Like water For chocoLate


How to stay young and always happy

Бичсэн: 01:54 2008-Jul-30
 1-р дүрэм. 
Нас, жин, өндөр гэх мэт онцын шаардлагагүй тоонуудыг мартаж орхи. Эмч нар л энд санаа зовох ёстой юм байгаа биз. 

 2-р дүрэм
Хөгжилтэй, сэргэлэн, өөдрөг найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүл. Ааш муутай юмнууд чамайг уруу татаж байх болно./Хэрэв чи тэр ааш муутуудын нэг бол үүнийг санаж яваарай.Би ч санаж байгаа ккк/

 3-р дүрэм 
Байнга шинийг суралцаж бай. Компьютер, гар урлал ер нь чиний мэдэхгүй суралцаж болохуйц бүгдийг сурцгаа.Тархийг ажиллагаагүй чөлөөтэй орхиж болохгүй. Ажиллагаагүй тархи бол чөтгөрийн ажлын байр, тэр чөтгөр гээч нь Там гэсэн үг байдаг. 

4-р дүрэм 
Эгэл жирийн юмнаас таашаал авч сур. 

5-р дүрэм
Их инээж бай, чанга удаан инээх хэрэгтэй. Хэрэв чамд хамт байхдаа дандаа хөгжилдөж байдаг найз бий бол түүнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөж бай. 

6-р дүрэм.
Уй гашуу, зовлонг тэсэж дааж өнгөрүүлж сур. Энэ амьдралын чинь туршид чамтай хамтдаа байж чадах цорын ганц хүн бол чи өөрөө юм.

7-р дүрэм.
 Өөрийнхөө дуртай зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж бай. Гэр бүлийнхэн чинь, тэжээмэл амьтад,ном, зураг, хөгжил, кино,  хобби чинь гээд ер нь дуртай болгоноороо.Гэр чинь чиний удаан саатаж байх ёстой тэр л газар мөн. 

8-р дүрэм. 
Эрүүл мэнддээ байнга анхаарч бай. 

Эрүүл чийрэг биетэй бол түүнийгээ тэр хэвээр нь хадгал. 
Эрүүл мэнд чинь заримдаа мууддаг бол түүнийгээ сайжруул,
Өвчин тусчихаад байгаа бол эмч нарын болон тусалж чадах хэн нэгний тусламж дэмжлэгийг ав. 

9-р дүрэм. 
Буруу замаар битгий будаа тээ, буцахдаа шороо тээнэ гэж үг байдаг.ккк.Осол эндэгдэл ихтэй юманд битгий оролцож бай. Чи хаашаа ч явж , зугаалж болно гэхдээ хаа нэгтээ чамайг аюул осол хүлээж байгаа нь тодорхой тийм газар руу битгий явж бай. 

10-р дүрэм.
Хайртай хүмүүстээ боломж олдох бүрийд хайртай гэдгээ хэлж баярлуулж бай.
Амьдралын мөч бүрд талархаж баясаж байгаарай.

Тунгаа гэдэг найзаас явуулав.
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: dadido 08:01 2009-Feb-6
тийм шүү smug
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 12:03 2009-Jan-16
hevlej avaad hanandaa hadchihii.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 3apaa_ax 06:51 2009-Jan-5
за
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 09:10 2009-Jan-2
10. шүү big grin
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tatah 06:42 2008-Sep-28
эххэхэхэ, за гэдийшд happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: org 10:52 2008-Aug-13
хоблоос гэж яадаг эдийн?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 09:01 2008-Aug-6
Хэрэгтэй л мэдээлэл байна даа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 09:00 2008-Aug-6
Хэрэгтэй л мэдээлэл бна
Холбоос
Сэтгэгдэл бичих!

zarimiig ni chadah yum baina

Оруулсан: Обдоо 10:19 2008-Aug-5
zarimiig ni chadah yum baina
Холбоос
Сэтгэгдэл бичих!

zarimiig ni chadah yum baina

Оруулсан: Зочин 10:18 2008-Aug-5
zarimiig ni chadah yum baina
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 01:36 2008-Jul-31
хэхэ наадахыг чинь намайг харжийгаад л бичцийм бишөө laughing Нээрээ загвар хийж өгнө гэж худлаа яриад 1000 жил явжийгаам байна даа...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tungaamaa 04:28 2008-Jul-30
уучлаарай. 9 дүгээрийг буруу орчуулсан байна, эрсдэлтэй алхам биш, буруу юманд битгий хутгалдаарай гэсэн утгатай байсан юм байнаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: gereltuya 03:40 2008-Jul-30
Ойлголоо. Харин тэр 9 дээр байгаатай санал нийлэхгүй юм байна.Эрсдэлтэй алхам хийхгүй бол нэг хэвийн муухай амьдрана ш дээ. happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Friska 02:22 2008-Jul-30
өө ийм амархан юм уу, би хялбар юманд дургүйм чинь биелүүлэхгүй ээ гссс tongue
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
idiomatic-dormant