Like water For chocoLate


Оруулсан: 17:41 2008-03-15 300-н блог
Өчигдөр баахан нөхдүүдээр ажил хийлгэж хоносон юм. Дуу чимээн дунд  ачааны гар тэргэн дээр нойрондоо дийлэгдэн унтахад... Эмээгээ их л саналаа зайлуул... Бурханы оронд амар амаглан байх болтугай. Бага байхад эмээгийнхээ тэр тэрлэгийн нөмрөөд унтахад амар амгалан тайван нойрсдог байж. Тэр тэрлэгнээс эмээгийн маань үнэр, салхины үнэр, аргалын утааны үнэр, малын үнэр, сүү тарагны үнэрүүд холилдон тэр гэж хэлэмгүй их л дотно үнэр үнэртдэг байждээ. Тэр үнэр одоог хүртэл  сэтгэлд минь  дотно хэвээр хадгалаастай л... ай хөөрхий хүүхэд насаа гэж... Эмээгээ ямар их санаж байна аа....
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

9 цаг 20 минут...

Оруулсан: 06:16 2008-03-15 misty

Өдөр хоног, цаг хугацаа гэж хурдан юмаа. Хэсэгтээ хөдөлж байгаа нь тодорхойгүй удаан эргэсээр яваандаа хурдлаад л хурдлаад л улам эргэлдсээр сүүлдээ баригдахгүй, гүйцэгдэхгүй эргэсээр. Түүний эргэлтийн мэдэрч байгаагаа хэдийгээр сайхан ч гэсэн тэр удаан эргэх өдрүүдийг нь туулах гэцүүхэн ч яваандаа, цагын урсгалаар өнгөрнө гэдгийг би мэддэг. Тэгээд хүлээдэг, тэсдэг, баярладаг уралддаг. :P

Харин хурдан эргэлдэхийг нь барих гэж, зогсоохгүй ч гүйцэх гэж нээрээ хажууд нь жороо морьтой /нээх сайн унаж чаддаг ч юм шиг :P хэхэ / давхиад ч гүйцэхгүй, жороолоод ч барахгүй үеүүд гэж бас байх юм. Аргада...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Интернет сонин - 2008

Оруулсан: 03:36 2008-03-15 xvv
Анх удаагаа энэ сониныг олж уншлаа. Ерөнхийдөө Ардчилсан маркийн улс төрийн сонин юм байна. Нэлээд их нийтлэлүүд, Монголын улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар бичсэн нийтлэлүүдийг янз бүрийн интернет эх сурвалжуудаас цуглуулаад нэг дор эмхтгээд оруулчихдаг нь амар юм.
Гол нь PDF хэлбэртэй татаж аваад унших боломжтой тул их дажгүй санагдлаа.

http://esonin.pbwiki.com/ -Нүүр хуудас нь.
http://esonin.pbwiki.com/changes.php - Сонины дугааруудыг татаж авч унших нь.



"Мундаг эрдэм номтой, ухаантай хэн нэгнээс үлгэр жишээ авч, үгийг нь зээлж, сайн зүйлийг нь авч болно. Харин хэн нэгнийг шүтэ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Отгоогийн дууг өгөөч.

Оруулсан: 22:15 2008-03-13 Friska
Би нэг албанд харьяалагдаж байсын, тэгсэн өөр алба руу шилжүүлсийн, би пс-гээ тэврээ л нүүсийн...тэгсэн ахиа л хуучин алба руу шилжүүлций, одоо би уг нь нүүх ёстой, нүүмээр л байна л даа, жоохон залхуураад, хажуу өрөө л дөө уг нь. энэ өрөө жоохон ядаргаатай, энд суудаг 2 эгч бие биедээ жоохон муу юмуу мээдкүү, нэгнийгээ гараад явахаар нөгөө нь надаа муулаад байдын...эхэндээ ядаргаатай санагддаг байсан чинь сүүлрүүгээ худлаа сонсож байгаа дүр эсгээл шууд чихнийхээ хажуугаар гаргаад байж чаддаг болсон. Тэхдээ би энэ 7 хоногтоо багтаад нүүнээ...ажил нэг иймэрхүү. Шөнө Өлзийтөгс, Аюурзана 2-той уу...
Сэтгэгдэл (35) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

TS - ts

Оруулсан: 13:49 2008-03-13 хундага

Тантай хундага тулгах байсансан

Таны, аав болсон насанд хүрэх

төрсөн өдрийнхөө орой

талархаж

 

Сэтгэгдэл (30) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ЭХ ҮРИЙН СЭТГЭЛ

Оруулсан: 00:43 2008-03-13 Обдоо

Аймаар худлаа ярьдаг нэг нөхөр байсан юмчэн. Гэхдээ л би түүний найз . Ингэж ярьж байгаам хараач тэр нөхөр эх үрийн элбэрлийн талаар :

Мануус анд яваалд тэгээд " өдөр 3 шөнө яваад юу олоогүүм. Тэгээл яваал яваал яваал байлаа. Цас хайлаал....... амьд амьтны щбараа олж харсангүй ...... Гэтэл яасан гээч. Цасан  дээр аймаар хөөрхөн жижигхээн мөр байлаа. Юуны мөр болохыг мэлдэж чадсангүй дагаал яваад байлаа дагаал яваад байлаа   ...... мөр хөөгөөл....... гүйцсэн чэн хөөрхөөн бамбарууш "точиг точиг точиг" гээд гүйжийнаа аймаар хөөрхөн..../өвөл яг баавгай байж харагдаач ичжийдэг амьтан ш дээ/ Өлсөхи...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 08:35 2008-03-12 хундага

нүдний зах дах үрчлээ

нүгэл үл хийснээс

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Дэлхий намайг тойрч эргэдэг

Оруулсан: 13:20 2008-03-11 xvv
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа  bayasum.

Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. ..

Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа,  гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг.

Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

мальчики...

Оруулсан: 05:53 2008-03-11 хундага

мальчики киибандчики, маартын аравны мэнд хүргэе! тун саяхан доо, ердөө 50 гаруй цагийн өмнө маартын найман болсон болохоор бүр албаар та хэдэн мальчиктаа, цөөн хэдэн киибандчиктаа маартын аравны маангаррр халуун мэнд дэвшүүлье ээ.

маартын найман гэдэг чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бэлэг авч, эрхэлж байна хэмээн хоол хийлгэн тарвалзаж, үхтрээ гоёж аваад үнсмээр болон үзэн ядмаар эмэгтэй танилууд, эмэгтэй найзуудтайгаа хувцас болон ээмэг зүүлтээ, хань болон амрагаасаа авсан бэлгээ уралдуулан ихэрхэж, ууснаа шингээхгүй агсам тавьж, алингаа алддаг баяр бишийм байлээшд. эмэгтэйчүүдийн эрх...

Сэтгэгдэл (62) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Баярын мэнд хүргэеэ!

Оруулсан: 03:14 2008-03-09 xvv


Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө

 

Баярын мэнд хүргэе!

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 15:53 2008-03-08 хундага

нууц гэж
нуусан үнэн
нуусныг дэлгэсэн чи
надад үнэн..ч биш

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бүсгүйчүүд

Оруулсан: 00:36 2008-03-08 AttiIa
Хасын царайд нь туяа татаад
Хайрын толионд нь уулс мяралзаад
Харсан газраас нь сарнай дэлгэрмээр
Аашдийн сайханд саран гэрэлтээд
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд анагаан тэтгэх эмч билээ
Гэртээ ороход нь гэгээ татаад
Гэгээлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад
Шөнийн одод гэрэл ээ нэмээд
Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд уран гартай үйлчин билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд улсад цуутай саальчин билээ
Насанд ганцхан хайраар дэлбээлж
Нартад заяасан хань минь гэгдээд
Өргөө гэрийг өөд нь татсан
Үрийн жаргалаар өнөд ивээсэн
...Б...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оюутан ахуй цагаа гэж....

Оруулсан: 13:42 2008-03-07 300-н блог
Заа яах уу? юу хийх үү? Гадаа дулаараад зүгээр л дэмий хэсмээр санагдаад байх чинь... Нэлээд хэдэн жилийн өмнө... Оюутан байранд амьдардаг байлаадаа... оюутны байр ч сайхан шүү... хаашаа ч харсан үеийхэн... бөөн эрх чөлөө... хариуцлага гэж юу байдгийг мэдэхгүй шахуу 1-р курсын жоохон хүүхэд... Хэрэндээ л амьдрал цэцэглүүлчих санаатай... хөдөөнөөс ирсэн улаан хацартай, туранхай жижигхээн бор хүү байсандаа... одоо ч нээх өөрчлөгдөж гавьсан юм байхгүй... Нэг мэдэхнээ л долоо, наймар жил өнгөрч хаяа тэр байранд амьдардаг байснаа санахаар л сайхан... Манай байр хөвгүүд цөөхөнтэй охид ихтэй байр бай...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ӨВГӨД

Оруулсан: 00:39 2008-03-06 Обдоо
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ойрдоо.

Оруулсан: 10:19 2008-03-05 Friska
манай эмээгийн утсыг хэн туучваа, байна уу гээл цоглогтоо л авдаг хүн чинь утсаа авдаггүй байшт өдрөөс хойш, гайхаад эгчээс асуусан чинь суйлуулцан гэнээ...тээл тэнээд явдийн, гачин хүн шүү, өвөртөө хий гээдайхад гангарч цүнхэндээ хийжаагаад тэгжаагаам. утасгүй яасан гэцүүмб гээд үглээд суужээн гэнэ, утас авах юм ярьжээн гэнэ. нэг мэдсэн гэрээ саначиж. гэрийнхэнтэйгээ уг нь бүтэн сайнд ярьсан л даа, ахиад ярьсан чинь гоё санагдчлаа. бушуу түргэн 5 дахь болоосой, мартын бэлэг гээл аав нээх сайхан загас юмуу тахиа шардагсан, гарын хоол нь бол үүнэн тасархай шт, юун тэр эрастараан.

одоо очиход...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мод тарьцгаая тэгэх үү?

Оруулсан: 03:15 2008-03-05 xvv
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэ...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

Оруулсан: 00:37 2008-03-05 xvv
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

БАГ

Оруулсан: 23:07 2008-03-04 Обдоо
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХУУЧНЫ ЭД

Оруулсан: 12:19 2008-03-03 Обдоо
 

“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш

Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

заа...

Оруулсан: 20:12 2008-03-02 хундага

зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.

юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач...

Сэтгэгдэл (48) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->