Like water For chocoLate


Yes, we can?

Оруулсан: 04:05 2008-11-07 AttiIa
Америк орны үлгэр дууриалал гэж сонин эд байгаа юм шүү. Хэдийгээр Обама ялсан нь дээр байсан мэт боловч учир зүггүй мэгширтэл уйлаад л, миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ тэр гээд ярилцлага өгөөд байгааг харах муугүй инээдмийн жүжиг үзсэнээс хавьгүй дээр юм.
Кениа улсын ерөнхийлөгч нь 11 сарын 6-ны өдрийг албан ёсоор баярын өдөр болгоно гэж зарлахыг сонсоод мэл гайхлаа.
Хэдэн зуун жил дарлагдаж зовцгоосон ард түмэн шиг одоо бүх юм сайхан болно, одоо бүх юм өөрчлөгдөнө гэх мэтээр дэндүү дүүрэн гэмээр итгэл найдвараа өгч байгаа хүмүүсийг хархаар сонин санагдах юм. Гол нь тэр их итгэл...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

энэ тэнэг..

Оруулсан: 08:20 2008-11-05 хундага
элбэг сул нулимс
эзнээ андуурна, хайран
энгэсэг хамна, яйран
эгшихгүй, элэг миарна

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зүүд ба улаан нулимс(үргэлжлэл)

Оруулсан: 12:09 2008-11-04 Friska
Зиак юун дээр зогслоо...Ачуган алдартай зураач болсон. Тэр бүхнийг авна, хүссэн хүүхэн түүний өвөрт, хүссэн эд хөрөнгө гарт нь...алдар нэр. Амьдралдаа сэтгэл хангалуун. Амьдралынхаа утга учрыг ч алдар нэр, эд хөрөнгө гэж бодно. Ер нь л нэг үгээр бүх зүйл сайхан. Гэтэл нэг өдөр нэг хүүхэн зуруулахаар ирсэн нь өнөөх бага байхдаа дурлаж байсан охин нь болж таарна, гэхдээ эхлээд Ачуган түүнийг мэдэхгүй...зүгээр л гоо үзэсгэлэнд нь татагдана. Ингээд зурж эхэлнэ. Түүнийг зурах тэр хэд хоногт тэрний талаар олон зүйлс олж мэднэ. Тэр бүсгүй- Тэргэлжин. Хэдэн жилийн өмнө хайртай залуу нь нас барсан. Амь...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Та бүгдийн саналыг сонсоё.

Оруулсан: 00:48 2008-11-03 AttiIa

Бага байхад зуны амралтаа тэсэн ядан хүлээдэг байсан олон шалтгаан байдаг байсан. Би лав 6 сарын 1 хурдан болж парк нээгдээсэй л гэж их мөрөөддөг байв. Нүүр амаа мөлчийтлөө угаачихаад аавынхаа гараас хөтлөөд мөхөөлдөс долоон шогшиж байх тухайн үед дээдийн жаргал санагддаг байлаа.
Найм, аравдугаар ангийнхан болон Их Дээд Сургуулийнханы төгсөлтийн хонхны баяр, элдэв баярт үйл явдал гээд л Найрамдал паркаар зугаалах шалтаг их. Саглагар моддынх нь дор хичнээн олон хос залуус хайрын үгсээ шивнэлдэж байсан бол.
Харамсалтай нь хүүхэд залуучуудын гэсэн тодотголтой цөөн хэдэн байгууллагын минь нэг ...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Саальчин

Оруулсан: 22:45 2008-10-31 Friska


Энийг надаа царайлаг жаал зурж өглөө...лаг хүү шүү :p

гэхдээ шүүмж хэлнээ...би үнээ саавал дээл өмсөх ёстой, тэр алаг таавчиг бол бас л тохиромжгүй. Гопроон зүүх нь ч бас хаашаан тээ. Хацар дээгүүрээ шар сэвх мэвх байхгүй шүү. Үнээ саах гээд их баясгалантай байх шиг байна...гүй яах уу болохын. За тэгээд энэ үнээ сарлаг биш байгаад их гомдолтой...би сарлаг гэдэг амьтанд их хайртай хөөн. Үнээний царай бол тасарчиж....бүүр нэг амгалан, аашгүй номхон сайн үнээ байх нь. Сормуусыг нь ягаанаар буддаг нь харин жоохон гоомой юм болчоо юу даа тээ. Тэгээд дэлэн бас ягаан байдаг...уул нь ягаан хара...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зүүд ба улаан нулимс

Оруулсан: 18:41 2008-10-31 Friska
Энэ их гоё ном болохоор энд бас оруулнаа.

"Миний уншсан хамгийн шилдэг монголын үргэлжилсэн үгийн зохиол" гэж нэг найз маань хэдэн жилийн өмнөөс л рекламдсан ном. Олж уншихсан гэж явсаар ашгүй Hi-Fi номын дэлгүүрээс олсын. Энэ их дажгүй дэлгүүр шд, гэрт ойрхон...хуучин ажлын хажууд болохоор байнга орж гараад байхад амар байдаг юм. Хайж байгаа номоо олох сайхан шүү, хурдан уншихсан гэж яараад л. Ном уншиж эхлэнгүүт л нэг айдас, түгшүүртэй. Их мэдрэмжтэй, бүр нүдэнд харагдаж сэтгэлд төсөөлөгдтөл сайхан бичжээ. Товчхондоо нэг зураачийн тухай гарна. Багадаа ээжээсээ өнчрөн ядуу зүдүү амьдралаар...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 23:17 2008-10-30 хундага

зээ... залхжийна шүү. ядарчийна. бүгдийг нь хамж хуулж хаяад эхнээс нь эхлэхиймсан.

тэр тэр тэр тэр алдааг давтахгүй. энэ энэ энэ энэ боломжийг алдахгүй... этр гээл.

шал дэмийрцийн.

за тэр бүтэхгүй санаашрал ч яамай. лам багшийнхаа шившиж, зангидаж өгсөн хадгийг юу яаая даа.. тээ?

гэгээрэх --- эрдэм

шүтэх --- мэдлэг

шашин --- их сургууль

юм даг уу даа. аа ... сурч боловсрох бол бидний "энд" ирсэн зорилго... заззззз... тэнэг зүйрлэл. дараа тэгжийгаад амьдралаас ядраагүй байхдаа дахиж үзнээ.

...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Өөрийгөө егүүтгэсэн тухай

Оруулсан: 11:38 2008-10-30 300-н блог

Дээхэн гөүгөү-ийнхөө блог дээр бичиж байсан бичлэг байгаам. Өмнө хуулаад оруулсан чинь өөр бичлэг оруулцан байсан. Дахин шинэчлээд хийчвээ гэж

Өчигдөр шөнө өөрийгөө егүүтгэж байна гээд зүүдэлсээн. Ханаар нэг миний тархи. Аймар ч юм шиг. Гоё ч юм шиг гэж. Гэхдээ юунаас болсын бүү мэдээ ямар ч байсан 50 гаран настай болчиж илүү ч аавтайгаа болсон байсан уу бүү мэд. Их танил царай зүүдэнд тэгсэн би. Үс халзарчээ, базаад хаяцан сонин шиг үрчлээтэй юм суужаахын. Тэгээд нэг дарга ч юм уу ямартай ч удирдах төвшний бүдүүн нөхөр. Юунаас болж өөрийгөө алж байгаам бүү мэд. Ямар нэгэн асар хүнд шалтгаант...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

цаг үеийн мэдээ

Оруулсан: 09:21 2008-10-28 Friska

Хм...өмнө нь хот орж ирж байхдаа ингэж соёлын довтолгоонд өртөж байсан удаагүй. Энэ удаа өртөв, хүмсүүдийн урилгаар өртөв. Кххх, уригдагсадад талархал илэрхийлж байнаа.

Эдип хаан. Дажгүй жүжиг байна лээ. Анх Ээжээ жүжгийг үзэж жүжигт хөл тавьсанаас хойш үзэх дуртай болсон байсан чинь Хувьсалын хэдэн жүжиг бүр дур гутаагаад манай нэг найз бид 2 ахиж жүжиг үзэхгүй этэр дээрээ тулж байлаа. Тэгсэн яахав боломжийн. Гол дүрд тоглосон огт танихгүй залуу ур чадвар сайтайм. Сарантуяагийн үхдэг хэсгийн жүжиглэлт дээр бол миний урд суужийсан 2 охин чарлаа л байсан, их айсан байх. Хувцас хунар, тайз за...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

замд....

Оруулсан: 11:29 2008-10-27 хундага

25-17 нарита гэцэн дугаартай, “бид хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурдална”, “бид эх дэлхийд ээлтэй эко-жолоодлого хийнэ” этр гээд бичкэн үсгээр бөгсөн дээрээ сийлчижээ бас, 4т-ын болтой ачааны машаан урд давкиад л давкиад л..

овоо манай талын этгээд байв шифф. эгнээ байр майраа гялс зялс солиол, шурххх шурхххийгээл. би араас нь.. хормойдоолл, бас экологлог царайлчаалл. хөнгөн араагаар хурдан явах чинь лавдаглаг лаглаг экологлог биддэ? түлшний шаталтын ашигт үйлийн коффцээнт моффцээнт... наасссан.

энд хаа нэг авхаалж самбаатан, сэргэлэнчүүдийнхнээс машаан барьчихсан явах бөгөөд надад их дот...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Heseg zavsarlalaa

Оруулсан: 08:44 2008-10-27 Обдоо

TYr bayartai blogmn..... heseg zavsarlalaa... obod

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би хэн бэ?

Оруулсан: 14:34 2008-10-24 Обдоо

Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 

Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэ...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

замд...

Оруулсан: 11:08 2008-10-24 хундага

бороотой, манантай.

8 цаг 34 минут.

гүүрний төгсгөлд байх автобусны буудал дээр өнөөх жижигхэн эмэгтэй сууж байна. өнгө алагласан хээ хуартай, ганган ягаан шүхэр барьчихаж. түүнтэйгээ ижилсүүлэн гоёмсог цүнх энгэртээ унжуулчихаж. сандал үгүй тул замын хашлага дээр сууж байна. тогтож харахгүй л бол сууж байгаа, зогсож байгаа нь анзаарагдахгүй шахам. хэдэн минутын өмнө хойно гарвал өглөөд “тааралдахгүй” өнгөрнө, түүнтэй. дандаа л инээчихсэн эсвэл инээмсэглэчихсэн суух нь заримдаа оюун санаа нь цоо эрүүл эсэхэд эргэлзмээр. гэхдээ л түүнийг хараад урам орох шиг болно. энэ саарал өдрүүдийг би ч ...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 18:41 2008-10-23 хундага

Навч болъё, би

Намайг тасд, чи

Хатаж хатуурхаар, бие минь

Хага базаж хатуурх чи минь

Бутран унах үртсийг

Бүү хадгал, үлээ

 

чөлөөлөгдөхсөн...

Сэтгэгдэл (26) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хишигсүрэн гэдэг хамаатнаа хайж байна.

Оруулсан: 14:44 2008-10-23 xvv

1980 оны үед Сэлэнгэ аймагт төрсөн Цэрэндоржийн Хишигсүрэн (Овог нь өөр ч байж магадгүй.) гэдэг эмэгтэйг таних мэдэх хүн байвал xvv@blogmn.net хаягаар холбоо барьж туслана уу! Манай төөрөлдсөн үеэл эгч юм байна. Олж уулзахсан гэж бодлоо. Бас болж өгвөл цааш нь олон хүнд тарааж өгнө үү!

 

Баярлалаа.

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Блог

Оруулсан: 02:30 2008-10-23 xvv

Блог буюу Веблог. Web+log=Weblog=>Blog

Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.

Блог нь мэдээ мэдээлэл, хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.

Хамгийн гол нь энэ веб сайтуудыг ямар нэгэн компьютерийн мэргэжлийн хүн биш энгийн хүн хэн ч гэсэн блог түгээгч (blog hosting) сайт руу ороод өөрөө маш амархан хийж, ажиллуулж үнэгүйгээр ашиглах боломжтой тул та ч мөн өөрийн гэсэн веб сайттай болох ...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шөнийн Дархан

Оруулсан: 22:07 2008-10-22 Friska

 

 

 

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

John Mayer + 3 цомог

Оруулсан: 19:33 2008-10-22 Friska

77 онд төрсөн авьяастай, сайхан залуу байнаа. Америкт төрсийм байна, гитар лаг тоглохийм...олон сайхан хүүхнүүдтэ явалджээсан байхым кэкэ.

waiting on world to change гээд дууг нь сонсжээсан нь байх даа.

+ 3 цомог татав.

Keane-perfect symmetry

James Morrison - Songs for you, truths for me

The Cure-4:13 dream

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хараалын үгс ба бүдүүлэг зан...талархах сэтгэл

Оруулсан: 19:57 2008-10-21 Обдоо
Саяхаан би хэдхээн хоногийн өмнө шинэхэн танилцсан нэгэнбээртэй буу халаад зогсож байлаа. Тэр хүн блогийн тухай надаас асууж байна би хариулна. Ийм юм байдаг, тийм юм байдаг, ийм үр ашигтай хэмээн хэсэг тайлбарлав. Тэгсэн мань хүн хэлж байнаа: Тийм соёлтой нэгэндээ итгэдэг, найз нөхөд болдог газар тэгээд яг байдаг юм уу аль нэг сайт руу яваад орохоор энэ хорвоогоор дүүрэн хараал байдаг ш дээ. Хаая нэг юм бичичээр энд тэнд нь хүлээж байсан хэдэн гарууд шууд л  харааж зүхээд л хааж туугаад л дайрдаг гэнэ.

                               Өөрөө ороод үзлээ  хөөрхий. Би мэдээллийн сайтуудын сэтг...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хэн...

Оруулсан: 21:12 2008-10-20 Friska

хэн нэгний хувьд хэн байх нь чухал уу...мэдээж нөгөө хүн чинь чиний хувьд "хэн ч биш" биш "хэн нэгэн" л бол чухал л байж таараа.

багын л яг энэ тал дээр их гомдомхой хүүхэд байж билээ...аавдаа их гомдоно, хэнд ч хэлэхгүй. намайг л их ширүүн хараад, намайг л загначих гээд байгаа юм шиг санаад...дүү нарыг их эрхлүүлээд байх шиг. гэтэл манай аав намайг загнах нь бүү хэл зандарч ч байгаагүй хүн ш дээ. бас эрхлүүлж ч байгаагүй. юу юугүй л гомдоод өмөлзөөд дуу шуугаа хураачдаг байж билээ..туниж байгаа нь тэр. кэкэ. харин том болоод гайгүй болсон. тэгээд бодохоор би их барьцамхай юм шиг байгаан...м...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->