Like water For chocoLate


Санана даа, чи намайг санана

Оруулсан: 18:36 2009-06-03 Friska

...хүнийг хэлэлтгүй би өөрөө...



Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Жинхэнэ эргүүтэлт

Оруулсан: 16:02 2009-06-03 xvv
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Судалгааны ажилд оролцохыг урьж байна.

Оруулсан: 15:05 2009-06-03 Обдоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй , криминологийн судалгааны сектор нь дараахь судалгааны ажилд сайн дурын судлаачдыг урьж байна.

Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа Хүн худалдах худалдан авах, бэлгийн мөлжлөгтэй холбоотой гэмт хэргийн судалгаа Галт зэвсэг тэдгээртэй холбоотой гэмт хэргийн судалгаа Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа Хорих ялын нээлттэй хаалттай систем, тэдгээрийн онцлог Эдийн б...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

сонссон чинь..

Оруулсан: 14:12 2009-06-03 хундага
нэг юм санаанд орчлоо, энэ дууг сонсоод. нэг биш юм аа... нэлээн хэсэг хугацааны дурсамж.
надад бас идэр нас байсымшд. дандаа ч ийм чавганц явсым биш, зарим нэг хүний хэлснээр...ниламсаа дээлийнхээ хормойгоор арчив...

хэдэн он байсым, хуучин цагт л юмдаг, гэрээсээ хол, цөлөгдчихсөн байсан үе. танил хөгшний урьснаар том хотод шинэ жил өнгөрүүлчихээд, аятайхан аашилж, айлын хоол буудаж байж хэмнэсэн хэдэн эн-ээрээ сони-гийн хамгийн сүүлийн үеийн хуурцаг тоглуулдаг воокман авчихаад яг энэ дууг сонсон чимдаанаа чирэн цас пучигнуулсаар өөрийн оромжид ирэв ээ. зуухаа галлаж, оромжоо пүнггхийл...
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ай...

Оруулсан: 14:43 2009-06-02 Friska

шинэ бичлэг...бичих гэснээ болилоо, бас болиод үргэжлүүллээ дээ.

...айсан, алдахаас айсан эмээгээ. цагаа тулахаар нулимсаа зоргоор нь урсгахаас өөр ямар ч чадалгүйгээ мэдэрсэн. нулимсаа ч барьж чадахгүй өөртөө  гутарсан. ингэж айж байсангүй, одоо айдгаа авдартаа хийсэн. миний эмээ намайг орхих болоогүй, таньд үзүүлэх ёстой зөндөө их юм байхад.

...тайвширсан, хэд хоног эмлэгт сахихдаа ядарсанаа ч анзаарсангүй. гэртээ ирж нам унтаад өглөө нь аавын будаатай цайг уугаад хөлс гарахад л ядарч гэж бодлоо.

...тэтгэлэгт сургалтанд хамрагдах хүсэлтэнд эерэг хариу ирж...баярласымуу яасын мэдкү...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эндорфин

Оруулсан: 11:04 2009-06-02 Обдоо

  Эхх ямар сайхан байна аа . Ойрын үед хачин их эрч хүчтэй, амьдарлын амтыг ихээр мэдэрч байх чинээ. Лайтай лайтай. Өглөөний нарнаас эрч хүчийг мэдрэх, гүйхэд цээж тэнэгэр байх гээд л .. , амнаас тамхи үнэртэхгүй байх, гутлаа үдэхдээ амьсгаадахгүй байх гээд л  энэн чинь ямар сайхан юм бэ. Санаa дагаад ч tэр үү нүүр мүүр толийгоод гялаагаад ч байх шиг.

Хачир: Аан тийн Манай ажлын нэг нөхөр согтчихоод айлд байсан пудль нохойг ямар хөөрхөн хурга вэ гээд эрхлүүлээд байсан гэж байгаа.  Автобусны жолооч ахыг “эгчээ түр зогсоорой” гээд байсныг яана. Овоо гар даа. Энэ юу ч биш Загдаа гээд манай но...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ БОЛОН ХОРИХ ЯЛЫН АЛЬТЕРНАТИВ

Оруулсан: 10:22 2009-06-02 Обдоо

Ял бол гэмт хэргийн салшгүй хэсэг бөгөөд хуулийг үл хэрэгсэгчдийг цочроогч юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн буруу, зөв үйлдлийг ялган салгадаг болсон үеэс эхлээд тухайн үйлдэл эс үйлдлийг ямар аюултай болохыг өөрсдийн үнэлэмжээр тогтоож, түүнд тохирсон шийтгэлийг бий болгож, хэрэглэсээр ирсэн.

Аль ч нийгмийн үед нийгмийн болоод иргэдийн сэтгэл зүйд гэмт хэргээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгчид оногдуулах ял, түүний төрөл, хэмжээ нөлөөлсөөр ирсэн. Тэгэхээр гэмт этгээдэд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохируулан оногдуулах ялын төрлийг сонгож хэрэглэх, түүний хэмжээг т...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДҮРМИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬТАЙ ХАРЬЦУУЛАН ҮЗЭХ НЬ

Оруулсан: 10:04 2009-06-02 Обдоо

Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг[1] /цаашид Дүрэм гэнэ/  2002 онд соёрхон баталж түүнийг даган мөрдөж, сахин биелүүлэх үүргийг хүлээсэн дэлхийн 105 улсын нэг болсон билээ. Сахин биелүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд мөн  олон улсын эрүүгийн эрх зүйн жишигт дотоодын хууль тогтоомжоо хүргэх үүднээс бид Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тусгайлан авч үзэж энэхүү дүрэмд хэрхэн нийцэж байгаа талаар өгүүлэх гэсэн билээ.

Монгол Улсын хуулинд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээ...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ϛ' 1

Оруулсан: 22:33 2009-06-01 хундага

үсээ ургуулдымү.. тэгээд зэвэнд идэгдсэн мэт өнгөөр будаад.
тэгээд бүх юмыг хаяад гүйчихмээр.
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Өнөөдрийн булчирхайнаас маргаашийн өөх

Оруулсан: 14:17 2009-05-28 xvv
Татаж авах бол энд дараарай.
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ЗАПАС ДУГУЙ

Оруулсан: 16:52 2009-05-27 Обдоо

Үргэлж нөөцөнд явдаг автомашины запас дугуйны тухайд биш “амьд запас дугуй”-ны тухайд өгүүлэн өгүүлэх нь :

            Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй, сонголт хийхэд хэцүү байдаг тухай нэг найз маань надтай мэтгэсэн. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин ярьснаас нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэн...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

५. 27

Оруулсан: 10:50 2009-05-27 хундага
мэил ирэв.

шилэн хүзүү рүү халуу оргих нь юуныхав?
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ОРЧИН ҮЕИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ

Оруулсан: 09:36 2009-05-27 Обдоо

 

Орчин үеийн гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл, криминологийн прогноз  1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийг дагаж өөр болжээ.  Гэмт явдал аяндаа урсгалаараа гарахаа больсон төдийгүй нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж, тэдгээртэй тэмцэх арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ тутам арга барилд шилжүүлэх цаг үе бидний өмнө тулгараад байна. Аль 1990, 2000 , 2005 онд хэрэглэж байсан бидний мэдэх  “уламжлалт” гэх тэр арга, хэрэгсэл  одоо үр дүнд хүрэх нь багасч , шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болсныг ...

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

CRIMINAL MAN

Оруулсан: 09:31 2009-05-27 Обдоо
 

Та ,  би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт  зан үйлийг авч /удамшдаг/  төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?

Би ген судлаач , эрдэмтэн биш............

Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж  дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр ...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Reclam

Оруулсан: 09:26 2009-05-27 Обдоо
 

Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна"  гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.

Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15  тэрбум төгрөгийн хохиролто...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ОНЦ БАЙДАЛ

Оруулсан: 09:17 2009-05-27 Обдоо

Онц байдал тогтоосонтой холбогдуулан нйигмийн зүгээс янз бүрийн байр суурийг дэвшүүлж, янз байр сууринаас тайлбарлаж байсан. Энэхүү өгүүллийг бичихдээ 7 сарын 1-ний өдрөөс хойш гарсан бүх сонины нийтлэл, мэдээ баримтыг уншиж,  ном сурах бичиг, онолын ойлголтууд, холбогдох хууль тогтоомжид судалгаа, шинжилгээ хийж, хууль зүйн үүднээс тайлбарлахыг зорьлоо.

Жагсаал:  Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч жагсаал цуглаан хийхэд заавал зөвшөөрөл авч байх ёстой гэж хуульчилсан. “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардл...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Оруулсан: 19:40 2009-05-26 Обдоо

  

Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны нэг болох шинжилгээ хийлгэх нь  ЭБША-нд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой  төдийгүй, энэхүү үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм. Гадаадын орнуудын шүүхийн шинжилгээний байгууллагын хууль тогтоомж, бүтэц зохион байгуулалтыг судлах нь судалгааны ажлын зорилго байлаа.

Шүүх шинжилгээний зарим салбарууд, тухайлбал: Шүүх эмнэлэ...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хийсэн судалгааны дүн

Оруулсан: 11:21 2009-05-26 Обдоо

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд

Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих анги ганц байдаг бөгөөд энэ хорих анги нь анх 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оны 4 сарын байдлаар 40 орчим алба хаагчтай, 260 орчим эмэгтэй ялтан ял эдэлж байна. Ангийн дарга хурандаа Р.Оюунбадам. Ял эдэлж байгаа ялтнуудын дийлэнх нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэгдсэн, дараа нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнууд...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 09:01 2009-05-26 Friska
бага байхад өөрөөсөө том шахуу бидоноор ус зөөчдөг л байж билээ, багаар зөөвөл ахин дахин явах ядаргаа, тийм болохоор гүрийнэ шүү дээ, өөртөө таарсанаар бол 3 амраад л ирдэг газар томоор бол хичнээн ч амардийн бүү мэд. яагаад гэнэт санаанд орсон гэхээр одоо яг сэтгэлээ тэгэж авч явах хэрэгтэй болсон ч юм шиг...хувин дүүрэн усыг цалгиахгүйхэн шиг хүрэх газарт нь хүргэчмээр юм шиг. бүдэрч унаад асгачих вий..замаа сайн харах минь. ус авчирна гэж хүлээж байгаа хүний урмыг хугалмааргүй.

шөнө ойрд зүүдлээгүйгээрээ олон зүүд зүүдэллээ. хурим хийж байх юм, нөхөр минь танихгүй хүн. нөхрийн найзууд ц...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

५. 26

Оруулсан: 23:21 2009-05-25 хундага

06_Little Girl - Europe Dance 80s    
зарим нэг мөрөөдөл бүтэхгүй болсон. сарвайх ч хэрэггүй. зарим нэг ч гэж... ихэнх нь ч байж болох.

бүтэхгүй болсонд, өглөө гүйцэд сэрэхийн өмнөхөн, шөнө гүн нойронд автахын өмнөхөн үе үе хачин их харамсана. заримдаа өөрийн шийдсэнг гүйцээхийн төлөө өөрийн санаж хүсэж байснаас тэс өөр, эсрэг байх, амьдрах хэрэг гардаг нь энэ хорвоод хүн дүрс олж, сурахаар ирсний учир ч байж болох тул...
тэгсгээд хамар шархирахаа больдог доо.

энэ дууг жаахан.. мохоогүй.. охин байхдаа сонсож байжээ... ай хөөрхий
 ...
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->