Like water For chocoLate


Эр зоригт манай үеийнхэн

Бичсэн: 11:38 2007-10-18

Энэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ  надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний буруу бас байгаа л юм байна. / байсан тэр ажлыг надаас нэхэж, удахгүй хийхгүй байх юм бол хатуу арга хэмжээ авна шүү. Тэр гуайд ч арга хэмжээ аваад яах вэ? чам дээр хатуу арга хэмжээ за юу гэж дарамтлав. Би ч хөөрхий миа гар буруугаа ойлгон -За ойлголоо гэж гараад баахан бухимдав. Үүрэгт ажлаа сайн , муу хийсэн, ямар дүгнүүлсэн ямар ч хамаа байхгүйгээр хувийнхаа ажлыг хийсэнгүй гэж надад уурлаж, арга хэмжээ авна гэж байгаа удирдлагаа буруутгах эсвэл зөвтгөх учраа ололгүй өөртөө л жаал уурлалаа. Ийм нийгэмд амьдарч байгаа миний буруу юм уу? Хэн нэгэнд мөн сайн долигнохгүй бол хол явж, хүссэнээ атгаж чадахгүй энэ цаг үедээ эр зоригоороо урагшаа харан алхаж яваа нэгэн үеийнхэн, найз нөхөд өөрийгөө бас өмөөрмөөр, бахархмаар. Яадаг юм билээ дээ?

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tji 23:09 2007-11-03
Нээрээ л үе болгонд өөрийн хүсэл зориг, түрүү үеээс ирэх дарамт байдаг даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 01:20 2007-10-19
намайг хамт өмөөрсөнд баярлалаа happy
Өөрийнхөө буруугүй үед өөрийгөө буруутгаж яадын...
Нээрээ сирус гэж нэг амьдралдаа дэндүү гомдцон хүн нэг ширхэг байнаа. Очиж бурханд хэлэхээс big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 17:33 2007-10-18
нийгэмээ гэж... хүмүүс угаасаа өөдгүй амьтад болохоор хүмүүсээс бүрдсэн нийгэм өөдгүй л байж таараа... хаана ч тэр өөдгүй юм байж л байгаа...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 16:25 2007-10-18
түр хадгалах гэж байгаад оруулчаад гараад явцан байшд.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 12:45 2007-10-18
алдагдсан үеийнхэн... эсвэл картын барааны хүүхдүүд гэж нэрлүүштэй лоол...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax