Like water For chocoLate


ойр зуур 2

Оруулсан: 14:06 2008-08-04 Friska
ажлаар нэг ялаа...пиг ялаа. орон нутагт бол вакууман цонх...тор мор гэсэн ойлголт бараг л байхгүйм. яджаахад зүгээр ажил хийлгэхгүй хамар аман дээр ирж суугаад уур хүргээд байхаар нь ялаатай дайн зарлаад. нядлаад байсан дуусдаггүй шүү, үхчээд амь ороод байгаам шиг л гарч ирээ л байхын тамтайн. давхралдсан ялааг бол бүр сайн алжээн, нэг талаас "нэг сумаар 2 туулай", нөгөө талаас тэрмуу ялаа хүчиндүүлж байгаамчимлүү гэж бодоод. ингэж ялаан дунд ажиллаж байхдаа бас нэг ажил амжуулсандаа баярлаж үхчкээд. сая хэсэг ажил цалгардуулаад дарга намайг түрүү 7 хоногт дуудаад, 2 асуудал байна, 2-ланг нь ш...
Сэтгэгдэл (30) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА

Оруулсан: 12:57 2008-08-04 Обдоо
 

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд ...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хайргүй сексийн сул талууд...

Оруулсан: 11:58 2008-08-04 xvv
itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь...

...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ


Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДОХ шиг шууд хүн...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хуулиа мэдэцгээе.

Оруулсан: 10:18 2008-08-04 xvv
www.legalinfo.mn

Яг одоо хvчинтэй байгаа бvх эрх зvйн акт, vнэн зөв мэдээлэл энд бий. Эрх зvйн vнэн зөв мэдээлэл Таны эрх чөлөөт амьдралын эх vндэс мөн... Цааш нь дамжуулна уу.
Хуулиа мэдэцгээе, эрхээ хамгаалцгаая, хэрэгжvvлцгээе!
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сайн найзууд минь баяртай

Оруулсан: 23:59 2008-08-02 AttiIa

Миний бие бээр төрөлхийн цэвэр ичимтгий, төлөв даруу шидийг бүрдсэн шидмэс бөлгөө. Угийн хэл ам цөөтэй хүнтэй харц мөргөлдөхдөө цэгц харж чаддаггүй учир анх хүмүүний биетэй танилцахдаа тааруухан, яриа өдөж сэдэв хазайлгах яруу баясгалант авъяас дутуу салга заяаны бузар гэлтэй санаанд оромгүй ааштай билээ. Аа гэхдээ, хэрэвзээ хүнтэй нөхөрлөөд, худ ургаан байгээ гэхэд худал үнэнээ тоочилцоод нарийн нууцуудаа шинжлэн уудлалцаваас нөхрийн итгэлийг уландаа гишгилэдэггүй ховс шидэт нирваан юм санж.
Төөрөг заяагаан тэгшитгэн төрийн жаягийг төвшитгөн хүний газар гүний нутагт бузгай олон жилийн нүүри...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Нохойн амьдрал

Оруулсан: 23:20 2008-08-02 AttiIa

Эрт урьд цагт биш юм гэнэ
Эрээн банхар байсан юм гэнэ
Эзний хашаанд гинжлигдэн амьдардагтаа
Эрх биш байнга гунигалдаг байж гэнэ
Хамар хашааны халтар жингэр
Харин огт гинжлүүлүүлдэггүйн
Эрх чөлөөнд нь  байнга
Эгдүүцэж явдаг байсан юм гэнэ
Халтар жингэр тэгтэл бас
Хавийн хүмүүстээ адлуулам
Хачин их урдаг тул
Хайр найргүй чулуу нүүлгүүлдэг байж
Урд хашааны ухаа халтар
Учир үл мэдэгдэм намуухан нохой
Учир мэдэхгүй хүүхдүүдэд
Умаа хумгүй ноолуулдагт нь
Халтар жингэр хардангуй
Харуй бүрийгүй хуцдаг байж
Хоргоож боорооx тусам
Хачин ихээр нүдүүлнэ гэж
Ухаа халтар харин
Урд хой...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Оруулсан: 16:03 2008-08-01 Tji

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаат...

Сэтгэгдэл (42) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ТАМ

Оруулсан: 10:21 2008-08-01 Обдоо
 

Там

Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.

 …….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм ш...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зайсан толгой ба...

Оруулсан: 21:21 2008-07-30 хундага

зиа... хэрүүлтэй, маргаантай, будилаантай, булхайтай, нустай, нулимстай, бүррр цустай, бүрр гал түймэртэй, бүр дээрэм тонуултай...сонгууль ч саак болж өнгөрлөө, ноосоо ч тушаачлаа, сайхан байна аа, амьдрал... сайхан байна. над шиг садист мөн чанартай атлаа мазохист элемэнттэй үйлдэл бүхий этгээдэд бол үнэнхээрийн таашаалтай бөгөөд худалхээрийн юумутай билээ... гэх гэсэн чинь үг олддоггүй наасан ккк. ийм сайхан байгаад байвал амьдраад л байшд. намайг битгий алчихаарай, би жаахан байжийя л даа.

гэснээс... саяхан Тархи, хундагын Их биеийг түр оршин сууж буй газрынхаа билэг тэмдэг болсон нэгэн ...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ойр зуур 1

Оруулсан: 22:17 2008-07-28 Friska
ойрд санхүүгийн байдал сайжраад номын дэлгүүр орох боломж гарлаа. амралтаас яаран ирсэн зорилго утгагүйтсэнээс маргааш нь сэтгэл санааны байдал сайнгүй байсан тул, тэгээд ч бүтэн сайн байсан болохоор үүнээс өөр эм олсонгүй. эхлээд гоо сайхан орно гэж бодсон л доо, даанч хамгийн ойрхон байсан нь цаг ав, одоо хүнтэй гээд...толгой өвдөж яджаахад юун хүлээх. ингээд номын дэлгүүр зүглэдийн байгааз дээ. 3 ном авсан, жоохон удсан бол ахиад ч авах байсын, одоо болтол дурлалгүй ертөнцийн блюз нүдэнд харагдаад байхым, ээлжит санхүүгийн сайжралтаар түүнийг авнаа, шууд авчий. энэ удаа юу авсан бэ гэхээр: ...
Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

таалагдав

Оруулсан: 15:21 2008-07-27 Friska
Салхины хөдөлгөөн

Би салхийг хүснэм. “Сал­хи сэвэлзэн хөдлөх бүрийд чулууд төөрөлдөн одно” гэж эрхэм анд Л.Дашням маань, аль эрт, ерээд оны дундуур бичсэнсэн. Тийм нэг чулуу төө­рөл­дүүлсэн салхи. Тэрийг л би хүсээд байгаа юм.
Нарийндаа салхийг ч хү­сээд байгаа юм бас биш, “чулууд төөрөлдөхийг” л хү­сээд байгаа юм. Гагцхүү сал­хинаас өөр юу ч чулуудыг төөрүүлж чадахгүй учраас л салхийг хүсээд байгаа юм. Төөрөлдсөн чулуудын гуни­гийг салхи надад шивнэх байх гэж горьдсондоо тэр. Л.Өл­зийтөгс шиг “Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахыг” мэдрэх гэсэндээ л тэр. “Сай­хан юм дэргэд байдгийг”...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ойр зуурхан

Оруулсан: 01:40 2008-07-25 Friska
хавиргаар хатгаад ханиалгах бүрт хөндүүрлээд байхаар нь за хугарчиж гэж бодоо л аминдаа чухам хайртай хүн чинь цээжний зураг авхуулкээд эмлэг оровоо. рентген зураг авдаг эмч нь яджаахад эрэгтэй...за цээжээ нүцгэлчих, наалдаад зогс, одоо амьсгаагаа түгж этэр гээ л аягүй эвкүү. зааврын дагуу нүдээ аньжаагаал зургаа авахууллаа. тэгсэн хугарсан юм алга л гэнэ. пингвинтэй наалт наа гэжийн, тэр нь нөгөө могойн хортой тосны үнэртэй. тэрийг үнэртэхээр эмээ ээжээ санаад байдын. учир юув гэвэл иймиймаа. бага байхад герман шар гээл нэг жижкэн шар бөмбөг байдаг байсы..аав л бодуул орос моросоос ацарж өгси...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 23:20 2008-07-23 хундага

хэдэн бээрийн өндөрт
хээв нэг байсан атлаа
хэзээ зогсох бол гэмээр
хэмнэл алдах чинь юув?
хүрэн зүрх минь
хүлээ..
хараахан болоогүй байна
хичээ..

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Та ямар зан чанартай хүн бэ?

Оруулсан: 00:05 2008-07-23 erdek
MBTI буюу Meyrs-Briggs Type Indicator гэдэг нь Сэтгэл судлалийн шинжлэх ухаан цаашилбал алдарт сэтгэл судлаач Карл Юунгийн судалгаан дээр үндэслэн зохиогдсон хүний зан чанарийг хэдэн хэдэн бүлэгт хуваан тодорхойлдог алдартай тест юм байна.

Ерөнхий зарчим нь бидний аливаад хандах хандлага ямар вэ гэдэгт үндэслэн E эсвэл I, S эсвэл N, T эсвэл F, J эсвэл P гэх үсгэн тэмдэглэгээнүүдээр илэрхийлэн дээрхи хос үсэгнүүдийн аль нэгийг сонгох замаар нийт 16 торлийн комбинац үүснэ. Жишээ нь: E S T J байлаа гэхэд (мэдээж) ESTJ төрлийн зан төлөвтэй гэх мэт. Үсэг бүр нь тодорхой утга санааг ...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?

Оруулсан: 19:02 2008-07-20 xvv
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Монголын Блогчдын Холбооны уулзалт

Оруулсан: 18:13 2008-07-19 Friska
МБХ-ны анхдугаар уулзалтанд очив, 2 жил гаран блог гээчээр болсон болоогүй занималдсаных очих хэрэгтэй гэж бодоод л.  Давка, Зоо, Ганзо, Хүслийн жигүүр, Тунгаамаа болон би гэсэн цөөн хэдэн блогчид очиж Блогмнийн нүүр царай болов. Таних танихгүй 50-д блогчид цуглаж уулзалтаа эхлэв. Хүмүүс юм яриа л бяд сонсоо л...санал манал хураахаар гар мараа өргөөл...УИХын гишүүг болцийм шиг гоё байлээ шд, хааяа нэг амандаа бувтначаал. Жишээ нь тэр удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 7 юмуу 9 дээр гээд санал хураахад би лав 7 дээр гар өргөөд ялагдахдаа уур хүрсэн, цөөнх байх гэцүүм байлээ....гэх мэтчлэн нэг л мэ...
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...

Оруулсан: 10:13 2008-07-19 xvv
Хахаха хөгжилтэй бөгөөд програм софтвэйрүүдийн лицензийн талаар сайн мэдэхгүй хүмүүст янзын тайлбар өгч чадна байхаа

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд юзерүүд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгүй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгүй тусламж болгож таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хүүхэн тантай секс хийж байс...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 07:35 2008-07-18 хундага
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

би .. байв

Оруулсан: 13:36 2008-07-17 хундага

хийсэн болгон алдаа байв
хожим ч гэсэн ухаарсан байв
хамаг үсээ үгтээмээр байв
харин хэдийнээ шингэрсэн байв

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

та битий уурлаарай

Оруулсан: 13:23 2008-07-16 Friska

Амны билгээс ашдын билэг гэдэг дээ...ам л ангайвал архи ярьсан залуус олон болж. Зав чөлөө л олдвол ууж суудаг хүмүүс их болж...үүнээс өөр чөлөөт цагаа өнгөрөөх боломж Монголд байхгүйм чинь яахав дээ гэж зөвтгөж болох ч...заримдаа гэтэрцийм шиг санагдаад байхын. Би өөрөө ууж чаддаггүй болохоороо атаархдаг байж магадгүй л юм...за яахав гол нь тэгээд зөв боловсон тохируулж ууж чаджээвал бас яах вэ, архи савнаасаа бусдыг дийлдэг гэдгээр халчихвал харагдсан бүхэнтэй гар зөрүүлчих гээд л, харц марц нь эвгүй ширүүсээд байдаг омогтой залуус олон бий дээ. Баяр ч олон болж...уух шалтаг ч мундах биш. ...

Сэтгэгдэл (29) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->