Like water For chocoLate


Хатагтай

Бичсэн: 19:41 2007-09-17

Өчигдөр найзындаа орлоо. Юм авах гэж . Тэгсэн шаал аймшгийн юм сонсдийм даа. Найзын ажлын охин жирэмсэн болж гэнэ. Доошоо цус алдаад байхаар нь хатагтай гэдэг эмлэгт үзүүлжээ. Нөгөөдүүл нь зулбах гээд байгаа юм байна. Тогтоодог Тариа хийнэ. гээд 20000 авсан гэж байна. Тэгээд дахиад цус алдаад очтол аборт хийхээс өөр аргагүй. гээд савыг нь баахан ухаж гэнэ.Хэд хоногийн дараа  Дахиад л цус... юм үлдсэн байна гээд цэвэрлэх нэрийдлээр ухаж байтал нөгөө охин цус алдаад бантсан хатагтайн эмч нар нилээд цаг алдсаны дараа эх нялхаст хүргэж өгчээ. Эх нялхаст очтол харин 10000д 1 тохиолддог умайн хүзүүний жирэмслэлт гэсэн онош тавиад савыг нь аваад хаясан гэнэ. Хоосон байхад нь өчнөөн ухсан юм чинь, хөөрч барьдаг байлгүй.Савыг авахгүй бол савны халуун гэдэг юм болоод галзуурдаг гэнэ лээ. Аборт хийжийна гэж ухаж байхдаа хоосон байна гэж мэдэдгүйн байх даа. Балиар юмнууд мэргэжлээ сайн эзэмшээсэй билээ.Өчнөөн л тэнд ч магистр, энд доктор гээл байдаг юм билээ.  Азаар тэр охин урьд нь нэг охин төрүүлсэн байсны ачаар бас хүүхэдгүй хүн болох аюулаас мултарсан. Одоо сэхээнд байгаа гэсэн. Тэгээд 3-р бүлгийн цус сэлбэх шаардлагатай гээд бямба гарагт цусны төвд очтол нөөц дууссан гэхээр нь манай найз өөрийн цусаа өгий гэсэн чинь шинжилгээ хийдэг хүн нь амарсан гээд 2 хоног цус хийлгэж чадаагүй гэсэн. Тэхдээ арын хаалгаар цусаа өгдөг юм гэж байсан.. Бүүр уур хүрээд донор монор болдийн билүү ч гэж бодлоошд. /Шаардлага хангаж байвал хэхэ./

Хүмүүс ер нь хувийн эмлэгт оочер дугаар  гэхгүй, хүнд суртал багатай гээд очдог. Очих болгонд их зан гарган, өндөр төлбөр нэхдэг тэр эмлэгийнхэн зайлаасай. Мэдээлэл сайтай байж байхгүй бол хаа нэгтээ очоод алуулж мэдэх л юм байна.

Ажлын хэвлэлийн төлөөлөгч хүүхэнд хэлсэн чинь сониндоо бичнээ гэж байсан ядаж өөр хүн очиж хохирохгүй байвал.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 11:15 2015-05-16
manai 1r torhiin sawnii gaduurhiin tasag arail denduu ymaa manai nziig owdood ochhod shok alga gej butsaagaad 2 hon tsagiin daraa turegneer ochhod n guursan hoolog n aimar tsus aldtsan bn geed awtsan buh gedes totriine ugaasan gesen
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 13:40 2014-03-15
Би өчигдөрхөн энэ Отгонболд эмчид үзүүлж ирээд бүүр гайхаш тасраад сууж байлаа. Харилцааны соёлгүй, эмч хүний ёс суртахуунгүй, хүнийг элдэвээр доромжилдог муухай хүн байна лээ. Хамгийн анх хүүхэдтэй болохоор төлөвлөөд, биеээ үзүүлэхээр Хатагтай эмнэлэгт өнгөрсөн зун очсон юм. Тэгэхэд нэг залуухан эмэгтэй эмч байсан. Тэр эмч бол дажгүй, бүх хэрэгсэлээ шинээр нүдэн дээр минь задлаад үзэж өгсөн. Тэгээд намайг савны улайлттай байна гэж оношлоод метронидазоль эм бичиж өгснийг хэрэглэснээс хойш доорх минь загатнаад байдаг болсон. Анхандаа тоохгүй явсаар сүүлдээ тэсвэрлэхийн аргагүй загатнаад, өчигдөр дахиад Хатагтай эмнэлэг дээр очвоо. Гэтэл энэ Отгонболд гэдэг эмч лабораторидоо шинжилгээгээ хийлгээд ир, олон долоон юм битгий яриад бай гэснийх нь дагуу шинжилгээгээ өгөөд иртэл (шинжилгээ өгсөн Оношмед нь цэвэрхэн, үйлчилгээ сайтай байсан. Мөн шинжилгээ мөөгөнцөртэй гэж гарсан), шинжилгээ чинь зүв зүгээр байна шд, юундаа маяглаад байгаан гэх юм. Загатнаад зовиуртай байна, Метронидазолийг хэрэглэснээс болсон байх гэтэл надтай битгий ном хаялцах гээд бай, би германд сургууль төгссөн мундаг эмч ухааны л юм ярилаа. Би ч гайхаад өвчтөн хүн өвчнийхөө бүх түүхийг л эмчдээ ярих хэрэгтэй биз дээ гэтэл, би чамайг үзэж эхлээгүй байна эмч чинь биш гэх юм. Заа тэгвэл үзүүлэх гэж ирсэн юм гэтэл хүн бүр л мөөгөнцөртэй байдаг юм зүв зүгээр байна гэртээ харь харь гээд хөөх юм. Гайхаад загатнаад байгаагаа дахиад хэлтэл, "тэгвэл эход харуул эсвэл гэртээ харь" гэлээ. Бас жилийн өмнө үзүүлснээс чинь хойш чи өөрөө өч төчнөөн л янзын бэлгийн харьцаанд ороо байлгүй. Өөрөө яаж яваад мөөгөнцөртэй болсон ч юм хэн мэддэг юм гэлээ. (Арай ч хүнийг ингэж доромжилж болохгүй байхаа, би бол нөхрөөсөө өөр эр хүнийг үзэх битгий хэл бодож ч явсангүй) Заа нэгэнт үзүүлэх гээд ирснийх ааштай ч гэсэн энэ эмчид үзүүлье гэж бодоод, үзүүлтэл, дотуур дурангаа өмнөх хүнд хэрэглэсэн тэр чигээр нь ариутгах ч үгүй, бэлгэвч хэрэглэх ч үгүй (өмнө нь эмэгтэй эмчид үзүүлэхэд шинэ бэлгэвч задлаад дурандаа углаж байгаад дотор минь хийсэн юм) шууд хийчлээ. Юу ч хэлж чадахгүй шоконд ороод гарсан. Тэгээд зүв зүгээр л байна, дажгүй л охин байна шд, нөхөр мөхөр олддоггүй юмуу гэх юм. Нөхөртэй гэдгээ хэлтэл, тэгвэл юу гээд хүүхэд мүүхэд төрүүлэхгүй яваад байдаг юм. Хүүхэд төрүүлэхгүй байгаа болохоор л ингэж байгаа юм гэлээ. Тэгээд заа ийм хүнээс илүү юу сонсохов гээд дугай л байлаа. Тэгээд надад ямар ч эмчилгээ бичиж өгөөгүй, доорх минь загатнаад л явж байна. Аан бас тэгээд надаас илүү төлбөр авчихсан. Урд нь үзүүлэхэд би 2 янзын үйлчилгээ аваад нийтдээ 30.000-г төлж байсан. Сая ганц үйлчилгээ үзүүлэхэд надаас 35.000-г авсан. Энэ хооронд үнэ нь нэмэгдсэн юм байх дээ гээд гарахдаа гадаа нь байдаг үнийн листийг нь хартал эхо нь 20.000 гээд хэвээрээ байсан. Миний өмнө үзүүлсэн 2 эмэгтэй надтай яг адил үйлчилгээ авсан 2-уулаа надаас багыг төлсөн байхыг нь гадаа төлбөрөө хийхдээ төлбөр авч буй охины дэвтэр дээрээс би олж харсан юм. Хотын охин уу энэ тэр гээд асуугаад байсан тэгээд л илүү төлбөр биччихсэн бололтой гэж бодсон. Ийм эмч байдаг юм уу? Одоо ийм хүн эрүүл мэндийн сайд хүртэл байсан юм уу? Бараг зөвлөгөө авч, үзүүлэх гэж очсон биш, эмнэлэгт үзүүлээд, багаж хэрэгслээс нь өвчтэй болоод гарах юм байна л даа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Me (зочин) 09:00 2007-09-20
Аборт хэтэрхий ил цагаан болсноос эмч нарын эх нялхаст хандах хандлага сулраад бизнэс болчихсон байгаагын хор уршиг болж байгаа болвуу? Эмч нар мэдлэг муутайдаа биш хаялага нь багадаад ирэхээр хүмүүст хайхрамжгүй хандах явдал их байгаа. Хатагтай эмнэлгийн Отгон болд гуай бол өөрөө германд төрөх чиглэлээр маш сайн мэргэшсэн эмч. Үйлст Бүлтэн гээд салбартаа алдаршсан эмч нар ч ялгаагүй. Барагтай хүнд сэтгэл гаргахаа больсон эмчийнхээ тангарагийг умартсан улс. Ганц нэг виски, ганц 200 мянгыг юм авсан чинээ санадаггүй дараа нь очиход мартчихсан байдаг гээд жаахан хэдэн цаастай хүмүүс л бухимдаад байдгийн билээ. Юмгүй хүмүүс бол тэгээд бор зүрхээрээ даваад гардаг болсон цаг бололтой юмаа.

Хүү одоо 6 жил (аймаар урт хугацаа шүү) хамаг залуу зандан цагаа эмч болоход зориулчаад одоо хаяна гэдэг хайран бишүү. Анагаахаар дүүрэн байдаг согоо шиг охидоос нээрээ ганцыг шүүрч амжаагүй байдаг. лойцон юм бэ яасан. хахаха. Олны жишгээр явж байтал цаг төр сайхан болж эмч нарын амжиргаа сайжрах байлгүй дээ. Ядаж л туршлага хуримтлуулж байсан нь дээргүй юу. хажуугаар нь эмнэлгүүдийн вебсайт этэр хийгээд хэдэн цаас кармаалаад байж болох байлгүй дээ. Баруунд эмч, хуульч, тогооч нар голдуу эрэгтэй хүмүүс байдаг юм. Монголд эсрэгээрээ байх юм. Хуваарилалт нь жаахан шог болцон юм шиг байгаа. Тэгээд л монголд энэ салбарууд төдийлөн хөгжихгүй байх шиг.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tsoomii 20:09 2007-09-19
Хүү ямар мундаг юм бэ, хамгийн сайн эмч нар хүүхдийн эмч боддог гэж би боддог юм , болж өгвөл битгий солиорой, Хүүхэд ёстой хөөрхөн ш дээ , нээрээ би эх нялхасын цусны тасгийг түшиглэж нэг юм хийх гэж байгаа цаг дөхөхөөр чамд хэлнээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 02:28 2007-09-19
Атилла хүүхдийн эмч.. үнэндээ бол би мэргэжилдээ тийм ч дуртай хүн бишээ. зургаан жил сурч төгсчихөөд саяхан болтол хаяад веб дезайн, график дезайнаар ажил хийгээд явбал илүү ч цалинтай, илүү үр дүнтэй ажиллах байх гэж бодоод байсын.. тэгээд маш олон хүмүүсийн шахалт шаардлагаар дахиад л урсгалаараа амьдарч явна даа.. Угаасаа нөгөө бурхангүй газар бумба галзуурна гэдэг шиг л. хэхэ Гэлээ гээд яахав бурхан байхгүйм ядаж бумба байж байхгүй бол болкүй байлгүй гээл...
Гэхдээ л хөөрхөн байдаг юмаа, жоохон хүүхдүүд... харин уншиж, мэдэж сураад хүүхэд эмчлэнэ гэхээс халшраад л байх юм... Тэгээд иймэрхүү зүйл сонсохоор бүүр л хэцүү санагдах юм... sad
Тунгаагийн бичсэн байсан Өлзий төгсийн шүлгэн дээр байсан шиг төрөхөд зохиоцон байсан амьдрал гэдэг шиг л бүгд л миний сонголтоос дандаа л гадуур байгаад байхын хэхэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tsoomii 19:32 2007-09-18
Хүний амь үнэ цэнэгүй болсон гэдгийг өнөөдөр нуух хэрэггүй болуу. Үхэж л байдаг юм сүртэйн гэх аймаар үгийг монгол улсын гавьяат эх барихын эмчийн амнаас сонсоод чихэндээ итгэсэнгүй, гэвч яах аргагүй хэлсэн юм байлаа. Хүн алаад бай гэж тэрэнд тийм цол өгөөгүй байлтай. Би өөрөө хүртэл эмнэлгүүдээр явах дургүй. Мэдлэггүй аашгүй сэтгэлгүй чадваргүй эмч нар хүний амийг эрүүл мэндийг хохироосоор байна. Манай эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөөд байна, хэн хэзээ хөл дээр нь босгоноо. Энэ үнэхээр эмгэнэл шүү.
Эмч ганцхан мэдлэггүйгээсээ болоод хүний эрүүл мэндийг хохироогоод байна уу гэвэл сэтгэл гаргаагүйгээсээ болсон нь илүү их. Миний мэдэхээр Хадагтай эмнэлэгийн энэ хэрээс хэтэрсэн байдал тоогоо алдлаа.
Зочинд: Архаг өвчин 10 хоноод эдгэнэ гэж юу байхав дээ, сэдрэлийн үедээ л эмнэлэгт хэвтэх ёстой, харин намжлын үед нь өрхийн эмч хянах ёстой байдагийн.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: g84 17:09 2007-09-18
оо тэр дээр 14 хоног эмнэлэгт очиролдог амьсгаа чинь би шдээ
тэгээд тэр ярианы гол эх болсон бүсгүй охин хэзээ ч ээж болохгүй энэ надад харамсалтай байна
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 16:15 2007-09-18
Хөөөөх, дэндийшт. Арайчдэээ. Тэгээл залууухан бүсгүйн савыг аваад хаячиж байгаамуу? Юугсэн хэлийн? Ямар тэнэгийнбээ? Ингэээл уур хүргэээл хаячдийн
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 15:33 2007-09-18
Арын хаалгаар анагаахт орж бэлтгэгдсэн мэргэжлийн алуурчид ихэссэнтэй холбоотой. толгойгоороо сурсан үнэхээр юм мэддэг эмч нар бол нүднийх нь өмнө үхэх гэж байгаа хүний төлөө юм хийх байсан байлгүй дээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: зочин 09:30 2007-09-18
одоо эмнэлэгт 14 хоног очер дараалалд өглөө 06 цагаас авхуулж зогсож байгаад өдөр бүр очиж байж арван хоног л хэвтэнэ арван хоногт идгэрдэг өвчин ч гэж юу байхав.
ер тэгээд хууль тогтоомж нь тийм юм гэсэн..
мөнгөгүй бол үх гэж шудрага хэлчих хэрэгтэй л дэээ... хүн өөрийхөө юу өвддөгийг л мэдэж байх бас маш их чухал зүйл шиг байнлээ... нэгэнт өнөөдрийн байдлаар торивтой эмчилэж байгаа юм байхгүй юм чинь оншилуулаад л байж дээ... өөр яахав...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: 300-н блог 09:23 2007-09-18
ямар аймар юм бэ. бурханы авралаар өмнө төрцөн баисан яамаидаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 03:09 2007-09-18
хүү ямар чиглэлээр дагнадаг юм бэ?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 00:32 2007-09-18
ёо нээрээ. сэтгэлгүй л байгаа байх л даа... нэгэнт цус алдаад эхэлчихсэн байхад өвдөлт энэ тэр баймаар юм? Олгойтой андуурагдам хүчтэй өвддөг л баймаар? Яг юунаас болж ийм юман дээр алдаад байдаг юм болоо?
Би ч ер нь алуурчин болохоосоо өмнө эртхэн мэргэжлээ солимоор л санагдах юм.. Тэгсэн чинь надаас өөр илүү хүн гарч ирээд ажиллаж чадах уу гээд бодохоор бас байхгүйм шиг санагдаад... Ядаж байхад одоо энэ байран дээр ажиллах хүн бүүр олдохоо болиод яг миний мэргэжлийн хувьд эмч нь улаан номд орлоо гэж хүртэл яригдах болоод байдаг...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 23:09 2007-09-17
хэлэх ч үг алга... хохирч байгаа хүмүүс яагаад шүүхэд ханддаггүйн бол. хуулийнхаа цоорхойд л байдаг байх даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Ачтанаа гээд араатан руу очиж алуулахнээ ......

Оруулсан: unenug 21:08 2007-09-17
хэдхэн хоногийн өмнө жирэмсэн найз охин маань эх нялхаст очиж үзүүлтэл ураг өсөлтгүй болсон байна яаралтай цэвэрлүүл гэсэн байгаам. тэгээл хэвтэж цэвэрлүүлээд хэд хонотол бие нь зүгээр болохгүй эмч нартаа хэлэхээр тэгж байгаад зүгээр болчино гээд... тэгээд өөр эмнэлгийн эхо-ны сайн эмч дээр очоод саванд нь юм үлджүү гээд харуулсан чинь савны гадуурх жирэмслэлт байна дотуур цус алдалт ихтэй өнөөдөртөө багтаад яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд орсон.
цэвэрлэж байхдаа мэддэггүй юм байх да ?

ийм юм байж болхуу да? эхo энэ тэрдээ хараад хараад юу ч мэдэхгүй эмч нараа яагаад ажиллуулаад байдаг юм болоо?
хүний амь цаана нь байгаа гэж яагаад бодохгүй байгаан болоо?
бүррр уур хүрээд байнааа ..............
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax