Like water For chocoLate


Дутагдал

Бичсэн: 03:05 2007-09-26

Ойрд ёстой Фрискагийн хэлдгээр инээдмийн дутагдал болдог байна шд.Ганц муу инээдэг найзтайгаа тухтай ч уулзаж чадкү, манайх гэртээ гоё шинэ тавилга тавьсан чи орж милаа гэж намайг дуудсаар лав 4 хоног өнгөрлөө. Тэр тоолонд нь би ямар нэг шалтгаан хэлж орохгүй байгаад байсийн. Надаа нэг лааны тавиур юм уу даа эрэгтэй,эмэгтэй 2 хүн голдоо нэг тавцан барьцан сувинер байгаа тэрүүгээр милаанаа.Уг нь ч тэднийд зориулж авсан л даа, даанч өгөх боломж олдкү, хүнд хахууль өгч сураагүй би мэтийн гэнэн гарууд бол ямар нэг шалтгаан шалтаг байнга хүлээж байгаам чинь. Хахаха өөрийгөө аягүй магтсан /ер нь бол өгнөө өгнө, хахууль махууль байтугай л юм болно яс модон дээрээ /. Маралаагийн блог уншиж байтал нэг балет үзсэн тухайгаа бичжээ. Би ми бол балет ойлгохгүй дүнкү толгой байгаа юм. Манай багын найзын бэр эгч нь балетчин гээд багадаа арын хаалгаар балет үзхээр театрт очдог юм. Очтол за байз нэр нь юу билээ дээ. Тр--мр-- дрдрдддрррдр.нэг иймэрхүү нэртэй байсан.  Баахан улаан өнгийн хувцастай хүмүүс л нүдэнд харагдаж байна. Одоо. Ёстой нөгөө онигоон дээр  гардаг шиг л хүн хөөгөөд гүйгээд байснуу яасан. Тэгээд усан толгойгоо мэдрээд дахиж балет малет үзье гэж бодхоо ч болисон. Саяхан  миний хайрыг хүлээ гэдэг жүжиг үзсэн, дуу нь гоё байсан.  Нэг баян айлын амьдралыг тэнэмэл хүүхдүүд томроод бүлгэм болцон нурааж байдаг даа, хө.. Жүжигчид бол үнэн сайн тоглож байсан хөөрхийс.  Шар сонин дээрээс нэг мэдээ авангуутаа жүжиг хийчдэг гарууд байна лээ. Тэр нь тэрэнтэй унтаж тэр нь тэрэнтэй явалддаг гэх мэтчилэн. тэгсэн нэг жүжигчин учиргүй харайж гүйж байснаа нэг панер руу хөл нь цөмрөөд орчдийм. Жүжгийн хэсэг тэр биш байсан байхаа, үзэгчид шууд баярлалдаад 1-2 минутын туршид нирхийтэл инээлдсэн. Би лаг ажиглагч царай гаргаад манай тал буюу үзэгчид энэ дээр инээхгүй бол боломж олдкү юм байна гэж бодоод, дайсны талынхан муусайн соёлгүй үзэгчид гэж бодож байна гээд харж суулаа.

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 12:04 2007-09-26
-тэнэмэл бүсгүй орж ирсэн гялайлаа. Өөрийн чинь блог их таалагдсан. Би холболт хийнээ. Баярлалаа.
- Харин тиймээ өнөөө орой л өгөхөөс,...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: 300-н блог 10:34 2007-09-26
тэхх яаг тэгдгийшд тээ. хүнд бэлэг авчаад удахаараа сонин санагдаал, тэгж санагдсаар байгаад өгөхөө больчдийн би лав. авсан л бол гяалс өгчих
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: g84 09:57 2007-09-26
уншиваа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 09:32 2007-09-26
лааны тавиураа эртхэн өгөөрэй хө. тэхгүй бол удах тусам тэнэг санагдаадайдийн. Би нэг найздаа бэлэг авцан, уул нь төрсөн өдрийг нь өнгөрсөн хойно мэдээд авсан юм. Тигээл өгөх гээл тэхээр сонин санагдаал, уулзахдаа авч оччоол, цүнхэндээ буцаагаал. Ингэсэээрийгаад одоо бүррр өгмөөргүй санагддаг болцон.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Дутагдал биш байхаа... би лав тийм юм ойлгодгүй..

Оруулсан: xvv 08:47 2007-09-26
=)) =)) =)) хаха тэр цөмөрдөг залуугийн царай нь бүүр төсөөлөгдчлөө :DD



Зассан: xvv хэзээ: 2007-Sep-25 07:59
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tenemel bysgy (зочин) 05:56 2007-09-26
сайнуу, блог чинь таалагдлаа.линк хийчихлээ.үргэлж орж бнаа. happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax