Like water For chocoLate


Оруулсан: 09:10 2008-03-22 300-н блог
    Гадаад сурч байсан найз ирж элдвийг хүүрнэсэн шигээ л... нээх удсангүй хөдөө явах учир эрт харъя гээд сайн явахыг ерөөгөөд салцгаав. Хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, сэрүүхэн мөртлөө нэг л хурдан харьчихмааргүй, алхаад л баймаар сайхан. Муу янжуураа ар араасан цувруулан сорж, элдвийг бодож тунгаан алхасаар нэг л мэдэхнээ гэрийхээ гадна ирсэн байв. Юу бодож алахваа, юуны тухай бодсоноо ч мартаж. Гэрийхээ гадна ирэх мөчид тэр бодогдож өмнө бодсон бүхий л зүйлсийг замхруулан мартуулчих шиг. Бодолд минь тогшилгүй орж ирсэн тэр...  Тэр бодолд минь орж ирэхэд л би жаргаж бас зовж эхэлдэг юм. ...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

утас чагнавал..

Оруулсан: 04:04 2008-03-22 хундага

- байна уу? би..
- байна байна.. за сайн уу?
- сайн, Та сайн байна уу? би монголын.... тэр байнаа..
- өө танилгүй яахав. за сонин сайхан юу байна?
- тайван сайхаан. одоо ярьвал Танд саад болохгүй биз?
- өө зүгээр
- баярлалаа..Тантай ярьсангүй уджээ...тв-ийн мэдээ үзчихээд л..
- аан... харин тийм ээ..тэгэ..
- тэгээд юмыг яаж мэдэхэв.. бага ч болов тус болж хүчрэхээр зүйл байвал л гэж..
- өө байлгүй яахав. ярьсанд баярлалаа. тэгж байгаад бид...
...

ингэж ярьснаас хойш яг 7 хонож байна. ярьж байхдаа хоолой минь чичирснийг нууя ч гэсэнгүй. утасны дугаар дундаас энэ эрхмийн нэрийг хайж ц...

Сэтгэгдэл (28) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Web programmer-уудаас тусламж...

Оруулсан: 01:35 2008-03-22 xvv
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

...болгоод..

Оруулсан: 05:41 2008-03-21 хундага

  дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай

...
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

урт чихт.

Оруулсан: 02:41 2008-03-21 Friska
Томилолтоор Сэлэнгэ явлаа, дарга яахав хувийн ажлаа амжуулах гэж байгаа мэт аяглаад машин гаргаж өгсөнгүй...микрддийн байгааз дээ аниа. Замд 2 хүн хоорондоо ярьж байхын, яаж чихний хажуугаар өнгөрөөхөв:
- хаа хүрч явна?
-аав ээж дээр очдог юмуу гээ д.
-танай 2 гайгүй юу?
-ээж жоохон тиймэрхүү, аргагүй насны эрхээр л.
-одоо хэдтэй билээ?
-аав 97, ээж 95-тай.
-өө аргагүй аргагүй.
ярьж байгаа хүүхэд нь өөрөө 60 орчим насны өвөө байсан юм. Түүнийг буусны дараа  тэр танил нь жолоочтой хуучилж байна.
- эдний 2 анууханаараа шүү, зүгээрчгүй хэдэн малтай.
-эрүүл агаарт байдаг хүмүүс аргагүй...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

баллуур

Оруулсан: 13:03 2008-03-20 хундага

тархин доторх, зүрхний гүн дэх зарим "зүйлийг" баллуурдаж хаяаад, гарсан үртсийг нь үлээж орхихсон. хүмүүсийн баллуур хэдэн наснаас хойш хорогдож эхлэх бол. хүмүүс яг ямар "зүйлээ" баллуурдах бол. үйлийн үрийг үүрсэн үртсийг цуглуулж дахин баллуур хийгээд л... бид өөрснөө шинэ баллуурын эхийг бэлдэнэ гэсэн үг.

Сэтгэгдэл (28) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хальт бичвэл

Оруулсан: 12:34 2008-03-20 Friska

Камю-гийн Хөндлөнгийн хүнийг уншиж дуусгав. Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”.


дуусаагүй байж мэднэ.

...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Саранд хүрдэг шат

Оруулсан: 10:33 2008-03-20 AttiIa

Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг

Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг

Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?

Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй

Л.Өлзийтөгс

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХОРОО

Оруулсан: 06:42 2008-03-20 Обдоо

Хамгийн бага нэгж нь хороо мөн үү?  бишээ хорооны доод талд хэсэг гээд нэгж байна. Хэсгийн ахлагч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг гээч нэг улиралд 108, сард 32 мянган төгрөг. Аль соц үеийн тэр шударга үнэнч зангаараа байгаа настай хүмүүс энэ ажлыг хийж, гэр хорооллын хамаг бохир, хогны мөнгөнөөс авахуулаад хөдөөнөөс ирчихээд бүртгүүлээгүй яваад байгаа айл, зугтааж яваа хулгайч тогны мөнгө, байр түрээслэж байгаа оюутнууд, архичид гээд бүгдтэй л тэмцэл явуулдаг юм байна. Яг ажил хийдэг хүмүүс нь явж, явж эд нар л юм байна.

Цаг дээрээ ажил хийдэг гээд байгаа иргэний бүртгэлийн байцаагч, нийгм...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 00:02 2008-03-20 Friska
Чи..
чиний...
чамд...
чамаар...
чамаас...
чамтай...
чамруу...
чамайг...
чиний тухай...
Чинагш...

***

Чи намайг дүүргэдэг
Гэхдээ би хов хоосон ч байж чадна
Дундуурыг бол тэвчихгүй.
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 12:30 2008-03-19 хундага

утасны үзүүрт зандрах, уцаарлах чи

уруул золиослох, нулимс залгих би

угтаа хэдийнээ төгссөн

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАМААР.....

Оруулсан: 03:07 2008-03-19 Обдоо

Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон  "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л...

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

за тэгэхээр...

Оруулсан: 00:42 2008-03-19 хундага

монгол эрчүүддээ баяр хүргэх энэ өдрийг би олон хоног хүлээсээн. эр хүн таануустаа "баяр хүргэе" гэж хоосон үг шидэлж, бааранд дагуулж орж өөрснөөр чинь даалган уух, баахан хэрэггүй дэвтэр харандаа, шүдэнз зажгаалак "бэлэглэхийн" оронд энэ байгаа өөрийгөө өөд нь татсан маягтайгаар бэлэглэчий гэж боджийшд. болнэздээ??! энэ хооронд гар хумхин суусангүй ээ, би. арлын атигар эцэнхий эрчүүдээс болобсорч бондойж бундайсан бомбогор биеэ нуухын тулд биеийн жинг нэмэгдүүлэх тал дээр нэлээн түлхүү ажиллаж ирлээ. зүтгэлийг минь бурхан тэнгэр дор нь үнэлж, тэвэр дүүрэхээр барахгүй хальж, халгиж асгарахуйц...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мандтугай, бадартугай!

Оруулсан: 11:51 2008-03-18 AttiIa

Тэнгэрлиг Монголын цоглог хөвгүүддээ Монгол улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг алс холын Дойч улсаас миний бие  хүргэж байна! Цэрэгт явсан яваагүй огт хамаагүй ээ, хамгийн гол нь бидний зүрх нэгэн зүгт цохилж, санаа сэтгэл нэгдмэл, туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг бадраацгаах нь "Монгол" хэмээх нэгэн Улсын иргэн болж төрсөн бидний нэгэн үүрэг хэмээн мухарлан бодном. Мандан бадрах, уруудаж доройтохын хатуу ширүүн сорилт бүхий 800 гаруй жилийн түүхийн нугачаат замд монгол түмний минь цэрэг эрсийн халуун эх оронч сэтгэл улам бүр хатуужин хэрсүүжиж, оюун ...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Баярын мэнд!

Оруулсан: 10:05 2008-03-18 Friska
Зөвхөн Блогмн-ийн гээд ч яахав, мөн Блогмн бусынхандаа
Зөвхөн цэрэгт явсанд нь гээд ч яахав, ер нь бүх эрчүүддээ
Эр хүн гэдэгтээ итгэлтэй байгаа хүн бүрт

Баярын мэнд хүргье! Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээгтүн...

Жич: Яг одоо Саванна-д хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууж байгаа хэсэг залуу эрсэд баярын мэндийг квадратлаж хүргээд очиж чадаагүй дээ хүлцэл өчиж байна, түгжрээд байнаа...ойлгожугаз дээ.
...
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

АЗАА ҮЗМЭЭР БАЙНА

Оруулсан: 23:03 2008-03-17 Обдоо

Хэзээ хэнтэй ч хамаагүй адал явдалыг туулаад азаа үзмээр байна. Юм бүхнийг л оролдмоор байна. Юу ч байсан хамаагүй. Уйлаад дуулаад , хашгираад гүймээр байна. Энэ дотор аймаар их бөглөрчихсөн байна.

Сэтгэл зүйг энээ тэрээ гэж хэмжиж үзээд эм жор бичээд өгдөг хүн байна уу?  Ханиад хүрэхээр эмчилж болдогсон. Аймаар ганцаарджийнаа................ Бүүр аймаар гээч........... Би лав хэзээ ч ингэж азаа туршмаар санагдаж үзээгүй юм байна.

Гэхдээ миний юу хүсч байгаа нь хүмүүст нэг их хамааралгүй юм даа.  Нээрээ өнөө өглөө бүүр үүрээр  нэг найзыгаа Japan  руу гаргаж өгөөд ...... Хавьд үзээгүй юмаа ...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ийм л

Оруулсан: 17:42 2008-03-17 300-н блог
Өнөөдөр миний хүндэлж хайрлаж явдаг нэг хүн надад ингэж хэлж байна. Чи хурдан эхнэр авч амьдралаа төвхнүүл гэж. Хариулт нь арай болоогүй байна аа. Арай л болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хойноос надад эхнэртэй болсоны давуу тал, чиний амьдралд ямар их дэм болдог талаар сурталчилаад хэсэг лекц уншив. Уул нь их л зөв юм ярих... даан ч надад гоонь эрийн минь амьдрал таалагдаад байдаг. Бөөн эрх чөлөө, бөөн үйл өрнөл, бүх л юмс бөөн бөөнөөрөө. Дурлаж хайрлаж, үзэн ядаж, сайлж муулж... Хэн нэгэнд хаягдаж нөгөөхийг нь хаяж, зугаацаж цэнгэж, Хэн нэгнийг шохоорхож, өдөж, эргүүлж... хөөцөлдөж, таалагдс...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 04:15 2008-03-17 хундага

甘えたく...甘えて

甘えさせられて...甘えて

挙句に敲かれた...

敲かれ弱いもの!

 

 

)
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 01:43 2008-03-17 Friska
Галсансүхийн нэг шүлэг таалагдав.

Ганцаардаж шаналдаг өрөө минь-Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр-Гадагшаа намайг
Харахад эмнэлгийн хана шиг цас
Харцыг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна.
Нойрны эм шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь хачин
Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дуусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хумиад хогийн саван...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 16:19 2008-03-16 хундага

電車に揺られながら発見した...自分の恋愛法則を。少しばかり惨めに感じたのは、思い出が絞り握った一滴が未だマスカラと一体化する前だったからだ。この恋愛法則に縛られなかったのが初恋で...その後は「私の9の恋愛法則」に則ってたのだ...9...いや...7でもいいや。少なくもなく、多くもなく。

後日続ける

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->