Like water For chocoLate


Байна ба байхгүй

Бичсэн: 09:36 2007-10-22
 

Байна ба байхгүй

Байшинд суудаг байжээ

Байшин нь гэнэт нурж гэнэ

Байна хаалгаар гарч гэнэ

Байхгүй цонхоор үсэрч гэнэ

Байшинд хэн дарагдсан бэ?

 Хариулт нь БА

 А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээд чанар нь гэж би хувьхандаа үздэг , Сэтгэлийг яагаад тэргүүнд тавьж байна гээхлээр болболдоо хө. Сэтгэл гэдэг чинь болбаас хүний үйл хөдлөлийг ухаанаас илүүтэйгээр чимэн харуулдаг голлох хүчин зүйл юм дагуу даа. Өчдөр Морин хуурын чуулгын 15 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концертийг үзлээ. Сайхан аялгуунууд нүд ам хамар чих гээд л хамаг эрхтэн рүү минь урсан орж,сэтгэл бас эрхтэн гэж хаа нэгтээгээс уншсан санагдана,сэтгэл рүү минь мөн л орж байх юм. Даамчиг бөртдэй паарти, нээлттэй хаалганы өдөр нарын гайгаар нойрмоглон сууж байсан. Тэр үед Улсын филармоны симфони оркестр анд нөхөддөө баяр хүргэхээр хамтран аяз тоглосон толгой муут би нэрийг нь тогтоож амжсангүй, хүмүүс бас би сонслоо гэдгээ илэрхийлэх гэж баахан шаагилдан алга ташсаар зарлагчийн микрофоны дуунаас илт давж намайг игноордов. Браво гээл ганц хашгирхад болдийн байгааз дээ. Нээх ардын намын бүгд хуралд автоматаар алга ташуулах зорилгоор суудал бөглөсөн товаришууд шиг царай гарган гарын алга зодох ямар хэрэг байдийн. /Хаха аймар бухимдлаа/.  Би ч бас сонссон л байсышд. Бүтэнбаяр удирдаач гэж нэг товариш зүгээр хайр хүргээд хаячдын. Нээх хэнэггүй царай гаргаж сүр пар орж ирснээ удирдаачынхаа гайхалтай индэрт зогсонгуутаал зүгээр нээх гого бүжиглээд байдын. Би бараг нэрийн үл мэдэх нэгэн аязын дараа Бүтэнбаяр удирдаачын удирдаж байснаа , гараа нэг огцом хөдөлгөөн хийж даялаад толгой молгой нь тэрүүхэндээ шилээ шөргөөн дуусгахад нь хамгийн чангаар ганц алга ташсышд. Бусдан дээр нь аа тий тий мэддэг ая гэж найздаа томроод сууж байснаа түүний дохиурын уран яруу хөдөлгөөнийг нь нүд салгалгүй ширтэн анхааран үзэж дуусгав. Тэгээд сэнтийгээсээ буугаад алхахаараа нээх хөөрхөн гар хөлөө хайш яаш савчуулан бондого бөндөгө алхаал яваад орчхийм. Эгэл мөртлөө эрхэм хүн санагдсан даа, Бас нээрээ Дашпэлжээ гуай эрдүү цээлхэн хоолойгооро нутгийн чулуу алганд хөлрөөд нутаг минь намайг санав уу, нутгаа би санав уу даа гээл дуулхад нь иймийн учир би амьдраад л байдын байна. Ийм хүмүүс бидэнд үлгэр дуурайл болж цаашдаа алхах хүчийг өгдгийг мэдрэх шиг болсон юм. Тэнэгүүд ч бас үлгэр дуурайл болдымаа хөөрхий, тэднийг дутуу үнэлэх хэрэггүйээ, тйим зүйл ийж ярьж болкү шү гэдэг месааж илгээдэг байхгүй ю. За за лаг лаг лаг юм яриад ч яахуу. Сэтгэл гэдэг бол 35 үсгээр илэрхийлхэд үсэг нь дутмаар тийм нэг зүйл байдым шиг байна лээ. За байз концертоо үргэжлүүлхэд байшдээ тээ. Долгор гуай гарч ирээд нээх тайзыг гоёмсог харагдуулаад байсан. Би түүний дуулдаг эр хүн гэдэг дуунд дуртай, миний хоолойн цараанд тохирсон сайхан дууг амилуулсан юм ч гэхшиг. Хахаха. Хөөрхөн хөөрөх хааяадаа гөөлгий гөөлгий гэмээр л байдышү яршиг зүгээр.

 

 

 

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 09:54 2007-10-22
сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсч
сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог...

Галсансүх...

Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax