Like water For chocoLate


Би ямар хүнд дургуй вэ?-1

Бичсэн: 12:15 2008-Jan-11
  Дугаар 1. Монгол-Тайваны төлөөлөгчийн газарт очиж нэг хүний анкет бөглөж явуулах болов. Очтол консулын газар гэсэн шилэн хаалтны цаана 2 охин зогсож байх юм. Нэг нь ирснээ эгчээ энд байхгү байгаа хүний гарын үсгийг дуурайлгаж зурж болохгүйэ. Ажент гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг бич гэлээ. Тэгээд ажент дээр нь бичхээр бүгдийг хуулчихаад байж байтал, хаяг гээд гараад ирэв. Би энэ хаяг дээр гэрийн хаяг бичих юмуу , юуны хаяг бичих вэ? гээд асуутал- 2 дох охин хүрч ирснээ над руу харж байснаа.

-          Гэрийн хаяг л байдаг биз дээ. өөр ямар юмныхаа хаягийг бичих гээд байгаан гэв. Миний дургуу хүрч баахан орилмоор санагдаад.

-          Зөндөө хаяг байдгиймаа. Алийг нь бичих вэ гэж асуужийн.

-          Хаяг гээд наана чинь бичцэн байхад англи хэл мэдэдгүй юм уу гэж аашлав.

-          Чи надтай хэрэлдэх гээд байн уу үгүй юу? Үйлчилгээний газар ажилжийж чи хүн доромжлох ямар эрхтэй юм?Чамайг хэн гэдгийн ?Бүтэн нэрээ хэл.

-          Сараа.гэдэг.

-          Бүтэн нэрээ гэжиЙН? /чаддаг бол дээд хүмүүсээр нь хэлүүлэх юмсан гэж бодож байсан ч сачий хүрэхгүйгээ гадарлаад дуугай болов./

-          Миний бүтэн нэр.Чи өөрөө надтай хэрэлдэх гээд байна уу? Би үйлчилгээний газар ажилдаггүй. Консулын газар ажилладаг.

-          Чи хүний асуултад хариулаад зогсох ёстой биз дээ. Хаяг гээд бичцэн байхаар нь ямар хаяг бичих вэ гэж асуулаа. Ийм харьцаа хэрэггү л байдаг юм даа. Гэж хэлээд хэрүүл өндөрлөв. Сайндаа ч өндөрлөсөнгүй, анкетийг нь аваачиж өгсөн хүүхдийн юмийг аягүй бол саатуулаад хаячих байх гэсэн муу санаагаар амаа хамхисан.

 Дугаар 2. АНУ ЭСЯ дээр нэгэн төсөл амжилттай батлагдсантай холбогдуулан хүлээн авалтад уригдав. Хүлээн авалт явдгаараа явж, амеркчууд алдарт хоол болох гамбургур эн тэрээрээ дайлаад дажгү байв. Тэнд баахан том хүнүүсийн хажууд таних хүн ч олон биш болхоор бяцхан ганцаардасхийн, хүлээн авалт болж байсан өрөөнөөс гарч 00-ийн өрөө орох замд тавьсан байсан шилэн хоргон дахь АНУ цэргийн малгайг үзэж сонирхож байтал, нэг хүүхэн гарч ирснээ уучлаарай 00-ийн өрөө тийшээ , нааана чин зогсож зогсох хориотой ч гэнэ үү юу ч гэнэ үү.Тэгхээр нь хаана зогсохоо заалгах юм уу хаашаа юм., гээд хурдан явхын түүс болон байж байгаад гарсан чинь нөгөө хүүхэн өлгүүрт байсан миний куртикийг алга болгоцон, хааш нь ч юм дээ аьаад явцан байсан. Тэгхээр нь дотроо хүн хаана зогсохыг зааж байхын оронд, хувцас манаад зогсож байхгүй гэж уур хүрээд, ганцаараа бсн бол хэлэх байсан боловч хамтран ажилладаг ахмад хүмүүсээ бодоод амаа хамхив. Дээр 2т дурдсан гадаадын байгууллагад ажилхаараа өөрсдийгөө, тэнгэрийн умдаг атгасан мэтээр боддог Монгол хүмүүст би дургуй.

 Дугаар 3. Миний өрөөнд гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга эгчтэй хамт жайка-гийн нэгэн япон эр орж ирэв. Англиар овоо яридаг юм Миний өөдөөс харж байснаа, энэ Японоор ярьдаг юм байна лээшд гээд нөгөө эгчид хэлэв. Эгч манай талын хүн юм болхоор- Тийм шд гээд маасайтал инээтэл, - Гэхдээ нөгөө ямар юмны хэлтсийн тэрнээс муу ярьдаг юм байна лээ гэв. Тэгтэл эгч ямар миний өөдөөс харж сууж байснаа намайг муулалтай нь биш, өөр яриа руу дүйвүүлээд өнгөрөв. Бас нэг удаа 2 Япон эр миний өрөөнд орж ирснээ учиргүй инээлдэж японоор Монгол хүмүүсийг муулав. Яджийхад тэр хэдэн үг нь мэддэг үг таарснуу яасан ойлгоод их л дургуй хүрч суув.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
idiomatic-dormant