![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Одноос энерги цуглуулж ашигланаОруулсан: 10:34 2010-06-27 xvv
Америкийн нэгдсэн улсын шинжлэх ухааны судалгааны төвийн эрдэмтэд одноос энерги цуглуулж ашиглах энергийн шинэ эх үүсгэвэр бүтээх сонирхолтой туршилт хийж байгаа юм байна. Гайхалтай: Монголын анхны цахилгаан машинОруулсан: 01:42 2010-06-27 xvv
Ихэнх улс оронд аливаа шинэ техник, технологиуд мэргэжлийн тэргүүлэх их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд анхлан боловсруулагдаж үйлдвэрлэлд нэвтэрдэг. Манай нөхцөлд хөрөнгө санхүүгээс авахуулаад судалгаа шинжилгээний байгууллагуудын хүч, боломж хүрэлцдэггүй. Харин тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэлийн салбарууд хараахан хөгжөөгүй байгаа боловч нөөц бололцоондоо тулгуурлан зарим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оролдлогууд гарч зарим нэг амжилтад хүрч байгаагийн нэг жишээ нь Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн Дуобус зэрэг бүтээлүүд билээ. Саяхнаас тус компанийнхан Монголын анхны цахилгаан машин бүтээсэн тухай мэдээллийн хэрэгслүүдээр товч мэдээлэгдэж байгаа боловч илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл бүхий МҮОНТ-ийн "Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл" нэвтрүүлгийн бичлэгийг олж авах боломж олдож youtube-д оруулав. Эмч болхыг шахавОруулсан: 15:29 2010-06-25 AttiIa
Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь зулзага хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв. Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд. Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд. Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн лав орчихож. Хумсны хутгаар авагдах шинжгүй байхаар нь сорж нэг үзэж, хумсаараа шахаж нэг үзэв болдоггүй ээ ер. Тэгэж тэгэж бүр сүүлдээ зүү гаргаад ирсэн чинь өнөөх чинь харсанаа бүр дүрдээ итгэж уйлаад ккк. Тэрүүхэн хооронд бяцxан мэс засал шиг юм болов шд. Зүүгээр ... хамж шимээлОруулсан: 23:38 2010-06-24 хундага
- ягггг иймэрхүү үед асарррр үгүйлэгддэг хүн байхын. яггг иймэрхүү үед асарррр ядаргаатай санагддаг хүн бас байхын, бусад үед зүгээр хэрнээ. эхнийхэд нь үгүйлж байгаагаа олигтой.. ч гэж дээ, огт илэрхийлэхгүй, дараагийнхад ядаргаатай байгааг нь хэтрүүлж "хэлээд"... тэгээд адсага мэт аашиндаа гомдоод агуйд амьдрахаар хэдэн ч удаа шийдэв дээ. харин намайг агуулах агуй хараахан олдоогүй л байна. - хөөцөлдөж хөөцөлдөж, дарга андынхаа тусламжтайгаар, арын хаалгаар түиттэр гэдэг юмтай болж аваад, цөөн хэдэн удаа түиттэрдээд тэгсгээд учираа нэг л сайн олохгүй суужийтал пассаа "мартсан" байна. дарга андыг эс тооцвол тэнд намайг таньж мэдэх хүн байхгүй тул дураа хүрэхээрээ хаа нэг энгийн болон нийлмэл өгүүлбэр зохиож бичсэн шиг суусымсан. зугаатай ч юм шиг. маний гар утас аль цэрдийн галавын эд тул гар утаснаасаа түиттэрдэнэ гэж санах ч юм биш. тийм бишсэн бол өдийд... Англичууд дайн зарлаж байнаОруулсан: 19:02 2010-06-24 AttiIa
Английн мэдээллийн хэрэгслүүд дээр ирэх бүтэн сайнд болох Герман-Английн тоглолтын талаар ингэж бичиж байна: Yellow Press: "Get ready for Germ warfare!" - Герм гэдэг нь өвчин тээгч нян гэсэн утгатай бөгөөд Герман гэдэг үгний оронд Герм-үүдийн эсрэг дайнд бэлдэцгээе хэмээн өдөөн хатгасан байртай бичив. Daily Star, Sun: Хуучин дайснууд маань бидэнтэй тулхаар шийдэж байна. Словенийг барлаа одоо Хүннүчүүд биднийг хүлээж байна... Англи Германчуудын хоорондын тоглолт байнга дуулиантай өнгөрдөг аж. 1966 оны Wembley-Tour дээр Германчууд Англичуудыг "болгож" өгсөн байв. 2000 онд мөн л учраа таарч Германчууд Лондонгийн стадионд мөн л нэг бөмбөг оруулаaдхаж. Daily Star- цааш өгүүлрүүн: Германчуудын өмссөн хар өмсгөл нь яалт ч үгүй SS цагийг санагдуулмаар дэндүү Нацист өмсгөл мэт харагдаж байна...гэжээ. Сүперстар Рооний: Германчуудын хожигдоод сууж байхы... зиа..Оруулсан: 11:21 2010-06-24 хундага
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Үнэт зүйлОруулсан: 09:36 2010-06-23 Обдоо
Үнэт зүйлийн тухай урьд бичиж байсан санагдана. Гэхдээ тэр үед би хайртыгаа олоогүй байсан учраас юмыг өөр өнцгөөс нэг л өнцгөөс хардаг байв. Хэннэггүй , бүдүүлэг, шаралхуу, бардам зангааса болж үнэт зүйлсээ нэг нэгээр нь гээж, алдаж магадгүй гэдгээ би хожимсдсон ч гэсэн толгой тархиндаа, оюун бодолдоо анализ хийгээд сууж байна даа. Хайртай хүмүүсээ гомдоогоод зөрүүдлээд, гөжүүдлээд яваад байх нь тэднийгээ өөрөөсөө түлхэж гэр бүүлээ хайртаа хүнээ ч алдаж магадгүй тийм л байдалд хөтлөн аваачдаг юм байна, жирийн нэг жижиг зүйлээс асуудал үүсдэг юм байна, зааны чинээ цагааныг хархны чинээ хар дардаг юм байна гэдгийг биеэрээ мэдрэв. Үнэт зүйлс гэдэг миний бодож төсөөлж байсан шиг тийм ч их бас том зүйл биш мөртлөө энгийн нэг жижиг харилцаан дээр л оршдог ажээ. Хүн гэдэг ухаарч дуусахгүй юм даа. Унаж, бүдэрч тэмтэрч явсаар л хүүхэд босдог шиг алдаж онож явсаар ... ээ болилдооОруулсан: 18:11 2010-06-22 Friska
болил доо таануус, төрийн байгууллагынхаан. муусайн хувийнхнаар тоглоом тохуу хийж байгаа аятай л байхым. ямар сониийнбээ...таануусын аа тэр алдаа байсын гэсэн тэр тооны чинь цаана өчнөөн хүний хүч хөдөлмөр хохироод байшдаа, ажлаа аштайхан хий л дээ. хамгийн хариуцлагатай байх хүмүүс чинь таануус биз дээ...уур хүрээд байшдээ, халууцаж ядаж байхад хэрүүл хийх тэнхээ алга байш дээ...гэцүүүмбээ яаасссан. “Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөө”Оруулсан: 14:51 2010-06-22 Обдоо
Нэг. Нийтлэг зүйл - Хариуцан гүйцэтгэх нэгж: Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор - Зорилго: Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлт, түүний эрүүгийн нөхцөл байдалд үзүүлсэн үр нөлөөг судлан дүгнэж, хойшид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмж боловсруулна. - Судалгааны ажлыг секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Г. Батчимэг хариуцан зохион байгуулж, 2010.6.4-2010.12.20 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ. Хоёр. Судалгааны арга зүй, зарчим Судалгаа явуулахад баримтлах зарчим: - Судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан явуулна. - Судалгааны дүгнэлтийг зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон үр дүнд үндэслэн бодитой гаргана. Судалгаанд хэрэглэх арга зүй: Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд судалгааны дараахь аргуудыг хэрэглэнэ. ... Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын 2010 онд хийж буй судалгааОруулсан: 10:54 2010-06-22 Обдоо
ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж байна. Нэг. Эрдэм шинжилгээ /судалгаа/, сургалтын чиглэлээр Энэ оны эхний хагасад Хүрээлэнгийн төлөвлөгөөний дагуу 6, секторын төлөвлөгөөнд тусгасан 2, нийт 8 судалгааны 7 ажил гүйцэтгэв. Үүнд: 1/ Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгатай “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нь” сэдэвт өнгөрсөн онд эхэлсэн судалгааны ажлыг хугацаанд нь дуусгаж, тодорхой санал, аргачлал бүхий тайланг захиалагчид хүлээлгэн өгөв. Судалгааны дүнд боловсруулсан “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, хилс ял ... Rehabilitation of offendersОруулсан: 10:36 2010-06-22 Обдоо
“Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах” судалгааны ажлын төлөвлөгөө Судалгааны ажлын үндэслэл: Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай /1997 он/ хуулийн 15 дугаар зүйлд “Хорих ял эдлээд суллагдсан хүнд захиргааны хяналт тогтоох” гэсэн хэлбэрийг хуульчилж өгчээ. Энэ нь хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн хорих ял эдэлж суллагдсан бол дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор тусгагдсан төрийн чиг үүргийн нэг болгон оруулсан байна. Хэдий тийм ч төрийн зүгээс шоронгоос суллагдсан хүмүүст туслаж, дэмжин нийгэмшүүлнэ гэхээсээ илүүтэй тэднийг хянан харгалзах, захиргааны хяналтад байгаа хүний зан төрх, үйл ажиллагааны талаар тодорхойлолт гаргуулж авах; бусад үндэслэлээр түүнийг хэдийд ч дуудан ир... ХОХИРЛЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ҮНЭЛЖ БУЙ БАЙДАЛОруулсан: 09:02 2010-06-22 Обдоо
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол., Судалгааны тайлангаас., 2008 он Судлаач Г.Оюунболд а/ Хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх талаархи эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “Хохирол нөхөн төлүүлэх эрх”-ийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны үндэс нь хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх асуудал юм. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж, чанар, хэр хэмжээг зөв тогтоосноор, түүнийг зөв үнэлснээр хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” хангагдах учиртай. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэлтийн үндэс болох энэхүү ажиллагаа ямар түвшинд явагддаг болохыг судлахын... 1050 төгрөгний ялалтОруулсан: 05:39 2010-06-22 Обдоо
Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах... Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байгаа юу ч болоогүй юм шиг царайтангуудад оршмой. Маргааш өглөө эрт шарандаа нөгөө дэлгүүр дээр очлоо. Маргалаа, мэтгэлээ, заргалдлаа, яллаа. Үүний үр дүнд 1050 төгрөгөө аваад сэтгэл хангалуун гэгч нь гарч одлоо. Төгрөгөндөө биш ялсандаа баяр бахдалтай байлаа. Тэр өдрийн ...
Вебмастер, график дизайнер, анимторуудаа чадвараа үнэлүүлж орлогоо нэмэгдүүлцгээе!Оруулсан: 01:34 2010-06-19 xvv
мҮүний өмнө бас нэгэн Монгол залуугийн блог дээрээс freelancer-н талаар 2 бичлэг хуулж оруулж байсан. Энэ удаад бас нэгэн залуугийн блогоос нэгэн нийтлэлийг хуулж оруулж байна. ...
Сонирхолтой, мэдмээр юмОруулсан: 22:00 2010-06-18 xvv
За юуны өмнө гол зүйлээ: http://vganzorig.blogspot.com/ маш сонирхолтой блог байна. Блогийг ингэж л бичих хэрэгтэй байх даа гэж бодлоо. Уншихыг санал болгож байна ээ. За тэгээд ө... яа үеээдүОруулсан: 23:16 2010-06-15 хундага
Сэтгэгдэл (30)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Хуурай хууль социалист нийгэмд ч байгаагүйОруулсан: 15:06 2010-06-15 xvv
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
КРИМИНОЛОГЧДИЙН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАОруулсан: 15:05 2010-06-15 Обдоо
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Монгол хүний сайны шинжээсОруулсан: 14:05 2010-06-15 xvv
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
ТүүчээОруулсан: 12:31 2010-06-15 xvv
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |