Like water For chocoLate


Монгол Эхнэр?

Бичсэн: 10:14 2007-10-08

Зээ, Баахан баримтгүй юм ярьж байгаадаа хүлцэл өчсү. Сайн эхнэрийн 9 шинжид 1. Үйлэнд уран 2.Үгэнд мэргэн 3. Хоол сайн хийдэг 4. Ханьдаа түшигтэй, халамжтай,5. Үр хүүхдээ сайн өсгөдөг ..... гэх мэтчилэн ч билүү хэдэн шинж уншиж байснаа саналаа. Муу нь бодуул эсрэг нь юм байгааз. Бяд нөхөд чинь Азийн бусад орны бүсгүйчүүлийн азгүй тавилангүйг гайхасхийж, Со кино үзэв үү хөлийн угааж байгаа биз, эн тэр гэж хоорондоо шивэр авир хийж, ээж минь намайг япон явхад япон хүнтэй сууж болкү шүү. Ээжийнх нь найзын охин нь япон залуутай суугаад хадамдаа дарамтлуулдаг тухай, эр нөхөр нь хүүхдээ ч тэврэх ёсгүй байдаг тухай хэлж байсан /би тгд суугаагүй л дээ, тгд ч суух хүн байхгү байсан юм чинь, хадуурав./Саяхан нэг шум сонсов, үнэн эсэхийг эзэд нөхөд өөрсдөө мэдэх биз, Асашёру, Батбаяр нарын эхнэрүүд салаад нэг нь Америк яваад, нөгөө нь экс нөхрийн менежертэй суугаад Японы сонин хэвлэлүүд Монгол бүсгүйчүүдийн ханьдаа хайргүй, ханьдаа халамжгүйг шүүмжилж байгаа тухай. Батбаяр эхнэрээ эргээд ирвэл 2 хүүхдээ бодоод уучилнаа гэж хэлсэн тухай уншлаа. Тгд бодов, өнөө үед гэр бүлийн салалт элбэг байгаа, Балжинням, Дашням нартай өдрүүдэд хурим хийлээ л гэж сонсогддог. Хэдэн сарын дараа тэдгээр хуримлагчдын тэн хагас орчим /бас баримтгүй / хүнд үеэ давж чадалгүй аятайхан нь бие бие рүүгээ хатуу үг чулуудсаар , аягүй алж хядалцах шахаж, эсвэл алалцаад салж сарнидаг гэж сонсож байсан. Зарим нь ч нүд аман дээр ил байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ асуудлыг хэлэлцэхдээ бүсгүйчүүд нь Монгол эрчүүд архичин, арчаагүйг нь дуудаж, эрчүүд нь янхан эн тэрээр нь дуудалцаад эв найрамдалгүй,асуудлыг  шийдэх цэгт хүрэлгүй яаж илүү гарах вэ гэж муйхраар бодсоор таардаг. Хүмүүс 2 янз байдаг, мэдээж, эр эмээр хослон амьдрах хувь зохиолтой, үүн дотроо өрхийн тэргүүлэгч нь удирдаад явдаг , эм хүн нь эм хүнийхээ үүргийг гүйцэтгэдэг гэр бүл, эсвэл эхнэр нь нөхрөө зөв залж чиглүүлээд өөрөө хажуунаас нь муугаар хэлбэл холгоод, сайнаар хэлбэл хатгаад /хахаха/ жам ёсоороо амьдардаг гэр бүлүүд байдаг гэж бодож байна. Эр хүмүүс төрөлхөөсөө эм хүмүүсээс заавал илүү байдаг гэсэн онолыг би хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр эрх тэгш, адилхан ямар ч ялгаа байхгүй гээд аль ч талбар дээр хүч үзэн эмэгтэйчүүд илүү гарлаа хүлээн зөвшөөрлөө  ч ядаж л булчин нь илүү хатуу байгаам даа. /Ямар ч холбоогүй зүйсийг харьцуулсан шү./ Жишээ нь: Монгол улсад эмэгтэй хүний ажил гэж үздэг , үсчин, тогооч гэх мэт мэргэжлийг эрчүүд маш зүй ёсоор нь эзэмшсэн байдгийг өөрийн үстэй толгой, өөдөсхөн/хохо/ ходоодоороо мэдэрсэн. Эмэгтэйчүүд ерөнхийидөө 2-3 дээд сургууль өглөө үдэшгүй суралцаад явдаг хэдий  ч гүйцэтгэлийн тал дээр массаараа ажилдаг. Үүнийг УИХ-ын 71 эр гишүүд болоод, албан газар пүүс компаниудын эр захирлуудын хүйс батлах байх. Эхнэр гэснээ юу бичээд унаваа. Аа гэхдээ ээжийн сургаалиар бичлэгээ дуусгая. Эр хүнийг эмэгтэй хүн л өөрөө ухаанаараа дэмжиж, залж явдаг юм шүү дээ гэж .

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 21:34 2007-10-08
Тэхдээ манай аав тийм хүн биш л дээ. Жинхэнэ эр хүн. Би ааваараа бахархдаг юмаа. Ээжийг лав байнга дэмждэг, зарим зүйл дээр нь засаад хэлдээд явдаг. Өөрөө бол улаан номын хүн ажилдаа мал шиг л зүтгэнэ. Гэр орноо бага зэрэг орхидог байсан байх. Гэхдээ л хүүхдүүдээ хүмүүжүүлэх, хэзээ юу хийх, юу нь болкүй, гээд ярих хэлэх, үлгэр домог ярьж өгөх, гэртээ ном энэ тэр цуглуулах гээд хүнийг хүмүүжүүлэх талаар бүхнийг хийсэн, харин гэр орны ажлын ихэнхийг ээж л нугалсан байх даа...
Ямар ч гэсэн би лав ээж аав 2-оороо бахархдаг... Бас одоо хараад байх залуус яг ямар байгааг шууд бөөгнүүлээд хэлчихэж чадахгүйнээ... Найзуудын хувьд ч бүгд л сайн аавууд шиг харагддаг... Харин сайн нөхрийн хувьд хэлж мэдэхгүймаа... Сайнтай муутай л байгаа байдгийн... thinking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 20:12 2007-10-08
хүүгийн хэлсэнд хандаж хэлхэд монголын эрчүүд жаахан тийм байсан нь үнэн... бидний аавуудын үе гэхийм уу даа... миний бодлоор одоо бол жинхэнэ сайн эрчүүд байга гэж боддог... манай найзууд л гэхэд яг ийм амьдралыг ихэнхи нь үзсэн болохоороо бүгдээрээ л үр хүүхдээ ийм байгаасай гэж боддоггүй эцэг шиг эцэг байхсан гсн бодолтой залуус байдаг...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki (зочин) 18:58 2007-10-08
Дэм дэмэндээ дээс эрчиндэээээ гэжж.

Хаана ч билээ, хэзээ ч билээ, хэнд ч билээ хэлжээснээ дахиал хэлий.

Би хүүхдүүдээ 11 нас хүрээд ирэхээр нь блог бичүүлдэг, үгүй ядаж уншуулдаг болгож хүмүүжүүлнээ. Яагаад гээч. Ядаж л орчлон хорвоо дээр хэчнээн олон сайхан зөв бодолтой залуус байдгийг хараг. Тэднээс сонгодоггүй юмаа гэхэд харицуулаг гэжжж л тэрр. Сирусаа, Хүү та нар шүүүүү. Та нартаа би хайртай шүүүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: misty 17:31 2007-10-08
Яааг үнэн. Хэдийгээр эр нөхөр нь залж, удирддаг ч эхнэр нь ухаантай, чиглүүлээд бас халамжтай байвал ямар ч гэр бүл сайхан байна шүү дээ. Гоё үг байнаа winking doh
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 16:21 2007-10-08
би юу бичих гээд юу бичсэнээ ойлгоогүй байтал харин та нар маш сайн ойлгоод хариу үйлдэл үзүүлчихсэн байна ш дээ.
Эр, эмийг хооронд нь өрсөлдүүлие гэсэнгүй, эм хүн нь эм хүн шиг түшиг болоод, эр хүн нь эр хүн шиг эхнэрээ түшиг болоод явааг нь ойлговол зарим нэг хүмүүсийн хувьд амьдрахад нь дөхөмтэй байдгийн болуу гэж бодсоны үндсэн дээр бичих гэсэн санаатай.
Витаминд- Латинаар гэснийг сонгоод, кийбоордо монгол дээр болгоод тэгээд дассан сурснаараа бичиж болно. Бичлэг дажгүй гэсэнд баярлалаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 15:22 2007-10-08
Тийм байхаа хэхэ
Үнэхээр эрчүүд арчаагүй байгаа гэдэг нь үнэн байхаа.. Одоо харж байхад ихэнхи нь л нээрээ эмэгтэйчүүд л гэр орноо авч, эрчүүд мань мэт нь худлаа том яриад л хийж бүтээж, овойж оцойсон юм байхгүй шатныхаа дунд очоод сууцгаачихдаг...

Монгол охидууд муу муухай гээд л байдаг сайн сайхан нь илүү их байх л даа уг нь...
Ер нь бол нөхөр нь өөрөө олигтойхон байвал Монгол эхнэрүүд бол бүгдийг чадна дөө... Манай гэр ч гэсэн хэхэ ээж бол том хамгийн босс-шд. yho:D==

...
-Би өрхийн тэргүүн болохоор том асуудлуудыг л шийддэг, эхнэр маань бүх жижиг сажиг асуудлуудаа шийддэг юм.

-Аан том асуудлууд гэхээр юу вэ? Одоогоор шийдсэн хамгийн том асуудал чинь?

-Одоогоор бид 2 сууснаас хойш манай гэр бүлд том асуудал гараагүй л байна. :))

:x Чойномын билүү дээ нэг шүлэг байдаг даа... Эрчүүд л бид л онгироогоос биш... Бид л хайрлахгүй юм бол гээд... Үнэн үгтэй гоё шүлэг...


Зассан: xvv хэзээ: 2007-Oct-8 02:41
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 14:56 2007-10-08
Монгол эмэгтэйчүүд мундаг л даа... аль хэзээний л эрчүүд нь адуу малаа хайж шимийн юм эргүүлж явахаас нь эхлээд ар гэрийн бүх ажлыг зохицуулдаг хүмүүс байсан... 90-ээд онд Монгол улс шилжилт хийснээс болж бүх хүн цочролд орсон шиг байгаа юм... эрчүүд маань дан ялангуяа энэ цохилтыг дийлж гарч чадаагүй санагддаг... ихэнхи нь гудамжинд гарч архи ууж залуугаараа хорвоогоос хальсан... энэний тод жишээ нь одоогийн бид... миний найзуудын 90 хувь нь ээж нартайгаа амьдардаг аавууд нь байдаггүй нэг бол нас барсан нэг бол хаяад явсан нэг бол архинд ороод гудамжинд гарсан... үлдсэн 10 хувийн 5 нь элэг бүтэн үлдсэн 5 нь бүтэн өнчин нэг иймэрхүү л байдаг... бид нарын ээж нар л энэ хүнд ачааг дийлж гарсан санагддаг... ээжийгэээ хараад байхад эмэгтэй хүн гэдэг өөрөө маш махруу юуны ч өмнө бууж өгдөггүй хүмүүс санагддаг... шүдээ зууж бүсээ чангалаад л урагшаа тэмцдэг... шатны гишгүүр бүрээр гишгэсээр шатыг дуусгаж чаддаг... харин эрчүүд бол нэг бол их үсрэлт хийж орой дээр нь ганцхан харайлтаар гарна... харин харайлт нь бүтэлгүйтвэл хамгийн доор унаад лонхтойгоо тэврээд үлддэг санагддаг... гэхдээ мэдээж 100 хувь бишил д ээ... гэхдээ л ийм хандлагатай... эрэгтэй хүн илүү алсын хараатай бол эмэгтэй хүн яг өөрийнхөө хөлийн доорхи газраа л хардаг... эрэгтэй хүн илүү өндөрөөс орчин тойрноо хардаг бол эмэгтэй хүн зүгээр өөрөө зогсож байгаад л хардаг шиг байгаам...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 14:49 2007-10-08
японоор эхнэр гэдэг ханз нь шүүртэй хүн гсн утгатай байдаг гэл үү? ккк... дээр нэг японы тухай юм уншиж байсан гоёо үг байсан ш дээ...

япон эр эхнэрээ бусдын нүдний өмнө зодож харин бусдын нүднээс далд хайрладаг... харин америк эрчүүд бусдын өмнө хайраа үзүүлээд нүднээс далд зоддог гэж байсан... ер нь япончуудын ертөнцийг үзэх үзэл их таалагддаг... ямар ч байсан зохиолчид нь лав аугаа... лаг хадуурсан... гснээс япон эхнэрийг лав хамгийн сайн эхнэрүүд байдаг гэж яридаг л юм байлаа ккк... япон эхнэр, америк байшин, хятад хоол гэж үг байдаг байх шүү...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 14:37 2007-10-08
аугаа эрэгтэй хүн бүрийн ард аугаа эмэгтэй хүн байдаг гэж үг байдын...

бас ийм бичлэг байна:
http://hujii.blog.banjig.net/post.php?post_id=6492

Тийн лааг мундаг мундаг багш нарыг харж байхад эхнэрүүд нь дандаа ухаантай, халамжтай хүмүүс байдаг тээ.

Эхнэрүүд ер нь хатгаж, дэмжиж түлхдэггүй болчихоороо л дэмий болчийшдээ. Аль нэг нь гэр бүлээ авч явжийна гээл санаагаараа бүх юмыг шийдээд, нөгөөх нь хүлцэнгүй, гэрээ, цэвэрлээд хувцсаа угаагаад, хүүхдээ өсгөөд байвал яг л тэр Япончууд шиг болчихно байхаа...
Ер нь гэр бүл гэдэг нэг нэгнийгээ нөхөж, дэмжиж, Applause түлхэж, хөтлөлцөж гүйжийж л сайн сайхан явах байх даа... Applause rolling on the floor

Нээрээ сайтдаа нэг том менежмент явуулкүй бол хэдхэн хүн жижүүрлэдэг сайт майт гээд байхын thinking doh яавал зүгээр юм болоо?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

vitaminjuulalt

Оруулсан: vitaminjuulalt 13:53 2007-10-08
энд бичихэд их товогтэй болготсон юмаа.
бичлэг чини давгуй юм.
харин миний харснаар хэдхэн хун жижуурлэдэг сайт санагдлаа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: зочин 13:31 2007-10-08
би бас итгэдэээг happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 13:04 2007-10-08
ээж чинь үнэн хэлж... аугаа эрэгтэй хүн бүрийн ард аугаа эмэгтэй хүн байдаг гэж үг байдын... би лавдаг итгэдэгдэг...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax