![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Мистер ГэдэсОруулсан: 12:47 2007-07-23 misty
Амралтын өдрөөд ёстой тэвчээрээ шалгадаг байна ш дээ. Бараг 7 цаг хоёр хөл дээрээ зогсдог юм байна. Нэг хөл өвдөхөөр нөгөөх дээр нь гэж худлаа ярихгүй ээ. Угаасаа худлаа юм байна лээ. Зогсохоос алхаад байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг лааг сайн ойлгосон тул хүн хүлээж байхгүй алхаад явж байнаа. :D Тэгээд тэгж зогсож байхдаа анзаарсан нэг зүйл байв. Монголчууд маань эр эмгүй жирэмсэн болчихжээ. Алтан гахай жил гээд гэр бүлтэй бүхэн нь хүхэдтэй болоод эхнэрийнх нь гэдэс томрох тусам нөхөр нь барьцаад л бас гүйзээ суугаад л эхнэртээ хань болдог болчихож.Тэгээд хоёр том гэдэстэй хос хөтлөлцөө... Sudoku тоглох уу?Оруулсан: 23:18 2007-07-22 misty
Өөрийнхөө логигийг хөгжүүлж, автобус болон хэн нэгнийг хүлээх зуураа цагаа зугаатай өнгөрүүлэх нэг сайхан арга олсон маань Сүдокү юм. Ер нь би их тоглоом тоглоод байдаггүй хэдий ч ихээхэн challangin, mind requiring тоглоомд бол нугасгүй шүү. :D Sudoku нь хүний логикийг сайжруулж, анхаарал сайжруулахад хамгийн сайн арга гэнэ. 1-9 тоог урт, өргөн болон 3*3 харьцаатай дөрвөлжинд нэг ч давхцахгүйгээр тааруулах ёстой. Улаанаар гарсан нь оруулсан тоо болох хариу нь. Өөрийнхөө зөв хийснийг шалгаж болно шүү дээ. Өнөөдөр хүлээнгээ хэдийг тоглоод шууд л амтанд нь орчихлоо. Та ч гэсэн логикоо хөгж... Harry Potter: Юу болдог гэнээ?Оруулсан: 19:10 2007-07-21 misty
За Харрид Поттерийн номыг уншиж англи хэл сурч байлаа ш дээ. Хэ хэ. Маш сонирхолтой бас өнгөлөг номнууд байсан шүү эхний 4 нь. Монгол хэл дээр орчуулагдсан нь бол харин авах юм байхгүй юм байна лээ. Юутай ч дэлхий дахиныг байлдан дагуулсан энэхүү жаалыг адал явдал нь энэ сарын 20-нд дуусаваа. 7 ангитай хийгдсэн номын сүүлийнх нь хэвлэгдэж уншигч фэнүүдээ баярлууллаа. Миний хувьд эхний 4-ийг нь уйгагүй уншиж бараг цээжлэх шахаж байсан ч хүүхдийн ном гэсэн мөртлөө 5 дугаар номноосоо хэт харанхуй бас зэрлэг болоод ирчихсэн. Тэгээд л хальт уншиад орхиод байдаг болчихсон ш дээ. Кино нь бол номоо я... Өдрийн тэмдэглэлОруулсан: 18:50 2007-07-20 misty
Би чинь хэддүгээр ангиасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн юм бэ дээ. Одоо хэдэн зузаан дэвтэрээр дүүрэн миний арван жилийн дурсамж, хүүхэд настай минь цуг хадаглагдаад байж байдаг юм. Хэн ч уншихгүй, гар ч хүрэхгүй зөвхөн миний л зүйс. Бичгийн хэв, сэтгэл санаа, зан ааш, найз нөхөд хэрхэн өөрчлөгдөж байсныг эргээд уншихаар хөгжилтэй байдаг юмаа. Харчаад л инээгээд бас ингэж байсан гар байх нээ гээд л. Харин одоо бол блог маань нэг ёсны маань өдрийн тэмдэглэл болчихсон гэх үү дээ. Уншигчтай бас уншигчгүй. Хамгийн сайхан нь хаа дуртайгаасаа ороод биччихэд болно бас уншина. Хүссэн юмаа нуучих... ЦАГ ГАРГАОруулсан: 11:45 2007-07-20 300-н блог
Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлтэй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан ундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг буяных тул Хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул Найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга Энэ манай өрөөнд хэдэн сар ч өлгөөтэй байвдаа Бүү мэд. Өнөөдөр л нэг тогтож унш... яадийннн.Оруулсан: 16:31 2007-07-19 Friska
Яадийннн гэдэг шүлэг Тэнэг хүсэлдээ хөтлөгдсийн яадыннн Дэмий юманд гоморхсийн яадыннн Төгсгөлгүй бас утгагүй болчлоо, тэхдээ яадыннн. Хүний нэрээ гэж...Оруулсан: 15:12 2007-07-19 misty
Мэдээж эцэг эх нь хүүхэддээ нэр өгөхдөө хамгийн сайн сайхан зүйлийг бодож, ерөөж сайн хүн болоосой гэж хүсэж өгдөг нь ойлгомжтой. Тэгээд л манай аав надаа хүнээс онцгой нэр өгсөн байх л даа. Уг нь бол утга нь амар амгалан, тайван, аядуухан гэсэн утгатай гэсэн. Даанч би гэж хүн тайван байхыг хүсдэг ч өөрөө зөрүүд бас дэггүй юм шиг байгаа. За миний ямар нь ч яахав. Сонин зүйл биш байх. Харин нэрний асуудал их хэцүү. Яагаад гээч. Би бүтэн нэрээ хүнд шууд хэлэхээр заавал "хэн гэнээ?" гэсэл буруу сонсчихно. Тэгээд Б-тэй хэлээд байдаг байхгүй юу. Би чинь наана нь дайн болж байж үгүй ээ Б байхгүй ш... Цайны цагаар ч сиймхий гарна.Оруулсан: 19:17 2007-07-18 misty
Ажил ихтэй хүмүүсийн өөртөө зарцуулах цаг нь цайны цаг байдаг бололтой. Миний л хувьд лав тийм болчихсон байна. Өглөө ажилдаа ирээд л PC ширтээд л, хааяа бол ажил дотроо дээшээ доошоо крос хийж байгаа юм чинь. Тэгж байтал цайны цаг болчихно шүү дээ. Би гэдэг хүн өглөө ажил руугаа алхаж байхдаа өдрийн цайгаараа юу хийхээ төлөвлөж эхлэдэг байхгүй юу. Хэнтэй хоолонд орох уу, хэнийг уруу татах уу, хаана орох уу, өөр амжуулах юу байгаа билээ гээд л эхэлж байгаа юм даа. Тэгээд түүнийгээ сүүлийн үед яааг хэрэгжүүлээд байгаа ш дээ. Жишээ нь: 1 дэх өдөр чинь өглөө ажилаа амжуулчаад цайны цагаараа жа... ингэдгийн -4-Оруулсан: 10:19 2007-07-18 хундага
ингэдийн... тэгээл би явжээдийн... өө!! гүй шд... суужээдийн... өнөөхтэй хамт... өнөөхийн яриаг төөрүүлэх гэж зүтгэжээдийн... зүтгэл талаар болдын... өнөөхийн яриа нь төөрч өгдөггүйн... зүг чигээ алддаггүйн... тэрүүхнээсээ ховхордоггүйн... бүүүүүррр гүнзгий юм ярих гээл байдгын... ”би уг нь...нэг юм... хэлье гэж бодоод...” гэж мэгж үзжээдийн, манэр... ”танай хоёр яг хэзээ ирэхийн?” гэж гэнэдүүлдийн, манүүхэн... авааль эхнэр, амин голын үр хоёрыг нь сануулдын... манэр санадын... нэг хэсэг яриа овоо төөрдийн... манүүхэн амьсгаа авдын... амьсгаа авангуутаа “гэр бүл”, “хань ижил”, “үр хүүхэд”, ... Асуулт байнаа хариулж туслаачОруулсан: 18:40 2007-07-16 misty
Лааг сонихолтой тэгээд бас миний ойлгохгүй асуулт байгаад байнаа. Мэддэг нэг нь мэдэхгүй ч гэсэн гэгээн саруул ухаанаасаа хариулж туслаач. Яагаад эрчүүд уулзаад удаагүй байж бас дайралдаад тэгээд бас чатлаж байгаад НАЙЗ ЗАЛУУТАЙ УУ? гэж асуудаг юм бээ? Асуух нь ч яах вэ? Хүний хувийн амьдралыг нь сонирхож байж болно л доо гэхдээ яг ямар зорилгоор тэр юм бол? Сониучилж уу сонирхож уу хэрэгт дурлаж уу? ...Заяа маань лааг хөөрхөн байна өө :)Оруулсан: 18:36 2007-07-16 misty
Долоо хоног байхгшй уулзаагүй хөөлхөн охиныг саначихсан байна ш дээ. Бас цэнхэр нүдтэй ч бас хэхэ. Юутай ч Заяа маань бие нь лааг сайн хөөрхөн инээгээд байж байна лээ. Тэгээд намайг очиход шархаа янзлуулаад боолгож байсан. Нурууныг нь бол бараг эдгэх гэж байна лээ. Хөлний аймар том нь хаагдаад битүүрэх гээд л. Мануэл ч шарханд нь эмтэй цаас хийх зай үлдэхгүй нь гээд л жижиглээд л суужийнсан. Эмчилж эхлээд бараг сар ч хүрээгүй байхад ийм хурдан эдгэнэ гэдэг чинь сайны шинж шүү тэй. Life маань мэдээллэсэн эсэхийг мэдэхгүй ч 7 сарын 10-нд Австри эмч нар маань Заяагаас цусны шинжилгээ аваад Авст... Унших номнуудын жагсаалтОруулсан: 11:58 2007-07-16 Friska
Доорх шилдэг номуудыг уншихыг Яруу сэтгэгч сонин таньд зөвлөж байна.гэнээ 1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он 2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он 3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он 4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он 5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он 6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай” 7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он 8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс” 9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он 10. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он 11. “Орчин цагийн аугаа ... Үүргэвчтэй аялал-1Оруулсан: 02:10 2007-07-16 misty
Наадмын налгар өдрүүд ч ингээд дууслаа даа. Амралт маань ч дуусч ажил эхнээсээ мэссэжээр дуудаад байна лээ ш дээ. Өглөө болохоор очиод хийчихнээ. :) Уг нь өглөө бичье гэж бодсон чинь нойр хүрэхгүй байгаа тул цаг алахаар шийдэж одоо бичив.Амралтын сүүлийн хоёр өдрүүдийг төлөвлөсөн ёсоор сайхан салхинд гарч алхаж өнгөрөөлөө. Invi, LadyZ, Shura, Elfie/LZ-ийн маань хөөлхөн нохой/ тавуулаа санаа нийлээд Цэцээ гүн гарахаар болвоо. Уг нь Братиц мань нийлнэ гэсэн боловч зам нь мурийсан бололтой алга болчихсон. Дараа нь нэг тайлбар хэлнэ байхөө. Нээрээ хөөрхөн найзыгаа авч явъя гэсэн чинь гэмтсэн байс... Нам ТайванОруулсан: 02:07 2007-07-16 misty
За Наадмыг сайхан зуслан дээрээ өнгөрөөсөн чинь үнэхээр сайхан амарлаа. Зуслан маань хотын гаднах гэр хороолол болох нээ. Хаа сайгүй л хашаа бас жорлон. Гэхдээ хамгийн сайхан нь тэр нам тайван чимээгүй байдал бас агаар. Чимээгүй бороонд хашаандаа ганцаараа алхах ямар гоё байсан бээ. Хотын чимээ бас хүнийг ядраадаг юм байна. Бороо орох чимээ, бас модны шуугих чимээг нам тайван орчинд сонсох ямар гоё юм бээ. Тэгээд бас толгойдоо байгаа хэдэн элдэв бодлоо цэгцлээд одоо дотор сайхан онгойгоод амар байна шүү. Утасгүй бас хүнд хаана байгаагаа хэлэхгүй сураггүй болох чинь дээрээс нь тайван газар бол... Нохойн хоол буюу эрүүл хоолОруулсан: 21:02 2007-07-10 Tsoomii
Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах, өвчин зовлонгүй эрүүл байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ... LIBERTARIAN SUMMER SESSIONОруулсан: 14:02 2007-07-10 Tji
Мэдэхгүйгээс бүү ай, харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс үүдэлтэй байх нь олон.
Монголын Либертари Сан, Нээлттэй Академиас хамтран "Либертари зуны сургалт"-ыг оюутан залуусын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Либертари зуны сургалтаар та хувь хүнийг эрхэмлэх үзэл, хувийн өмч, зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх зэрэг чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцаж, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх болно. Энэ удаагийн сургалт 2007 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд "Дуган ха... Эмнэлэг бид хоёр нэг л бишээОруулсан: 17:30 2007-07-07 misty
Толгой дээрээс өвдөөд байсан чинь тархины цусан хангамж ч гэнэ үү бага байна гээд эмнэлэг рүү шидүүлчихсэн. Тэгээд тэндөө бөөн тариа дусал эмтэй хамт хэвтэж байх шив дээ. Эхний өдрөөсөө л бүтэхгүй өвчтөн гэдгээ харуулаад хөөгдөхөө дөхсөн ш дээ. Гэрээсээ лааг яарчихсан хүн ирсэн чинь шууд хэвтүүлээд тариа булчин, өгзөг гээд баахан газар хийчихээд хэвтүүлээд дусал залгачихдаг байгаа. Залгачаад алга болчихсон ядаж байхад гүйсээр байгаад юм идэж амжаагүй өлсөөд л дусал нь дуусаагүй л. Тэгээд дуусахаар нь яахав дэээ өөрөө салгаж тавьчихаад доошоо буугаад хоол идчээд буцаад ирсэн чинь тэр хариар нэ... Чацарганы тос бол монгол гайхамшигОруулсан: 15:10 2007-07-06 Tsoomii
Чацаргана бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь нэгэнт батлагдсан. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Тэгвэл чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой гэдгийг дуулгая. Учир нь 100 грамм тос зах зээлд 15000-18000 хүрч өнөө байгаа үед хүн бүр тэрхүү гайхамшигтай эми... Шүд буйл өвдвөл яах вэ.Оруулсан: 15:01 2007-07-06 Tsoomii
Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2 янз байна. Нэгдүгээрт монгол хүний шүд бол нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл... ингэдгийн -3-Оруулсан: 16:33 2007-07-05 хундага
ингэдийн... би явжээдийн... бас л нэг тийшээ явжээдийн... тэгсэн чинь өнөө хэн ярьдын, нөгөө хэний нөхөр нь. тэгснээ хамт явахаар болдын... болдын номинжинтэй хамт дуулсан дуу нь зүгээр тээ... тэгээд л явжээдийн... машинтайн болохоороо надад тус боллоо гээд л... би баярладын... тэгсэн чинь хариу болзол тавьжээдийн... юу ч бодохгүй заа л гээд хэлчдийн... дараа нь хамт хоол иднэ шүү гэдийн... юу боддын... юу ч боддоггүйн... хүмүүстэй хамт идэж л байдын, ууж л байдын... за тэгээд ажлаа гялс мялс амжуулдын... би тэрүүнд баярладын... баярлажээснаа Нннннн!!!! гэдийн... жаахан сэжиг авахгээл авахгээл... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |