Like water For chocoLate


цэцэг авав

Оруулсан: 13:56 2007-06-03 хундага

гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын.

цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав.

бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ.

болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоо...

Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

OPERA ГИЙН ХЭРЭГЛЭГЧ БОЛОВ ОО?

Оруулсан: 07:33 2007-06-03 Тайж
Сүүийн үед зав зай муутай байгаа болохоор интернэтэд ороход хурднаас гадна эмх цэгц гэж хамгийн чухал шаардлага байна. Хэрэгтэй сайтдаа, хэрэгтэй үед нь, хэрэгтэй цагтаа хүссэн хурдаараа орох гээд л, тэгээд хамгийн их уншдаг блогуудаа Монгол блог уншигчид хийгээд, зөвхөн шинэ мэдээг нь гарчиглаж хараад хэрэгтэйгээ сонгоод уншдаг болов. Интернэтэд орох цагийг маань бараг 20 хувь хэмнэж байна. За тэгтэл Опера борузер суулгасан чинь Спээд диал гэж амар юм байна. Довнлоад нь бас ч гэж гайгүй хурдан юм. Фрефокс маань 12 квс хурдтай байхад Опера маань 20 квс байна. Хөдөөний маниусдаа бол хурдан бай...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Happy weekend :D

Оруулсан: 22:54 2007-06-02 misty
Нэг үеэ бодоход Монголчууд ч баярыг өргөн дэлгэр бас их сүрлэг тэмдэглэдэг болжээ дээ. Хүүхдийн баяр эсвэл Эх үрсийн баяраар Сүхбаатарын талбай маань Улаабаатар ийм их хүнтэй байсан юм уу гэтэл дүүрэн хүнтэй, дарк талбай хоёрын хоорондын хүний урсгал ч гэж хэлэх юм биш байна лээ дээ.

Хөөрхөн бага дүүгээ баярлуулах гэж хэрэндээ л хийчээлээ ш дээ. Inter номоос хүсээд байсан 4 номыг нь торт энээ тэрээ боллоо. Эмээ, өвөө хоёр дээр ч бас очлоо. Ер нь бол айлын том нь та ярьж гэр бүлийнхээ өмнөөс мэнд хүргэ. Тэгснээ бас манай хоёр “You are the leader do yourself” гэсэн шиг байгаа юм биш үү

6 сар...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

YAHOO MAIL BETA ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Оруулсан: 18:00 2007-06-02 Тайж
Хэрвээ та яахоо майл хаягтай бол яг одоо шалгаад үзээрэй.
Яахоо гийн бэта хувилбар дээр ЧАТ хэмээх шинэ боломж нэмэгджээ.

Та яг одоо үзээрэй.
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Анхны биш ч хаврын бороо

Оруулсан: 17:21 2007-05-31 misty

Хэдэн өдөр л yahoo gtalk-ийн статус дээрээ бороо ороосой гэж бичлээ. Яагаад бороог тэгж их хүснэ вэ.

Бороо өөрөө олон янз хүйтэн, бүлээн, шигүүн, шиврээ гээд олон янз байдаг ч яагаад ч юм сэтгэлд нэг л ойрхон бас дулаахан. Бороо ороод л зүлэг ногг ургаж, бас орчлон дэлхий сэргэдэг шиг надаа бас гоё байдаг юмаа.

Бороонд ганцаараа алхаад л, хөгжим сонсоод, инээгээд, дагаж дуулаад явах сайхан шүү. Бас найзтайгаа ч юм уу хамт явах гоё байдаг юм. Хувцсаа шалба норгоод гүйхэд юу ч бодогдохгүй зөвхөн тэр үед яаж хурдан нөмөр газар очих вэ, эсвэл хөөцөлдөж байгаа үедээ л сайхан.

Эргээд санахад зус...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ядарч байна уу? Тэгвэл... ;)

Оруулсан: 17:11 2007-05-31 misty

Бидний ихэнх маань өдрийн талас илүүг ажил дээрээ PC-ийхээ ард ажилдаа дарагдан өнгөрөөдөг. Энийг яаж амжуулах вэ, тэрийг яах вэ гэсээр байтал ажлын цаг дуусч илүү цагаар суух нь цөөнгүй.

Та ядарч байна уу? Энерги багасаад шууд л ор луугаа үсрээд орчихмоор санагдах үе байдаг уу? Мөн ихэнхдээ л ядраад байгаа юм шиг санагддаг бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Хамтдаа алхах уу?

Эрдэмтэд бүтэн сарын турш өдөрт 20 минут л хурдан алхах эсвэл ямар нэгэн биеийн хүчний болон булчин ажиллуулах дасгал хийвэл таны биеийн сульданги байдал тань эрс дээшилж та урьдынхаасаа илүүтэйгээр сэргэлэн байна гэ...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эзэнгүй Alter - Groom-гүй bride

Оруулсан: 15:39 2007-05-31 misty
Харийнхантай сууж, удам судраа бузарлаж байна. Одоогийн хүүхнүүд болохоо больж, энгэр хормой сул байна гэх мэтээр элдэвээр хэлүүл, муулуулсаар 21-р зууны бүсгүйчүүд маань явж байна.

Тэдний тоонд яахын аргагүй ордог болохоор яалтай ч билээ? Иймэрхүү төрлийн яриа болоход "Тэгээд би яасан юм бэ? Алимаа, Нараа, Сараа нар зүйгээр ш дээ" гээд л өмөөрч эхэлнэ. Хариуд нь нөгөөх л "Бүгдээрээ бишээ. Чамайг хэлээгүй ш дээ" гэсэн нэг янзын хариу.

Нийгэмд маань иймэрхүү зүйлс байхгүй гэж худлаа мэлзээд яах вэ? Үнэнээс хойш. Хайран сайхан залуу нас, биеэ хэдэн төгрөгөөр сольж байгаа тэр охидуудыг яалтай б...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МӨНГӨ БА ГЭР БҮЛ

Оруулсан: 11:49 2007-05-31 Тайж
Сүүлийн үед ажил ихтэй байгаа болохоор бичлэг бичих ч зав хомс байлаа. Мөнгөний тухай цувралуудаа "САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ" гэж ангилаад, нэг дор цуглуулчихлаа.

Саяхан би нэг онигоо гэмээр бодит үнэн ч гэмээр юм сонслоо. Зар гэнээ.
"Бэлгийн сонирхолтой залуу, мөнгөний сонирхолтой эмэгтэйтэй танилцана" гэнэ. үүнээс улбаалаад дараагийн бичлэгийнхээ сэдэвийг сонголоо.


5, МӨНГӨ БА ГЭР БҮЛ

Мөнгөний тухай хүн бүр өөрсдийн гэсэн бодолтой байдаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн мөнгөний тухай бодол, мөнгөнд хандах хандлагад эргэн тойрны хүмүүс, тэр дундаа гэр бүлийнхэний нөлөө маш их байдаг.

Та мө...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бороотой үдшийн зугаалга

Оруулсан: 00:39 2007-05-31 misty

Өнөөдөр ч сайхан өдөр байлаа. Орчуулга хийх ёстой байснаа шөнө хиймээр байсан боловч нүд өвдөөд болохгүй байсан болохоор унтаад эрт босч хийе гэсэн санаатайгаар нэг найзыгаа өглөө 4-өөс сэрээгээч гэж гуйгаад, дуу татаж эхлүүлчихээд дүүгээ унтраагаарай гэж гуйгаад нам унтаад өгчихсөн.

Хөөрхөн найз маань яг л сэрээгээд. Хальт сэрээд яах вэ гэж бодож байгаад буцаад унтчихсан байна лээ. Өглөө сэрээд харсан чинь бас хэдэн sms биччихсэн байсан. Тэгээд ажилаасаа чөлөө аваад гэртээ сайхан өглөөг өнгөрөөлөө ш дээ. Орчуулгаа ч хийгээд дуусгачихсан.

Ажил дээрээ үдээс хойш ирээд хурдхан шиг юмнууд...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би хэн бэ?

Оруулсан: 19:30 2007-05-30 300-н блог
Би ер нь хэн бэ? гэж баахан бодлоо баахан ч гэждээ гэсэг бодож, бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө жаал жишиж анализ хийлээ. гаднаас харахад энгийн л нэг хүн. Хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай, хүнтэй л адил инээж баясаж, гомдож гунина ...................................... гэтэл гаднаас нь харвал хүн, харин дотроо хүн биш ч юм шиг мөн ч юм шиг. Ямар амьтан бэ гэж бодлоо чоно юм болов уу? могой ч юм уу, эсвэл бүүр жигүүртэн ч юм уу. мэдэхгүй. хэнийнийм бэ гэж өөртөө агсармаар ч, өөрийгөө зүхмээр ч болох шиг. Дотор байгаа хэн нэгнийг жаал сонслоо. тэр лав их сайн амьтан биш, бас их муу ам...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ТОВШООРОЙ

Оруулсан: 18:58 2007-05-30 Тайж

Сүүлийн хэд хоногт би нэлээд одтой байх шиг байна.
Гүүглэ эдсэнэс бүртгүүлсэн чигь хариу нь ирж, одоо ч Товшоорой товшоорой гээд байж байя. хэхэ
Ер нь би урьд нь хэд хэд үзээд болохгүй болохоор нь сая арай жаахан хулих арга хэрэглээд, хэхэ
Тэгээд болж байна. Блог дээрээ тавьчихлаа. хэр ажиллахыг мэдэхгүй.
Тохиргоог нь хийхдээ дасаагүй болохоор андуураад байх юм.

За та нар минь ч гэсэн энд дарж мөнгө цуглуулаарай....
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

НУЛИМАСАА БҮҮ НУУ

Оруулсан: 14:45 2007-05-30 Тайж
Тиймээ, бид сэтгэлийн тэнхээний талаар энэ удаа ярина.
Эрхэм хүндэт уншигчдаа, би энэ удаагийн бичлэгээрээ хэн нэгний зовлонгоор тоглое гэж бодсонгүй ээ.
Магадгүй бидний хэнд ч тохиолдож болох гашуун хувь тавилангийн тухай өгүүлэхээр зорилоо.

Цэл залуухан хорин нэгэн насандаа хүнд өвчинөөр өвчилж, нэгэнтэй амьд явах найдлагагүй болсон ч сэтгэл хэмээх, хайр хэмээх, мөрөөдөл хэмээх, зорилго хэмээх үхэшгүй мөнхийн галт бамбарыг зүрхэндээ, сэтгэлдээ асааж чадсан нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ.

Эрхэм та нулимасаа бүү нуугаарай. Энд зөөлөн товшиж үзнэ үү. http://www.caak.mn/modules.php?name=Ne...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

初体験 gsn

Оруулсан: 14:39 2007-05-30 хундага

今日から挑戦して見ようっと、ブログを日本語で書くことに。モンゴル語の表現力が足りないせいか、たまに日本語で表現して見たくなる、上手くもないくせに。。。笑っちゃう。

凸凹道を口笛吹きながら走っちゃう暢気なキリンのようになれてらいいのになぁ。不安ばかりが積もって、その場から動けなくなってしまう私、何だか情けなく思えてくる。あ~あ、この写真の撮り方も下手。

でも、やってみたい。

日本語ブログ(言い方間違ってるかな?)を初体験!

 

...
Сэтгэгдэл (38) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

БЛОГИЙН ХАЯГ ШУУД ХАНДАХААР БОЛОВ

Оруулсан: 12:13 2007-05-29 Тайж
Миний бие өөрийн блогоо шууд хандлах хаягтай болгохоор шийдээд www.oops.mn -ийхэнээс домайн гуйсан чинь өнөөдөр хариу өгөв.

Одоо миний блогруу www.guree1998.sr.mn гээд орж болохоор боллоо.

Та гэсэн өөрийн ийм хаягтай болж болно шүү дээ.
Хэрвээ хүсвэл www.sr.mn -р ороод бүтээлийн жагсаалтаас үнэгүй домайн гэсэн линкийг дараарай. Цаашаагаа бүгд ойлгомжтой.

Амжилт хүсэе...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Kaspersky-н терорист халдлага

Оруулсан: 00:55 2007-05-29 300-н блог
сая яг зүрх зогсонгоо алдлаа шүү.ёоооооооооох  wooper-oo байдгаар нь чангалаад лаг төвлөрцөн ажилаа хийцэн сууж байтал, дуу солигдох мөчид kaspersky virus илрүүлээд муухай орилдог байна шд хог чинь. хамаг юм савалчихлаа. нээх муухай орилдгийн. балай юм шиг. зүрх савлаад  хамаг амьдрал нүдний өмнө эрээлжлэнгээ алдлаашд. гэсэг тайвшрахгүй зовлоо.

Хэрвээ  хөгжим чанга сонсдог болоод kaspersky ашигладаг бол kaspersky-ийнхаа дууг хаагаарай.  Зүрх муутай хүн бол явчих төхөхнө байна шүү....
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ОРОЙН, ШӨНИЙН ТООЛЛОГУУД

Оруулсан: 21:45 2007-05-28 300-н блог
Аав ээж 2 байсхийгээд л гадуур ажилтай гээд явчдаг байсын. тэр үед дүү бид 2ийг ээжийн том эгчийнд орхиод явдгийн. Ураа ажаа  гэж сайхан хүн байдаг хүний өөрийн гээд зөндөө л хүүхдийг хүн бологсондоо одоо ч гэсэн. харин хүргэн ах ч яаааааааааая аймар нь дэндсэн хүн байж билээ. тээршаахгүй л дээ. уул нь дуртай хүүхдүүд цуглуулах, гоё гоё юмаар дайлаал. харин шөнө бол аймшгийн тээртэй. манайхан ер нь багадаа орондоо шээдэг тийм удамтай юм шиг байгаан. өөрийн 5 хүүхэд дээрээс нь дүү бид 2, ээжийн дүүгийн 3 хүүхэд гээл зөндөө олуулаа жижиг өрөөнд зулаад л унтуулна. ямар ч байсан унтахаас өмнө нэг ...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

.......

Оруулсан: 16:13 2007-05-28 хундага

ээ бурхан минь. мэддэг гурван мааниа л уншихаас даа.

гэртээ орж ирээд тв-ээ асаалаа, яаралтай мэдээ гээд гарч байхын. японы Ерөнхий сайд Ш.Абэ тэргүүтэй одоогийн ЗГ-ын нэг гишүүн нь өнөөдөр бага үдийн үед амиа хорлосон гэнэ. манайхаар бол ХААЯ-ны сайд, эднийхээр бол Газар тариалан, Загас агнуурын яамных нь сайд Мацүока гэдэг хижээл эр. дэлхийн хоёрдугаар дайнаас хойш японы ЗГ-ын гишүүний албыг ид хашиж байхдаа амиа егүүтгэсэн анхны сайд гэнэ.

хятадууд тэр дор нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ энэ тухай нэвтрүүлсэн байхын.

сөрөг хүчнээс гарсан шүүмжлэлд өртөөд бас нэлээн стресстэй бай...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

тэр...

Оруулсан: 11:53 2007-05-28 хундага

хальт таньдаг хүн сонин хэвлэлд ярилцлага өгч, зурагтаар гарахад аюумшгийн дотно санагддаг шд. тэгтэл мэддэг ч юм уу, хаа нэг зурсхийтэл бодогдоод байдаг хүн олооооооон жилийн дараа сонинд ярилцлага өгчихсөн, тэрийг нь би санаандгүй олоод уншчихсан байвал яахав. бас сонин л болдым байна.

надад маш их таалагдаж, олон жил өнгөрсөн өдийд ч гэсэн хаа нэг санаанд орж ирээд байдаг юм, тэр залуу. их өөрийн гэсэн стильтэй, тэр нь юу юунаас илүү таалагддаг байлаа, аль эртний юм доо.

дунд сургуулийн ахлах ангид байхдаа нийлдэг хэдэн охидтойгоо гангалж аваад л хотын гудамж мээтэрлэж, тэр сургуулийн тийм ба...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

БАЛАЙ ЦАГДАА

Оруулсан: 21:30 2007-05-27 Тайж
Өчмгдөр унтахаар хэвтэж байлаа, үнэнийг хэлэхэд амралтын өдөрөөр дуртай пиво уугаад, эртхэн амрахаар хэвтэж байтал хэн нэг нь хаалга нүдлээ. Очоод хаалга нээтэл нэг цагдаа өөдөөс гар чийдэн тусгаж байна. /үүдний өрөөний гэрэл унтраастай байсан юм/ манай эгчийн нэрийг асууж байна.
- Байхгүй гэлээ
- Хаачсан юм гэнэ.
- Байхгүй байна өөхөө яах гэсэн юм гэтэл
- Хөдөө байдаг эгч захиа явуулсан юм. Чи юу нь юм бэ? хэн гэдгийн, бараг энд юу хийж байгаа юм гэх нь холгүй байна. /яг л хэрэгтэн байцааж байгаа юм шиг хахир хүйтэнээр асуув/
Би ч захиа авчирж өгсөнд нь баярламаар байсан ч, тэр харьцаан...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ТУРШААД ҮЗ

Оруулсан: 21:08 2007-05-27 Тайж
За залуусаа энгийн боловч миний амьдралд багагүй тус болдог шинэ санаа олох аргаасаа хуваалцахаар шийдлээ.

Хүмүүс тулгамдсан янз бүрийн асуудалууд байдаг, тийм үед ихэнх хүмүүс тэвдэж сандарсанаасаа айсанаасаа, аргаа олооогүйгээсээ болж ашигтай шийдэл, шийдвэрт хүрч чаддаггүй.

Тэгвэл үүнээс гарах энгийн аргуудын нэг бол санаанд орсоноо жагсаах арга юм.
Жишээ нь мөнгө /нөгөө л мөнгө хэхэ/ яаралтай хэрэгтэй боллоо гэж бодоё.
Тэгвэл "Яанаа надад би яаж мөнгө олноо, одоо яахвээ, яахвээ" гэж самгардахын оронд "Надад мөнгө олох /гэхдээ зөвхөн өөрийн хөдөлмөрөөрөө/ ямар боломж байна" гэж өөр...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->