![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Хөөрхөн зурхайОруулсан: 10:13 2007-05-08 xvv
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай. Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө тө... Уучлах гэдэг ухааныхОруулсан: 17:34 2007-05-05 300-н блог
СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ Энэ өгүүллэгийг уншаагүй хүмүүст зориулав. Уучлах гэдэг ухааных Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зевшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар егехөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш анги руугаа ороод өөр рүү нь ас... БАГА НАСОруулсан: 17:14 2007-05-05 300-н блог
Бага байхад сайхан байжээ, Юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй. ээж ааваар тэжээлгээл................... Бид багаасаа үерхсэн найзууд байлаа дандаа л энд тэнд пагтанд орж явдаг бүтэхгүй хэдэн хэсэг хүүхдүүд байв. зодоон цохион гэхээр зугатана инээдэм ханиадам гэхээр хамгийн гүрүүнд явжийдаг хүүхдүүд. Болжил өгвөл юм юмаар оролдохыг хүсдэг байв шивдээ. Хүмсүүд шиг нүдэнд харагдтал сайхан бичих авъяас надад заяагаагүй харамсалтай гсн. /үгийн сан муутай учраас/ 7-р ангиас эхлий Бид 5уулаа.... хаа ч явсан 5 уулаа Ёстой л нөгөө зүү орох зайгүй сайхан үерхдэг найзууд байлаа гэж. 7-р ан... Цаг бол алтОруулсан: 20:57 2007-05-04 300-н блог
Би нэг "сургамжит өгүүллэг" гэдэг ном уншсийн тэнд орсон зарим өгүүллэгүүд нь таалагдаад: Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдпийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно. Энэ тохиодолд та юу хийх вэ? Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк ө... нигдугаааааар бүлэг...монгол хүү индрээс үг хэловоййййОруулсан: 18:31 2007-05-04 хундага
толгой – тэргүүн, нүд – мэлмий, чих – сонор, гар – мутар гэх мэтээр ил байдаг гол хэдэн эрхтнээ хүндэтгэж хэлдэг үг байхиймаа, манай хэлэнд. хамар – гэсэн чинь заа миний санаанд л шууд орж ирэх үг байдаггүй. мэддэг хүн байвал хэлж өгөөрэй, шагнана шүү. шагналыг жич тохирно. уг нь хамар гэдэг чинь асар чухал эрхтэн. байгаа байдлаараа ч, хийж гүйцэтгэдэг ажил үүргээрээ ч. ..... хамар бол манай тэргүүний эрхтнүүдийн нэг билээ. эрхтэн хамар нь болбоос өөрийн ажил үүргийн дагуу олон төрлийн үнэрийг агаарын хамт сорж мэдрэн, тэрхүү мэдээллээ тархи руу дамжуулан бядны ой тойнд сайхан үнэр, муухай ... Үнэр л дээ...Оруулсан: 17:34 2007-05-04 erdek
Байшингийн дээврийг борооны түг түмэн дусалууд бөмбөрдөх нь хагархай цонхны цаанаас уйтай ёнгинох салхины чимээтэй сүлэлдэж өрөөний дотор үхмэл бөгөөд уйтгартай. Хананд өлгөөтэй цаг хүмүүний амьдрал цаг хугацааны өчүүхэн хэсэг шүү гэдгийг байн байн сануулах мэт чаг чаг... Элэгдээд мод нь ил гарах шахсан хуучин шал, энд тэндээ хууларч халтартсан ханын цаас бүхий өрөөнөөс юу нь үл мэдэгдэх нэгшсэн үнэр үнэртэнэ. Шалан дээр хаясан үнсний саван дахь дутуу унтарсан чанар муутай тамхины ишнээс бөөлжис хүрэм эхүүн үнэртэй утаа суунаглах. Өрөөний булан тавьсан хир хөлс шивэрний үнэр нэвт шингэж үр... Бүгүнүтэйд зориулсан үг...Оруулсан: 16:24 2007-05-04 Tji
Хайртай хүүдээ зориулж аав нь В.Левинитон Лариедийн "Эцэг нүглээ наминчилсан нь" гэх энэ зохиолыг уншиж өгмөөр санагдлаа. Гэхдээ үнэндээ хүү чамдаа уншихаас гадна өөртөө бодол тээж уншмаар санагдсан юм шүү. Учир нь би чамдаа яг л энэ эцэг шиг ширүүн дориун хандаж, юм л бол үглэж яншин, жаахан чамаагаа том хүн шиг санан, ихийг шаарддаг байжээ. Эцэг нүглээ наминчилсан нь: ...сонс хүү минь! Хөлс чийхарсан духанд чинь зөөлөн сэвлэг чинь наалдан, гараа дэрлэн унтах энэ л мөчид би чамтайгаа ярихаар шийдэн өрөөнд чинь сэмхэн орж ирээд байна. Хэдхэн хормын өмнө өрөөндөө сонин уншиж сууснаа чинийхээ ... ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДООГҮЙ ЭЭОруулсан: 12:44 2007-05-04 300-н блог
ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ Надад цэргийн зарлан ирсээн. Өмнө нь нэг ч удаа ирж байгаагүй юм. 18-25 насныхны дунд байдаг хамгийн том проблем нь цэргийн алба. АЙМШИГТАЙ. Хэдэн жилийн өмнө ч билээ дээ. нэг цэргийн ангид очиж ажил хийж өгч байсан юм. Тэгэхэд л би цэргийн амьдрал бол үнэхээр бүтэхгүй юм байна гэдгийг мэдсээн. ЦЭРГИЙН АНГИД ӨНГӨРҮҮЛСЭН 7 ХОНОГ Миний байралсан айлын эзэн нь тэр цэргийн ангийн ахмад цолтой хүн байсан байхаа. Ер нь ихэнх мэдээллийг тэр хүнээс авсан Тэнд очоод нэг жил бүх юмнаас тасраад ямар нэгэн зүйлд өөрийгөө хөгжүүлэх зүйл нэгээхэн ч байхгүй (байсан ч ... Хаврын баяр 2007 амжилттай болж өнгөрчээ.Оруулсан: 00:23 2007-05-04 xvv
Японд сурдаг Монгол оюутнууд болон Монголд дуртай Япон хүмүүс хамтран Монгол улсыг Японд сурталчилж танилцуулдаг Хаврын баяр - 春祭り - ハワリンバヤル2007 баяр 4 сарын 29, 30-нд амжилттай болж өнгөрчээ. Энэ баяр нийтдээ 8 дахь удаагаа болж байгаа бөгөөд, жил бүр болж иржээ. Энэ жил Япон Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны (нэрийг нь буруу хэлсэн бол хүлцэл өчье) 35 жилийн ой болж байгаа юм байна. 35хан жил үү гэж гайхмаар. Ер нь сүүлийн үед хоёр орны харилцаа маш их өргөжиж байгаа билээ. Япончуудын хувьд Монголыг дэмжигч гол орны нэг. Хамгийн чухал нь олон залуусыг Япон улсын засгийн газры...
ХАДААСОруулсан: 15:16 2007-05-03 300-н блог
Áатдорж 20 нас х¿рчээ. Òэрээр аль хэдийнээ юм б¿õнийг. ухаарах насандаа èрсэн хэдий ч ¿ргэлж. бусдыг гомдоож àëü л. болж,б¿òэхã¿й. з¿йлсийг хийж ÿвдаг байлаа. Òэгтэë нэг өäөр т¿¿нд аав нь: - ×è хэн нýгнèйг. гомдоох, ямар нэгэн буруу з¿йл хийх б¿ртээ энэ хананд хадаас хадаж бай" гэжээ. Өдөр хоног өíãрөх б¿рийд т¿¿ниé хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр íýг ч хадаас хадсанг¿й.. Òэгээд Áатдорж аавдаа " За та харав уу? Áи өнөөдөр нэг ч хадаас хадсангцй. Áи сайн õ¿н болсон. байгаа биз дээ" гэхэд аав нь: -За чи тэгвэл ¿¿нээс хойш бусдыг баярлуулж, сайн ¿éл õийх б¿ртýэ хадсан хадааснаасаа сугалж... Үгс... 2007 таны оюуны хэрэгцээндОруулсан: 12:59 2007-05-03 Tji
Блог дээр байсан нийтлэлүүдээ эмхтгээд "Үгс... 2007" гэдэг ном гаргалаа. Номонд зориулж Чимид багш, Баабар хоёр сайхан үг бичиж өгөв. Хэсгээс нь дор сийрүүлбэл... "Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно. Др. Проф Б.Чимид Орчин үеийн ихэнхи хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээл... iPod Video 5G болон nano 1 дээр linux podzilla суулгахОруулсан: 21:11 2007-05-02 xvv
За ингээд одоо Podzilla-г хэрхэн суулгасан талаар үзье. Гэхдээ Rockbox нь хамаагүй илүү юм байна шүү. (aнхаар 2-р үеийн ipod nano дээр суухгүй!!!) 1. Энд дараад ipodlinux-installer-2.3w-netless-20070107.zip гээд файлыг татаж аваад задлаарай. 2. Энд дараад 3257.zip гээд файлыг татаж аваад задлана. 3. Тэгээд дээрх 1-р задалсан суулгагчийнхаа pzmodules гэсэн хавтсан дотор 2-р-ийг задлахад үүссэн хоёр файлыг дотор нь байгаа хуучныг нь дарж хуулж өгнө. 4. Ингээд installer.exe файлыг ажиллуулна. (хэрэв Invalid SysInfo file. There was something wrong with the syntax of your sysinfo file; ... iPod болон зарим өөр тоглуулагч дээр Rockbox суулгахОруулсан: 19:53 2007-05-02 xvv
iPod video 5G 30Gb -тай болов. Үнэхээр тасархай эд юмаа. Гол нь яг Apple хэвээрээ бол ч яахав тийм ч онц биш. Харин дээр нь Linux суулгачихаар мөрөөдлийн эд болж хувирч байна даа. Дуугаа заавал iTunes ашиглаж оруулах хэрэггүй. Бас iTunes-ээр оруулсан ч болно. Шатар г.м тоглоомууд нэмэгдэнэ Бас өөрийн хүссэн арьс скинийг суулгаж болно. За тэгээд та бүхэнд хэрхэн суулгасан талаараа зааж өгье. Хамгийн эхэнд хэрвээ iPod-н дээр чинь хэрэгтэй файл, хэрэгтэй зүйл байгаа бол бүгдийг нь компьютер рүүгээ хуулж авч байна энийг хийгээрэй. Linux Rockbox гээч этгээдийг суулгая. 1. Автоматаар... ингэдгийн -2-Оруулсан: 16:32 2007-05-02 хундага
заа тэгсэн чинь ингэдгийн...юун дээр зогслоо...аан тийн шдээ...нөгөө энэ дотор нэг хүүхэн дуу аялаад суучдын гээд зогссон шдээ...тэгээд 33 минутийн дараа гэхэд дуу аялахаа больчдын нөгөө хүүхэн, зайлуул бас өөр бодох юм зөндөө байдаг байхгүй юу...тэгээд ч богооноос буугаад явангуутаа дуу аялахаа больчиж байгаам. бас их түр зуурын сэтгэлтэй гар, хараад зогтуссым байжээж. тэгээд ингэдгийн ... хэдэн өдрийн дараа болздын, нөгөө “сонин нүдэт”-тэй чинь. гэхдээ дэит биш, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тийм сэтгэл хөдлөм болзоо биш. зүгээр л хамт нэг юманд явахаар болдын. тэхх тэгэхээр болдын. болдын зари... ЧАЦГАТЫНХАНОруулсан: 03:03 2007-05-02 xvv
...Мянган жилийн ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн Хятадын хойд нутгийн Ляонин мужийн Чаоян хотын иргэн Бао гэгчийнх өөрсдийгөө их эзэн Чингис хааны алтан ургийнхан гэж нотолж байна. Шинжээчид Баогийн гэр бүл Чингис хааны 20 дахь үеийнх хэмээн таамаглажээ. Баогийн гэр бүл саяхан мянган жилийн түүхтэй монгол, хятад, манж хэл дээр бичсэн ургийн бичгээ нийтэд дэлгэн үзүүлсэн аж. Тэдний дэлгэсэн баримтад Баогийнхныг “Алтан ургийн” үр сад гэсэн нотолгоо ч байгаа гэнэ. Баогийн өвөг, дээдэс Өвөрмонголын Хөх хотод амьдарч байсан бөгөөд ургийн бичиг нь зургаан метр урт, 1.45 метр өргөн мууту... ЦэцэрлэгОруулсан: 18:27 2007-04-29 300-н блог
2007-04-29 өдөр Өнөөдөр салхи шороог эс тооцвол сайхан л өдөр байна. уул нь сайхан амрана даа гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь амралтын өдрүүдийг хэдэн дэлгүүр, складуудаар тооллого хийсээр байгаад өнгөрөөвөө гэж: уул нь миний хийх ажил биш боловч компаниараа дайчлагдаад. 2 хоногийг сайхан зугаатай өнгөрөөлөө гсн. Би нээх айхтар бичээд байдаг хүн биш л дээ. тийм авъяас ч байхгүй. Гэхдээ л санаа бодлоо илэрхийлэх сайхан боломж гэж бодон чадан ядан бодож явдаг зүйлүүдээ бичиж эхлэхээр шийдвээ Өнөөдөр хэдий нар гарч гийгүүлсэнгүй ч Хүүхдүүдийн маань нар гарсан сайхан өдөр байл... Идээд тураарай. dietОруулсан: 02:43 2007-04-29 xvv
"Хишгээ" тураах төв цаана чинь идүүлж турааж байна гэнэ шүү хүмүүсээ. Итгэхгүй бол идээд үз!! Ер нь бол калори багатай витаминлаг хүнс хүнсэндээ түлхүү хэрэглэж ходоодоо дүүргэсэнээр турдаг гэдэг. Үүн дээр Citrus Aurantium(シトラスアウランチウム) буюу Synephrine(シネフリン) гэдэг жүржийн төрлийн жимснүүдэд агуулагддаг бодис нь хүний бие дэх Я-адренорецепторт хориг үүсгэж өөх тосны үүсэлт, хуримтлалыг хориглодог үйлчилгээтэй юм байна. Алиманд бол харин procyanidin (プロシアニジン) болон Apple polyphenol( リンゴポリフェノール) гэдэг мөн адил өөхийг хайлуулах, өөх хуримлагдаж үүсэхийг багасгах, холестролыг хайлуулж судасны ... Монгол буцах уу...Оруулсан: 19:06 2007-04-28 erdek
Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнээ гэж...үнэн үг хэдий ч өвөрлөн ирсэн эрдэм мэдлэгийг хангалттай үнэлж чадахгүй бол хүү буцаж очих уу? ...бүхнээ золиослон эх орныхоо төлөө эцсийн дусал цусаа хүртэл тэмцэх ясны эх оронч биш л бол шүү дээ. Хэдий унасан газар угаасан ус, эцэг өвгөдийн минь тэмцэж үлдээсэн газар гэх ч ....энгийн жишээ, гадаадад байгаад Монголдоо очихоор яана даа монгол минь ийм ч байх гэж, гэж халагламаар урьд нь дунд нь ороод амьдарч байхдаа ажиглаж байгаагүй олон зүйл харагддаг. Уг нь бол харийн нутаг давчдаад хандсан зүгтээ гүйгээд болвол Монгол...
Амьтны ферм ба МОНГОЛЫН УЛС ТӨРОруулсан: 11:59 2007-04-28 Tji
Жорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байда... АаруулОруулсан: 01:00 2007-04-28 xvv
Нөгөө ааруул байшдээ тээ? тэрнээс чинь шаал ондоо. ;) ...Өнөөдөр зүгээр гудамж метрлээд... Цээжин дотор минь гаал дүүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч "Цэцгийн" үүднээс чамруу тэмүүлнээ гээл ;)... За тэгээд өөр нэг жоохон жоохон ааруул, үгүй бишээ нөгөө юу :lol: далийн, бас бишээ.. цэцэг.. ааруул... шүд... Ca... Нээрээ хүмүүсээ, их дэлгүүрээс цэцэг авбал тэр баруун талаас нь битгий авч байгаарай, тэр нэг худалдагч нь ёстой таалагдсангүй... :( Үнэн тэнэг ярвайчаад, донгио, иймийг боогоод өгөөч гэсэн чинь шал өөр юм боогоод байхаар нь үгүй би чамд ийм, ийм, иймийг гэсэншдээ гэсэн чинь... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |