Like water For chocoLate


ХҮЙН ЭЭЖЭЭ БАЯРЛУУЛАВ

Оруулсан: 10:15 2007-05-27 Тайж
Өчигдөр буюу 2007 оны 05-р сарын 26-нд 27 жилийн өмнө намайг эх барьж авсан тоссон ээжээ баярлууллаа. Тоссон ээжийн маань оршин суудаг багийн ахмадын зөвлөлөөс "Хүйн ээж" хэмээх алдар тэмдэглэх баяр хийхэд нь очлоо.

Миний хувьд яаж баярлуулахаа мэдэхгүй үнэндээ бантаж байсан ч манай ажлынхан туслаж би ч хүйн ээжээ хөөрхөн баярлуулсан. Хүн болгон өөрийн чинь бэлэг хамгийн гоё байсан гээд байхаар нь нэг санаа амарлаа.

Юу байсан бэ? гэвэл
Ээждээ өргөх дуун цомирлог нэртэй ээжийн тухай 16 дуутай СД бичиж хайрцаг, СД, аппиш дээр нь Хүйн ээждээ гэж буулгаад /нэртэй/ нь, тэгээд Тэрэлжид байдаг...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Боль чи хөөе!

Оруулсан: 23:44 2007-05-26 Tji

Аав охиноо "Jije" гээд дуудсан охин нь сонсон шинжгүй цааш харан юмаа хийсээр. Хэд хэд дуудлаа нэмэр алга.  Аав жаахан бухимдуу дөхөж очиод "чи сонсож байна уу, нэрээ мэддэг үү чи" хэмээн зандартал, охин нь жишим ч үгүй, өө би өөрийнхөө нэрийг "боль чи" гэдэг юм байх гэж бодсон өөр нэртэй байсан юм уу гэж гэнэ. Хэ хэ. Хүүхдүүд нээрээ алнаа. Аав, ээжийгээ хүртэл хийгээд авна шүү.

Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь боль, хүнээс асуу, зөвшөөрөл ав энэ тэр гээд хааж боож, хязгаарлаж өсгөчихөөд томорсон хойно нь бие дааж сурахгүй, өдий том болчихоод гээд загинах нь их байх юм. хүүдүүд маань ч гэс...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ЭМЭЭГИЙН ПАЯН гэж нэрийдий

Оруулсан: 20:40 2007-05-26 300-н блог
эгчийн найз манайхаар байнга л орж гардаг байсын. нэг өдөр жаахан бодсонуу яасан эмээд сүү, ундаа, чихэр жимсгэнэ(манай эмээ алиманд нугасгүй дуртайин) авчаард эмээд би танд дандаа л хоосон орж ирдэг байсийн байна шдээ гээл өгсөн чинь эмээ өөдөөс нь харин тиймээ гээд авжуу. би хажууд нь байж таараад элгээ хөштөл инээж билээ.
гэснээс ирэх долоо хоногт эмээгийн идэх алимыг авч өгөх хуваарьтай юм байна шүү...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

дуурайн баясав

Оруулсан: 20:09 2007-05-26 300-н блог
юукиг дуурайн баясаад ангийхаа багшийн талаар бичмээр санагдаад.

Манай ангийн багш гэж ууна гэж лүү, заана гэж пүү байсиймдаа. уул нь бол Физикийн багш гэхдээ л аймагтаа бол сайн математикийн багшийн тоонд ордог байсийм. Анх манай ангийг авчаад хөвгүүдийг бүгдийг нь цуглуулж арын өрөөндөө оруулж байгаад архи уулгаж билээ. тэгээл бид бүхэн чинь хичээлийн цагаар багш шавь бусад цагаар анд найз болдог байлаашд. нэг өдөр хичээл тарахын алдад намайг үлдээрээ л гэжийнэ. бас яах гэж байгаан бол гэж бодоод л хичээл тараад л өрөөнд яваад орсон чинь
за суу гэжийнэ. суулаа. шатар гаргаж ирээд л за ...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ЭРХ ЧӨЛӨӨ

Оруулсан: 16:25 2007-05-25 Tji

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо х...

Сэтгэгдэл (31) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

please хөөе

Оруулсан: 15:00 2007-05-25 300-н блог
please хөөе.  багш 4-г чинь уншмаар байхымоо. гэсэн чинь зөвхөн өөрөө болон найзууд нь л уншина гэнээ. хэрвээ уншчих боломж олдчихийн бол баярлсандаа болоод баахан баахан нулимс унагах гээд байхын. миний муу энэ оюун ухаан дарга, нүд хамсаатантайгаа нийлээд гар туслаад бусдыг үл хүндлэн өөрийнхөөрөө зүтгээд байхын яахуу
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

.............?

Оруулсан: 18:13 2007-05-24 300-н блог
Би муу хүн шиг байгаан. ажилаа хийхгүй. өдөржингөө влогоор өвчлөөд л одоо ингэж бодоод байгаан. анх энэ сайтыг мэдсэн өдөрийг. яах гэж манай ажлын ах надад энэ сайтыг зааж өгвөөө. яах гэж тэр өдөр юүкийгийн тэмдэглэлүүдийг уншваа. яах гэж тэр өдөр өөрийнхөө влогийг нээвээ. яагаад гэв гэнэт суудлаасаа говхорхоо больчвоо. айн тэгээ л бодлоо: хэний буруу вэ гэж. тэгээд 3 хүн тогтоод хэн дээр буруу өгөх вэ гээд гэсэг бодов. ажлын ах, юүки, тэгээд би явж явж, бодож боджийгаад ерөөсөө 3 ууулаа буруутай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. сорри юүки. гэхдээ гуйвшгүй үнэн гэсэн. нөгөө ажилаа зохицуулж ч...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МӨНГӨ БА ЗОРИЛГО

Оруулсан: 17:23 2007-05-24 Тайж
4. МӨНГӨН БА ЗОРИЛГО

Бид яагаад мөнгөний тухай яриад байгаа юм бэ? Мөнгөтэй байх мөнгөгүй байхын ялгаа юундаа байгаа юм бэ? Тун энгийн асуултууд . . . гэтэл үүнд хариулах гэж бид маш их цаг үрдэг шүү дээ. Гэтэл хариулт маш энгийн, би сайхан амьдрах гэсэн юм гэсэн хариулт бий. Сайхан амьдрахад хангалттай мөнгө хэрэгтэй. Тиймээс л бид мөнгийн тухай яриад байгаа юм.

Тэгвэл Хангалттай мөнгө гэж хэдий хэр мөнгө юм бэ? Бид үүнийгээ тооцоолж чаддагүй. Тооцоолж Чаддагүйгээс баяжиж чаддагүй юм. Гэтэл үнэндээ ингэж тооцоолоход математикийн хүнд бодлогууд бодох шаардлагагүй. Зүгээр л нэмж хасаад, ү...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ШРЭК - 3 НЭЭЛТЭЭ ХИЙВ

Оруулсан: 14:45 2007-05-24 Тайж
Хэдийгээр animation буюу хүүхэлдэйн кино боловч томчуулын анхаарлыг ч татаад байгаа Shrek хүүхэлдэйн киноны 3-р анги өчигдөр Америкийн кино театруудаар нээлтээ хийлээ. Шүүмжлэгчид DreamWorks Animation бүтээл болох Shrek 3-ийг урьд хоёр ангиудаасаа ч илүү амжилт олох болов уу гэж таамаглаж байна.

Шинэ анги дээр юу болох вэ?
Shrek Fiona-тай гэрлэн аз жаргалтай амьдарч байв. Гэтэл Fiona-ийн аав Холын хол хаант улсын хаан Harold хүнд өвчин тус нас барна.

Ингээд Shrek Холын хол хаант улсын хаан ширээг залгамжлах хэрэгтэй болно. Гэвч хаан байна гэдэг хэцүү. Тэр тусмаа Shrek-ийн хувьд энэ бол бү...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хүн аалз миний амьдралыг өөрчилсөн

Оруулсан: 14:21 2007-05-24 Тайж

Тоби Магвайер: “Хүн аалз” миний амьдралыг өөрчилсөн

Тавдугаар сарын эхний өдрөөс л Америкийн кино прокатуудад “Колумбия Тристар Мошион Пикчер группын ” бүтээл “хүн аалз-3″ хамгийн эрэлт хэрэгцээтэй байлаа. Харин энэхүү адал явдал дүүрэн “Хүн аалз” киног өнөөдөр дэлхий нийтээр мэддэг ч түүний дүрд хэн тоглосныг тэр бүр сайн мэддэггүй гэнэ. “АиФ” сонины сурвалжлагчийн “Хүн аалз” Тоби Магвайертай хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.

Тоби Магвайер 1975 оны зургадугаар сарын 27-нд Калифорни мужийн Сант Монике хотод төрсөн. Түүний аав тогооч, ээж нь нарийн бичгийн даргын алба хашдаг. Тобийг төрөө...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

банталт

Оруулсан: 11:21 2007-05-24 300-н блог
нээрээ нэг юм санаанд ороод. баярлалаа баяртай гэсэн үг бичцэн чинь энэнээс улбаалаад

Манай эмээ 12 хүүхэд төрүүлж өсөгсөн буянтай буурал байдгийн. хэдэн жилийн өмнө эмээгийн насны ой болоод энд тэнд тархай  бутархай байсан хамаатан садангууд цуглараад бараг л 100 хүн болсон байх. бөөн юм болсон. тэгээл хамгийн томоосоо эхлээд сэтгэлээ баярлсан талархсанаа илэрхийлээд л хүмсүүдийн яриа нэг л хэвийн болоод байсийн 10-р хүүхэд дээр ирээд ярих болсон чинь жоохон халцан  аймар  сэтгэлийн хөдөлгөөнтэй гар:

- ээж тандаа маш их хайртай олон хүүхэд төрүүлж хүний дайтай хүн болгосон ээж тандаа ...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХЭРЭЛДЭЭН

Оруулсан: 20:41 2007-05-23 300-н блог
аймшгийн их ажилтай байжийжл тэскү орж ирээд баахан баахан умшиж умшиж байгаад цагаа харсан чинь нэлээд орой болчиж яаахуу гэсэг умшиж байгаад явах уу гэж бодоод тэгсэн ходоод гэдэс маань эрт харий гээд, уураг тархи:  жоохон уншиж байгаад яв гэнэ.2 хөл ч  бүүр  ядраад ачаалал авахыг гүсэхгүй байгаа болтой. яавал яаачий л гэжийнэ тэгсэн чинь 2 гар эртхэн харь гээд 2 хөлийг жаал цохиод авахын гэсэг дуугай байсан ходоод шөнө болгон хүйтэн хоол идсээр байтал ядаржийнэ гэнэ. уураг тархи: сүртэйшд дандаа л тэгдэг байж дасчаа биздээ гэнэээ ходоод дургүйцлээ илэрхийлээд ажилаа хийхээ болчий шүү тэгвэл...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ

Оруулсан: 12:11 2007-05-23 Тайж
Сэтгэгдэлүүдийг уншаад дахиад л хөөрөв хэхэ

3. МӨНГӨ БА ХЭРЭГЛЭЭ

Мөнгөний тухай ярьж байгаа үед хэрэгцээ, хэрэглээ, шаардлага, шалтаг гэдэг үгнүүд бас их хэрэглэгддэг.

Хэрэгцээ гэж юу вэ? – Ам ангахад шингэн юм /гол нь ус/ уух зайлшгүй хэрэгтэй байгаатай адил бидний амьдралд зайлшгүй, гарцаагүй хэрэгтэй байгаа зүйл /энэ бүх бичлэгүүд дандаа хувийн туршлага, бодол дээр үндэслэж байгааг ойлгоорой/ Хэрэглээ гэж юу вэ? – Ам ангахад ус уух уу? Ундаа уух уу? гэсэн сонголтоос үүдэлтэй зайлшгүй бус, гарцаагүй бус зүйл. Шаардлага гэж юу вэ? – Ус уу...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ШАРТАЛТ

Оруулсан: 19:46 2007-05-22 300-н блог
яаааааааааааая үхэхнээ хааяаа нэг учраа олохгүй шоудах сайхан ч юм шиг бас тэнэг ч юм шиг. суугаа ажилтай стрессээс өөр зүйлгүй болцон хүмсүүдэд анхааруулахад. битий шоудаарай жаахан бэлтгэл хийж байгаад шоудахгүй бол 2beer   200gr  vine  -ий ард гарахаа болиод  мараалын элэгдэлд орж.  гсн
шартах ч аймар шүү. амьд үхдэл болчдийн нөгөө хурдан ширүүн хүн чинь
нам нам дуутай намс намс алхаатай .................... тэгээд цаашаа явах юм бол ч хэхэ. даан ч мунхаг миний үгийн сан дуусчлаа гэсэн
тэгээд үүнээс хойш түүнээс хойш ахиж даврахгүй шоуднааааа. тэр нь дээр юм байна. (чадвал) хихи...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ҮНЭГҮЙ, ҮНЭГҮЙ

Оруулсан: 18:54 2007-05-22 Тайж
Би киноны хоббитой, тийдээ ч . . . . .
За за олон үгээр яахав үэнгүй кино үзэх хүсэлтэй хүмүүс дараах сайтуудаар ороод үзээрэй.

http://peekvid.com/
http://movie6.net/movies/

-оор ороод дуртай киногоо үзээрэй.
Хэрвээ МедиаПлаер чинь гологдоод байвал саак.мн-ээс сүүлийн үеийн Плаеруудээс сонгоод суулагчих.

ДВД-ийг хүмүүс үзэхэд хэцүү байна гээд байдаг. Хамгийн гол нь Плаерээ зөв сонгох хэрэгтэй.

Мөн шинэ киноны талаар мэдээлэл авах хүсэlтэй бол https://www.blogmn.net/o2movies блогоор зочлоорой.
мөн кино сонирхогчидтой нэгдэнэ....
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МОНГОЛ АХАН ДҮҮС

Оруулсан: 18:12 2007-05-22 Тайж
Монголчууд бид дэлхий дээр 2 саяуулханаа юм шиг л бодож ирсэн цаг саяхан.
Үнэн хэрэгтэй Дэлхийн өнцөг булан бүрт 60 гаруй сая Монголчууд, Монгол угсаатан амьдарч байдаг билээ. /Энэ талаар маргах хүн байвал цаг гаргаж болно/

Өнөөдөрийн хувьд тэдний нэгээхэн хэсэг, хүмүүс тэр бүр мэддэггүй Афганистаны Хазарчуудын тухай мэдээлэлийг хүргэх гэсэн юм. Гэхдээ эхлээд та бүхэн дараах сайтад зочлоод үзээрэй, тэгээд сэтгэгдэлээ бичнэ үү. www.hazara.net

Та бүхэнд төрсөн сэтгэдэл дээр үндэслэн Афганистаны Монголчууд буюу Хазарчуудын түүх, нийгэм соёл, ахуй, одоогийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээ...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ШИНЭ БЛОГИЙН МЯЛААЛГА

Оруулсан: 17:03 2007-05-22 Тайж
Таминээ, блог бичээд багагүй хугацаа өнгөрчээ, анхны блогоо яахоо360-ийн дүрэм зөрчсөн гээд хусуулахдаа /шууд л делете хийсэн байсандаа хөөрхий/ дахиж блог бичихгүй гэж амалж байсанаа санасан чинь одоо эргээд блог бичээд сууж байх юм.

За тэрч яахав, сэтгэгдэл гэдэг юумыг энд БлогМН дээр л авч үзэж байна. Сайхан юм. Яахоо360 дээр бичлэгээ өөрөө өөртөө л зориулж бичдэг байлаа.
Үнэнийг хэлэхэд сэтгэдэл байна уу? Үгүй юу гэж яаг л 21 татахын дайны юм болж байна.

Залуусаа Шинээр блог нээсэн хүмүүст шинэ блогын МЯЛААЛГА өргөж сэтгэгдэл бичиж байя л даа.
Тэгвэл олон хүн урам зоригтой блогоо б...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МӨНГӨ БА ТЭВЧЭЭР

Оруулсан: 16:00 2007-05-22 Тайж
Миний сүүлийн бичлэгийг цөөхөн хүн уншсан бололтой, гэхдээ Юуки сэтгэгдэл бичихдээ урам өгсөнд баярлалаа. Тиймээс дараагийн цувралыг бичиж байна.

2. Мөнгө ба тэвчээр

Мөнгөтэй харьцах гэдэг том урлаг гэж хүмүүс ярьдаг, үнэндээ ингэж ярихаар л хүмүүс нээх том юм бодоод, тэгээд энэ талаар бодохоосоо ч айдаг, төвөгшөөдөг билээ.
Гэтэл үнэн хэрэгтээ мөнгөтэй харьцах гэдэг том урлаг маань маш өчүүхэн зүйлээс эхэлдэг. Юуны түрүүнд мөнгө гэдэг тийм ч хүчтэй, агуу зүйл бус, харин ч Бид мөнгөнд ихээхэн хүч чадал өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Яагаад гээч, яагаад гэвэл "Бид мөнгөөр бүхнийг ший...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Firefox - г илүү хурдан болгож болох уу?

Оруулсан: 19:58 2007-05-21 xvv
За хүмүүсээ нөгөө хурдан галт үнэгийг чинь бүүр хурдан болгож болдог юм байна шүү.
Хэрвээ та  broadband холболттой бол таний Firefox үнэндээ тасархай хурдлах боломжтой нөөц байдаг гэнэ. Харин Dial-up мэт их бага хурдтай  холболттой бол энэ тийм ч хэрэгтэй зүйл бишээ.
Firefox хэвийн үед бусад програмууддаа нөөц интернетэд орох хурдны зай үлдээж зөвхөн ганц шугамаар холбогддогтой холбоотой юм байна. Холболтоо бүх сувгаар хийж бүрэн ажиллавал Firefox жирийнхээсээ хамаагүй илүү хурдан ажиллах боломжтой.
За тэгвэл хэрхэн хурдлуулах вэ:

1.Хаяг бичдэг хэсэгт “about:config” гэж бичээд enter дар...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зорилгодоо хөтлөгдөхүй...

Оруулсан: 14:46 2007-05-21 erdek

    Амьдралд чирэгдэж биш чирж явах хэрэгтэй гээд үг байна. Нэгэнтээ хүний биеийг олоод төрсөн оюун ухаант бодгалийн хувьд "Би ер нь яах гэж энэ хорвоод төрөө вэ?" гэж өөрөөсөө асуухгүйн тулд амьдралын тогтсон зорилготой байж түүндээ тэмүүлж алхам тутамдаа бодитоор хэрэгжүүлэхийг эрмэлзэх явдал нь хүний амьдралыг учир утгатай, үнэ цэнэтэй болгох гол хүчин зүйлсийн нэг мөн.  Угаас хэний ч мэддэг мэдээжийн зүйлийг бичээд байх шиг байна у?...гэхдээ мэдэх нэг өөр хийх нэг өөр гэж.  Мэдээж хэн ч гэсэн ирээдүйд тэгнэ ингэнэ, тийм л болно доо гэх мэт бодсон төлөвлөсөн юмтай байж таарна. Гэхдээ яг...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->