![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
ҮГОруулсан: 13:42 2007-11-09 300-н блог
Хүн хамгийн ихээр тус болдог бас ус болдог зүйл ҮГ юм болов уу гэж боддог оо. Үг гэдэг хурц мэснээс иртэй, үхэр буунаас ч хүчтэй гэж хэн нэг нь надад хэлж байсан санагдана. Тоомжиргүй хэлсэн ганц үг хүнийг бүхий л амьдралых нь турш зовоож, шаналгаж, тарчлааж чадна. Хэлсэн хүний хувьд ямарч үнэгүй сул үг боловчиг хүлээж авсан хүний сэтгэл зүйд асар хүндээр тусаж, түүнийгээ хэнд ч хэлэлгүй амьдралынхаа туршид бодоод, хадгалаад явсан байдаг. Тэр хүнээс ямар их эд эс үхсэн бол. Түүнийг бодож ямар их удаан хугацаагаар өөрийгөө зовоосон бол гээд л... нэг үгээр нэг өдөр, нэг цаг, нэг минутаар ч бү...
жаргаж үхэх нь ээОруулсан: 22:48 2007-11-06 хундага
ай даа үүнийг л жаргал гэж хэлэх байх даа. яг одоо байна шдээ, хоёр майжиг минь халуун устай түмпэнд дүрээстэй, даравгар ам маань өтгөн цайтай аяганы амсраас зуугаастай, хувийн хувьсгалын нийлсэн хэдэн шүд маань балга цайны завсар чөлөөгөөр амны хөндийд шидэгдэх мандриныг хумс хумсаар нь зажлаастай, хуурай агаар залгиж сөөнгөтсөн улаан хоолой минь хагас дутуу зажлагдсан мандриныг хальстай, үртэй, шахагдсан шүүстэй, халуун цайтай гуд гуд залгиастай... жаргаж үхэхнээ... хамаагүй ингэж жаргаж болжээнү гүй юу. үхтлээ жаргаж таарчээнү гүй юу. ингэсэн шэээээээг суужийхад бол, санаанд оромгүй хүүхэ... шал УТГАТАЙ зүүдОруулсан: 13:38 2007-11-06 300-н блог
Цас орж бүх юмс цагаан. Өчүүхэн ч толбогүй цагаан байхын. Өөдөөс ирж буй тэмээ унасан 3 хүн. Жоохон ойртоод ирэхийн алдан 2 хүүхэд нэг бүсгүй. Миний талаас харин 2 хүн. Нэг нь би 2 дахь нь хятад хүн. Янз нь хил дээр байна. Би болохоор хилийн харуул нөгөөх нь оргодол ч юм уу надад баривчлагдсан байсан. Тэр хятадыг туугаад явж байтал урдаас ирсэн тэмээ унасан гуравтай уулзахын. Гарьд магнай дээр гардаг Удвал шиг царайтай лаг хөөрхөн хэхэ. Нөгөө 2 хүүхэд нь хөдөөний байрын царайтай. Бүгдээрээ үнэгэн лоовууз , зузаан нэхий дээл, эсгийн гутал өмсцгөөцөн байсан. Би болохоор цагаан нэхий тахтай, зуза...
би "би"-гээ болимоор байнаОруулсан: 23:31 2007-11-05 хундага
би "би"-гээ хаямаар байнаа.. өөрөөр баймаар байна.. өөрөөр.. одоогийн байгаагаас тэс өөрөөр.. өөрөө хэвээрээ мөртлөө өөрөөр баймаар байна.. өөрөө өөрийгөө хаяаад өөр өөрийгөө олж авмаар байна.. яджийхад Л. Өлзийтөгс гэдэг бүсгүйн уртай ч юм шиг, ургүй ч юм шиг доорх мөрүүдийг ариун цэврийн ариухан өрөөндөө ариусаад суужийхдаа олоод уншихлаашд. ингэж бичиж.. би чөлөөлөгдөхийг хүсч байна бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна хайр, хүслээс, шунал, тэмүүллээс харанхуй мунхагаас, атаа хорслоос хагацахыг, амирлахыг хүсч байна бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод би өөрөө тув тунгалаг болоод ү... цэрэг татлагаар...Оруулсан: 13:00 2007-11-05 300-н блог
Өнгөрсөн хагас сайн өдөр цэргийн татлагаар орж "ээ бурхан минь" тэнцээд явангаа алддаг байшд. Би явахгүй гэж баахан тэрчлээд. Чи бидний шийддэг асуудал бишээ гээл. нэг зохицуулагч нь юм уу хаашай юм нэг авгай аа тийн чамайг мэднэ. Чи дандаа зугтдаг биздээ, одоо ирсэн дээр нь заавал явуулна этр гээл. алахгэжийсэн. Ядаж байхад нь ажил дээрээсээ шууд очсоныг ч хэлэх үү ямар ч бичиг баримт байхгүй нөгөө сайхан эмчийн акт магадлагаа этр нь байхгүй. Өвчин зовлон ярихаар аа чи битгий баашлаад бай харахаас л эрүүл чийрэг залуу байнадаг. Гээл тэнцүүлээ хаячлаа. Акт мактаа авчирдаг байж гээл... Би банки...
тогоочийн дамжаа... этр гсн. (эмэгтэй Б.А Танаа)Оруулсан: 22:28 2007-11-04 хундага
зиа ингээд манай тогоочийн дамжаа өнөөдрөөс хичээлээ эхлэж байнаа.. гэж мэгж манараад байвал яасий. тогоочийн дамжаа гэснээс манай нийтийн хоолныхонд яс маханд нь шингэтэл заасан нэг айхтар багш байнаа. нэг айхтар тэхэнлоогоо. бүр үе дамжаад дамжаад бүх тогооч нар сурцан, тэрийг нь. агшаасан цагаан будааг бөмбийлгөж тавиад дээр нь нэг дусал кээчуп дусаах гэдэг тэхэнлоог. мээм шиг л харагдаад байдын. мээм.. мөөм.. хөх.. аль нь гайгүйм дээ. за тэр мээм яахуу. тэр нэг дусал кээчупыг яаж идэх хэрэгтэйн бол гэж би дандаа шаналдаг. тэрүүхэн тэнд нь будаатай нь хутгаж байгаад мах зэрэг бусад хольцтой... Бүдүүн эмээ, заваан сайхан соёлтой залуу?Оруулсан: 17:20 2007-11-04 xvv
Манай найзын дүү нь нээх хөөрхөн охин байсан чинь одоо ч том эгч болчихжээ. Зузаанаас зузаан будаг нялцан, тамхи баагиулчихсан... Би лав өөрийгөө хүндэлдэг, "хүчтэй", "чадалтай" гоё бүсгүйчүүдэд дуртай л даа. Ер нь ихэнх залуучууд тийм байдаг байх. Хүн ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө хүндэлж байж л бусдаар хүндлүүлнэ.. Обод ( https://www.blogmn.net/obod )-ын бичсэн байсан шиг өөрийгөө хүндэлж чаддаггүй тийм охидууд бол хаа ч хэнд ч үнэ цэнэгүй л байдаг... Тамхи татахгүй, биеэ гоё авч явна гэдэг бол өөрийгөө хүндэлж чаддаг бас "чадалтай"... Тамхи татдаг бүсгүйчүүдийг харахаар хичнээн сайхан... Шидтэй ундаа, амттай зүүдОруулсан: 17:10 2007-11-02 300-н блог
Хурдсах хөдөлгөөн хийгээгүй удсаныг хэлэх үү ширэн бөмбөгөөр илүү дутуу үзүүлбэр хийж, дайсны талын тоглогчдоосоо багагүй нудрага, тохой, өвдөгний амтыг мэдэрч бахардаж ундагийн даваан дээр нэг юм дуусгав. Ааяаяаяаяа аймшгийн муухай заал байсан учир сайхан наадаан хийж чадаагүйдээ урам хугардын... Уушигны нүх сүвүүд нээгдвүү хаагдвуу ямартай ч янжуурын утаанд хахаж цацаж, нус нулимсандаа холилдож гарав. Би өөрөө ч яс юмандээрээ янжуурыг баруун солгойгүй татдаг л хүнэлдээ тэхдээ л тэгсийн. Урам нь хуга бяц явцан хүн гэв гэнэтэээсээ гэгэлзээд эхэлдийн. Гэгэлзсэн шалтгаан нь болохоор түүнийг...
Misty багадаа нэг ...Оруулсан: 11:50 2007-11-02 misty
Максим гэж агуу төгөлдөр хуур тоглодог хүн байнаа. Сонсоод л шууд шүтэж байгаа юм чинь. Тэгээд эргээд бодохнээ би чинь багадаа бас муу ч үгүй авъяастай байсан юм шиг байнаа одоотой харьцуулахад. Арван жилийн 3, 4 дүгээр ангидаа юм уу даа төгөлдөр хуурийн дугуйланд явж эхэлсэн юм. Бараг жил хоёр жил явсан байхаа. Багшгийнхаа гэрээр очиж бас хичээллэнэ, элдэв шалгалтанд бас тэмцээнд орно. Гэхдээ одоо бол нэг л ая тоглож чаддаг бусад нь хаашаа ч юм алга болчихсон. Амархан мартаж байгаан шүү нээрээ. :( Бас хажуугаар нь бүжгийн дугуйланд хамт явнаа. Янзан бүрийн бүрийн бүжиг заана. Багш гэж лааг ... Монголын гунигт түүх нэгний нүдээрОруулсан: 23:29 2007-11-01 misty
Бид нэгэн нэртэй. Тэр маань МОНГОЛ. Бид Монголоороо овоглодог. Хаана ч явсан хаанахынх вэ гэхэд энэ л үг амнаас минь гардаг. Гэхдээ бидний нүдэнд ил байдаг ч харахыг хүсдэггүй, харсан ч үл тоомсролодог зүйлсийг Английн нэгэн сэтгүүлч Монголд 18 сар байхдаа ажиглан дараах нийтлэлийг гаргажээ. Хэдийгээр хэт нэг талыг барьсан мэт санагдах хэдий ч яахын аргагүй үнэн, байдаг зүйлс. Damien Dawson-ий Монголд байсан зорилго нь хүний наймаа, ядуурлын талаар баримтат кино хийхэд байсан бөгөөд Англи сэтгүүлчийн нүдээр Монгол орон: Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн б... ......Мөрөөдлөө битгий мартаарайОруулсан: 19:16 2007-11-01 Обдоо
Хүүхэд байхдаа олон сайхан зүйлүүдийг мөрддөг байждээ. Киноны гол дүрийн баатар ах шиг болно, дандаа сайхан харагддаг аав шигээ болно, бүхий л юмыг хийчихнэ, бусдаас хол илүү гоогоо болно гээд дотроо юм юмыг багтаагаад мөрөөдчихсөн гүйгээд л явдаг байсаан. Харин одоо тэр мөрөөдөл хаашаа ч юм бэ хийсэн одож өдөр тутмын проблемээсээ болоод зүгээр л мөрөөрөө даруухан явдаг нэгэн болчиж. Амьдарлын бяцхаан бартаа сааданд мөрөөдлөө нэг нэгээр гээсээр өөрөөсөө өөр хэн нэгэн ч байгаа гэдгийг мэдэхгүй . Бүх л юман дарлуулж сурчаад....... яваад байх шиг. Үүнийг аав минь харсан бол загнах байса... цаг наргүй ажилладаг хобби...Оруулсан: 10:28 2007-11-01 300-н блог
Ажилдаа орсон яг бахь байдгаараа л байх шив. Дандаа хугацаа тулсан ажилуудтай зууралдсан, чадах чинээгээрээ л бараал явжийнэ. Нөгөө л хуучнаараа хамгийн эрт ирж хамгийн орой харьдаг хэвээрээ л байх шив. Уг нь жоохон гам баръя гэж бодож байтал ингээд худлаа болвоо. Лавтай 3 хоног гэртээ харьсангүй. Ядаж байхад нь компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно гээд орой болгон зааланд тоглоно гэнэ. Тоглмооргүй л байна. Гэвч гоцлон дуулаач нь болохоор нөгөө хэдээ чирчих гээл (хальт онгиров) . гэнэт асар их өлссөнөө мэдэж. Өлсөж сандарсандаа өөрөө ч мэдэлгүй нохой гахай шиг л идчихэж....
УурОруулсан: 17:15 2007-10-30 300-н блог
амрита09-ийн бичлэгийг уншаад нэг юм санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнөх хүртэл би асар ууртай хүүхэд байсын. Нэг юм болохгүй бол уурлана, Хүн надруу муухай харвал уурлана, миний тухай ярьвал уурлана, таарж тохирохгүй бол уурлана, хоол нь амтгүй бол уурлана гэх мэтээр өчүүхэн зүйлд ч хүртэл уурлаж бухимдана. Би уурыг 2 ангилж ойлогдог юм хортой уур, хоргүй уур гэж. Хортой уур нь хүн гомдоож уурлах, эд юмсдаа уураа гаргах. Хоргүй уур нь: гадагшаа биш дотогшоо ууралдаг хүмүүс, дуугуй болчдог. Харин хортой ууртай байсын хортой хортой гэхэд хорон санаатай ууртай хүүхэд байсан. Хүн гомдоож уурлуулж ...
эзэнгүйОруулсан: 13:24 2007-10-30 300-н блог
Завтай сайхан нарлаг өдрүүд минь баярлалаа баяртай. Энэ долоо хоногоос эхэлж цаг наргүй, илүү дутууг бодож тунгаахгүй, завгүй сайхан хоног өдрүүд минь айлчлан ирвээ гэж. Ихэнх цаг мөчүүдийг ажил гэгч нэг л зүйлд хандуулж, үүний төлөө л байх юм шиг амьдарч ажилладаг. Өнгөрсөн завтай цаг мөчүүдэд ихийг бодож хужрыг тунгааж, зүгээр суухаар зүлгэж суу, явсан нохой яс зууна, цаг гэгч алт, алт гэгч мөнгө, мөнгө гэгч аж амьдрал минь болой гэх мэтээр бааханыг бодов. Энүүндээ ч хүрий ч гэж шийдэв. Эдгээр зүйлүүдийг амьдралынхаа хэв маяг болгоё гэх мэтээр эргүүтэв... Хүн болгон л зорил... ХУУЛЬЖСАН ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬОруулсан: 13:17 2007-10-30 Tji
Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой. Чезаре Беккариа Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ... ажилОруулсан: 14:13 2007-10-29 300-н блог
Өнөөдөр ажилдаа нэг юм орлоо. Сар хагас намайг хараагүй нэг нь эвэртэй туулай үзсэн аятай л байна. Хэл ам сугалчих гээл. Дотно санагдах ширээ сандал, дасал ижил болсон кииборд, чихэнд ядаргаатай араггүй хангинах утасны хонх... Гэтэл битүү танихгүй хүмсүүд байхын хэзээ нь ороод хэзээ нь гардгийн бүү мэд. Бас нэг хоёр атаман нэмэгдэж. Нэг үүхэн байна. үүхэн ч юмуудаа охин ч юм уу, надаас эгч ч юм уу дүү ч юм уу мээдкүү нэг эмэгтэй. Манайхан янз нь их эрхлүүлсэн бололтойн ороод ирсэн атамандаад алахнээ. хаха. энийг ч хий тэрийг ч хий, тэр чинь ч болохгүй байна хурдал ч чхшиг хаха. Анх ажилд орж б...
Б. Баабар: Урагшгүй ноёны ухаангүй зарц нарОруулсан: 20:08 2007-10-26 AttiIa
Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна. Монгол улс арваад жилийн өмнөөс үндэсний мөнгөө америк доллартай уячихсан, долларын ханш нь алт, евро, хятад юань, япон иентэй харьцуулахад сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй унаж байгаа. Ингэхээр барааны үнэ нэмэгдэж байгаагийн нэлээд хувь нь төгрөгийн уналттай ч холбоотой байх. Америк долларын монопол хаанчлал хориод жилээс нэлээд хязгаарлагдаж, евро, юань гэсэн валютууд хүчтэй өрсөлдөгч нь болж байгаа шүү дээ... Зурагт үзэж чадахаа байлааОруулсан: 09:37 2007-10-25 Обдоо
Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана. Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ? Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна. Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна. Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг ... Өдрөөс өдөрт холдсоор буй эмээ миньОруулсан: 20:09 2007-10-24 300-н блог
Алгын чинээхэн нүүрийх нь үрчлээнд өвчин шаналал л илэрэхээс урьдын инээмсэглэл замхран арилжээ... Хэзээ мөдгүй алсын алсад хэзээ ч эргэж ирэхгүйгээр явах гэж буй эмээгээ харахаар өр зүрхийг минь базлан дотор минь харанхуйлан бачдана. Ай хөөрхий нэгэнт ирсэн бол буцаад л явдаг хорвоо болохоор яалтай ч билээ... Эмээгээ би баярлуулсан уу? өөрөөсөө асуун хэсэг балмагдан зогсож, энүүхэн мөчид эмээгээ хэзээ ч хайрлаж чадаагүй юм шиг санагдаж... Эмээ би таньдаа ямар их хайртай гэж сананаа гэж хэлэхийг хүсэвч одоо нэгэнт оройтжээ. Энэ үг үнэгүй болсон... Эмээ жоохон хатуухан үг хэлвэл өөдөөс нь...
Бусдын төлөө амьдрах ньОруулсан: 17:49 2007-10-24 Обдоо
Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм. Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л бага ч атугай юм сургачихсан гээд л...... Ял эдэлж байгаа ч гэсэн хүүхдүүд маань түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад өхөөрдсөөн. Хамар мамар нь бал мал болцон байсан ш дээ..хөөрхөн Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татаг... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |