![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
КисельОруулсан: 21:30 2008-06-01 xvv
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж?? http://www.xanaduartgallery.org/blog/ Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сарааги... өнөөдөрОруулсан: 23:12 2008-05-29 хундага
бороотой байв... яджийхад нэг гажиг зурхай олоод уншчихдым даа. тэгээд уншсандаа би итгэчихдийм даа. бүх юмаа орвонгоор эргүүлнээ, яадын... этр гээд мэдрэлтээд суужийна.. гэхдээ зурхайд борооны тухай юу ч бичээгүй байсан... амьээээ ньиии.и.и. нүрэээнагаааараааа.. Энтеровирус - 71 буюу аюулын харангаОруулсан: 02:56 2008-05-28 xvv
ЭХ СУРВАЛЖ: www.tech.orloo.info Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ. Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн сист... Оруулсан: 21:18 2008-05-27 хундага
Сэтгэгдэл (12)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Ямар хүнийг өрөвдөлтэй, үнэхээр өрөвдөлтэй хүн гэх вээ?Оруулсан: 12:22 2008-05-26 misty
Ямар хүнийг өрөвдөлтэй, үнэхээр өрөвдөлтэй хүн гэх вээ? Амьдрал дээр эд юмаар дутсан, хайраар дутсандаа биш харин бусдыг хайрлаж, хүндэтгэж чадахгүй, өөрийгөө зориулж чаддаггүй, зугтдаг бусдыг ашиглахыг л хичээдэг хүн одоогийн байдлаар хамгийн өрөвдэлтэй санагдах юм даа. Хэлэх үг алга. Ийм насан дээрээ, ийм нийгмийн байр суурьтай болчоод ийм л болдоггүй юм шүү гээд л суугаад байж байя даа Өрөвдсөөр байгаад миний нүүр үрчигээд нүд бүлтийгээд л суужийе дөө ... улаахан толгойдоо шаргалхан үстэй дээ...Оруулсан: 11:34 2008-05-24 хундага
ааг зоог хийсэн шээг суужийтал ийм нэг дуу надаар "сонсогдуулагдаад", надаар "тоогдуулагдаад", надаар "хайлгуулагдаад", одоо энд бас танаар "сонсогдуулагдахад" бэлэн болчоод байжийгаа нь энэ. "blonde redhead" болдын байна. зз...Оруулсан: 00:52 2008-05-24 хундага
сонин тод байна, ойрд.. миний зүүд. Бидний дуртай проблемуудОруулсан: 18:26 2008-05-19 Обдоо
Бичигч би вээр хэсэг судлаач нөхдийн хамт иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хэр байгаа талаар хотын захын гэр хороллуудаар явж судалгааны ажил хийж байгаа юм. Энд өнөөх л амьдралд тохиолдддог олон проблем абйгаа боловч биднээс шууд шалтгаалах зүйл маш ин ажиглагдаж байсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу? Олон юм нуршилгүйгээр бидний мэдэх юм шиг мөртлөө мэддэггүй юм шиг царайлдаг зүйлийг дурдаад үзье л дээ. Уншигч авхай таньд танил байж магад : Family houseОруулсан: 14:38 2008-05-19 Tsoomii
Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм. Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг... Сэтгэлд ургасан мөнхийн цэцэгОруулсан: 14:26 2008-05-19 Tsoomii
Тэгэхэд бүлээн салхи салхилж, шарлаж унасан навчис хөл доор гунигтайхан тийчлэн байсан намрын нэг өдөр байсаан. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн нахиалсан хэнзхэн ногоон нахиа зуны дэггүй аалинд өсч томроод, удалгүй байгалийн хуулиар өтөлж шарлаад унасан нь тэр биз. Сайн дурын ажил хийж байгаад ойртож хайрласан нэгэн бяцхан охины нас барсныг сонсоод даанч хатуу хорвоог гомдон гомдон уйлж сууж байлаа. ... Зулаанаа гэж ээж нь өхөөрдөн дууддаг тэр охин дөнгөж есхөн настай байсан юм. Ээжийнхээ гараас хөтлөөд эрдмийн мөрийг хөөж сургуульд орсон өвлөө тархины хавдар гэсэн аймшигт өвчин тусаад... ABOUT LIFEОруулсан: 10:25 2008-05-19 Обдоо
Хүн энэ хорвоогоос маш олон юм хүсдэг. Тэр нь хангагдахаар биелэхээр ахиад нэмж юм хүсч эхэлдэг. Явган явдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан нэгэнбээр сүрхий өөрийгөө аваад явчих хэмжээний болоод дээшлээд ирэхээр машин тэрэг, ахиад л өөр 3 өрөө байр, шинэ залуу эхнэр, арай өөр эрч хүчтэй хайр гэх мэт нэмээд л юм хүснэ. Өнгө мөнгөний хорвоод барагдах зүйл гэж ямар байх биш . Ямар ч гэсэн илт буруу замаар будаа тээсэн хүнийг ялгаж хандах нь лав дөнгөж..Оруулсан: 18:16 2008-05-18 хундага
саяхны нэг шөнө дунд хэд ч дуугарав, утас. дугаараа нуучихсан л залгаад байх юм. гар утаснаас нэг ингэж залгадаг, эсвэл зочид буудал, зарим албан байгууллагын утаснаас дуудлага орж ирэхээр нэг ийм хөөрхөн ханзнууд жирвэгхийтэл гараад байдын. з..Оруулсан: 11:09 2008-05-18 хундага
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Оруулсан: 19:40 2008-05-17 300-н блог
Ажилаа сольсоон... күй эээ яах вээ болжил байна. Гэхдээ нээт гээшийн зүйлгүй болчоод үнэхээр хүй нэгдлийн үед амьдарчаагаа юмшиг тэнэг байна аа. Нөгөө влоогоо тааг мартдгийн даваан дээр чан чан чан... гээд зэмлүүлсэн... өнөөдөр нэг юм мэссэнжэрээ нэгж үзлээ, гоё байна. Би өөрөө тэнэг байна одоо зааланд тоглохоор явлаа. Хэлэх, бичих, маацарах зүйл өчнөөн байгаа боловч гарлаа баярлалаа баяртай,,, ...АраншинОруулсан: 16:52 2008-05-17 Friska
Зэн-Буддизм гээд нэг ном надад байдын...ойлгох юм цөөн л дөө. Нэг ийм юм уншлаа. Зэн судалж байгаа нэг хүн багш дээрээ очоод: -Багшаа, надад нэг засрашгүй араншин байна, яаж түүнээсээ салах вэ? гэж халаглав. -Чи нэг л хачин зүйл яриад байнаа даа, алив тэр этгээд занг чинь харья гэхэд шавь: -Гэхдээ би түүнийг харуулж чадахгүй нь гэлээ. -Тэгээд хэзээ чи түүнийгээ харуулж чадах вэ гэж багш асуухад, -Тэр араншин огт санаандгүй л гарч ирдэг юм гэжээ. -Тэгвэл наадхи чинь яагаад ч чиний араншин байж таарахгүй. Хэрэв энэ чиний жинхэнэ зан ааш байсан бол надад чи түүнийг шууд л гаргаад үзүүлчи... "хувиламж"-ийг холговОруулсан: 12:38 2008-05-17 хундага
доорхийг нэг газраас холгов. 2-р шатны материалОруулсан: 10:46 2008-05-17 Friska
Буддизмыг сурталчлах нь буюу рекламдах шаардлагагүй нь үнэн... “Сүсэг бишрэлийн мөрөөр” тэмцээний 2-р үе нь өөрсдийн шашнаа бусдыг “мунхартал”, өөрийн зам мөрийг олж чадаагүй хэн нэгнийг дагаж ортол нь рекламдаж, ухуулах юм байна. Уг нь бол шашин, бараа үйлчилгээ 2 адилгүй баймаар...гэхдээ нэгэнт усыг нь уувал гэдэгчлэн тэмцээнд оролцож байгаа болохоор энэхүү бэрх даалгаврыг хийхээр чармайлаа... Саяхан манай “Буддизмын нэгдүгээр баг” гэсэн сэдэв дээр Реднекс гишүүн сонирхолтой асуулт тавьсан байсан л даа... Буддизм бидэнд яг юу өгөх вэ? гэж... Тиймээ үнэхээр энэ шашинг итгэж дагаснаар ... Үнэн?Оруулсан: 01:56 2008-05-17 xvv
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ. ...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх. ... 1-р шатны материалОруулсан: 21:55 2008-05-16 Friska
Дээхнэ нэг амалсан ёсоороо Асуулт Самбарын Шашны форумын тэмцээнд орсон материалаасаа хүргэж байна...аймаар урт юмаа, яаж бичжийсийн..кэкэ. "Emptiness" багийн гишүүд: Friska Matador (Сирус) Oyun_erdene Whitepearl mmbbb naranja Өмнөх үг Буддизм гэсэн үг бидний чихэнд ээж аавын минь нэрнээс өөрцгүй ойрхон сонсогддог ч буддизмийн мөн чанарын талаар яг таг мэддэг маань цөөхөн билээ. Дэлхий дээр хамгийн өргөн дэлгэрсэн шашиний нэгийг шүтдэг ч бид бүхний шүтлэг ердөө гуулин бурханы өмнө залбирч маань мэгзэм уншихаас цааш хэтрэхгүй байгаа нь даан ч харамсалтай хэрэг билээ. Манай б... Хонхны баярОруулсан: 14:58 2008-05-16 Friska
Хонхны баяр гэж амтай болгон ярьж байна...бөөн зардал гээл ажлаар нэг эцэг эхчүүдийн яриа. Би ер нь хонхны баяраар яалаа гээд бодох гэсэн 10 жилийн өмнөх түүх сөхөх хэрэг гарчийн...сөхнөө. Ямар ч гэсэн сургууль дээр сурагчийн формтой очиж байсымдаг, галстук байлуу яалаа...форм паарчикийг тэр жил бас төгсөж байсан танил охиноосоо зээлж өмсжийснаа санаж байна, нэг өдөр байсан бол би балрах байсан байх даа...Сүхбаатарын талбай, Зайсан орж патиараа татуулсан...нээг их салхитай өдөр, авахуулсан зурагнуудаа харахаар нэг л их салхинд хийссэн үс харагдаад байдын...туг муг юмуу хаашаан. Тэгээд үдээс хо...
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |