![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Мөнгөний ионОруулсан: 21:51 2007-06-25 Tsoomii
Манай өвөг дээдэс ухаант монголчууд мөнгөн аяга, зэс гуулиар аяга, сав суулга хийж хэрэглэдэг байсан. Эдгээр металлууд хүний биед хэрэгтэй гэдгийг тэд нар судалгаа шинжилгээ хийгээгүй боловч амьдарлын туршлага дээрээ үндэслэн зөн билгээрээ мэддэг байжээ. Орос хүмүүс мөнгөн зоосыг аяганы ёроолд хийж дээрээс нь цай хоолоо иддэг байсан бол өвөг дээдэс минь мөнгөн аяга хэрэглэдэг байсан. Илүү нүнжигтэй байгаа биз... хэ хэ . Зөвхөн мөнгөн аяга хэрэглэх төдийгүй зөгийн бал, сүү зэргийг мөнгөн халбагаар хутгавал мөнгөний ион илүү ихээр хүний биед орно. Ялангуяа хүний ходоод гэд...
Асууж болдоггүй асуулт No.1Оруулсан: 19:38 2007-06-25 misty
За энэ хорвоо дээр нь болдоггүй юм гэж их олон байдаг бололтойдогоо. Уг нь болгоод л яваад байсан чинь өнөөдөр болдоггүй юм нэгийг мэдэж авлаа. Тэгээд сайхан сэтгэлтэй, хуваалцах дуртай юм болохоороо надаас бусад нь бас мэдэж авах гэж бодоод бичье. Ингэсэн байхгүй юу. Би өдөр хоолоо идээгүй байхгүй юу. Тэгээд Найрамдал яваад ирсэн чинь өлсдөг байна ш дээ. Тэгэхээр нь эрх жаал болохоороо ажлынхнаасаа амттай юм байна уу гээд л дотоод сүлжээгээрээ асуудаг байна л даа. Хариуд нь байхгүй байхгүй байхгүй "БИ БАЙНА Ш ДЭЭ" гэдэг хариулт аваад шууд шоконд ордог байна ш дээ. Би тэгэхээр нь гэдэн ... БүтэжийнээОруулсан: 19:12 2007-06-25 misty
Зун цаг ирээсэй гээд л дотроо бодоод, хүсээд, бас хүлээгээд байдаг байсан чинь ирчихнсэн хойно нь ингээд бичиж сууна гэж санасангүй ээ харин чиг. Гэхдээ л үхчихвэл зарим нэг нь шалтгааныг нь мэдэг л дээ яадын. :P Задланд орсон нь худлаа ч гарчих юм билүү хэн мэдлээ. Монголын эмч нар ч дахиад ч алж мэдэх улс. За өөрийнхөө үхлийг төлөвлөх яах вэ. Үнэндээ халууцаад, бүхчимдээд байж сууж чадахаа байлаа таминь. Өдөр нь гэрт халуун, гадаа халуун, ажил халуун, хажуудах хүмүүс халуун хамгийн хүйтэн нь л бий юм шиг байна. Орой нь болохоор гэрт халуун, гадаа харанхуй, ажил утгагүй болчоод байдаг. Г... Breaking my heartОруулсан: 11:32 2007-06-25 misty
Өчигдөр нүдээ аничихсан сайхан хэвтэж байгаад Ladyz-ээс авсан Tony Braxton-ий How could an angel break my heart гэдэг дууг сонссон чинь нэг л ойрхон санагдаад. Гос үгтэй бас ая нь үнэн тасархай дуу шүү. Клипийг нь анх үзээд их талаагдсан санагдаж байна. Ядаж байхад би чинь Victorian үеийн хувцсанд дуртайг хэлэх үү. Хэсэгтээ л мөрөөдлөө ш дээ. [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/rMDJHTLU9qk" width="425" height="350" wmode="transparent" /] Toni Braxton I heard he sang a lullaby Энгийн худалдагчаас од болсон ньОруулсан: 11:05 2007-06-25 misty
Манайхаар нэг хэсэг шуугиулж байсан "Одод болохын хүслэн" шиг Оросын Народный артист, Фабрика Звезд гээд л улс болгонд л өөрийн гэсэн Одуудаа хайсан тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Бидэнд хамгийн сайн хүрсэн нь АНУ-ын "American Idol"-ийн тэргүүн байрын шагналт Kelly Clarkson байх. Тэгвэл Их Британий "Britain Got Talent" show-д гар утасны худалдагч залуу Paul Potts бүхнийг алмайруулсан дуурийн дуу дуулж дараагийн одоор шалгарчээ. Тэрээр зүгээр л дуулах дуртай гэж даруухан хариулсан бөгөөд цаанаа л нэг бүрэг ичимхий нь эхний өдрөөс л ажигладаж байсан байна. [kml_flashembed movie="http:... Сонголт|амиа хичээлтОруулсан: 09:39 2007-06-25 Friska
Та сонголт хийгээгүй үедээ ч сонголт хийж байна гэдгээ мэдэх ёстой гэж Сартрын Экзистенциализм бол нигүүлсэнгүй үзэл зохиолд гардаг.Энэ надад их таалагдсаан...тэр тусмаа бусдын золиос болсон мэт, бусдад буруугаа тохох гэж яддаг хүмүүст ахин дахин тайлбарлаж, энэ талаар яримаар санагддаг юм. Таньд 2 сонголт байлаа гэж бодоход алийг нь ч сонгохгүй байх 3 дахь сонголт бас бий. Зохиол дээр хүн ламд хандаж буйгаар жишээ авсан байдаг, би зүгээр өөрийн ойлгосоноор тайлбарлах үүднээс илүү ойр жишээ авахыг оролдьё. Чамд нэг асуудал тулгарлаа гэж бодьё, хувийн хувьсгалын ямар ч чанартай байсан яахав, чи...
отоото ё...弟よОруулсан: 23:26 2007-06-24 хундага
түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл... Эр зоригийн өмнө сөхөрсөн зулын гэрэлОруулсан: 18:41 2007-06-24 misty
Өчигдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагт Сүхбаатарын талбай дээр МИ-8 онгоцны ослоор нас барсан зоригт эрсэд зориулсан зул өргөх ёслолын ажиллагаа боллоо. 9 цагаас эхэлнэ гэсэн тэрхүү үйл ажиллагаанд санасныг бодвол цөөхөн хүн байсан хэдий ч хайж байж гэх нь ч хаашаа юм гуйж байж авсан 3 лаагаа бидний хэдэн залуус асаан өргөсөн юм. Бороо орж байгаль дэлхий уйлаагүй ч цаанаа л нам жим бас багавтар салхитай тэр өдөр Монголын түүхэндэх хар толбыг арилган цайруулах гэсэн мэт. Маргааш нь ч мөн талбай дээр нэрний эхний үсгийг нь гаргасан лааны гэрэл шөнийн тэнгэртэй уралдан бадар... Заяагийн төрсөн өдөрОруулсан: 00:02 2007-06-24 misty
Өнөөдөр 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /үнэнгээр бол өчигдөр л дөө/ Заяагийн маань төрсөн өдөр боллоо. Өчигдөрийн уулзалт үнэхээр үр дүнтэй, сонирхолтой болсон. Санаж байснаас хавьгүй их хүн ирж, хэдэн өдөр чатлаж байсан хүмүүстэйгээ танилцлаа. Жаахан завгүй явж байгаад бага зэрэг хоцорч очсон чинь зөндөө олон хүн цугларчихсан хэн бэ? гээд л угтаж авсан даа. Сайхан танилцаж, ярилцаж бас ийм сайхан сэтгэл, зорилготой нэгэн хамт олон үүсч байгаад сэтгэл дотроо баярлаж л суулаа. Захиа бичих гэж бөөн юм болж бодоод л байсан дуусгаагүй л очсон л доо. Гэхдээ өнөөдөр дуусчихсөөн. Орой нь Ladyz и... こんな...Оруулсан: 21:05 2007-06-21 хундага
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Өмхий үнэртэй хужаа нарОруулсан: 02:26 2007-06-21 xvv
http://www.greatfirewallofchina.org/test/ энэ хаягаар шалгаж болдог юм байна. Манай сайтыг лав Хятадаас үзэх боломжгүй цагаан хэрмээр халхалжээ :( Хөөрхий Хятадад амьдрагсад... Тэгтэл хүмүүс дэлхийг хавтгай гээл итгэж байдаг... Бас хаа нэгтээ биднийг ч гэсэн хязгаарлаад, тагнаад байгааг бид ч бас мэдэхгүй... Хамаагүй дагаж гүйж байж дэгээдүүлвээ... За ямар ч байсан тэр Хавтгай дэлхийн тухай номыг уншиж эхэлнээ.. Дуусгаж чадах болов уу хэхэ... Эрэлхэг хамгаалагчдаас тоглоомон цэрэг хүртэл 1 нисдэг тэрэгОруулсан: 19:33 2007-06-19 misty
Хэсэгтээ л манан татаж байгаа юм шиг бүүдгэр, үүлтэй ч юм шиг үгүй ч юм шиг Улаанбаатар хот саарал байсан. Нүд аргаад, амьсгалах хэцүүхэн байсан гэвэл худлаа бишээ. Надаа л лав таатай байгаагүй. Тэр нь тэгсэн түймрийн утаа байсан байж л дээ. Хол байгаа бид хэдэд утаа нь тэгж мэдрэгдэж, нөлөөлж байхад унтраах гэж яваад алтан амиа алдсан тэдгээр залуус ямар байсан болоо?
Олдохгүй байна гэсэн мэдээг хагасайнд хэлж байсан бол маргааш нь л осолджээ, очих ёстой газраа ирээгүй тэдний буруу гэх нь ойрхон юм яриад байсан. Эцэст нь нөгөө л алдартай МИ-8 нисдэг тэргийн буруу. Хуучирч муудсан тэр тэргэ... Сэтгэлийн дэм-Төрсөн өдрийн уулзалтОруулсан: 17:43 2007-06-19 misty
Ойр залуухан насандаа хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Заяа охины маань төрсөн өдөр энэ сарын 23-нд болох гэж байна. Манай Амьдар хүслэн багийнхан маань түүнд сэтгэлийн дэм өгөхөөр шийдэж уулзалтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд та бүхэн өөрийн хувь нэмэрээ, халуун сэтгэлийн хандиваа оруулна гэдэгт найдаж байна. Зар: Хүнд өвчин шаналж байгаа Заяа охин 2007 оны 6-р сарын 23-нд 20 нас хүрнэ. Энэ өдөрт түүнд бэлэг барих ажлыг зохион байгуулах уулзалт 6-р сарын 22-ний Баасан гаригийн 19 цагт Кёкүшүзаны цэцэрлэгт болно. Та бүхэн төрсөн өдрийн бэлэгт нэмэр болохыг хүсвэл 5000 төгрөг, мөн хүргүүлэх... ХӨДӨӨ ХӨГЖИЖ БАЙНАОруулсан: 17:19 2007-06-19 Тайж
Бидний явсан газар бүр тийм ч харамсмаар байсангүй, бид зам муу мэдэх учир нэг замаар баруун өмнө зүгийг барин давхиж байлаа. Бүртийх айл алга, гэтэл гэнэт бөөн хогон дунд ороод ирэв, үнэнийг хэлэхэд хог хараад шууд л энэ урд гүвээг даваад энэ хогийг хаясан гайхалуудтай нүүр тулна даа гэж бодлоо. Би эндүүрсэнгүй үнэхээр гүвээний цаана Баяндэлгэр сумын төв байна. Хөдөөгийн энэ жижиг суурин хөгжиж байгаа юм байна. Бидэнтэй явсан нөхдүүд Хэнтийнхэн Улаанбаатар ирж очих Дорнодыхоны буянаар, Сүхбаатарыхан Эрээн ирж очих Дорнодыхоны буянаар гайгүй хөгжиж байгаа гэж байна. Үнэндээ энэ үнэний ор... ШИНЭГОВЬ АЙМАГОруулсан: 17:00 2007-06-19 Тайж
Үнэндээ манайд ийм нэртэй аймаг байхгүйлдээ Гэвч Сүхбаатар аймаг маань цөлжиж байгааг бид харлаа. Харамслаа. Гэтэл өөрийгөө зөвтгөх сэтгэл минь "Энд бидний буруу 100-ны 1-5 хувь л байгаа байх, Гол буруутан бол Дэлхийн цаг уурын дулааралын эх үүдэл болсон хөгжингүй улс орнууд" гэж байна. Ёох ингэж бодоод нэг санаа амарлаа. Бусдад буруугаа чихэж санаа амрах ч гэж дээ. Гэтэл хүн чанар маань Бид энэ байгаль дэлхийгээ, төрлөх нутаг усаа унаган төрөхөөр нь авч үлдэхийг төлөө юу хийсэн юм бэ? гэсэн асуултыг тавьж байх юм. Хариуд нь өөрийгөө зөвтгөх сэтгэл минь "Бидэнд мөнгө байхгүй" гэж бай... mOndaY+TueSdAy=what???Оруулсан: 16:52 2007-06-19 misty
Долоо хоногийн эхлэл ч даралттай эхэлсэн шүү. Өглөө усанд ороод нойтон үстэй гарсан чинь дээш доош гүйж өглөөний дасгалаа хийж байгаад хатчихсан тэгээд бас болоогүй арзайчихсан байдаг байгаа. Ажлынхныгаа айлгаж даралтыг нь хөдөлгөж хуучийг нь сэдрээхээсээ өмнө үсээ боож аваад л дасгалаа үргэлжлүүлэв. Давхацсан, маргатгдсан, орхигдсон хэдэн юмаа амжуулсан шиг. Тэгсэн баяртай мэдээ ирж манай хөөрхөн найз маань төрж хүүтэй болсон гэв. УРАА тэгж байгаад л очино доо. Харж баясъя. Хэзэ ингээд ээж болох юм бол гэж бодсон чинь толгойд ордоггүй дээ. :) Ийм л бүтэхгүй нөхөрдөө би гэж. Хажуугаар нь бас... БАРУУНУРТ БАШИЙЖ БАЙНАОруулсан: 16:06 2007-06-19 Тайж
Бид Дорнод аймгаас гараад 4 цаг шахам давхилаа. Сүхбаатар аймгийн төв Баруун-урт хот Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 200 кмт оршдог, талын бяцхан хот юм. Тус хот сүүлийн нэг жилд эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Үүнийг тус хотруу ороход л мэдэрсэн дээ. Тус хотоос 10 гаруй километрт нөгөө хэл ам татлаад байгаа Төмөртэйн овооны цайрын орд газар байдаг, Энд Төмөртэйн уурхайн тосгон буюу бидний ярьж заншсанаар Городок байна. Тус уурхайхан Сүхбаатар аймагт нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна, Баруунурт хотын нэг захаас нь нөгөө хүртэл, хойноос нь урагш нь засмал зам тавьж ө... БИ ИРЛЭЭОруулсан: 15:56 2007-06-19 Тайж
Сайн байн уу? Сайн байн уу гэхээр хугацаа болжээ. Би блогтоо бичлэг бичээгүй нэлээд удаж, саяхан Дорноговь аймагт ажлаар явж байгаад ирлээ. Өнөөдөр блогоо үзлээ, манайхан их сайхан зүйл санаачилж, түүндээ нэгдсэн байна. Би ч гэсэн нэгдэх болно. бас хандив өргөнө. Намайг юун тухай ярьж байгааг ойлгосон байх, Ариунаагийн дүүгийнхээ төлөө эхлүүлсэн, зорисон, түүнийг манай блогчид дэмжсэнийг сонсоод их бахархлаа. Би дэмжих болно, бас хандив өргөнө. Энэ тухай орой гэр бүлийн хурал хийхээр шийдэж байна. Хамаатан садангуудаа уриална. Миний хувьд хэд хоног Дорноговь аймаг явсан тухайгаа "АЯНЫ ДӨР... ЗаяадОруулсан: 13:04 2007-06-19 xvv
Заяа хурдан эдгээрэй. Ямар ч өвчинд өөрийн сэтгэлийн итгэл маш чухал, өвдөөд үхэх гээд хэвтэж байгаа өвчтөн дээр олон сайн эмч нар ороод өө зүв зүгээр л байна шүү дээ, ийм сайхан байхад чинь, удахгүй зүгээр болноо гээл хоорондоо ярьчихаад гарахад маргааш нь нөгөө хүн нь илт сайжраад бараг 7 хоноод босоод явж байхыг оюутан байхдаа харж л байсан. Гол нь хүний өөрийнх нь тархи л хамгийн хүчтэй эмчилгээний зэвсэг. Одоогийн эмч нар дунд маань өнөө маргаашийн хоолны хэдэн цаасаа бодоод үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж, тэдэнд итгэл өгөхөө мартдаг хүмүүс байгаад байгаа нь харамсмаар л юм. Ямар ч гэсэн Зая...
Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байнаОруулсан: 12:19 2007-06-19 misty
Уг нь өчигдөрийн Өнөөөдөр сонинд гарсан юм. Тавина гэж байгаад л ажилд дарагдаж, цагтай уралдаж байгаад амжсангүй. Өглөө бөөн уулзалтатй байсан болохоор өрөөндөө орж ирээд л хийж байгаа юм маань энэ шүү. Удаасанд уучлаарай. ;) Заяа охины маань тухай, Амьдрах хүслэн хөдөлгөөний тухай товчхоон бас хөөрхөн гарсан байна лээ. Уг нь шивээд тавидаг юм уу гэж бодож байснаа бодитоор нь сканнердаад тавьсан нь дээр гэж шийдээд оруулав. Жаахан хааш яаш л болчихов, үсэг нь харагдаж байвал болох биз дээ. Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байна-1 Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байн... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |