Like water For chocoLate


Найз 1

Бичсэн: 18:10 2007-07-06

Найзуудаа би тэд дүгээр эд дүгээр гэхчлэн дугаарладаггүй л дээ. Өнөөдөр миний нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм. Завгүй ажилтай тэр найз маань тэмдэглэхгүй л юм шиг байна. Угаас тэгж байгаад л нэг тэмдэглэчих учраас ... За байзаа. 1 гэж дугаарласан нь зөв ч юм байна. 3-4 наснаасаа найзалжээ. Цэцэрлэгт хамт, дунд сургуульд хамт сурсан юм. Бидний гадна төрх их төстэй , хүүхэлдэйндээ хувцас оёоод,  өдөржин л тэднийд айл гэрдэж тоглодог байж билээ. Бас манай найз чихрийн цаас цуглуулдаг хоббигоо надаа зааж өгөөд надаа хэсэг хувь тасалж өгсөн юм. Би нэг хэсэг овоо цуглуулж байгаад, тэр үед гоё зурагтай чихрийн цаас нэг их байх биш, хаа нэг олдсон цааснуудаа нямбайлан тэнийлгээд хайрцагтаан хийж хадгалдаг байсийн. Аймар хайрланаа нөгөөхөө байнга хажуудаа чирнэ. Шоколадад дуртай маань ч үүнтэй холбоотой. Даав саван. ... Даанч нэг азгүй тохиолдлоор би ээжид уурлаж хамаг цуглуулсан цааснуудаа ээждээ цуглуулж өгж байсан болхоороон ураад хаячихсан юм. Дараа нь зөндөө харамсаж билээ. найз маань одоо маамуутай ээж айлын эхнэр болсоон. Загвар зохион бүтээдэг юм, гэхдээ яг тэр ажлаа хийхгүй өөр л юм хийж байгаа. Намайг бодвол хүн хайрлахдаа сайн. Дандаа л миний найз яажийн ийжийн гэж байдаг юм . Хөөрхөн найздаа төрсөн өдрийн мэнд хүргие. Минийхээн төрсөн өдрөөр бөөр минь өвдөөд муужирж унах гэжийхад намайгаан үүрээд гэрт оруулж өгсөнд чинь баярлаж явдаг шүү. Зөндөө юмнуудад чинь баярлах л ёстой л доо. Над шиг хаврын тэнгэр шиг ааштай хачин юмыг аргадаа л, буруу юм хийчхээр уучлаал хөөрхөн хөөрхөн зөвлөгөөнүүдээ хэлж байдаг багын найз чамдаан би хайртай.  

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: зочин 18:29 2007-07-06
зүгээрээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax