Like water For chocoLate


Харц

Оруулсан: 20:36 2011-02-14 xvv
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дэ...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

なぁ~ ぬぅ~

Оруулсан: 12:51 2011-02-14 хундага

зиа жоол аан уун, наануу цаануу гэх үү дээ..

гэсэн мэргэн санаа төрснөөр нэг өрөөн...

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

2.11

Оруулсан: 17:01 2011-02-11 хундага
向き、不向きより前向き!
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Олон дайчин

Оруулсан: 16:40 2011-02-10 xvv

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиа...

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ингэхийн

Оруулсан: 15:00 2011-02-10 хундага

ойрд, мээкээ зүүд их зүүдлэхийн.

хэдэн өдр...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мөнгөгүй бол төрөхгүй

Оруулсан: 14:44 2011-02-07 Обдоо
 Урьд чулуун зэвсгийн үед хүн төрөхөд асу...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бар жилийн есөн алдартан

Оруулсан: 14:40 2011-02-07 Обдоо
Арай гэж 2010 оны алдартнуудыг өнгөрөөтөл...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

是非

Оруулсан: 20:26 2011-02-06 хундага
R`all を実現させたい!
と決心した
気がする。

協力求める!諸君ども(神様含む)



...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

succubus

Оруулсан: 18:21 2011-02-04 хундага
「実際の見た目はコンセプトにも増して奇妙なものでした」だそうだ...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

re-

Оруулсан: 13:44 2011-02-02 хундага

энд урагшаагаан галт уул дэлбэрэв. гэхдээ энэ тухай бишийм. үсчинд очиж туранхай гэж жигтэй, лаагаар хийчихсийм хагас тунгалаг шахуу зүстэй япон залууд толгойгоо даатгатал миний үс дэлбэрэв. гэхдээ энэ тухай бишийм.

уржигдар,...

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сар шинэ дээ сайхан шинэлээрэй!

Оруулсан: 22:40 2011-02-01 xvv
За хөө шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр шинэхэн цэцэглэх хавартаа энх золгосны баяр Цагаан сарын маань баяр удахгүй болох нь дээ. Сар шинээр үр хүүхдээ их дагуулж айл хунар хэсэж ханиад томуу хүргэв, ам хамрыг нь сайн...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

2.1

Оруулсан: 22:02 2011-02-01 хундага
ахиад..
хөлийн...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл

Оруулсан: 01:49 2011-01-30 xvv
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бо...
Сэтгэгдэл (22) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Оруулсан: 17:55 2011-01-28 xvv
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...
Сэтгэгдэл (101) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Баатархуяг

Оруулсан: 14:43 2011-01-27 Обдоо
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг.
Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. ...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Р.Чойном "Би"

Оруулсан: 05:11 2011-01-25 xvv
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.

Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.

Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.

Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.

Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Монголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...

Оруулсан: 21:23 2011-01-24 xvv
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Еншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)

Оруулсан: 21:22 2011-01-24 xvv

Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Р.Чойном Нутгийн дуу

Оруулсан: 18:38 2011-01-24 xvv

Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би

Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж

Дуулим хээр талын ардын сайхан дууг

Дурланхан бахарханхан чагнанаа би

 

Босоо чихтэй шаргын нь ...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

1.24

Оруулсан: 13:21 2011-01-24 хундага

уржигдар хар дараад, шөнө дунд сэрсэн. тэр чөтгөр шулам, ад зэтгэр, албинтай нь тулвал тулчихъя гэх маягийн аюумшиггүй санааны зоргоор нүдээ нээж эргэн тойрноо харж марж этр. харамсалтай нь хэн ч, юу ч байсангүй. ер нь таарвал эм хүмс шиг, эсвэл эр эм хүмс шиг сайййййхан ярьж тохиролцоод ...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->