Like water For chocoLate


Нууцхан санах хүүхэлдэй

Оруулсан: 18:10 2007-07-03 misty

Багад минь ээжийн маань Оросоос авчирч өгсөн цэнхэрхэн нүдтэй бас буржгар цэнхэр үстэй яг л нөгө Буратино дээр гардаг шиг Малвина маягийн хөөрхөн хүүхэлдэй байж билээ. Тэрэндээ Хадагтай гээд нэр өгчихсөн, өдөр шөнөгүй салахгүй хамт байдаг байлаа. Бүүр шөнө уйлаад босоод ирсэн чинь ээж гайхаад яасан гэхэд нь миний хүүхэлдэйнүүдийг хучсан бүтээлгийг эмээ аваад хуччихсан байна гээд уйлаад байсан. Тэр үед яагаад ч юм бүх хүүхэлдэйгээ амьд бас даардаг гэдэгт итгэдэг байсан тэгээд дандаа хучиж унтдаг байж билээ. Хөөрхөн Хадагтай маань одоо харин хаана байгаа бол? Барби хүүхэлдэй гарч ирээд би тоохоо...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бүтэлгүй шөнө+өдөр

Оруулсан: 11:49 2007-07-03 misty

Нээрээ яахлэрэээ урьд өдрөөс нь эхлээд ингээд бүтэлгүйтээд байдаг байнаа. Уг нь давгүй л байсан юмсан. Орой эмээгийндээ хоноод. Их алхдаг хүн чинь хөлөө сайхан амраая гэж бодоод л сайхан бүлээн усанд хөл амраадаг шингэнтэй хийгээл сууж байсан чинь шөрмөс татдаг юм даа. Тэгээд арай дээр болгочоод л унтаж байсан чинь  шөнө нөгөө хөл нь татаад ядаж байхад илүүгээ мэдэхгүй бас нэг мангар нь шөнө мэссэж бичээд тэрнийх нь дохио нь толгой дээр орилоод. Унтаагүй эээ :(

Харин өглөө сэлж байхад эсэргүүн шөрмөс чинь зүгээр байсан юм байж хувцасаа өмсөх гэсэн чинь татдаг байгаа. Хөлийн хуруунууд нь татал...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

цангаж байна

Оруулсан: 22:21 2007-07-02 хундага

цангаж байна.

7 сар гарчих шив. улам л халсаар.

халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж.

уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда...

Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Амьдрах хүслэнгийн мэдээлэл-2

Оруулсан: 19:33 2007-07-02 misty

Өнөөдөр Мануэл ирж Заяаг үзээд шархнууд нь маш сайн түвшинд байна удахгүй эдгэрнэ гэж хэлсэн. Мөн Заяа маань бие нь сайжраад шөнө унтаж байхдаа хүртэл эргэсэн гэнээ. ;)
Боолтоо хийлгэхдээ огт уйлаагүй бөгөөд харин ч санаа нь амарсан хөөрхөн шинжтэй байсан шүү. Тэгээд дууссаныхаа дараагаар сууж үзсэн бөгөөд өөртөө тухтай байрлалд ч суугаад авсан. Одоо ном уншиж бас ТВ үзэж болох байх. Суугаад нөгөө хөөрхөн нүдтэй сувилагч залуутай бүгдээрээ Ариунаагийн маань дайлсан сайхан хүйтэн арбузнаас идэв. Баярлалаа Life. :D

Дасгал сайн хийхийг зөвлөсөн бөгөөд өөрөө хөдлөх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хүүхдийн инээд

Оруулсан: 11:02 2007-07-02 misty

Өчигдөр орой ажилаа дуусчихаад ойрд уулзаагүй хөөрхөн найзтайгаа жаал алхсан юм. Гадаа ч сайхан байсныг хэлэх үү, ойрд уулзаагүйг дурдах уу нэлээн алхлаа.

Тэгсэн чинь манай найз нийгэм шал өөр болчихсон бас даралт ихтэй байнаа гээд л эхэллээ. Үнэхээр ч гудамжинд хүүхэд насныхаа сайхан дурсамж болгон хамаагүй, чөлөөтэй цангинасан хүүхдийн инээд сонсогдохоо больжээ. Нүүрэндээ аз жаргал тодроод нүдэнд нь гал гэрэлтсэн хүүхдийн тэр ертөнц бараг л нийгмийн ядуурал, дарамт доор алга болчихсон юм шиг.

Учираа мэдэхгүй бүүр жаахан хүүхдүүд л ээжийгээ харж баясан дуу алдаж хөхөрч байх шиг. Тэгвэл ухаа...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

жилийн өмнө...

Оруулсан: 21:07 2007-07-01 хундага
жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын. 

нойр хулжиж одов оо...

...

нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна.

...

нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оршин суугчдын 40% нь ДОХ-той тосгон

Оруулсан: 20:15 2007-07-01 Tsoomii
  Хятадад, оршин  суугчдын  40 % нь  HIV (ХДХВ) вирус  тээгч  тосгон байна. Вирусын халдвар  тархсан газар бол зөвхөн энэ  тосгон  биш , энэ  бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм  байдалд  хүргэсэн  шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн   цус, цусан  бүтээгдэхүүний импорт хуулийн  дагуу зөвшөөрөгдсөн учир  цусны төвүүд  их  хэмжээгээр цус  авах болжээ. Тосгоны  эрүүл ахуйн  газраас “Цусаа  зарвал баяжина“ гэж  рекламдаж  эхэлсэн  бөгөөд  оршин суугчид ч баяртай  хүлээн  авсан байна. Хятадын энэ тосгонд  олон  мянган  ядуус  амьдардаг  бөгөөд  цусаа  өгч  олсон мөнгөөрөө  амьдрах нь энгийн ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сартай шөнө

Оруулсан: 13:33 2007-07-01 misty

Өчигдөр орой бүтэн сартай үнэн гоё байсан шүү. Ажилаа хагасыг нь хийчээд гадуур баахан алхаад тэгээд тэсэлгүй дараах зургуудыг авсан юм.

Утсаараа авсан болохоор тод сайхан гараагүй ч Монголд маань сар бас ингэж гоё гардаг гэдгийг харуулмаар санадаад . Бас өөрийгөө баярлуулж байгаа юм чинь :)

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Худал ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?

Оруулсан: 13:18 2007-07-01 misty

Та хүнд худлаа ярьж байсан уу? Хууртагдан, хульхидуулж ч байсан удаа байдаг байх. Цагаахан худлаа ярих бол өөр хэрэг бүүр албаар санаатай худлаа ярих гэдэг бол харин аюултай зүйл байж болох юм л даа.

Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг гэнээ.Миний хувьд нүд, body language хоёр хүний дотоод болон гадаад толь болж өгдөг гэж боддог. Тэр ч утгаараа хүнийг танихад том үүрэгтэй болов уу.

Судалгаагаар дараах зүйлсийг тодруулан гаргасан байна. Хүмүүсийн худал яриаг 4 бүлэгт хуваан үздэг байна.

Нэгдүгээр бүлэг: Эхн...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хулхи үйлчилгээ

Оруулсан: 23:07 2007-06-30 misty

Манайхан бас ална шүү. Тэр хамгийн сайн, бас найдвартай гээд байсан зочид буудал нь хүртэл шүү. Хөөрхий жуулчид л гэхээс...

Өнөөдөр ажил дээрээ сууж байсан чинь нөгөө гэнэт гарч ирдэг ADB-ийн mission-ы нөхөр маргааш явна гээд оройн хоолонд хамт орохоор боловоо. Тэгээд чалчаад сууж байсан чинь харин тэгж байх юм.

Хэрэндээ л зочид буудаг ХХХ /нэрийг нь бичээд яахав гэж бодов/ зочид буудлын валют солих дээр хэд хэдэн удаа хашрахгүй мөнгийг нь сольж өгөх гэж байгаад дундаас нь 10000 ч юм уу хэдэн төгрөг сугалаад авч байсан гэнээ. Мань гар ч өөрөө айхмар бас бараг л цагдаа шахуу юм болохоороо буц...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Амьдрах хүслэнгийн мэдээлэл

Оруулсан: 19:35 2007-06-30 misty

За өнөөдөр Намжилмаа эмч маань ирж чадахгүй болсон тул миний бие Заяагийн боолтон дээр орчуулагаар явлаа.Австри эмч нар маань товлосон цагтаа ирж Монгол сувилагчаа хэсэг хүлээв.

Заяагийн маань бие нь арай дээрдээд бас урьд шөнө шинэ эм, хоол хүнс хэрэглэж байгаа тул сайн унтсан гэнэ. Тэгж сонсоод ч тэр юм уу Заяа маань арай л сэргэлэн харагдсан шүү.

Мануэл сувилагч залуу маань /лааг хөөрхөн цэнхэр нүдтэй :P/ өөрөө боолтыг нь хийж Монгол сувилагчид зааж өгсөн юм. Тэдэнд бэлэглэсэн боолтын хэрэгсэлүүд нь их нарийн бас авсаархан, цэвэрхэн тул Заяаг огт уйлаагүй, бас бараг өвдөөгүй гэсэн.

Бас...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эх Орон минь Сайхаaaaн :D

Оруулсан: 19:21 2007-06-29 misty

Ажлынхаа нэг залуугаас нэг хөөрхөн зураг ирсэн юм. Тэр нь зурагчин Н.Гансүхийн Монголын өнгө буюу 108 ашгин (The Colors of Mongolia photos of 108 moments) гэдэг CD-ийх байж.Үнэхээр сонирхолтой бас гоё агшингуудыг авсан байна лээ. 



Гансүх нь:  

1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар зураг авах хобби нь эхэлсэн Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн 2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан 2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад зураг  нь хэвлэгдсэн Өнөөдри...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Заяагаа эмчид үзүүллээ :)

Оруулсан: 18:37 2007-06-29 misty

German-д байдаг бяцхаан Тэлмэн болон бидний эчнээ найз Хишгээгийнхээ ачаар Монголд эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй хэсэг Герман эмч нартай холбоо барьж Заяа охиныг үзүүлэхээр Лхагва гаригт тохирсон юм.

Тохирсны дагуу өнөөдөр 11 цагт Ариунаатай бид хоёр 1-р эмнэлэгийн сэхэн амьдруулах тасаг дээр очиж Эффи хэмээх бүсгүйтэй уулзавв. Манай аль хэдийний идэвхитэн гишүүн, тэргүүлэгч болоод байгаа Даашкаа маань нэг унаа бас мэргэжлийн чиглээлээр орчуулга хийх эмч олж ирсэн нь маш том тус байлаа. Баярлалаа Даашкаа.

Мартин болон Эффигийн хамт...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Толгойгооны өвчинтэй тэмцэх Misty-ийн арга ;)

Оруулсан: 16:46 2007-06-28 misty

За өчигдөржингөө толгой өвдөөд нэг биш байлаа. Өнөөдөр ч хальт өвдөөд л байна л дээ. Гэхдээ арай дээр. Яаж толгойны өвчнөө ялан дийлсэн тухай түүхээсээ хуваалцахаар шийдэв. ;)

Юуны түрүүнд өвдөнгүүт нь эм уугаад хэрэггүй. Угаасаа нэмэр болохгүй. Ажилаасаа бас чөлөө авчих. Сайхан далим ч болох юм билүү. Хариад сайхан халуун өндөгний шөл уугаад хэсэг хугацаанд унт. Дараа нь сайхан зан нь хөдөлбөл гадуур салхил. Энэ хугацаанд эм огт ууж болохгүй шүү. Цай, цүү өөр юу ч байсан байж болно эм л болохгүй гэж байгаа.

Дараагаар нь боломж олдвол бороонд алхаад бассейн орж сэлчихвэл арай дээрдэж байгааг...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бороо-зураг-сэтгэгдэл

Оруулсан: 16:29 2007-06-28 misty

Өнөөдөр гадаа сайхан байсан тул цайндаа эртхэн гараад дээр зарлалыг нь харсан Д.Батмөнх, А.Чадраабал, О.Энхтайван нарын хамтарсан "Гурвалжин" гэдэг үзэсгэлэнг үзэв. Их сонирхолтой өнгө, бас абстрагт маягаар тосон будгаар зурдаг юм байна лээ. Тэгээд бас морийг их олон өнцгөөс нь нарийн гаргасан зурагнууд их байсан шүү.

Надаа таалагдаж бас нүдэнд өртсөн нь дараах хэдэн зураг байв.

Агуу орчлон О.Энхтайван

Хоёр үргэлжилсэн энэ зураг дээг сонгосон өнгө болон эвлүүлэг нь их таалагдсаан.

Тэнгэрийн элч Д.Батмөнх

Миний төсөөлж бас урьд нь харж байсан тэнгэрийн элчийн дүрслэлээс эрс ондоо энэ д...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Багын явдал

Оруулсан: 11:56 2007-06-28 misty

Бодоод байсан чинь би их сахилгагүй гэхдээ тэрийгээ далдлан нуудаг хүүхэд байсан бололтой. Дандаа үймүүлэх ажиллагааны ард нь бодлогыг нь боловсруулаад л сууж бдаг, хааяа л дүрсгүйтнэ ш дээ.

Гэхдээ нь явдал инээдтэй нь бишээ. Би харин тухайн үедээ яаж ийм шйидвэр гаргасан юм гэж одоо ч хүртэл баярладаг юм.

Би 1-р ангид орчихсон хавар байсан байхаа. 1990-1991 он гэсэн үг шүү дээ. Манай дүү надаас нэгээр дүү цэцэглэгт явдаг байлаа. Нэг өдөр хичээлийн цаг арай болоогүй байсан болохоор аав бид 2-ыг  ундаанд явууллаа. Тэр үед чинь шилийг нь өгөөд авдаг байсан болохоор хэдэн шил бас томоо уутта...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

САЙНШАНД БУЮУ ҮДЭШИЙН ХОТ

Оруулсан: 13:36 2007-06-27 Тайж
Бид баруун өмнийг барин давихсаар байлаа. Тиймдээ ч тэрүү улам халуун болсоор, Дорнодоос авч гарсан 2 хайрцаг ус маань бараг дуусах тийшээгээ хандаж байлаа.

Гэтэл ашгүй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирэв.

Авсаархан, бас цэвэрхэн хот ажээ. Миний хувьд Сайншанд хотыг ингэж л дүгнэсэн. Үнэхээр цэвэрхэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин өдрийн цагаар гудамжинд нутгийн хүмүүс их ховор байна. Гэтэл нар бууж бүрэнхий болохын үед гудамж талбайд 8 настай балчираасаа 80 настай буурлууд нь ёстой л хөлтөй нь холхиж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр багширч байна.
Арга ч үгүй биз ийм халуун...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Within me

Оруулсан: 11:44 2007-06-27 misty

За ойрдоо толгойгоор элдэв юм эргэлдээд, толгой дахь хүчилтөрөгч нь хүрэлдэхгүй байгаа гэдэг оншоор баахан салхилах дуртай болчихлоо. Өчигдөр ажил дээр өдрийн цайны дараа ирсэн чинь гармаар санагдаад ажил тарахын хавьд найзыгаа дуудаж зуслан явав.

Гадаа сайхан байсан болохоор чалчаад л  эргээд дурсамжаараа хүүхэд насаараа явах шиг л санагдлаа. 

 

Шарган морьтод багадаа байсан юмсан. Өчигдөр очсон чинь  шал өөр болчихсон байна лээ. Танихгүй юм байна лээ шүү. Гэхдээ л хамгийн сайхан дурсамжуудыг нь минь үлдээсэн болохоор хайртай. ;) 

Буцаж хотод ирээд ганцаараа баахан алхлаа. Баруун дөрвөн з...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний ажил

Оруулсан: 18:39 2007-06-26 misty

Саяхаан манай нэг найз чатаар орж ирснээ би нээрээ ажилдаа дургүй юм уу гэж байх юм. Би гайхаад л үгүй ш дээ. Дургүй байж юу гэж хийх юм бэ гэсэн чинь Би чиний блогийг уншаад тийм сэтгэгдэл авсан юм л даа гэж билээ.

Би ч учиргүй тайлбарласангүй ээ. Аан тухайн үедээ бухимдсан л юм байлгүй дээ л гэж хэллээ. Үнэндээ бол би ажилдаа хайртай, дуртай бас итгэдэг. Олон ажлын дундаас үүнийг л сонгож орсон шүү дээ. Сургуулиа төгсөөгүй байхад авъя гээд байхад нь орсон бол одоо арай л өөр харъяалалтай байх байсан биз. Харин тааваараа нэг 2 өдөрт дипломоо биччээд  ромбоо зүгээд хөдөө явж амарчаад орсон э...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .

Оруулсан: 22:13 2007-06-25 Tsoomii
  Эрүүл  үс л  сайхан харагддаг  гэж  би боддог. Үс бол  олон эрхтний толь болж өгдөг. Энэ  нь  зөвхөн  гоо сайхан  харагдах  боломжийг хангахаас  гадна  халуун хүйтнийг  тэнцвэржүүлж, хүний тархийг хамгаалах  чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зөвхөн бүсгүйчүүд  төдийгүй  залуус  маань ч гэсэн  гоё  сайхан үсээрээ  өөрийгөө  чимэх  хэрэгтэй. 

*  Хэрвээ  эмэгтэй хүний  дааврын системд  ямар нэг асуудал байгаа бол  сайхан үстэй  байна гэдэг бол  мөрөөдлөөс  хэтрэхгүй. Өөрөөр  хэлбэл сарын  тэмдгийн өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн  талын ямар нэгэн  суурь  өвчтэй бол нэн яаралтай мэрэгжлийн эмчид хандах хэрэгт...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->