Like water For chocoLate


Кайф

Бичсэн: 12:02 2007-09-20 Марзагнал

Өчдөр орой Мр.Брүүкс гэдэг кино үзлээ, эхнэрийг нь Шарон Стоун байна гэж бодсон биш байна лээ. Ер нь бол олон жилийн кино үзсэн туршлагаар киноны үйл явдлыг нэг таамаглаад байдаг юм, гэтэл өчдрийн киног бол огт тэгсэнгүй. Яахав нэг дуусхаар нь кайф-ийн тухай өгүүлсэн юм байна гэж ойлгов. Хүн хүнд кайф өгдөг зүйл нь өөр өөр байдаг, тэрийг Брүүксийнх бол сэтгэцийн өвчин гэж огт буусангүй. Хүний үхэж байгаа тэр мөч асар их кайф өгдөг болтой юм. Тэгсэн мөртлөө гэнэтийн биш, төлөвлөсөн. Сонин байлаа.

Миний кайф авдаг зүйл бол ихэвчлэн гэнэтийнх байдаг, 5 сард байхаа нэг өдөр аймар цас ороод бараг 10 минут л орсон байх, том том ширхэгтэй нойтон цас цонхон дээр бүжиглэж байсан,гэхдээ  би бүүр баахан зураг авч амжсан юм. Бас Хөвсгөлд явж байхад усан онгоцон дээр аялж байхад аадар бороо ороод аянга цахилгаан буух тоолонд хамаг чадлаараа хашгирсан маань их кайфтай байсан. Мөн буусан амралтын газрын гэрийн хаалгаар хөвсгөл далай цэнхэрлэн харагдаж байсан нь бас л гоё байсан. Ормоонтик хүн тэгж кайф авдийн бол уу.

Брүүкс гуай одоо хэнтэй яриайдайсийн.Дотор хүнтэйгээ яриад байгаа муу хаашааийн. Нэг Баачка хажууд нь инээгээл яваадайхийн .Хэхэ

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 20:24 2007-09-23
smile-big-37.gif 8_8_10[1].gif 36_3_8[1].gif 36_3_6[1].gif 36_3_5[1].gif
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 12:59 2007-09-22
сайн тэрэгний хурдыг шалгах, шалгангаа замын бөглөөснүүдийг гүйцэж түрүүлэх, хүний чих ухах, хүний хөмсөг зулгаах, хумсаа гоёх, цэцэг боох, ном хавтаслах, гар утас гэх мэт жижиг сажиг зүйлийг цэвэрлэх, цаас маас өөдөс мөөдсөөр арэнж хийж бэлэг боох, түүнийгээ бэлэглэх, гал зуухны өрөө болон банн, ариун цэврийн өрөөг гялтгануулах гялалзуулах гялбалзуулах, сайхан үнэртэй амттай өнгөтэй халуун цай уунгаа ном унших, тэгэнгээ чиклаад идэх, дарс уух, уунгаа улс эх орны тулгамдсан асуудал ба улс төрөөс бусад сэдвээр ярих, ууж ярингаа сайхан хоол идэх, элгээн дарж эвхэрч унатлаа инээх, сайхан хүн ба юмс үзэгдэл ба бүтээл туурвил ба эд зүйлсийг харж үзэж сонсож мэдэрч бахархах уярах, хээр гарч агаарт цохиулан нам унтах, зарим хүний янзыг үзэж өдөж гоочилж хатгаж түнхэж оролдож эцэст нь дүгнэхж, яриандаа автаж уярч уйлж жүжиглэж улмаар өөрөө түүндээ итгэж улам үнэмшилтэй болгож ярилцагчаа хуга дарж нам унагааж тас гэдрэг нь савуулах, сонголт сайтай гоё гутал өмссөн эрийн гар хуруу нь мөн гоё, сайхан, дажгүй, хөөрхөн, боломжийн, цэвэрхэн байхыг олж харах, оновчтой цэцэн уран цэгцтэй үгс, хэллэгтэй учрах, удаа дараагийн найтаах оролдлогын дараа жинхэнээр найтааж тавьсан мэт болох, эргэн тойрныхондоо хэрэгтэй болон огт хэрэггүй зүйлийг нь санаандгүй байхад нь бэлэглэж баярлуулах, өөр хүний болон үнэгүй зүйлд нугасгүй байх, бусдыг албаар уйлуулж уурлуулсныхаа дараа арай чүү аргадаж тайтгаруулах, будгаа арилгахгүй хэд хонож арьсаа миаруулчаад гэнэт санаж маск заск тавьсны дараа толинд харах, борооны дараа байшингийн дээврээс бууж тогтсон усны ёроолд байгаа угаагдаж цэвэрлэгдсэн чулуу, шилний хагархайг олж харах, хаврын хавсарган дунд хашааны ёроолд цухуйсан бяцхан ногоог анзаарах түүнийг суга татаж тасчиж жижиглэн салхи шороонд хийсгэх, улаан гэрлээр хээв нэг гарч байгаа урт үстэй өндөр өсгийттэй богино банзалтай будмал хүүхнийг цочсондоо огол харайж хамгийн муухай царайгаа харуултал нь чигнаалынхаа дууг хамгийн чанга дээр нь тавьж байгаад орилуулах, бусдын гар утсыг унтсан хойно нь асааж, пин коодыг нь 7 удаа буруу оруулж гацааж эвдэлж авах юмгүй болгох, асаалтай байвал нь орсон гарсан дугаар, ирсэн илгээсэн мээссэжийг нь шалгах, сэжигтэй зүйл илэрсэн бол бичиж тэмдэглэж авч дараа нь шалгах, эсвэл эзнийх нь өмнөөс өдөөн хатгасан агуулгатай мээссэж илгээж реаакцийг нь харах, өөрийнхөө утсыг бол чандлан нууж түүнийг хайж байгаа хүнийг хөх инээдээр шагнах..........гэх мэтээс огт кайф авч үзээгүйгээрээ огтхон ч бахархдаггүй ба... за за дараа үргэлжлүүлье.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 00:31 2007-09-21
Би ч аймар их олон юмнаас кайф авдын.. Байнга л кайф аваад байдгийшд. Хааяа нэг гэнэт кайф авна гэхээр бүүр нэг тултал кайфдана гэж үү?

Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай

Хамгийн гоё хувцсаа индүүдэж өмсөөд, дүүгийнхээ үнэртэй уснаас цацаж аваад л гартаа цэцэг бариад гудамжаар алхах бас гоё шүү winking

Буцах замд тэгээд бороо шиврээд л... Хэн ч байхгүй хоосон гудамжаар Юкигийн хажуугаар зөрж өнгөрөөд л... Алхаад л алхаад л, бодоод мөрөөдөөд ..

I'm singing in the rain
I'm singing in the rain
I'm dancing in the rain
.. гээл гэрлийн шонгоос зүүгдэж бүжиглээд л... happy

Нээрээ нэг бүжиг энэ тэр сурна энэ тэр гээд нэг яриа нэлээн дээр болоод байлуу? юу болсон бэ? эртүүд нэг хүлээн авалтанд ороод хараад суусан чинь вальс ч бүжиглэж чадкүй онигоо болоод байхымаа. Хамт сурах бүсгүй байгаа бол уу winking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 19:40 2007-09-20
Кайф. Шиврээ бороо орж байхад шорттой, углааштай, тэгснээ дээгүүрээ курткатай, малгайгүй алхах гоё шүү. Шөний хот, гудамжаар хүмүүс байхгүй болцон, машин тэрэг сүлжилдээл, хааяа хааяахан хажуугаар өнгөрсөн машины цацсан шалбааганд норж бодлоо таслаал. Тэгэнгүүтээ цоо шинэ өөр юм бодож эхлэээл.

Кино гэснээс, тэр киног би бас халти үзсэн. Нийрээл яажаагаан бол гэсээрэн байгаад дуусналээ.

Өчигдөр бас нэг өөр кино харсаан. Солонгос кино байсан. Нэг цагдаагийн ахмад залуу нууц амрагтайгаа машины багажинд ороод түгжигдчихдэг. Тэнд тэр багажин дотор хүний бүх л зан араншин гарсаан. Сонин кино байсан. Та нар үзсэн үү?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 17:49 2007-09-20
тэхх дотуур хүн нь... тэр нөхөр сайн тоглосон байлээ... Костнерээс илүү таалагдсан...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: g84 (зочин) 14:42 2007-09-20
nadad hamgiin oirhon awsaarhan ni tamhi tegeed boglvv zelvvd gazar amidarch ogloo oroi serehdee gantsaar horwoo yrtontsiig hentei ch huwaaltsaagvi gantsaar ezemshij bui met... ene veyd yu nadad bvhnees chuhal hen nadad hamgaas vnteig anzaarch ooroosoo olon zviliig olj hardag ni minii kaif... bas yutai ch zvirleshgvi ni zvrhnii maani hvn ba tvvnii sex...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: 300-н блог 13:11 2007-09-20
Би бол онгоцоо нисгэхдээ хамгийн их кайф авдын. Баярлааад бахардтлаа гүйдийн.
Бороотой өдөр шоортой, сандаалтай, тэгээд күртикийхээ малгайг өмсчөөд тамхи татаад алхах ч бас маангар кайфтай байдын
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax