Like water For chocoLate


Зам+Том оврын автобус

Бичсэн: 14:36 2007-10-10 Эмзэглэл

Замын бөглөрөл түгжрэл их байгаад бухимдсан нэгэн блогчны тэмдэглэлийг уншаад, энд өөрийн бодлоо бичие. Юунаас эхлэх үү? Энэбиш агсан /УИХ-ын дарга/ "Мянганы зам"-ыг эхлүүлсэн гэлцдэг. Зам дагаж амьдрал явдаг. Улаанбаатар хотын зам засварын энэ зуны тендерт 7 компанид эрх олгож хотын замыг шинэчлэн сайжруулхаар 1 тэрбум?? төгрөг төсөвлөсөн. Эдгээр компаниудаас 25-р эмийн сангаас хороолол руу өгсдөг болон 5 шарын Баянхошуу руу явдаг Зүүнсалаа? -ийн зам 2-ийг засах компаниуд техник тоног төхөөрөмжийн гачигдлаас шалтгаалан зам биш там тавьсан байсан." Нарны зам "  шиг аятайхан зам тавьчихдаггүй юм гэхэд хуучин байснаар нь орхисон бол дээр дурьдсан 2 зам арай л гайгүй байх байлаа. Нарны замын төслийг Монгол талаас хамтран хэрэгжүүлсэн компани өдийд лут болсон байх даа. Япончууд чинь өөрснөө юм хийдэг, дээрээс нь хүнийг бас юм хийж сургадаг улс. Нэг онигоо байдаг байхаа. Япон хүн Монголд машинаар явж байгаад толгой сэгсэрч -Энэ замыг тавьсан хүн лав шоронд орсон биз? гэж асуутал хамт явж байсан Монгол нь -Юун шорон, харин шагнал авсан гээч гэж хариулсан гэсэн. Манайхан зам тавихдаа төсөвлөсөн хөрөнгөөс нь өөртөө унагааж өргөнөөс нь ч нэг, зузаанаас нь ч бас хасдаг гэнэлээ. Гадны хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийг Монголд олгохоор өгөөмөр гараа сунгахдаа нөгөө тусламж нь хэдхэн хүний кармаанд орох бус олон нийтийн зориулалттай ашигтай тустай зүйл болоосой гэдэг үүднээс биднээс санал асуудаг. Бид заримдаа оновчгүй зүйлд үр ашиггүй зарцуулдаг. Үүний тод жишээ нь саяны зун Монголд ирсэн Европын сэргээн босголт банкны төлөөлөгчид Монгол Улсын шийдвэр гаргах эрх мэдэл бүхий нэгэн хүнээс /бяд өөр хоорондоо-авгай гэж нэрлэдэг юм. / танайх манай буцалтгүй тусламжийн 10 сая? еврог Улс орондоо хэрэгтэй ямар бүтээн байгуулалт, үйл хэрэгт зарцуулах вэ гэтэл Авгай-Бяд үүнийг чинь том оврын 2000 автобум худалдан авхад зарцуулна гэжээ. ЕБ- Танайх 2000 автобус явах замтай юм уу ? гэтэл А- Өгвөл өгнө л биз, байвал байна л биз, бараг юун их юм шалгаадгийн гэж авсан гэсэн. Сүүлийн үеийн мэдээгээр уг буцалтгүй тусламж олгогдхоор болсон бөгөөд манай хэдэн гарууд ямар маркийн автобус авхаа шийдэн төсөл боловсруулж суугаа байх даа. хөөрхий. хихи. Инээдгийн учир нь өнөөдөр зөвхөн Улаанбаатарт хэдэн ширхэг автомашин, автобус, микро явж байгаа билээ. Хэдэн цаг хүртэл зам түржирч гацаж лай болдог билээ. Тэд нарыг өчүүхэн ч бодсон зүйлгүйгээр амандаа орсноо бурж суудаг .... ч гэхэв. Том оврын автобуснууд худалдаж авлаа ч гэсэн 2000 лав авахгүй. Үсрээд л 500-г худалдаж авлаа гэхэд хотоор нэг данхайтал зам түгжиж, хүн болгоны нүдэнд өртөж бяд 2000 автобус авлаа гэж өдөр, шөнө, өглөө, оройгүй зурагт , радиогоор уран донгодох гэж байгаа биз. Тэгээд сул орж ирсэн мөнгөөрөө лууван, лаагаа идацгаахийн биддэ. Гадны сайн гэж яригддаг жишээлбэл Тайваны давхар зам тавьдаг төслийг судлаад мэргэжилтэнгүүдийг урьж авчирч судалгаа, шинжилгээ хийлгэж хамтран төсөл боловсруулан хэрэгжүүлхэд ч уул нь буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ядах юмгүй санагдана. Эсвэл гэрэлтүүлэгээ шинэчлэж болмоор, сохор амьтад шиг зам дээр холын гэрлээ асаан, энд тэнд машин барих гэж зогсоо улсуудыг дайрчих шахаад өнгөрөх зовлонгүй болгоход ч хялбар. Хотоор нэг гэрэлтүүлэг хийсэн ч ер нь яадийн. гэж л бодож байна.

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 14:15 2007-10-12
нарны зам барихад япон монгол хоёр талаас оролцсон хувийн хэвшлийнхэн аль аль нь л ашигтай байсан байх. монгол талынх нь том болсоон. харин тэр хуучин автобусаа буцааж татдаг тухай огт дуулаагүйн байна. шалтгаан нь ойлгомжгүйн.
ЕБ эрхбиш шалгаж, үр дүнг нь тооцжээж өгдөг байлгүй дээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: sirus 11:55 2007-10-12
2 барилгын чиглэлээр хамт сурч байсан оюутан төгсөөд нутагтаа буцацгааж... хэдэн жилийн дараа тэд тааралдахдаа тус тусынхаа улсад дэд бүтцийн сайд нар болсон байж... нэг нь учиргүй баян нөгөөх нь ядуу хэвээрээ... ядуу нь баянаасаа баяжсан аргыг нь асуусан... дуудаад нэг зам руу заагаад тэр замыг хаж байна уу? гсн харлаа гэж гэнэ... нөгөөх нь энэ зам ууг нь 5 см өргөн байх ёстой байсан юмаа гэж гэнэ... ядуу ч өө заза гээд ухаараад явж:... хэдэн жилийн дараа 2 нөхөр ахиад уулзсан чинь ядуу байсан нь бүүр тасархай баян болсон байсан гэж байгаа... нөгөө гар нь чи яж ийм хурдан ийм аймаар баяжив гсн за хөө чи тэр жимийг харж байна уу? тэр жим чинь ууг нь зам байх байсан юм гэсэн гэдэг ккк...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Tsoomii 11:45 2007-10-12
Battai ikh survaljaas hotiin teevriin avtobus 1 kompanid yoponoos 50 shine avtus orj ireh gej bgaa gesen. tuunii tuld odoo shar had metiin chigleld yavaad baigaa tsenher avtobusaa butsaan tatah gesen yum baih. Gevch deeguurh bossuud butsaahgui huvichlah gej guiseer baigaad ene shine avtobusnii asuudliid udaashruulaad bgaa yum. Bas ter huuhin avtobusnii teevriin hugatsaa ungurchihsen gesen shuu.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 15:50 2007-10-11
500-г авкүйээ. Тэгүүл хотод багткүйшдээ сайндаа 20,30-ийг л авна дөө. Тэхдээ сонин ейн хүмүүс яагаад ийм болчдым болоо? Авгай ч ёстой авгай юмаа crying waiting not listening
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax