Like water For chocoLate


Өмнөх бичлэгийг уншсан уу?

Оруулсан: 21:32 2008-04-10 xvv
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна :

гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс

Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнууды...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тэлмэн дүүгийн чурка халдав

Оруулсан: 15:08 2008-04-10 misty

Дээр Тэлмүүшкэ Чурка авлаа гэчихсэн байсан их таалагдсан. Одоо хуулжийна. :P

Тэгээд Мисти хүүхээ блогоосоо 1 сарын чөлөө авлаа. :) Хаврын сайхан цаг ирээд ажилтай ажилгүй хувьтай хувьсгалтай тэнэлээ. Ирж байгаад тайлангаа тавинаа. :) Надаа амжилт хүсээрэй нээрээ. ;)

Харин сайхан лаагарынхаа зургыг толилуулъя.

Яаааааг манай гэрийн тэнд ийм байсан очсон чинь. :D

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зүүд

Оруулсан: 20:41 2008-04-09 300-н блог
        Зүүдэллээдээ өчигдөр шөнө... Яаж яаваад үхсэнийг нь бүү мэд, баатарлаг гавъяа байгуулж үхэв үү, ямар нэгэн золгүй явдалд өртөв үү бүүр хэн нэгэнд хорлогдов уу, алуулсан уу учрыг эс олов. Ямартай ч би үхэж, үйл явдал нь өрнөөд дууссан нь лавтай. Би авсан дотор царай амьд юм шиг гэрэлтэж байх юм. Их олон хүн иржээ... Надтай хамгийн сүүлийн удаа салах ёс гүйцэтгэх гэж. Үйл явдлыг зүүдэн доторх сүнс минь ажина. Хамгийн түрүүнд ээжийгээ хайн харав. Нэгэнт хувь заяатай эвлэрсэн мэт тайван дөлгөөн мөртлөө гунигтай, царай даран харагдана. Дараа нь дүүгээ харлаа зогсооё гэхнээ үл зогсох  нулимс...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бас л гарчиггүй

Оруулсан: 10:48 2008-04-09 Friska
хаврын сайхан орой болжаах чинь, нээх гадаа байгаа хүн шиг л ярьчлаа, тэхдээ би гэртээ байгаа, тэр тусмаа пс-ны араас босохгүй байгаа чигсэн үүнийг мэдэрчээннн...өглөө босоход шөнөжин цасаар шууран нэвсгэр цагаан болсон байсан. өдөр тийшээ цас хайлж налайгаад ямар сайхан байваа...нойтон шороо ч сайхан шүү. ажил тараад гэртээ хийсэн зүйлгүй пс-ны ард сууж блог ертөнцөөр хэсэн тэнэхдээ шинэвтэр зүйл хайж эхлэв...элдэв маазрал, улс төржилт...эсвэл хэт уянгын халил...байдаг л зүйлс. харин нэг дажгүй блог олсоноо бушуухан холбоод авлаа Theory'S Blog. Миний хувьд шинээр нээлт болсон зүйл Өлзийтөгсий...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

reply-н оронд...

Оруулсан: 05:35 2008-04-09 хундага
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

АРГАЛИЙН ДУУЛЬ

Оруулсан: 08:40 2008-04-08 AttiIa
 

I

Өглөөний нарнаар хөх өндрийн царамд сүрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг үхэр улаан хадны үе зайвар, нураг дунхад тэд сүрэглэн өглөө оройн сэрүүнд идээшлэн, хадны ус шимж, үдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг.
Энэ сүрэг хэдэн жилийн өмнө хаанаас ч юм бэ, энэ нутагт дайжин ирсэн хоёр хургатай төлгөн аргалиас өсөж үржин өдий олон болжээ. Тэр сүрэг тод хүрэн бөөртэй, хонго өөхий нь дун цагаан, хошуу буурал, бие томтой байдаг нь эхээ тун дуурайжээ. Бас эндхийн газрын өнгө том том хүрэн асга, уул усны сайхнаас ч тийм...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

YELLOW PAGE

Оруулсан: 05:36 2008-04-08 Обдоо

              Манай хүргэн нэг сонин аваад ирж. “Одоо цаг” гээд сайхан нэртэй өнгөт, мөнгөт харахад сүрхий л сонин харагдав. Ойрд сонин уншаагүйг хэлэх үү . Гарчиглаж гарав. Гэтэл нэг л биш ээ. Эхлээд инээд хүрээд, сүүлдээ бүүр уур, тэгээд харамсал төрсөн гээд бодчих. Ёстой аймаар гачигнаас нь авахуулаад та бүүр гайхна даа. Эхнээс дурдийлдаа товч утгатай нь:

1. "Баасан авгай нүүрэндээ сай төгрөгний косметик хийлгэж сонгуулийн ажилдаа оржээ”. Тайлбар: янз нь энэ хүн сонгуульд өрсөлдөхийн тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Бүүр хамгийн тэргүүн нүүрэндээ энэ “мэдээ”-г хийжээ.
2 “Төрийн ажил хийж я...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ААВАА УУЧЛААРАЙ

Оруулсан: 00:26 2008-04-08 Обдоо
 

Нэгэн залуу гэрлэснээсээ ааваасаа болж эхнэртэйгээ байнга муудалцдаг байж Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, илүү дараа мэт үздэг байлаа. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байж. Нэгэн удаагийн ширүүн хэрүүлийн дараа эхнэр “Нэг бол би явна, нэг би бол чи аавыгаа хөө” гэж тулгав.

Залуу сайхан эхнэрээ алдахыг хүсээгүй эр ааваас болж түүнтэй муудалцдаг ч  аз жаргалтай гэр орон , эхнэр, хүү нь түүнд байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө гэрийнхэнтэйгээ их тэмцэлдэж түүндээ үнэхээр хайртайн эрхэнд л суусан байж.

Залуу олон өдөр бодож бодож нэгэн арга олжээ. Ангийн хорхойтой мань э...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Битгий ирээрэй...

Оруулсан: 20:53 2008-04-07 xvv
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....
Сэтгэгдэл (25) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

carry on

Оруулсан: 12:56 2008-04-07 хундага

зиа.. хэн ээ.. чиний асуусан нөгөө дуу..ккк
би энэ дууг бүр өнгөрсөн зуунд сонсчээ. тэр үед залуу ч байж, халуун ч байж, цус шингэн, зүс бас шингэвтэр, харин үс одоогийнхоос өтгөвтөр...нийт 17 ширхэг байсан байна. дурсамж нэмсний төлбөрт үс маань санчимээтэр санчимээтрээр одсоор, дуурсах алдарт нөхөд минь нэжгээдээр нэмэгдэж нэг үзэж хошоодоор хорогдож хоёр үзэж этр.. өөрийн хүрчээдаагаа өнөөгийн өндөрлөгөөс эсбөгөөс газардсан намлагаас харжиййййй суухнээ хүн гэдэг амьтан сайн хүнийг, сайхан дурсамжийг л түрүүлж санадаг, дурсдаг бололтой. энэ ч тархи гэдэг нялцгар цагаан нөхрийн хийж байгаа д...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

СҮМ ҮҮ? ХИЙД ҮҮ?

Оруулсан: 04:24 2008-04-07 Обдоо

Сүм хийд хоёрийн ялгааг одоо болтол нарийн сайн ойлгодоггүй юмаа. Саяхандаа - аав маань байж байх үед түрүү жилийн цагаан сараар бид хоёр овоо гарлаа. Хажууд нь нэг хийдийн шав тавиад л сүйд..... би "сүм барьж байгаа юм уу?" гэж хэлээд сүрхий зэмлүүлж билээ. Миний тухайн үед ойлгосноор бол гадаадууд ялангуяа өөр  шашинтай улсууд "сүм" гэдэг юм байна лээ. Харин манайхан шарын шашинтай улсууд хийд гэж ярьдаг бололтой юм. Гэхдээ энэ тухай судлаач улсууд илүү сайн мэдэх байхаа хийд гэж ямар учиртай үг болохыг 
Хэнтий аймагт очоод тэнд байдаг Цэцэн хааны хийдийг үзлээ. Сайхан хадгалж үлдээжээ. Гэх...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гарчиггүй

Оруулсан: 03:57 2008-04-07 Friska

Хөл хөдөлгөөнд дарагдсан өдөр хоногууд гялс өнгөрчих юм...ингээд ганцаараа үлдсэн чинь хийх юмаа олж ядаад байн байн тамхи барьж аваад л. Гэхдээ бас бүр ганцаараа үлдэх болоогүй ээ, аавын дүү энд ажлаар ирсэн, 7 хонох юм гэсэн, орой очиж хоол идэж хононоо гээ л ярьж байна.  Амралтын өдрүүдийн үдээс хойш ажил дээрээ очдог хүн болоод байсан чинь өчигдөр гарцгүй худлаа болсон, өнөөдөр харин залхуу хүрээд байна, шалтаг нь гадаа муухай байна, ядарч байна гэх мэтээр түмэн зүйл олдож байна. Би угаасаа тэгнэ дээ гэж бодчихоод тэгэлгүйгээр маргаашт найдаад хойш тавьчдаг нэг муу зантай. Маргааш очоод аж...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Амтгүй нулимас

Оруулсан: 07:40 2008-04-06 AttiIa

Сул асгарах тэнгэрийн нулимас
Хоног өдрөөр л мэлмэрэх юм даа гэж...энэ бороо яасан татардаггүй юм бэ. Хаашаа ч гарч болохгүй юм. Хэд хоног л шивэрлээ, одоо больё оо болоо шдээ. Хэндээ гомдсондоо ингэж хэд хоног уйлна вэ? Уйлахдаа асгарах уяралд нь сэтгэл минь өмөрөөд байна өмөрөөд байна. Тэсэлгүй хар эрчээрээ гарч гүйнгээ дусал тэнгэрийн нулимсыг би амсаж үзлээ.... Нээрээ, тэнгэрийн нулимс хүнийх шиг гашуун биш юм билээ. Тиймдээ ч энэ хурмастын их гуниг гэгээхэн юм даа гэдгийг мэдэрч биширлээ.
 

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

101..... CHILDREN

Оруулсан: 01:47 2008-04-06 Обдоо
 

Анх удаа блог бичиж эхэлэснээс хойш яг 101 дэх бичлэгээ хийж байгаа юм байна. 100 дахь бичлэгний баяр гэж байдаг гэнэ лээ. Гэхдээ би 100 бичлэг хийснээ мэдээгүй явж. За энэ яахав миний хэдэн бичлэг хийж байгаа нь хэнд ч хамаагүй зүйл.   

 Орон нутгаар тэнэж,  тэнэж ирлээ. Насанд хүрээгүй хүмсүүсийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл, цагдаг хоригдож байгаа нөхцөл, тэдний иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй зүйлийг судлах зоригоор Хэнтий аймаг, Багануураар яваад ирсэн юм. Хэдэн хоног цэвэр агаараар сайхан амьсгалж байгаад ирлээ ш дээ. Угаасаа тэндээсээ суурьшаад а...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 08:44 2008-04-05 300-н блог
Эхний дууг бол сүүлийн үед их сонсдог болчоод байгаам... Радиохейд ер нь бол тасарцан л даа... өөр ч юу гэхэв... Дараагийн дуу нь манай нэг альтарнатив цөөхөн дуутай жижиг хамтлаг байгаам... Магадгүй сонссон л биздээ




Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 13:50 2008-04-04 хундага

 

偶に居心地悪く感じることがあった、ほんの少し。昔だけど。最近は、しばしばだ。生まれるべき星を間違えてしまったような、魂が乗るべき人体を間違えてしまったような、だから運命も出逢いも、私を取り巻く全てが狂ってしまったような気がしてならない。今の自分に納得ができない...居心地わるいんだもの、この星、この人達、この私...なんじゃって...酔って潰れたいわ...この星目!


Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Дон

Оруулсан: 22:45 2008-04-03 xvv
Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг

гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Чи яаж уншиж амждаг байнаа?

Оруулсан: 20:12 2008-04-03 xvv
Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 12:48 2008-04-03 300-н блог
Өнөөдөр яаж хоцорсон өдөр вээ... Толгойд юу ч орж ирдэггүй... хов хоосон л... дэв дэмий... шал тэнэг... ажил биш шал өөр юм толгойд эргэлдээд ажил гэсэн санаануудыг минь нугчин дарчаад ямар ядаргаатай юм бээ дэээ гэжжжжж
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

дү..дү..дү..дү..

Оруулсан: 09:01 2008-04-03 хундага

өөр байя!.. огт өөрөөр байя!... одоогийнхоос...олиггүй "гандсан" өөрөөсөө.. 
өөртөө буцъя!... өчигдрийн уржигдар..ын "өнгөтэй" өөртөө...буцна.. 
өөдөө...нн?
тэгээд... дү дү дү..дү дү..дү..


Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->