Like water For chocoLate


Бодол

Бичсэн: 20:24 2007-03-02 Эмзэглэл
Өнөөдөр их ганцаардаж байна. Нэг л голоос гохдоод байгаа юм шиг нэг л гомдолтой байна. Асгартал уйлаад, агсартлаа архидмаар .... Элэг хөштлөө инээлдмээр, хэн нэгнийг загнаж гомдоомоор .. сайхан өдөр байнаа гэж. Хааяа хааяа сэтгэл гутралд орох юм даа. Хэн нэгнээр гуйлгамаар, аргадуулмаар ч юм шиг. Хүн муулж бахаа ханатал чалчмаар, .... Миний сэтгэл санаа иймэрхүү байх үед тааралдсан найз нөхөд минь хөөрхий болдог шүү. Би ер нь хүнд муу талаа үзүүлэх дургүй хүн юм байгаан. Үүний шалтгаан нь миний екс- найз залуугаас болсон. Дээр үед нэг найз залуутай хамт амьдардаг байлаа. Найз залуу маань их  перфекшнист -ээ ядаж байхад. Нөгөө Жулиа Робертс-ийн нэг кинонд гардаг нөхөр шиг тийм юм тэнд байрлуулсангүй гэж бараг уурлана. Анхандаа ч миний буруу юм байна шүү би салан малан гэж өөрийгөө буруутган юмийг хичээн хийдэг байснаа  Сүүлдээ таархаа болиод бие биенээ хараад л муудалцдаг болсон. Дээрээс нь би гэнэтэж өөрийн сул талаа мэдэгдүүлсэн тохиолдолд тэрүүгээр дайрч доромжилно.  Хоол хийж чадахгүй ч гэх юм уу, үс чинь их унадаг гэх мэт. Юун хайр дурлал одоо бараг бодхоор л дургуй хүрдэг. Тэрнээс болж би гэж хүн эрчүүдийг үеэн ядагчдыг нэгээр нэмэгдүүлж хэдэн жил ганцаар явж байна. Яг үзэн ядагч биш хэдий ч хувийн амьдралд минь орхыг санаархагчдыг элдвээр боддог болсон . Тэрэн шиг байвал яахуу ч гэх юм уу, ер нь л тэгээд аль л сонссон барьсан элдэв муу зүйлийг бодон тийм байж магад ийм байж магад гэж боддог болсон. Тэгээд эрчүүдтэй найз нөхрийн сайхан харьцаатай байвал инээж хөхрөөд амар байдаг хэдий ч найз нөхөр гэж тооцдог эрчүүд элдэв зан гаргаж бас нервтүүлнэ. Би эерэг хандлагатай, идэвхитэй, санаачлагатай, секстээ сайн найз залуу бурханд захиалья. Болох уу. Бурхаан.
Сэтгэгдэл бичих!

<i>Сэтгэгдэл</i>

Оруулсан: Legacy 07:56 2007-03-03
ter julia robertsyn togloson kinog sanaj baina. der feind in meinem bett gej german hel deer uzej baisan.  meine prenzessin gej  nams nams ayaduu helj baigaad savj unatal ni zodood baidag. uhaangui hairtai l yum shig baigaan. daanch unen manyak gar. azaar tiim erchuud tiim olon baidaggui baihaa.

Зассан: Legacy хэзээ: 2007-Mar-2 11:57
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax