Like water For chocoLate


Хааны өргөөнд

Бичсэн: 14:52 2007-09-30

Бээжинд байх Цин Цзы хатны цайлдаг байсан газрыг одоогийн Хятадын Засгийн газар өмчлөөд маш сайхан цэцэрлэгт хүрээлэн болгосон байсан.Голын эрэг дээр байрлах уг цэцэрлэгт хүрээлэнгийн голд мандарваа, лянхуа зэрэг нэртэй том том цэцэгнүүд хөвөөд , эртний хятадын хийц л байхдаа бодуул улаан өнгийн байшингийн гадаа нарийхан урт замтай замын хажууд том том дэнлүү асаасан. Хуан Жу Гэг шиг хувцасласан үйлчлэгч охидууд гүйлдээд, лууны хошуу нэртэй маш урт цорготой данхнаас 8 эрдэнийн цай аягалж өгч, тус бүрдээ өөрийн гэсэн домог, өөрийн гэсэн нэртэй төрөл бүрийн амтат хоолоор дайлсан. Хоолны ширээний ар талд алтлаг өнгийн хээ хуар элбэг аравч байх бөгөөд уг аравчийн учир нь Цин Цзы хатны үед эмэгтэй хүн төр барих ёсгүй учир 9 настай хүүгээр төр бариулаад өөрөө уг аравчийн ард суугаад хэлэх үгийг нь зааж, хийх аргыг нь хэлж өгдөг байсан гэнэм. Нэг хоол авчраад л нэг түүх ярьж өгөх юм билээ, манайд байгаа Хятад хоолны газруудад байгаа эсэхийг нь мэдэхгүй, мантуу ,мах 2-ыг нь тусад нь таваглаж авчраад мантууг нь хутгаар зүсэж доторх бөөн хэсэг гурилыг салгаад, оронд нь татсан мах хийж иддэг хоолыг хэлэхдээ, Цин Цзы хатан нэгэн удаа тийм хоол зүүдэлж гэнэ. Маргааш өглөө нь хатны тогооч яг зүүдэндээ үзсэн тэр хоолыг авчирч өгсөн болхоор уг хоолыг зүүд биелүүлэгч гэж нэрлээд тогоочийг өндөр хэргэм зэргээр шагнасан гэсэн. 4 утастай мандолин шиг хөгжим тоглож өгсөн, манайхан л болсон хойно манай морин хуур чинь 2 утастай ш д гээд миалж суулаа. Уг үндэсний хөгжмийн тоглолтийн билет 600 юан байдаг гэж байна лээ.  Бугын засаагаар хийсэн шөл байсан ба эрэгтэй хүнд их сайн гэх юм билээ. Хэхэ. Монголоос бугын засаа өндөр үнээр авна гээд байдаг билүү. Тэнд очоод шөл хийж уудийн байлээшдээ.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: bayasaa 18:27 2010-07-12
eniig unshaad pichen ideed suuj bn
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 17:12 2007-10-01
Хэхэ.цагаан суварга гэж үү?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Хэ хэ

Оруулсан: Амарсайхан (зочин) 16:38 2007-10-01
Хамгийн гоё юмаа хамгийн сүүлд нь бичсэн байна ш дээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 20:52 2007-09-30
Хэзээ явсын?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 18:51 2007-09-30
Бээжингийн зүүн хэсэгт байрладаг, дундаа маш том цагаан суваргатай газар байна лээ. Бээжинчүүд асуувал хэлээд л өгөх байх.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 18:40 2007-09-30
Гоё юмааа. Тэр хоолыг нь байг гэхэд бадамлянхуа цэцэгийг нэг харчих юм сан.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 18:11 2007-09-30
хахөха
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 17:32 2007-09-30
тийм байх аа. би энүүгээр уураг хайгаал... гсн
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 17:26 2007-09-30
Хундагаа winking. Зургийг нь гэх гэсийм.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 17:15 2007-09-30
лянхуа нь гуулин бурхны доор сийлбэрлэсэн байдаг, бурхны хөргөн дээр бас дүрсэлсэн байдаг бурхан заларч байгаа тэр цэцэг биддэ? голдуу цагаан, эсвэл ягаан туяатай байдаг байх аа.
бадамлянхуа усан мандалд гандашгүй яа хө.. усны мандалд хөвж ургадаг, доороо үндэс нь байдаг. үндсийг нь японоор рэнкон гэдэг. хүнсэнд хэрэглэдэг юм.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 17:04 2007-09-30
нэгэн дээр нь бурхан суусан байдаг, нөгөө нь бас нэг далбайсан том дэлбээтэй цэцгүүд байсан. Өнгөний тухай бүүр орой харанхуйд очсон болхоор хүний амнаас л тийм цэцгүүд гэдгийг нь сонсож авсан.Үургийг нь уул нь авсан л даа даанч их бүүдийсэн юм гарсан байна билээ. Сүүлчийн эзэн хаан гээд нэг гутлаа ч үдэж чаддагүй хааны тухай кино гарч байсан тэрний хоолны өргөөнд ороод гарвуу даа гэж бодсон шүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 16:03 2007-09-30
мандарваа, лянхуа гэж ямар цэцэгнүүд байдаг юм бэ, зураг нь байна уу.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 15:54 2007-09-30
атаархав. цав цагаанаар атаархав. яасан гоёийн.
хойд насандаа эр хүн болж төрөөд тэр засааны шөлийг ууж ид шидийг нь мэдэрхиймсан даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 15:44 2007-09-30
Баялалаа. happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax