийн үзүүрт нэгэн шургуулга, үнэндээ бол түүн дээрх гарчиг миний сонирхолыг татлаа. "Jije-д бичсэн миний мэссэжүүд". Гайхалтай нь тэр шургуулгын бариул нь халцарч элэгдсэн байх юм. Яагаад, хэн дандаа үүнийг онгойлгон уншдаг юм бол... үгүй ээ энд чинь би л орж ирдэг, энэ чинь миний л зүүд шүү дээ. Тэгэхээр би зүүдлэх болгондоо зөвхөн энэ шургуулыг татдаг ... Зарим нэгэн програмын сурталчилгаа.Оруулсан: 01:56 2007-03-23 xvv
FAQ1: Dear Technical Support: Last year I upgraded from Girlfriend 7.0 to Wife 1.0 and noticed that the new program began unexpected child processing that took up a lot of space and valuable resources. No mention of this phenomenon was included in the product brochure. In addition, Wife 1.0 installs itself into all other programs and launches during system initialization, where it monitors all other system activity. Applications such as Poker Night 10.3, Drunken Boys Night 2.5 and Saturday Football 5.0 no longer run, crashing the system whenever selected. I cannot seem to kee... Зүүд 1...Оруулсан: 11:05 2007-03-20 Tji
...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харанг... Гоё кино байна.Оруулсан: 02:05 2007-03-18 xvv
Russel Crowe тоглосон A Good year гэдэг кино юм байна. Сая санаандгүй үзэж эхлээд салж чадалгүй үзчив. Нэг л гоё санагдчилаа.. Толгой доторхоо ер нь өөрийгөө нэг ресет хийе гэж бодоод явсан энэ киног үзцэн чинь нэг л сайхан болчихлоо. Нөгөө олон охидуудыг зүрхэн дотроосоо гаргаж чадчжийгаан биш биз дээ. Одоо нээх шүлэг мүлэг энэ тэр гэж далийж, янз бүрийн хүмүүс бодож давхихгүй. Нэгэнт фэн нь болцым чинь хааяа нэг зургийг нь үзчээл гүйжийе хэхэ Энэ хүүхэн нь үнэхээр тасархаймаа : хихихи ... Таалагдсан таалагдсан түүний гоё...Оруулсан: 22:35 2007-03-12 xvv
..яриа ;-) Сая ТВ-ээр МУ-н хүний гавъяат эмч зүрхний мэс засалч асан Бундан гуайн хүү Болдсайханы ярилцлагыг үзлээ. Үнэхээр их таалагдлаа. Нээх тийм эгэл, уянгын, даруухан, ихэмсэг ухаалаг тийм гоё хүн байлаа гэж.. Эмэгтэй байсан бол бас л эвгүйтэж мэдмээр гэсэн ;) Мэдээж гадна төрх нь бол байдаг л нэг бор нөхөр байна. Харин ярьж байгаа юм нь их таалагдлаа. Бас ч үгүй шүлэг бичдэг, шүлгийн ном хүртэл хэвлүүлж байсан гэнэ. Зарим нэг шүлгээсээ уншсан нь маш их таалагдлаа. Шүлэгнүүдийг нь олж уншмаар санагдав. Бас хэрвээ блог бичдэг бол хаягийг олж авахсан... :love: Залуучууд нийлж суугаад иймэрх...
Дуустал нь уншаарай.Оруулсан: 01:31 2007-03-12 xvv
За өмнө бичиж байсан... Жирэмсэн үед архиар зогсохгүй тамхи ямар их хортой байдаг вэ гэдэг талаар сая уншлаа. Эндээс хэд хэдэн Монгол хэл дээр үнэгүй номуудыг татаж аваад уншаарай!
Бас энд жирэмсэн үед тамхи архины хорын талаар тэр номноос хуулж тавилаа. Заавал уншаарай!
Тамхи Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин эмгэгтэй хүүхэд төрвөл хөөрхий эхнэртээ бурууг үүрүүлнэ. Таны татаж буй янжуурт байх никотин агаарт тархаж эхнэрээр чинь дамжин хэвлийдэх хүүхэд чинь түүгээр амьсгалж байдаг. Тамхичин эхнэрүүд ч үүнийг ойлго... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |