Like water For chocoLate


Шал дэмий

Оруулсан: 19:15 2008-01-05 300-н блог
Өнөөдөр хагас өдөр хагас нь жаргалтай хагас нь жаргалгүй өдөр гэсэн.... Хавь энүүгээр тэрүүгээр тэнээд тухтайхан шиг орж ирсэнгүй.... уншсангүй, комментэн хэрүүл хийсэнгүй гэж этр... нээх хэрүүлч ч юм шиг. Энэ дэлгүүр хоршоо, баар савнууд чинь пиав зарахгүй надыг харангадааж алах гэжийшд... энүүгээр нэг харангадаж үхэх гэжаагаа амьтад.... аргаа ядаад хараантны хүйтэн усыг год год залгилаад, болкуу бол 500гийн хямдхан колаг боргионы шилэнд хийж өөрийгөө хуурч өрөөл бусдыг горьдоожийнэ гэсэн. Тамхи татуул таван насаар хорооно, инээвэл таван насаар залуужуулна гээд муу уушиг уурлуулагчаа баагиула...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

тэд залуу.. би балчир байхад

Оруулсан: 00:30 2008-01-05 хундага

1983 он.. тэд залуу байжээ. үүнээс 3 жилийн хойно би анх энэ дууг олж сонсохдоо бүр балчир байж. нэгэн шинэ жилийн шөнө, эгчийнхээ бөөрөнд наалдан, унтахгүй гэж сүүмийн сэрийсээр өглөөний 6 цаг хүргэхдээ энэ дууг олж сонсож билээ.. орбитоор.

тэр үед шинэ жилийн бэрээнд болдог байсан мандарин үнэртэж, жилдээ ганц гаргадаг хуванцар гацуур минь гангалж, аав ээжийн 13 дах цалингийн дээж мөчир дээр заларч, шинэ он цоо шинээр ирдэг, ирэх болгондоо асар баяр хөөр авчирдаг байх үед олж сонссон дуу. тэгээд л "унаж туссым" даа, зайлуул.

хөрөнгөтөн орны хөгжилдөөн зугааны хөнгөн хөгжмийн "depeche mode"...

Сэтгэгдэл (24) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

МӨСӨН ЧИХЭР

Оруулсан: 23:45 2008-01-04 AttiIa

 

Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж, ихэнхдээ хол ойрыг эргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа. Хотны захад унтаж хэвтсэн хөгшин халтар нохой унаа тэмээнийх нь гавхийх дуунаар сэрж хоёр гурав хөв хөвхийн сулхан хуцсан болж эзнээ чимээлээд босож ирсэн ч үгүй цавиндаа хошуугаа шургуу...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хүүгийн эцэгт бичсэн захидал

Оруулсан: 23:30 2008-01-04 AttiIa

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
Хүүгийн аав, эрхэм хүн таныг
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв
Яг л энэ өдөр чамайг би дурсаж
Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!
Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
Хоногтоо л ганцхан олддог ...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Асуулт байнаааааааа

Оруулсан: 13:51 2008-01-03 misty
Ямар хүний зүйрлэхдээ "Шинэхэн цас шиг" хүрч болмоогүй этэр гэдэг юм бээ. Бүүр гайхаад суучихлаа. Толгойноос ч гарахгүй байна түүний хэлсэн үг. Хэлээч хуваалцаач

Ээээ л дэээ гар л дааааааааа
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Таксичны 7 хоног

Оруулсан: 10:22 2008-01-03 misty

Өглөө ажил руугаа алхах маань худлаа болоод дандаа гэрийнхээ урдаас тусламжтайгаар явдаг болоод энэ өвлийг баржийна дөө. :( Такси ах нар чинь мөнгий нь аваад л хүргээд өгнө. Би замаа заана, замдаа элдэвийг чалчина, заримдаа дуугүй явна, дийлэнхдээ дуу сонсоно. Дуу дуундаа "Ээжийн минь чанасан цай" гэх мэт эрт баларын зохиолын дуунуудыг хангинуулдаг тул би ч өөрийнхөө орилсон бахирсан дуугаа сонсохоо илүүд үзээдийдэг юм. :D


Таксины жолооч нар янз бүр зарим нь үлгэр ярьж өгнө. зарим нь ажилаа ярина, нөгөө хэсэг нь амьдрал ярина би сонсоно. Аргагүй ш дээ. Юу ч мэдэхгүй юм чинь. Нэг чих нь д...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би монгол хүн

Оруулсан: 04:05 2008-01-03 AttiIa
Аргалын утаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог.
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.
...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Баярлалаа.

Оруулсан: 20:22 2008-01-02 xvv
Амьдрах хүслэнгийн Батзаяа буюу Энэрэлээс (лам нэрийг нь сольж өгсөн) маань бидэнд ирсэн шинэ жилийн мэндчилгээ. Хэрвээ та "амьдрах хүслэн" хөдөлгөөний талаар мэдэхгүй бол энд дарж уншаарай. Тэгээд бүгдийг нь нэг бүрчлэн бичсэн байна :) Энд нэмж хэлэхэд анх санааг нь гаргасан хүмүүсийн нэг нь гол нь Молор эгчийг, БлогМН-ыхныг татан оролцуулж, өөрөө ч багагүй хандив, сэтгэлийн дэм өгч байсан Legacy-даа баярлалаа цааш цаашдын амьдрал чинь улам дэлгэрч яваг гэж бүх найзууддаа ерөөе! Ийм сайхан найзуудтай болгож, ийм их хүч чадалтай болгож өгсөн 2007 ондоо баярлалаа :D

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ҮНСЬЕ!

Оруулсан: 00:08 2008-01-01 хундага

БҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮГДЭЭРЭНД нь
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

тэгээд үнсье!

духыг нь

хацрыг нь

хамрыг нь

эрүүг нь

мэдээж бас уруулыг нь...

бичлэгийг минь тоож, тогтож уншдаг гэж нүдийг нь

хэрэг болгон сэтгэгдэл үлдээдэг хуруунуудыг нь

хэрэгсэж сэтгэгдэл үлдээдэггүй ч кликкдэж ийшээ ордог гэж

баруун гарын долоовор хуруунуудыг нь

ps: дээрх Ү болгоны ард тус бүр 9 хүн бий. өөрснөө мэджийгааз дээ.

...
Сэтгэгдэл (22) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шинэ оны мэнд!

Оруулсан: 23:48 2007-12-31 xvv



За шинэ оноо тэмдэглэхээр ээж, аав руугаа явах гэж байна. Бүгдэд баярын мэнд! Баярын мэнд ирүүлсэн найзууддаа бүгдэд нь баярлалаа. Хариу мессеж бичиж баяр хүргэж чадсангүй уучлаарай!

За шинэ ондоо цугтаа, хамтдаа, санаастай хэвээрээ :) Бүгдэд амжилт! Хамтдаа хичээцгээе! Наaшлахын 8 гэж Монголчуудын дуртай тоотой жил дээр нь нэгэн шинэ  12 жил эхлэж байгаа жил юм байна ! :D Эрүүл энх, амжилт бүтээл бүхнийг хүсье ! Хайртай шүү! (Андын ёсоор ойлгосон ч болно, Амрагийн ялдам хойлоогоор бас сонсох хүмүүс нь сонсохыг гуйя! ... ;-)

...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Чөтгөр бүү мэд...

Оруулсан: 13:26 2007-12-31 300-н блог
Шинэ он, шинэ жил гээд хүн бүхэн л аз жаргалтай... жилд ганц тохиох өдөрөө сайхан тэмдэглэх гээд завгүй яаруу...  сүүлийн хэдэн өдрүүдэд найз нөхөд, хамтран ажилагсад, хамаатан садан, гудамжаар яаруухан зөрж өнгөрөх хүмүүсийн царай бүгд аз жаргалтай... утасанд байнга дуудлага ирж, баяр хүргэсэн мэссеж ирж намайг залхаана... Өнөөдөр 12 сарын 31-н яагаад ч юм надад баярыг гэсэн ямар ч сэтгэгдэл алга... баярлах сонирхол ч алга... хүсэл ч алга... Яагаад ч юм бэ өнөөдөр тийм сонин өдөр байна... өнөөдөр ч биш сүүлийн хэдэн өдөр... бишээ сүүлийн нэг сар аймар муухай өдрүүд үргэлжилсээр... энэ он гара...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

одоогоос..

Оруулсан: 00:22 2007-12-29 хундага

олоон жилийн өмнө, яг өдийд нэг их цас орсым, Улаанбаатарт. өмнө нь хэд хэд орсон цас дагтаршаад, хүн ихээхэн алхдаг газраар хэдийнээ үнэгүй гулгуур “ажиллаад” эхэлчихсэн, хөдөлгөөн ихтэй замд машины дугуйны ороор хар мөр зурайчихсан, шинэ жилийн үдэшлэгтээ гоёж нимгэлсэн хүүхнүүдийг хайрч дааруулахгүй гэсэн мэт тэнгэр хангай тогтуун байсансан. оны эцэс дөхөөд алба болон амины ажил оволзож, хажуугаар нь үдэшлэгэнд явах найз хүүхнүүдийнхээ гоёлд гар бие оролцох хүндтэй бөгөөд зугаатай үүрэг хүлээж гэр – ажил – дэлгүүр – найзын гэр – гэр – ажил ... гэсэн маршрутаар жилийн сүүлийн хоногуудыг элээ...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Манайхаан! blogmn-ыхаан! дундын чаттай болох уу?

Оруулсан: 19:54 2007-12-28 xvv
Дундаа чаттай болох уу? Хүмүүс дундаа чаттай байгаад байсан шүү дээ тэрэн шиг. За ганц blogmn-ыхан гээд яахын ер нь л блогчдын дундын чат шүү энэ. Аваарай!!!





width="200" гэдгийг сольж чатынхаа өргөнийг тохируулаарай.


Миний хажуу талд харагдаж байгаа чат тэр чигээрээ байрлах болно. :)
Харин шинээр ийм чат авахыг хүсвэл ийм чат авах гэдэг дээр дараарай :D...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

мэдэхэд илүүдэхгүй

Оруулсан: 18:11 2007-12-27 Обдоо

Бинзен клонкийн манаач эр шөнө дөлөөр машинтйа 3 найзаа дууджээ. 3 уулаа л шөнө дөлөөр ирсэн учир нь мэдээж хамсаж бинзен хулгайлах гэж.  Яахав хүн байхгүй үеэр газар дор байрлулсан цистенрнээс бинзех хулгайлах тун ч муугүй санаа байлаа. Эхлээд Дамба гартаа ханистр аваад оровв Гарч ирсэнгүй хүлээж ядаад Балддан оров бас л гарч ирсэнгүйвАраас нь Пүүжээ оров гарч ирсэнгүй эцэст аргаа бараад орилж орилэ байгаад мань манаач Пэлжид оров . Тэрээр энэ удаад бас л гарч ирсэнгүй. Өглөө ирсэн цагдаагийн ажилчид эдгээр 4 талийгаачдын цоцсыг авах гэж хөөрхөн ажил болов. Талиййгаачдын цоцгцос хэдхэн цаг ч ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

32 бушуу болоосой

Оруулсан: 21:31 2007-12-26 хундага

бодоод байсан чинь бичмээр санагдчихлаа... ч гэж дээ... lonebee-н бичлэгт бичсэн комээнтоо энд ахиж бичмээр... ч гэж дээ... коопи пааст хиймээр болчив... ч гэж дээ, би сүүлийн үед ийм шинэ өвчтэй (өвчин биш өвч) болцон. хүний бичлэгт комээнт хийнгүүтээ тэрийгээ шууд хэд хоногоос өөрийнхөө болоогт нүүлгээд аваад ирчдэг болцон... миний хүүхдээс ялгаа юу байхав.. гэцэн.. үүрцэн.. иржийгаам даа...амар болцон. харамч хахиг айн? эсвэл нарушист? эсвэл зүгээр л эх амтьны зөн совин айн? эм хүний нинжин сэтгэл айн? ккк... зассс, бушуу коопи паасталсу:

гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил ...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зуугаас жоохон илүү наслаарай...

Оруулсан: 10:23 2007-12-26 300-н блог
    Манай аавын өргөж авсан ээж гээд 90тэй хөгшин байдгийн... Бага залуугаасаа харамж, хахираараа нутагтаа алдартай, эцэст нь тийм хэвээрээ л байгаа... Хоёр нүд нь юм харахаа байгаад хэвтрийн дэглэмтэй... Бид нар ДЭДЭ гэж дууддаг... Ээж тэгсэн гэсэн хоол хийж өгөөд 100 наслаарай гэсэн гэнээ За л гэсэн гэнэ... Талх өгөөл 200 наслаарай гэж За л гэж. Хамгийн сүүлд нь цайг нь хийж өгөхдөө 300 наслаарай гэж. Дэдэ За л гэсэн... Аягыг нь угааж өгчөөд өгсөн чинь Дэдэ ээжийг 100 наслаарай миний охион гэж гэнэ... Ээж: Би зуугаас илүү насалмаар байна гэж. Тэгсэн дэдэ бодож бодожийснаа за тэгүүл зуугаас ж...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Та өөрөө өөрийгөө мэдэх үү?

Оруулсан: 02:55 2007-12-26 erdek
    Бид ер нь өөрөө өөрсдийгөө мэдэх бил үү? Яг ямар сул болоод давуу талуудтай, ямар нөхцөлд яаж ханддаг хариу үйлдэл үзүүлдэг, бусадтай яаж харьцдаг. Миний найз нөхөдүүд намайг тойрон хүрээлэгчид гэж ямар хүмүүс вэ? Мэдээж огт мэдэхгүй гэхгүй ч бодож үзээгүй анзаараагүй зүйл байж болох л юм. Ингэж бодоод ер нь өөрийгөө судалж үзье гэж бодлоо. Анх удаа ч ингэж бодож байгаан биш л дээ. Тэгтэл Шон Ковей -ийн "Нөлөө бүхий залуу хүний 7 дадал" гээд номонд байдаг Great Discovery гэдэг хэсэг санаанд буув. Тэгээд энд хуваалцахаар шийдлээ. Цаас харандаа аваад доорхи асуултуудад хариулах гээд үзээрэй....
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

нэг ая барив аа..

Оруулсан: 21:59 2007-12-25 хундага

  ← монгол хүүхэн... нэгэн дуу... дуулахыг хүсэв ээ...
тэрээр... ингэж дуулав аа... ("монгол хүү" киноны өгүүлэгч шиг хэлэв)

тохой зандан модондоо
бөмбөр минь
толгойн сүүдэр тусна даа
бөмбөр минь
тоотой хоногийн хугацаанд нь
бөмбөр минь
тоогүй ихээр даслаа даа бөмбөр минь...

Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

өдрийн тэмдэглэл

Оруулсан: 21:52 2007-12-25 Friska
мы будем вместе всегда? oh yeah, скажи только да...гоё дуу тээ. Токиогийн. Oh yes гэдэг хэсэг нь асар таалагддаг. маргааш шинэ жилтэй, нөгөөдөр шинэ жилтэй, причем 2 өөр хотод, би ер нь ганц мэддэг гадаад хэлээрээ заримдаа гайхуулжийнаа,  тэхгүй бол хүмүүс дээрэлхээд байхын:p  өчигдөр таньдаг хүний нэткафед очиж амжуулангаа хэдэн цомог татаж авав, гардеробоо шинэчлэв гэдэг шиг л.  болжээн, сайхан байна...буцаад амьдарч эхлэх гэжээшд, зөвхөн ажиллаад л байсан чинь. гэхдээ дутуу, хүссэн бүгдээ авч чадаагүй лд. өнөөдөр онцгүй өдөр байлаа, сайхан байсан бол гэгэлзээд хот явчих байлаа, тэгсэн гэгэ...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тусламж хэрэгтэй байна, Нэг удаа хоолонд даана шүү

Оруулсан: 10:18 2007-12-25 Обдоо

Найзуудаа тусламж хэрэгтэй байна. Шинэ жилийн барын комисст орчихоод бахларч байна. Та бүхэн тулславал их баярланаа. Хамгийн гол нь 5 багийн дунд /12 гигшүүнтэй/ зохиох хөгжөөнт тоглоом бодоод бодоод олдоогүй ээ. Дандаа урьд нь тоглуулчихсан болохоор тийм сайхан биш байна.

Ямартай ч шинэлэг арга хэлбэхрээр жаахан халаалттай хшмүүсийн дунд явуулчих, нэг их ичгээгээд ур чадвар шаардаад байхгүй funny  талдаа тоглоом байвал тун зүгээр байна.

Та бүхэн надад туславал тэр сайхан тоглоом олж өгсөнийг хүнийг хувиараа нэг удаа сайхан хоолонд даана гэж амлаж байна. /2 ийн хооронд хоол биш/

Яахав нэг...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->