![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
ийм л юм болсым...Оруулсан: 08:02 2007-06-19 хундага
за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?... зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг
халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд га... Зөрүүд охиных нь захиаОруулсан: 16:43 2007-06-18 misty
Өнөөдөр аавуудын өдөр. Манайд хэдийгээр Эх үрсийн баяр тэмдэглэдэг хэдий ч тээж төрүүлээгүй хэдий ч гарын маань ганзганд, хөлийг маань дөрөөнд хүрэхэд тусалсан аавуудыгаа мартчихдаг юм шигээ. Аавдаа би уншуулахгүй ээ. Гэхдээ тандаа зориулж үгээ бичмээр байна. Би аавдаа хязгааргүй их хайртай. Та миний хүүхэд насны дурсамжийг хэнээс ч илүүтэйгээр сайхан байлгаж, хүүхэд байх, жаахан байх ямар сайхныг мэдүүлсэн. Та минь надаа амьдарлын хичээлүүдийг өөрийн аргаар зааж өгсөн. Гараас минь хөтөлж сургуульд минь хүргэж өгч байсан :) Бүр жаахан байхад маань л манай дүүг ээж, намайг аав хариуцаад өсгө... Хайраа үгээр илэрхийл, үйлдлээрээ баталОруулсан: 12:42 2007-06-18 misty
1990 онд гарсан Америийн иргэний дайны тухай телевизийн цуврал баримтат кино олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн ажээ. Нэг цувралаар нь Булл Рандад болсон тулаанд амь эрсдсэн цэргийн тухай гарсан байна. Тэрхүү цэрэг Сулливан Баллоу амь нас нь хутганы ирэн дээр ирж байгаа мөчийг мэдэрч, хайрт эхнэртээ сэтгэлийнхээ үгийг шивнэсэн захиаг бичсэн байна. Захианы нэгэн хэсэгт "Хайрт Сара минь, Чамдаа ямар их хайртай байсныг минь санаж яваарай. Тулалдаанд эрсдэх мөч ирвэл сүүлийн мөчид ч хамаагүй чинийхээ нэрийг шивнэх болно" гэжээ. Өөрийнхөө дотно хүндээ хайртай гэдэг үгийг хэлэх заримдаа амаргүй байдаг... Нулимс...Оруулсан: 00:51 2007-06-17 xvv
Тиймээ хэдийгээр бага зэрэг сүржин болоод хэт туйлширсан мэт боловч хэрвээ та өөрийгөө Монгол хүн гэж бодож явдаг бол энэ бичлэгийг заавал уншиж дуусгаарай. https://www.blogmn.net/mgl/2007/6/5568/ Үнэхээр бид өндөр хавцлын ирмэг дээр тулж ирээд байна. Монголд Хужаагийн хүүхдийг тээж төрүүлж байгаа охидууд цөөнгүй байгааг би ч гэсэн нүдээрээ хараад, чихээрээ сонсоод, төрчихсөн хүүхдүүдийг нь дадлага хийж байхдаа үзээд явж байна (цөөнгүй шүү!!). Бид мөхлийн ирмэгт тулж ирээд байна. СЭРЦГЭЭЕ! Гадаад дотоодод амьдарч байгаа хүмүүс минээ, мөнгөтэй мэдлэгтэй болоод эргээд ирэхэд чинь цээж дүүрэ... david sylvianОруулсан: 16:35 2007-06-16 хундага
олоон жилийн өмнө санаандгүй энэ дууг олж сонсоод... чив чимээгүй суугаад л...walkman-аа хармаалчихсан, балкон дээрээ... дахин дахин угсруулаад хэд ч сонслоо доо, хөөрхий. яг нэг иймэрхүү зуны орой байж. Өнөөгийн МОНГОЛОруулсан: 04:05 2007-06-16 xvv
Энэ өнөөгийн дүр төрх мөн гэж үү?
Оруулсан: khishigdelger 4 сар 23rd, 2007 он
Ийм шүлэг олов: Өнөөгийн МОНГОЛ Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол Бие минь бослого гаргаад л би ч яахав гүрийгээд лОруулсан: 00:13 2007-06-15 misty
Ажил дээрээ ирчээд юм хийнэ гэсэн чинь дургүй хүрээд л байна. Бас миний нүд бие маань эсэржүүцэл зарлаад бослого гаргах гээд л. Нүд анилдаад унтмаар байна ч гэх шиг, харин бие нь чилээд ороо санаад байна гээд л ер нь энэ ардчилсан нийгмээс сурсан бололтойдог оо. За яахав одоохондоо эмнэлэгийн орон дээр хэвтээд эмч нарт даатгаагүй байгаа юм чинь дараа нь зөндөө унтана, сайхан массажинд орно гээд л аргалаад байна ш дээ. :D Энийг уншаад харин уурлах болов уу? Ойрдоо ажил нэлээн их байдаг. Япон маань ирчихсэн сайхан уулзалтаас уулзалт руу ч явж байна дөө. Хажууд нь хааяахан нүдээ аньчаад л прото... мөсөн дээр...Оруулсан: 15:25 2007-06-14 хундага
мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар. биш, олз.
нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав. замдаа ... Нүд-бороо-тайвшралОруулсан: 14:01 2007-06-14 misty
Бороо гэж хэдэн өдөр шөнө хүссэний эцэст борооны бараа хараад баярлалаа бас тайвширлаа. Гэхдээ хэтэрхий тайван болчих шиг. Бүр хэт их. Тайван байна гэдэг нэг бодлыг сайхан зүйлс Calm before the storm буюу борооны өмнөх нам жин байдалд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юмаа. Түрүүн братишкатай чатлаж байсан чинь бороо өнгөрсөн гунигт дурсамжуудыг санагдуулдаг гэх юм. Тэгээд би тийм тайван болчихсон юм болов уу? Бороотой холбоотой гунигт дурсамж надаа байхгүй л санагдах юм. Харин тэр үгийг нь сонсоод надаа хүний нүд санаанд орсон. Гунигтай, хүнээс хайр халамж, анхаарал хүссэн нүд. Нүдээр... СэтгэлОруулсан: 20:59 2007-06-13 misty
Сэтгэл гээд л их чухал зүйл байх юмаа хүнд. Хайраас ч илүү юм шиг заримдаа. Хайрын эхлэл нь ч юм болов уу? Юутай ч ямар нэгэн юманд хандах сэтгэл ямар их чухлыг улам их ойлгох юмаа. Сэтгэлээсээ хийсэн, сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хэлсэн бүхий л зүйлс тэр хүнийг тэр чигээр нь таниулаад бас харуулдаг агуу хүчтэй. Чадвар байвч сэтгэл байхгүй бол хийгээд ч хэрэггүй, дараа нь өөр хүнд илүү ажил удаж зовоохын нэмэр эрхтэн больсон нь дээр гэж зарим хүнд шууд хэлмээр болох юмаа. Бүгд л баг өмссөн царай, юунд яах гэж юуны төлөө энэ жүжгийг тоглоод байна гэдэг нь шал ойлгомжгүй. Хүнийг хуурч а... Боломж олговол чинь би бурхан ч байж чаднаОруулсан: 21:24 2007-06-12 xvv
Боломж олговол чинь би бурхан ч байж чадна Болохгүй бол яахав хумхийн тоос шиг алга болчихно Боломж олговол чинь би баатар ч байж чадна Болохгүй бол яахав долоон уулын цааш явчихна Боломж олговол чинь би чиний төлөө амиа өгнө Болохгүй бол яахав өөр нэгэн рүү л явчихна... Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнг бишрэн Цэрвэж уулзсан учирлаа огтхон ч мартахгүй найз минь Цэвэрхэн төрхийг чинь таниад дуугүй зөрж тэвчээгүй Чиглэж очоод би чамтайгаа мэндэлж билээ дурсахсан Дөлгөөхөн нүдний намуухан харцанд унаад Дэндүү сайн усчин ч аварч чадахгүй живчихээд Нэг л сайхан төрхийг санаанаас... Өнөөдөр жоохон өөртөө зав гаргав хххОруулсан: 02:38 2007-06-11 xvv
Цаг хугацаа урсаад л... Би бас аймар завгүй гүйгээд л хэхэ Сая жоохон дэмий тэнээд уншсан сонирхол татсан хэдэн бичлэгийн холбоос тавьлаа. Учир нь би эдгээр этгээдүүдтэй санал нэг байгаа юм. http://badamlyanxua.blogspot.com/2007/03/blog-post_09.html http://ariunaa.blogspot.com/2006/11/blog-post_24.html http://bambuush.blogspot.com/2007/04/blog-post_24.html http://mongoltug.blogspot.com/ http://dulguun.blogspot.com/2007/06/blog-post_01.html Аа тийм бас нээрээ дэлхийн дулаарал гээд байгаа, бид нар ч гэсэн нэмэр болоод нэг хэсгийг нэмээд байгаа болохоор бас хүн бүр дотроо бодон дэлхийг... Улиг болох шахжээ, гэхдээ л дуугай байж чадашгүй нь...Оруулсан: 01:53 2007-06-11 xvv
Энд сая энхээ гэдэг хүний блогоос ( http://enkhe.blogspot.com/ ) уншсан нэг бичлэгээс зарим нэг тоо г.м-ийг бусдад хүргэмээр санагдлаа. ...эх орноо орхин одож байна. Харин тэдэнтэй зөрөөд хvрз, жоотуугаа барьж, монгол охидыг өөрийн болгож зугаацах хvсэл өвөртлөсөн олон мянган хятад, солонгосчууд ирдэг. Учир нь манай улсад хуулийн дагуу болон хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг дээрх орны иргэд эзэлдэг. Хөдөлмөр, халамжийн vйлчилгээний газраас 2001 онд 5626, 2002 онд 8075, 2003 онд 7532, 2004 онд 7250, 2005 онд 8173 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ.... Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?Оруулсан: 21:21 2007-06-06 misty
Гадаа халуу дүйгээд л нэлээн халж байна шүү. Өдрийн цайндаа гараад ирэхийн хооронд бараг борлож байна гэвэл худлаа ярьсан болохгүй л болов уу :P Тиймээс арьсны эрүүл мэнд, хамгаалах талаар зарим зүйлс тавихаар шийдэв. :) “В хэт ягаан туяа”, арьсны меланома хэлбэрийн бус хорт хавдарыг үүсгэх ба наранд арьс түлэгддэгийн гол шалтгаан. “А хэт ягаан туяа”, арьс түргэн хөгширөх гол шалтгаан бөгөөд арьсны хамгийн аюултай хорт хавдар болох меланома хорт хавдарын шалтгаан. Тэгэхээр нарнаас буюу эдгээр туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал гэдэг нь ойлгомжтой. Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ? би бас..Оруулсан: 00:45 2007-06-05 хундага
муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий. би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чү... САЙХАН МЭДЭЭОруулсан: 16:00 2007-06-04 Тайж
Блогмн маань чаттай болсон байна. Гэтэл бид энд алга байх юм аа.
Тиймээс бүгд энэ чатыг амьд сайхан болгоё.
Ороод ирцгээ.
Бүгдээрээ
Lips of an AngelОруулсан: 15:29 2007-06-04 misty
Дээр машинтайгаа дуу бахируулчихсан явж байсан чинь ФМ-ээр ээн дуу явж байсан юм. Нууц амраг, хорьж чадашгүй хүсэл бас сэтгэлийн тухай Hender-Lips of an Angel гээд энэ дуу их давгүй үгтэй бас ритмтэй санагдсан. Ер нь эдний дуу нь давгүй юм байна лээ. Ер нь сэтгэл гэдэг зүйлийг барьж бас хорьж чадахгүй дагаж бас тэрэндээ шаналдаг гэж байгаа. Lips Of An Angel Lyrics Honey why you calling me so late? It's kinda hard to talk right now. Honey why are you crying? Is everything okay? I gotta whisper 'cause I can't be too loud Well, my girl's in the next room Sometimes I wish she... ХҮҮД ТУСЛАЯОруулсан: 11:00 2007-06-04 Тайж
Ян одоо миний өмнө Өглөөний сонины 2007,05,31 ний дугаарын 5-р нүүр дэлгээтэй байна. Энд юу гэнэ юэ? ХЗХ-НЫ ХОХИРОГЧИД ХАНДИВЫН ДАНС НЭЭЖ ИРГЭДЭЭС ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ХОХИРОЛОО ХАГАСЛАНА гэж бичжээ. Болж үз таминь, эд чинь үнэнийг хэлэхэд ХЗХ-ууд дампуураагүй бол хадаглуулах мөнгөгүй манийгаа тоох ч үнүй байх байсан даа. Магадгүй ээ, өрөвч нимгэн сэтгэлтэй Монголчууд маань тэдэнд туслаж магадгүй л юм. Гэхдээ л би тэднийг дэмждэггүй. Зах зээл өндөр хөгжсөн оронд аливаа банк, санхүүгийн хөрөнгө оруулалтын байгууллагад мөнгө хадгалуулах /хадгалуулах ч гэждээ хөрөнгө оруулалт хийх гэвэл ... Зуны амралтОруулсан: 19:03 2007-06-03 300-н блог
Ахын тухай бичээд байсан чинь багын явдлууд санаанд ороод бүүр бичмээр санагдчихлаа. Манайхан ихэнхдээ зундаа мал дээр гарчдаг байсийн. гэхдээ дандаа хүүхдүүд нь гардагийн. мал ч гэждээ аймгийн төвийн нэлээд захын хороололд хашаа байшинтай. тэнд зундаа 10-12 саалийн үнээ ирнэ. бас ногоо тарина. Бид гэж хүргэн ахын хүүхдүүд тэгээд би. бид 6 аа хичээл амарлаа л бол шууд хашааруу явдаг байж билээ. тэнд сайхан хүссэнээрээ л байна. нэгэн өдрийн аж амьдралыг хальт хүүрнэе үү гэж бодлоо гэхгүй юу. Өглөө үүрийн таван жингээр босож саалиндаа гарна. 2 ах тугал татах үүрэгтэй. би тугалнууды... SHORTKEYОруулсан: 17:11 2007-06-03 Тайж
Байнга компьютер дээр ажилладаг ихэнх хүмүүсийн хувьд хэрэг болох болов уу? гэж бодож зарим командуудын шорткэе-ийг хЮргэж байна. Эдгээр шорткэе-ийг бүрэн ашиглаж сурах юм бол таны компьютер дээр ажиллах хурд хамаагүй хурдан болно гэдэгт найдаж болно.
Туршаад үзээрэй.
Ерөнхий: ---------------------------------
• CTRL+C (Copy) Хуулж авах
• CTRL+X (Cut) Тастаж авах
• CTRL+V (Paste) Хуулж тавих
• CTRL+Z (Undo) Үйлдлийг буцаах
• DELETE (Delete) Устгах
• SHIFT+DELETE Хогийн саванд оруулахгүйгээр устгах
• CTRL +А Бүгдийг идэвхжүүлэх
• CTRL+SHIFT Сонгосон файлын...
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |