Like water For chocoLate


Хөвсгөл

Бичсэн: 18:45 2007-07-20

Амралтаа авчихаад Хөвсгөл нуурын эрэгт очиж хэд хоног амраад ирлээ. Бодлогсон бол ажлаа тийш нь нүүлгэчээд тэнд л амьдраад баймаар сайхан нутаг байна лээ. Хотод ирсэн хот миа санагдаад. Уйлмаар санагдаад.Унгамаар... за арай биш байна. Үнэхээр магтах сайхан үг олдохгүй хараад харааны хүрээ гүйцэхгүй тийм нутаг. Бага зэрэг мэдээлэл өгхөд Хөвсгөл нуурын урт 137км, өргөн 42 км, гүн 262 км, цэнгэг уст нуур. Байгал далай энэ 2 гэвүү дээ. Дэлхийн цэнгэг усны нөөц газар гэнэ шүү. Далайн ус хойлойн ангинад их сайн гэнэ. Баахан хөлөө дүрж, уснаас нь уув. Сүхбаатар онгоцоор 1 цагийн аялал хийсэн, сэтгэлд хоногшсон сайхан дурсамж болжээ. Онгоцон дээр байхад аадар бороо орж , аянга цахилгаан цахисан тэр тоолонд нь хоолой мэдэн хашгирч кайф авлаа. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж очиж үзээгүй газраа нэг очоод үзчихлээ.

Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болж хэд хоног ёстой сайхан амралаа. Хөвсгөл нутгийн нэг ах хүү манай ажлынхантай танилцаж шүлэг хэлсэн юм. Тэр ёстой холиодог ах байсан. Таны нэр хэн бэ гэвэл 5 минут шүлэг хэлнэ. Та юу хийдэг вэ гэгүүл шууд 10 минут шүлэг хэлж байгаа юм. Тэгсэн хамт явсан дүү нар нь манай ах хамгийн дээд тал нь 2,30 минут шүлэг хэлж байсан удаатай гэсэн чинь ах хүү шууд уншиж эхлэхээр зэхээд манай хэд сандран болиулсан юм. Түүний хэлсэн шүлэгнээс миний тогтоосон нь гэсэн чинь

"Мэлхий мэлхий биш юмаа
Мэнгэ төөрсөн миний амраг юмаа " гэж байгаа юм. Амраг нь мэлхий юм уу, мэлхий гүнжийг хэлэх гээд ах төөрсөн үү. Бүү мэд. Би нөгөөхийг нь хүмүүст ярьж инээдэг санаатай. Тэгсэн хамт явж байсан дүү нь. Өөрийнхөө тухай ярих дуртай гэж юу гэхэв. Хотоос эвгай авсан юм гэнээ. Авгай нь загвар өмсөх хоббитой байсан гэнэ. Тэгээд авгайдаа "Чи ямар загас биш би ямар загасчин биш, битгий гулжигнаад бай " гэж хэлээд авгайгаа болгоцон гэнэм. Би цээжилсэн байхыг бодохнээ инээд их хүрсэн байх.

За гэх мэт сонинтой хот орж ирэх шив. Хот бол үнэхээр шороо тоосонд дарагдсан завгүй амьдралыг минь буцаан авчирч их таагүй угтлаа. Тэхдээ төрсөн нутаг хойно аль хэдийнэ дасчиж.

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 17:48 2007-08-04
Легаси энд нэг амрахаар ирэхдээ очоод үзэхгүй ю. Онгоцоор явчдаг юм байна лээ. Энэ жил тэнд үнэхээр сайхан байсан. зураг оруулах чадал хүрэхгүй байсаар байтал миний мэдээ хуучирчих шиг болоо хэхэ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Me (зочин) 00:17 2007-07-22
Хөвсгөлийг үзхиймсан гэж боддоод л байгаа. нэг л сайхан нартай өдөр үзэх байх даа. гэснээс загасыг бол идэх шиг болсон биз дээ. Гүндалай гуйа намайг тэжээсэн боорцог биш загас байлаа гэж яриад байсан. Загас ч гоёшд.

Л.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Friska 14:50 2007-07-21
Эхлээд нэг газар upload хийх хэрэгтэй, блогмн-ийнхээ зургийн альбумд хийчкүү юу, тэгээд бичлэг юмуу сэтгэгдэл бичихдээ зуоар оруулах гэж байгаад URL-уудыг нь бичээд л болно. Зургаа аль болох жижгэрүүлээрэй, гэхдээ харагдахуйцаар. Хүлээжийя ааа, зургуудыг чинь happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 14:46 2007-07-21
зуrgaa yaj oruulah ve? bi eruusuu olohgui tuurj budilaad bh yum.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 21:18 2007-07-20
тэнд үүр цайх нь гоёо юм байна лээ... манан газар 2 нийлчихсэн зүгээр нэг нүүгэлтсэн саарал юм...

бурхан бийрээ
нулимсанд дүржээ дээ
энэ мананг

гсн мөр шууд санаанд орохоор тийм... Хөвсгөл цэнгэг уст нууруудаас дэлхийд 2-т ордог /талбайн хэмжээ болон усны хэмжээгээрээ/... харин гүнээрээ бүх нуурууд дундаас дэлхийд 2-т ордог бас байгалийн дараа... гэхдээ зайлуул гарууд очсоор байгаад байгаль ч их бохирдсон гэдэг л юм билээ... гэхдээ хамгийн гоёо нуур нь буйр нуур байх... талд байдаг болохоороо... дажгүй газар гэхдээ их хүйтэн шиг байгаан...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 19:55 2007-07-20
neeree amidraldaa anh udaa tiim ih us haraad angaij bilee he he. uneheer goe gazar shuu. taiga ruu ni oruul buur tasarhai.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Friska 19:27 2007-07-20
Хөвсгөл явж үзэхиймсаан, бас ч гэж Тэрхийн цагаан нуурыг үзцийн болохоороо төсөөлж байнаа...сайхан амарч чадсан бол болж дээ, хот гоё шдээ, гоё л байгаа биз дээ...үлдсэн амралтаа яаж өнгөрөөх гэж байна даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 19:20 2007-07-20
Гоё юмааа. Энергиээ гамтай зарцуулаарай, тэгээл хүн амьтанд тараагаад цацчаваа!!! Зургуууд?
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax