Like water For chocoLate


Brand Mono - YOU

Бичсэн: 10:23 2007-10-23 Cool
 

Хувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого гого гэж сэтгэл дотроо мангуурав. Тэгээл за за тэгвэл байнш дээ тэ, би заримдаа хүний үгнээс зөрж, өөрийнхөөрөө зүтгэж бусдыг шантаажилдийн. Тэр мэрийг дараа нь бодохдоо их л харамсдаг байсан бөгөөд брэнд ю-г умшаад яадийн яадийн болдгүй муу, болдог л юм байшд гэж онгиров. Би брэнд юм чинь. Хэхэ. 

Брэнд Ю-гээ хөгжүүлэх дараахи хэд хэдэн зөвлөгөө байна.  

  1. Develop saying- Гоё ярьж сур: Ярих чадвараа хөгжүүлэх талаар тайлбар хэрэггүй байх. Өөрийн гэсэн с энд ай-тай ярьж сурах
  2. Write a book- Өөрөө эсвэл хүнээр өөрийнхөө тухай ном бичүүл.
  3. Hone a distinctive look-Иймийжаа хөгжүүл, Дональд Трампын матрынх шиг үсийг хүн бүр хараад түүнийг таньдаг.
  4. Get a cause- Юманд туйлширалгүй, break авч сурах , Анжелина Жоли Африкт очиж хүүхдүүд асардаг гэх мэт.  
  5. Encourage nicknames - Өөртөө күүл ник сонгох, хүмүүст түүгээрээ танигддаг байх гэсэн утгатай байсан байх.
  6. Link up with better brands – Тэд заавал чиний найз байх албагүй зүгээр үгийг нь сонсох боломжтой орчныг бүрдүүлхийг хичээ.
  7. Мimic a popular brand – Энд нэгэнт алдаршсан брэндүүдийг дуурайх. Тайра Банкс өөрийгөө некст Опра гэж хүмүүс хэлэх хүртэл түүнийг дуурйадаг. Өөр Хятадын Дональд Трамп гэгддэг нэг нөхөр гэх мэт жишээ бичсэн байсан.  

Блогдох, Hi5, самбардах зэрэг насандаа хүн бүр өөрийгөө брэнд гэдгийг маш сайн мэдэрдэг гэж онцолсон байв.

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 10:26 2007-10-31
Зөө зөө. Минии нэр ч гайгүй л брэндийн нэр болхым бна кэкэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Хүслийнжигүүр 13:52 2007-10-25
big grin big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: ganxvv 22:03 2007-10-24
Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 09:31 2007-10-24
зураг мураг сайн мэдэхгүйэ. calligraphy-nuud l bh shig haragdsiishd. tamhichdyn uruund hehe
Холбоос
Сэтгэгдэл бичих!

сэтгэгдэл

Оруулсан: mongolxvv (зочин) 18:32 2007-10-23
пөөөх данкэ би ч нээрээ цорын ганц хувь дахин давтагдашгүй брэнд юм бна шүүдээ харин одоо жоохон тордоод пий ааааар хийгээд өгвөл үүүү winking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 11:44 2007-10-23
Тэр БТ ч үнэн дажгүй брэнд шүү. winking

XVV гээд лааг найдваргүймаа.. Брээнд нь ч брээнд л юм.. сайжруулах гэхээр сайжрах найдвар үнэн багатай... sad 2,4,7 бол ялангуяа үнэн найдваргүймаа.. (Биччээд харсан чинь 247 болцон байна tongue)6 л хамгийн гайгүй нь юм. Би ч олон лааг лааг брэндүүдтэй хайр сэтгэлийн холбоотоймаа tongue
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 10:50 2007-10-23
ккк... ийм байсым уу? гсн лол... гэснээс найрад чинь Фридагийн зургууд байдаг тэй...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax