Like water For chocoLate


Оруулсан: 04:55 2009-02-23 xvv
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна
Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ
Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л...

Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу
Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь
Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу
Хүлээгээч, дахиад түр...

Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ
Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий
Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин
Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй...

Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна
Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна
Ү...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

iPhone болон iTouch дээр линукс

Оруулсан: 02:06 2009-02-23 xvv

Ямар ч байсан болох юм байна. Төслүүд эхлээд явж магадгүй байгаа юм байна. Өмнөх бичлэгт бас буруу ойлгож байсан байна...
  Англи хэл дээр зарим мэдээллийг доорх блогоос авч болно. Өөр илүү мэдээлэлтэй хүн байвал мөн ирүүлээрэй
http://linuxoniphone.blogspot.com/
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг

Оруулсан: 02:06 2009-02-22 xvv
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:

Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж  авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ...

Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа...

Харин яг энэ нийтлэл д...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

зүрхлэхгүй нь

Оруулсан: 05:16 2009-02-20 xvv
Нар туссан дэлбээ шиг
rnНавчинд тогтсон шүүдэр шиг
rnЧи тийм л эмзэг
rnЧи тийм л ариухан
rn
rnХүрэх төдийд гэмтчихмээр
rnҮлээх төдийд уначихмаар
rnЗориглож хүрч чадахгүй
rnЗогсож би харсаар...
rn...ууршуулчихмааргүй
rn
rn
rn 
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

На пути к сердцу

Оруулсан: 01:25 2009-02-19 xvv

10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав
Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ.
Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм миний хув...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Герман хэлний зөв бичгийн шинэчлэгдсэн 10 чухал дүрэм

Оруулсан: 21:51 2009-02-17 AttiIa
  Энэ удаадаа Герман хэл сонирхон үзэж буй залууст зориулан Герман хэлний зөв бичих шинэчлэгдсэн дүрмийн хамгийн чухал гэсэн 10 дүрмийг өөрийн муйхар хэдэн үгээрээ чадан ядан мутарлъя!

Монгол хэл бичгийн дүрмийн нарийн ширийн нэр томъёог ерөнхийдөө мартсан тул, тэр тал дээр засч залруулаад өгвөл баярлах болно.

Герман хэлний зөв бичгийн 10 чухал дүрэм

Дүрэм 1 - »ss« ба »ß«

Анх хэл үзэж байхад энэ гачин жигтэй гэмээр »ß« үсгийг ямар үгэнд хэрэглэх ямар үгэнд хэрэглэхгүй байх гээд толгой их эргэнэ. Ерөнхийдөө »ß« урт (langem Vokal) болон хос эгшгийн (Diphthong) дараа ордог гээд л цээжилчихэд бо...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Надтай бүжиглээч...

Оруулсан: 23:12 2009-02-16 xvv
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе

Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...

Надтай бүжиглээч...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эзэн чинь баймаар

Оруулсан: 23:00 2009-02-16 xvv
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...

Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

чөтгөр чарладаг...

Оруулсан: 00:29 2009-02-16 xvv


Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж

Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж

Авсанд нь бүгдийг  хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж

Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...



...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

My love

Оруулсан: 00:29 2009-02-16 xvv
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна
Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж
Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж
Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө
Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч
Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ...

Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл...
Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... 
 
An empty street, an empty house
A hole inside my heart
I'm all alone, the rooms are getting smaller...

...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Намар шиг...

Оруулсан: 00:29 2009-02-16 xvv
Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна
Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх
Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх
Харин миний энд бүүдгэр манантай л байна
Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод
Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож
Намар болоод навчис унах шиг
Надаас чамайг холдон явснаас болоо юм уу
Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм
Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан
Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон
Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй
Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь
Өөрөөс чин...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

яв эсвэл ир

Оруулсан: 00:29 2009-02-16 xvv
Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та
Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад
Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг
Одоо чи ер нь хэн юм бэ
Ядаж байхад нимгэн нойтон хувцастай
Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд
Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон
Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн
Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь
Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч
Үгүй эсвэл үргэлж хамт байгаач
Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг
Үүл манан дунд төөрчихсөн 
Өөрийгөө би олохоо байчихаад байна...
 
I'm sitting in here in a borring room
It's just another rainy sunda...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ирээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..

Оруулсан: 00:20 2009-02-16 xvv

Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө.

 

Зөвлөгөө 1.  Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү.

 

Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч бай шууд хө...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв

Оруулсан: 21:08 2009-02-14 xvv
Кетчупээс будаа идэв https://ketchup.blogmn.net/20222/

эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв...
Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж болох байх...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

парацетамол

Оруулсан: 16:03 2009-02-14 хундага
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрлэшгүй өвтг...
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хайрын өдрийн мэнд!

Оруулсан: 08:55 2009-02-14 xvv


Зүрхнийхээ түлхүүрийг атгасан ганцхан түүндээ хайртай гэдгээ хэлээд үнсээрэй... Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе!

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

дохио

Оруулсан: 19:42 2009-02-13 Friska
тэвчих нь зөв үү, тэрслэх нь зөв үү....надад дохио өгөөч
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

500 орчим юникод Монгол тиг

Оруулсан: 18:03 2009-02-13 xvv
Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!

Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай.

Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай.

Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар
Татах:
Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe
Бүтэн хувилбар (500 орчим фонт): U...
Сэтгэгдэл (206) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Цагаан сар

Оруулсан: 15:28 2009-02-13 xvv

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү. Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:

... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал их ордог, ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хөггүй

Оруулсан: 13:27 2009-02-13 xvv
Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ
Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь
Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч

Гонгинох зүрхний минь чихийг
Гоолиг хуруугаараа мушгиач
Хөгийг нь тааруулж аваад
Хүссэн аяа тоглооч...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->