Like water For chocoLate


Өлзийтөгс гуай

Бичсэн: 19:32 2007-09-17
урт наслахгүй юм шүү!
урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
удаан гоёхгүй юм шүү!
төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
нүгэл шиг л хурах хог новшийг хураан
нүдээ зүрхээрээ солиж суух гунигтай юм
урт наслахгүй л юм шүү!
өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!

(л.өлзийтөгс)
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: фанда 09:49 2010-12-15
Яриад юу гэхэв. Ингэж бичих зохиолч ховор дөө. Үнэн биширмээр. баярлах
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: galbaatar 14:56 2009-03-16
эвгүй л сонсогдож байна, бичигч юу гэж бодсоноос илүүтэйгээр уншигч юу гэж ойлгохоор байна вэ гэдэг л чухал.

тэгээд энэ шүлгийг энд тавихыг зохиогчоос нь зөвшөөрсөн юм уу?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 12:32 2007-09-18
гуай гэдэг чинь хүндэлсэн гэсэн үг шүү дээ. миний энэ бичлэг дээр егөөдсөн/ өхөөрдсөн маягаар орсноос биш. Аль ч утгаараа эвгүй биш.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Friska 11:53 2007-09-18
харин тийнн, гуай байх даа яахуу дээ гсн..хэхэ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 10:25 2007-09-18
гуай байхдаа яхав дээ... ккк ямар ч эвгүй сонсогддын ккк... муусаймнууд... зүер...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 22:01 2007-09-17
өлзий гуай нээрэн бичээд бичээд хаяхыг үзүүлхиймаа, биширмээр бүсгүй шүү
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax