Like water For chocoLate


зүрх сэтгэлээ юутай зүйрлэн жишье дээ... гэдэг дуу

Оруулсан: 04:47 2008-07-03 хундага

бид... монголчууд... уг нь их сайхан заяатай улс шиг санагддаг. дахин хүн болж, дахин энэ ертөнцөд ирж суралцах завшаан тохиовол дахин монгол хүн болж төрнө л гэж боддог.
бид бусад олон үндэстэнтэй харьцуулахад том дайн үзээгүй, их өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй. амьдрахын төлөө үхэн хатан тэмцдэг минь хэд билээ.
]]]
газар дэлхий дээрх амьдралын утга учир чухам юунд байдаг бол? 
зовлон зүдгүүр, бэрхшээл, тэмцэл тулаан хэрэгтэй гэж үү?
хэрэгтэй!

яагаад гэвэл ... тэрийг л бодох хэрэгтэй дээ.

...
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Цагдаа нарын ард нуугдаад...

Оруулсан: 15:33 2008-07-02 xvv

Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ...
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

нннн...

Оруулсан: 14:55 2008-07-02 хундага

гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа ...

Сэтгэгдэл (71) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ганцаардсан хүн нэтэд илүү саатдаг уу

Оруулсан: 07:44 2008-07-02 erdek
Найзууд байна уу байна, ээж аав эгч дүүс байна уу байна, ер нь хараад байхад тойроод зөндөө л хүмүүс байгаа мөртлөө ганцаардаад байдаг. Хэн ч чамайг тоохгүй байх шиг, хэнд ч чи хамаагүй мэт, чамайг яаж ч байсан  хорвоо ертөнц эргэдэгээрээ эргээд, хүмүүс амьдардагаараа амьдраад гээд л. Байх суух газраа олж ядаад л гацаардаад шууд гараад л архи ууж согтмоор санагдаал хэхэ...
Өмнөх бичлэг дээр Эгэл сэтгэлтэй нэгэн блогчин найз маань (Egel_setgel гишүүн) ганцаардсан хүн нэтэд илүү цаг зардаг боловуу гэж коммент үлдээсэн байхыг хараад бодов. Нэтэд цаг зардаг хүмүүс нээрээ л ганцаардаад, ганцаардла...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ичиж байна

Оруулсан: 05:18 2008-07-02 Обдоо
 

Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй.  Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялы...

Сэтгэгдэл (27) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Өмбүү өмбүүү

Оруулсан: 04:38 2008-07-02 xvv
За ингээд буцаад сайхан социализмыг байгуулах нь дээ. Тянь-Миний талбай дээр юу боллоо. Одоо ганцхан ТВ-тэй, түүгээрээ юу гаргаж байгааг нь Монголдоо байгаа нь харж байгаа байх даа...
Энхбаяр гуайг чинь арай ийм биш байх гэж бодож байсан чинь жинэхэнэ Зян Зи Енхубаяар юм шиг л миний жижкэн тархинд бодогдоно. Мусолини ч юмуу :( Нөгөө сүрхий ардчилсан оронд хуулийн сургууль төгсөж ирсэн Мөнх-Оргил ч бас Буш ахаасаа их юм сурч ирж дээ... :( Нөгөө хүмүүсийн итгээд, найдаад байсан С.Баярын тэд нарын байж байгаа байдал нь гөлийчөөд ТВ-ээр тэр суужийсан царайг нь...
Үнэхээр сонгуулийн булхай нь ил...
Сэтгэгдэл (32) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Дэндүү юм

Оруулсан: 23:09 2008-07-01 AttiIa

Уг нь энэ блогон дээрээ хэтэрхий улс төржихгүйгээр, хэн нэгнийг давамгайлан дэмжих эсвэл буруушаах зорилгогүй байсан юмсан. Гэтэл өнөөдөр эх оронд минь болсон явдал, яг одоо болж байгаа зүйлүүдийг хальт уншаад дуугүй байж чадахгүй юм. Би олон юм бичмээргүй байна, хамгийн наад захын жишээ дурдая гэвэл монголын нэр хүндтэй цахим хуудаснуудаар нэг нэгнийгээ элдэв хэл амаар дайрч доромжилсон, мэтгэлцэн тэрсэлдсэн улсуудаар дүүрэн байна. Яагаад еэвэнгийн нөгөө тал гэж бас байдгийг ухамсарлаад харж чаддаггүйг их гайхах юм. Аливаа хэрүүл маргаанд ганцxан тал нь зөв, ганц тал нь буруу гэж байдаггүй. И...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Нэг сайхан мөөрчий... (бухимдал... тэвчсэнгүйээ...)

Оруулсан: 03:50 2008-07-01 xvv
gangster_bluess: Bi mongolchuudiig uher mongol geed baisniig odoo medev uu. Uher mongol bol uhereeree l duusna. Hu nam 2000 onoos hoish mongol-d yu avchirsaniig medej l baigaa. Bi nurshih shaardlagagui. tegtel medseer baij 1.500.000 togrognii toloo hoshgorch gargadag mongolchuud uher setgehguitei l baihgui yu. Ter mongo yu yum be. ureel duusna. Harin tegj belen mongo taraaj orond ni yumnii une ossonii daraa, nogoo mongoo ureed duussanii daraa yahuu. Yaduural deed tsegtee hurne. zaza uher mongolchuud uher chigeeree l duusag. UMbuu umbuu

мессенжерээр нэг ийм зүйл ирсэн юм л даа... Гэвч үнэхээр...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

талархжийна..

Оруулсан: 01:01 2008-07-01 хундага

зэ зэ зэ зэ зэ .. одоо боллоо. хангалттай шд. ханацан шд. пологтлоо шд.
бишгүй л сайхан байлаа. илүү юу хүсэхэв. 
талархжийна.. талархжийна.. талархжийна.. 
гомдохгүй, гонсойхгүй, муу санахгүй, муухайгаар бодохгүй, үзэн ядахгүй, үргэлж сайхнаар л дурсана.
харин би бол санаж байгаагаас чинь хамаагүй саар биш хүн, сайн биш юм гэхэд... 
гэхдээ намайг саараар дурссан чинь дээр биз. 
эс тэгвээс санаанаас чинь гарахгүй хэсэгтээ тарчилгана гэж мэд.
талархжийна... талархжийна... 
тарчилгана.. биш ээ.. талархжийна..

...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Интернэт бодит амьдрал хоёр ялгагдахаа болих цагт

Оруулсан: 21:34 2008-06-30 erdek
Миний хувьд сэрүүн бөгөөд ямарваа ажилгүй байх хугацааныхаа дор хаяж 60%-г компьютерийн өмнө өнгөрүүлдэг гэж болно. Мэссэнжэр элдэв холбогдох "хэрэгсэлүүд" мэдээж асаалттай залгаатай онлайн. Ийм маягаар амьдарсаар багагүй хуацааг өнгөрөөжээ. Ер нь ийм ижил амьдралын хэмнэл хэв маятай олон хүн байгаа нь тодорхой. Hi5 мэтийн social networking хуудаснууд, яахуу болон msn мэссэнжэр эсэн бусын чат форум гээд бусадтай холбогдох элдэв хэрэсгэл интернэтийн технологоо дагаад хөгжсөн энэ үед бидний бодит амьдралаас гадна ИНТЕРНЭТ гэдэг параллель ертөнц үүссэн. Энгийн жишээ авъя, таны yahoo messenger най...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Энэ өдөрийн төлөө! эргэж буцаж шившигээ тарихгүйн төлөө!

Оруулсан: 01:46 2008-06-30 AttiIa

Энэ өдөр Монгол Улсад маань сонгууль болж өнгөрсөн. Үр дүн нь ямар болж өнгөрсөнийг мэдээллийн хэрэгсэлээр хайгаад олж уншиж чадсангүй. Юутай ч, нүдээ олж л дээдэс түшмэдүүд маань тодроосой доо. Тэрнээс ямар нам гарна миний хувьд ялгаа огт алга. Сонгууль хэмээх нь миний ойлгож явдагаар нэг нэгнийхээ эсрэг тэмцэлдэх биш эх орон ирээдүйн төлөө тэмцэж чадах аль нэг намыг олж сонгоxoд оршдог гэж бодож явдаг. Би ямарваа нэгэн юмны эсрэг гэж хэлэх дургүй. Эсрэг гэдэг үг нь цаанаа л нэг ёозгүй. Би тийм юмны эсрэг, ийм юмны эсрэг гэж хэлэх нь шууд бус утгаараа дайсагнал үүсгэж байна гэж ойлгодог. Чамт...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Солонгост сурахад заавал солонгос хэлтэй байх албагүй

Оруулсан: 12:48 2008-06-29 erdek
Миний дуулсанаар бол хүмүүс эхлээд заавал хэлний бэлтгэл гэдэг юманд дор хаяж 1 жил суусны дараа сургуульд ордог гэнэ. Мэдээж Солонгост ирж байгаа юм чинь хэлийг нь сурах нь чухал байлгүй яахав. Гэхдээ Солонгост англи хэлийг хүүхэд болгон нь сурдаг, англи хэл дээрхи боловсролыг дэмжих бодлого сүүлийн үел их барих болсон учраас дан англи хэл дээр хичээл заах үзэгдэл түгээмэл болсон гэж ойлгож болно, Тиймээс таны англи хэл боломжийн гэж үзэж байгаа бол англи хэл дээр заадаг сургуулиудад apply хийгээд үзвэл ямар вэ гэж зөвлөх байна. Жишээ авъя, манай сургуулийг Handong Global University гэдэг. Со...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Жирэмслэлтээс сэргийлэх

Оруулсан: 19:52 2008-06-28 xvv
Хүсээгүй хүүхдээ, мэдээгүйгээс, санамсаргүй, тохиолдлын жирэмслэлтээс болж гаргаад хайраар дутаах нь цөөнгүй. Эсвэл дараа нь үр хөндүүлэх зэрэг эхийн биед мааааш их сөрөг үр дагавар бүхий (бүүр дахин хүүхэдтэй болох боломжгүй болох ч тохиолдол байдаг) ажилбар хийлгэж «хүүхдээ устгах» зэрэгт хүрэхгүйн тулд эхнээсээ жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй гэх юмаа. Тэгээд хүүхэд бүр аав ээждээ хүссэн үед нь ирж, хайрыг нь татан өсөж хүмүүжээсэй гэж бодож, жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл цуглуулан та бүхэнд хүргэж байна.

Жирэмслэлт нь эр, эм эсийн хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Тэгэхээр жи...
Сэтгэгдэл (148) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

зурагнууд

Оруулсан: 18:38 2008-06-28 Friska

Энэ төмсний улаа гээч нь, бороонд нороод толгойгоо бөхийлгөчиж.
Энийг миний мэдэхийн шүүрний шар цэцэг л гэдийн, иш нь их хатуу...аяга угаадаг шүүр хийчдэг байсын жоохон байхад, харин нь энэ шар цэцэг нь бөөрөнд сайн гэж сонссон.
танихгүй ягаан цэцэг
цэцгэн дээрх шавьж кэкэ
жижкээн цайвар цэцэг
мэдэхгүй цэцэг
энэ цэцгийг дээд талыг нь үлээгээд ишийг нь эргүүлж тоглодог байсын
энэ их учиртай цэцэгээ. дээд талыг нь таслахаар нэг цагаан шүүс гардын, тэрийг нь гар дээрээ дусааж байгаа хуурай шороо асгаад үрчихээр яг мэнгэ шиг толбо үлддийн...мөддөө арилахгүй. хаа сайгүй л ийм мэнгэ тавьж то...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Жирэмслэлт гэж юу вэ?

Оруулсан: 18:22 2008-06-28 xvv
Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.

Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тух...
Сэтгэгдэл (154) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 23:16 2008-06-27 хундага

давахгүй гэсэн даваагаар гурав давах

нэг давав
... хөшиг.. хурдан... үл... мэдрэх.. 

толгой хагарах нь

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

22-р тойрогт сонгууль өгөх хүн байна уу?

Оруулсан: 12:13 2008-06-27 xvv
Хэй манайхаан. Би нь одоо болтол энэ инээсэн олон зураг хөрөгнөөс алийг нь сонгохоо ялгаж чадахгүй явна л даа. Энэ тойргоос сонгууль өгөх хүмүүс байна уу? Хэнд өгөх гэж байна даа? Яагаад тэр хүнд өгөх болсон бэ? Юу хийж бүтээсэн хүн бэ? Сая ГооМонгол.мн сайтаас Сайханбилэгийн талаар доорх мэдээллийг олж уншлаа. Шударга сонгууль ТББ-аас явуулж байсан Ардын мэдээ гээд нэвтрүүлгийг хаалгачихсан юм байна. Би тэр нэвтрүүлгийг нэг удаа бараг шөнийн 2 цагт гарч байхтай нь нэг тааралдаж үзсэн юм. Үнэхээр булхайтай нэр дэвшигчдийн булхайг дэлгэж харуулсан нэвтрүүлэг байх шиг санагдсан. Туул голын эргэн...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

наад захын ...

Оруулсан: 22:15 2008-06-25 хундага

миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй.
    хамгийн сүүлийн байдлаар, энэ балиар занг бултаар нь бөөндсөн булай ховор завшаан тохиож, үр дүнд нь миний бие ихэд тавирч, сэтгэл машид ханасан нь эндхийн цөөн хэдэн монголчууд дотроос хоорондоо долгион, хэлбэлзэл таардаг болон таардаггүй, таарч магадгүй болон хэзээ ч таарахгүйг үл харгалзан хэсэг бүлэг хүмүүс болзож, боодог хийх боломжгүй тул хүний газрын хонь нэг ширхэгийг тэнгэр харуу...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би юугаараа дутдын...

Оруулсан: 03:23 2008-06-25 xvv
Уг нь бүүр хэдэн жилийн өмнөөс л ярьж явсан юм...
Гэхдээ ямар ч байсан Оогийноог сэтгүүл гаргасан гэсэн чинь шар хөдөлчихлөө... Маргааш явж энэ сэтгүүлийг нь худалдаж авч байгаад илүү гоёыг гаргах юм хуна.
http://oogiinoo.blogspot.com/2008/06/blog-post_24.html

Нээрээ манайхаан! та нараас дэмжлэг авмаар байна. Ер нь бүх талын дэмжлэг, юугаар дэмжмээр байна тэр дэмжлэгийг чинь авъя! Өгий гээд байсан дэмжлэгүүдээ, зүрхээрээ төлбөр хийх нь зүрхээрээ, биеэрээ хийх нь биеэрээ ;) Гар хуруугаараа дэмжлэг хийгээрэй!

Тэгээд ерөнхийдөө дунд насныхан, дунд сургуулийн сурагчдад зориулсан зөвлөгөө,...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зүгээр л уншаад үз

Оруулсан: 17:51 2008-06-24 xvv
Зүгээр л уншаад үз гэдэг бас нэг гажиг нэртэй нөхрийн гоё блог олж уншлаа. Зиндаа гээд бичлэгийг нь уншаад Хишигдэлгэр, Баясум нартай бас ярилцаад бодоод яваад байсан НЭР -ний талаар бодож, явснаа хадуураад элдэв юм бичмээр санагдаад кийбоордоо тэврээд сууж байна. :)

Нэр төр, нэр хүнд, алдар нэр... Зиндаа гэдэг нь эдгээр хэмжүүрээр хэмжиж байгаад хүмүүсийг хэмжээд, хэмжээд хэмжээд тавьчихсан нэг тийм шатлал юм шиг байгаам тээ.

9911-тэй дугаар гэсэн юу вэ тэнгэрт хадчихсан, машины азын болоод 3 орон ижил дугаар гэхэд 2-3 сая төгрөгөөр үнэлэгддэг гэх... Өөрийнхөө нэр төртэйг харуулах гэж я...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->