Like water For chocoLate


Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

Оруулсан: 13:45 2009-01-22 xvv
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хадаас хадахад пифагор хэрэггүй.

Оруулсан: 10:23 2009-01-22 Обдоо

Хүү, Кетчуп хоёрийн надад бичсэн сэтгэгдэл 2 өөр өнцгөөс юмыг харах боломжийг олгож байна.  Тун зүгээр энэхүү сэтгэгдлүүдийг залуустааа толилуулъя  гэж бодлоо. Уншаад үзээрэй тун зүгээр шүү. Эвлүүлэг нэмэлт хачиргүй шууд л хийсэн болно.

 

Хүү: Анддаа гэж хэлэхэд нэг байтугай нэлээн хэдэн эмэгтэйг ч, нэг цэцэрлэгийн анги шиг хүүхэдтэй болсон ч хайрлаад явах зүрхтэй залуу минь битгий ай.

Мэдээж бидний өмнө хариуцлага тулж ирнэ. Гэвч бид даваад гарч чадна. Чи ямар ганцаараа зүтгэх биш, та 2 хамтдаа зүтгэнэ. Байргүй машингүй бол яадаг юм бэ хашаанд байшин барья, болохгүй бол бас нэг хос найзт...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Bush, GTFO! Obama's here...

Оруулсан: 10:21 2009-01-22 erdek
Америкийн түүхэнд дэхь анхны Африк гаралтай ерөнхийлөгч сонгогдлоо. Анхны хар арьст ерөнхийлөгч гэдгээсээ гадна улс төр эдийн засгийн маш хүнд хэцүү үед гарч ирж байгаагаараа энэ удаагийн сонгууль онцлог. Обама  Африк, Латин гаралтай ер нь нийгэмд гадуурхагдаж байсан сая сая Америкчуудад итгэл найдвар өгч байна. Дэлхийд тэргүүлэгч орны улс төрийн систем, ард олных нь төрийн тэргүүндээ өгч буй итгэл нь хүртэл нэг л өөр. Бүгд Обама гэж байхад халаагаа өгч буй хүү Бушд хандах хандлага нэг ийм: 


Get the FUCK out!  ~~  Эндээс зайл.


Манай Монголын ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хацар чимчигнэм...

Оруулсан: 23:00 2009-01-21 xvv

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан...."байжээ"

Оруулсан: 22:50 2009-01-21 AttiIa

Санаандгүй интернэтээр хэсүүчилж байгаад 1976 оны Улаанбаатар хотын зураг олов. Тэр замынх нь сайхан сэлүүхнийг ээ! Хүмүүс нь машин зам дээгүүр хөндлөн гулд алхалж явна шд. Гүй мөн сэлүүхэн сайхан байж дээ.

Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг.

Бодвол Сүхбаатарын талбайг тойрсон нилээн олон байшингууд баганатай байдагтай холбоотой байсан б...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хамгийн урт настай хүн

Оруулсан: 09:34 2009-01-21 Обдоо

Хамгийн урт настай хүн

Энэ хорвооод хамгийн урт настай хүн хэд байдаг бол. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Зимбабвед саяхан тэр улсынхаа хамгийн урт настай хүнийг шалгаруулж 200.000 доллараар шагнасан байна. Дундаж наслалт нь 39 хүрдэг, хүн амын дийлэнхи хувь өвчнөөр, тахалаар, бас бус зүйл, ДОХ-оор нас бардаг  энэ улсад 80-аас дээш насална гэдэг бол хамгийн төвөгтэй үзэгдэл төдийгүй маш ховор тохиолдол юм байна. Шагналыг тус улсын ерөнхийлөгч Р.Мугабе өөрөө өөртөө гардуулсан байна.

 

...
Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

өвчин...

Оруулсан: 18:30 2009-01-20 xvv
Өнгөгүй, үнэргүй, хэлбэргүй зүйлийг
"Өвчин" гэж хэн нэрлээ вэ...

гэжж... Нэг иймэрхүү утгатай дуу байх юм... Нээрээ өнөөдрийн блогмн-ы хит бичлэг байсан уу Ариусын шүлэг...

...хайргүй хүндээ би үнсүүлдэггүй ээ
хайраад байгаа ч юм шиг хүйтэн байдаг юм...

Нээрээ юу байдаг юм бол? "өвчин"... Тэр өвчнийг тусч үзэх юмсан.  ...чи жинхэнээсээ өвчилж үзээгүй л гэдгийн. Хэн мэдэх вэ дээ. Би ямар тэр өвчин гэж юу байдаг, өвчний эхлэл гэж юу байдгийг нь мэдэх биш. Магадгүй тусаад өнгөрсөн ч байсан өөрийгөө зөв оношилж байгаагүй ч юм билүү... Эсвэл тусаагүй байж өөрийгөө туссан гэж бодсон ч юм...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

Оруулсан: 09:43 2009-01-20 Обдоо

 

 

Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

 

За тэгэхээр хүмүүс хайрийн тухай шүлэг, өгүүлэл бичиж, зарим нь эхнэр хайж байна л гэнэ. Зарим нь дэлхийн 3 дугаар дайн болох тухай зарим нөгөө хан блогтой хэрхэн үр дүнтэй тэмцэх тухай гэх мэтчилэн тус бүрнээ л бичиж л байна.  Энэ дундуур тэс хөндлөн юм биччихдэг юм уу ай. Гэхдээ энэ миний л бодол шүү. Авах гээхийн ухаанаар хандана гэдгийг надаар заалгахгүй биз дээ.

 

            Хэрхэн хүнтэй суухгүй байх тухай :

 

1.     Хичээл, боловсорлыг чи нэгдүгээрт тавь.  Чи хүнтэй суучихвал чамд сурах боломж тун бага үлдэнэ. Чи өөрөөсөө гадна бас нэг хүн...

Сэтгэгдэл (39) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

вирус...

Оруулсан: 01:29 2009-01-20 xvv
Амьдрал дээр вирус ер нь дандаа муу байдаг болов уу? Магадгүй бидний бие дотор сайн вирус байдаг бол яах вэ? Заримдаа гэнэт л эрч хүч ороод, өөрийн мэдэлгүй гарч гүймээр болгодог тийм вирус. Магадгүй тийм вирусын халдвар энэ тэр авчихдаг байж болох юм? Нойр хүрэхгүй, шөнөжин хөрвөөж, зүүдэлж сэрчихээд цовоо сэргэлэн байгаад байдаг байвал тэр ямар нэгэн гадны юмнаас болж байгаа нь гарцаагүй. Магадгүй ийм вирус байдаг юм шиг байна...

Компьютерт ч бас эвдэж сүйтгэдэг биш тухай системийн гажгийг олсноор түүнийг нь "зөвшөөрөлгүйгээр" халдварлаад засчихдаг тийм вирүс байж болох юм. Мэдээж тийм виру...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

...мансуурч баар савыг дүүргэнэ...

Оруулсан: 14:54 2009-01-19 300-н блог
 Дуулдаг хөдөөнийхөн зохиолын дуучид болох гэж, арай барахгүй хотын бацаанууд хип хоп гээчийг буруу солгой, хуулбарласан хуулсанаар дуулж. Арай гэж бичүүлсэн дуугаа аль нэг тоглолтон дээр өөрийн болон өрөөлийн дууг гутаана.  Бадриухан харагдах нь бөх болох гэж, зарим нэг нь сумо болохыг өдөр шөнөгүй мөрөөдөнө. Хөөрхөн охид нь загвар өмсөгч болохыг хүсэж, царай муутайнууд нь гоо сайхны засалын мөнгө олох гэж идэх хоолоо хасан байж өдөр шөнөгүй мөнгөны төлөө зүтгэх бизээ гэж. Гэтэл нөгөө хэсэг нь хамаг амьдралаа мөнгөний төлөө хүн алж хүрээ талахаас наагуур, хүүхэн биеэ өдөр шөнөгүй зарж. Сөөжүү...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Microsoft Word дээр босоо select хийх

Оруулсан: 13:54 2009-01-19 xvv
Урьд нь нэлээд тохиолдож байсан. Ингээд л идэвхижүүлээд авчих юмсан гэж боддог байсан юм маань боломжтой, би мэддэггүй байжээ.

Sanakae блог дээрээ ингэж бичжээ:
Нээх амархан юм шиг хэрнээ тэр бүр санаад бас хэрэглээд байдаггүй нэг зүйлийг бичихээр шийдлээ. Бидний өдөр бүр хэрэглэдэг Microsoft Word гэсэн бичвэрийн програм дээр хэрхэн босоо select хийх вэ?
Яг зураг дээр байгаа шиг.

Ийм төрлийн select хийх нь багана хэлбэртэй бичлэгт чухал хэрэгтэй байдаг шүү дээ тэр чигт нь устгах эсвэл хуулахын тулд.
Босоо select хийх нь маш амархан юм байна шд. Босоо хэлбэрийн select хийх хэсэг дээрэ...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.

Оруулсан: 12:47 2009-01-19 Обдоо

Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.

 

Өмнөговь аймагт тун сонин байдлаар нэг хүн албан тушаалдаа заларчээ. Тус  аймгийн Мандал овоо сумын засаг дарга Д.Санжаа гэгч нөхөр ажлаа хүлээж авахдаа өрөөндөө бөө авчирч ном уншуулан, хуучин засаг даргынхаа сууж байсан сандлыг хутгаар сийчиж хаяжээ. Он гараад хамгийн болчимгүй үйлдэл хийсэн эрээр энэ хүнийг шалгаруулж болох төдийгүй шинэ ажлын гараагаа ийм хачирхалтай эхлүүлсэн засаг ноёнгоо нутгийн ардууд нь ерөөсөө    ойлгохгүй байна.

...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Буянгийн Жагаа ахыг дэмжицгээе :P

Оруулсан: 12:44 2009-01-19 xvv
Болдог бол аймар их мөнгөтэй болж байгаад 76 гишүүнийг бүгдийг нь хахуульдаад дотоодын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэдэн жижиг дунд үйлдвэрийнхээ бүх татварыг 0-лүүлчих юмсан
Тэр төрлийн барааны импортын татварыг бас нэмээд өгвөл ч... Зарим нь Буянгийн Жагаагийн захиалгаар биччихэж гэж бодовоо. Би Жагаа ахыг сонгуульд биш бизнесд нь л дэмжмээр байна... Бас гэхдээ импортлогч бизнесменүүд биш үйлдвэрлэгч бизнесменүүд төрд гарч чадвал илүү ч юм болов уу...

Үнэндээ бол Монголчууд маань өөрсдөө ч ноолууран, ноосон хувцасаа өмсөж чадахгүй байна шүү дээ. Ер нь бол Буянгийн Жага...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эх орныхоо тухай ярилцъя...

Оруулсан: 12:23 2009-01-19 xvv
Монголын их хаад ч бусад газраас хатад, дагавар эмс авдаг байсан. Ямар нэгэн амьд амьтдын бүлэгт ген селекц хийхгүй удвал эвольюцийн явцад цус ойртолт явагдаж хөгжил доошлох, эсвэл цаашид хөгжих хөгжил нь удааширдаг гэдэг. Тиймээс гадаад хүнтэй гэрлэхийг бас 100% буруутгаж болохгүй л юм шиг... Гэсэн ч мэдээж маш олноороо гадаад хүнтэй суугаад эхэлвэл манай ген өөр генэнд уусах болно. Харин цөөн тоогоор гадны генийг оруулж ирж, Монгол генэнд уусгах ёстой юм уу гэж боддог. Малаар бол сайн үйлдвэр гаргах ч гэдэг дээ. Эрт дээр үеэсээ Адуу малд ч бас хол нутгаас сайн үйлдэрийн азарга, бухыг өндөр ү...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Юм бичиж чадахаа больжээ.

Оруулсан: 09:34 2009-01-19 Обдоо

Юм бичиж чадахаа больжээ.

Жаахан хөгжилтэй эсвэл нийгэмд тулгараад байгаа асуудал ч юм уу гэрэлтэй гэгээтэй зүйлсийн аль алиных нь талаар бичих гэсэн боловч миний толгойд юу орж ирэхээ больчихож… би юм бичиж чадахаа байчихаж….  Юу л болоод байна даа…

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

kkk

Оруулсан: 20:11 2009-01-18 AttiIa

Эндхийн засгийн газраас гаргасан шийдвэрт тусгасанаар, энэ жилийг байгаль орчиныг хамгаалах жил болгосон.
Үүнтэй холбогдуулаад олон арга хэмжээ авч эхэлж байгаагаас хамгийн аятайхан сонсогдож байгаа нь хэрэв иргэн та :

-9 өөс дээш настай чийчаантай,
-шинэ чийчаан авхыг хүсч байгаа бол,
-хуучинаа төмрийн хог болгох юм бол

төрөөс 2.500 € бэлэглэнэ гэж байна.

Монголоос ямбий машинуудыг нь вагон вагоноор ийш нь ачуулж, аль аль талдаа ашигтай наймаа санал болгож байна.

ккк

...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Таалагдсан мэдрэмж

Оруулсан: 17:51 2009-01-18 300-н блог
Өчигдөг шөнө үхлээ гэж зүүдэллээ. Зүгээр л хотын гудамжинд явжээтэл. Асар чанга дуу, хурц цагаан гэрэл, мөөгөн хэлбэртээ цагаан цахилгаан мааркын гал. Яджаахад нь аймар бодит байсныг ч хэлэх үү. Нүүр хорсоод л, өвдөлт мэдрэгдээл... нөгөө сайхан ганган ганган баанкны байшингууд нураал... газар унасан. Үхэхийн өмнөх бодолдоо огт итгэж чадахгүй. Нээрээгээсээ ингээд үхчихэж байгаам байхдаа гээл... нээрээ үхнэ гэжүү... ингээд л амьдрал маань дуусаж байна гэсэн чинь, богинохон амьдрал маань эцэс болж байгаад  итгэж ядсан амьд байх сүүлийн мөч байх шиг байсан. Хамгийн гол нь ганцаараа биш бүүр хотоор...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хан блогийн тухай

Оруулсан: 10:48 2009-01-18 хундага
..гээд нэр өгчүүл баахан хүн орж ирж унших байх даа... ааахахахаха. молиго мэдүү.

яг нэг долоо хоног пучигналдав уу? ккк.. бас саак байсышү.. аймаар олон хүн орж гарааллл этр, шинэ сэтгэгдэл үзүүлдэг нүүр гялс мялс солигдооллл этр.

би бараг зөгнөөд хэлцийм бишоо? хэдэн бичлэг, сэтгэгдэл этр хорлон сүйтгэх үйл ажиллагаанд өртөөд "?" тэмдэг болж хувирдагт, хитадын тагнуул магнуул гээд үэхэхэ.. Хүү-гийн "монгол хүн амныхаа билгээр" гэдэг бичлэгийн гарчигийг хараал нуруугаар хүйт даах ч шикк болжийдаг шүү... даанч миний зөн совингийн чадварыг биширсэн тухай биш, олоон жилийн өмнө бичигдсэ...
Сэтгэгдэл (25) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Монголчууд дээрэмчид үү?...

Оруулсан: 11:20 2009-01-17 xvv
Нэг юм бичих гэж байгаад нэлээн далийгаад баахан юм биччихлээ. Дуустал нь уншаад санал бодлоо үлдээгээд сайн мууг нь үнэлээд гарвал хэн хэндээ хэрэгтэй юм уу гэж энэ бичлэгээ мөхөс би үнэлээд байгаан Уншаад гараарай андаа. Бага зэрэг нуршаад хэн бүхний мэдэх зүйл бичсэн нь байгаа, гэхдээ бас хэрэг болох ч зүйл тэр дунд яваа байх. Хасаж таначихаж чадсангүй жоохон цаг зарцуулахыг гуйж байна шүү.

Даяар Монголчууд хэзээ нэгэн цагт нэгдэн хүчирхэгжээсэй гэж боддоггүй Монгол хүн гэж байхгүй байх аа. Зарим нь боломжгүй бүтэхгүй, болохгүй ч гэх нь ч бий л байх.

Саяхан шуугиан тариад өнгөрсөн "h...
Сэтгэгдэл (56) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Улс орныхоо талаар хөөрөлдөх үү.

Оруулсан: 10:51 2009-01-17 xvv
>
Сайн уу, Чи их зөв зүйл бичжээ. Бид нар өөрсдийгөө өнөөдрөөр биш өнгөрсөн үеэр бодож дөвийлгөж явдаг хүмүүс. Үнэндээ өвөр монголчууд их хэлээ хэвээр нь авч үлдсэн улс, бичиг үсгээ мөн адил. Монголчууд бид хэнд итгэж хэнийг дагахаа мэдэхээ байчихсан л улс шүү дээ. Би энийг хэнд бичиж байгаагаа мэдэхгүй ч Солонгост амьдардаг монголчуудын хаяа уулзаад яриад суудаг сэдэв нь Монгол улсаа хөгжүүлэх асуудлаар ярьдаг л даа. Яаж хөгжүүлэх вэ? Энэ төрийн томчууд зоригтойхон хэдэн том үйлдвэр байгуулах хэрэгтэй тэр үйлдвэрүүд нь мэдээж малын арьс түүхий эдийг боловсруулах үйлдвэр тэрийгээ дагаад арьс...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->