Like water For chocoLate


Унтах арга

Бичсэн: 12:05 2008-Jan-11
   Надад үхэх тэдэн шалтаг байна гдг шиг надад унтах хэдэн арга байна хэхэ.  

1. Элдвийг бодож эргэж хөрвөөсөөр аяндаа унтах, маргааш өглөө нь нүд чин улайж, нойр ханаагүй шинж тэмдэг илэрнэ.

2. Элдвийг бодохгүйг хичээж, нүдээ анин албаар унтах. Хэсэг хугацаанд азнасны дараа нэг юм бас унтцан байна.

3. Ном уншиж байгаад унтах, өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой.Орой хэрэглэвэл унтахаасаа илүү номныхоо үргэлжлэлийг боддог муу талтай.

4. Бясалгал хийж байгаа юм шиг амьсгалаа зөвхөн мэдрэхийг хичээх, энэ арга даанч бүтэшгүйэ. Зовлонд нэрвэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

5. Тоо тоолж унтах. Энэ арга нилээд үр дүнтэй бөгөөд амьсгалаа гүнзгий аваад, аажуухнаар тоолбол бүр хурдан унтана. Уржигдар 1600 гараад нам унтцан байсан өглөө нь тархи толгой амарчихсан, нүд мүд сэргэлэн байсан гэвч өчигдөр их ачаалалтай байсан тул хэрэглээд хэрэглээд нэмэргүй байсан.

6. Халуун сүү, банштай цай гэх мэтийг хэрэглээд хөөстэй баннанд ороод, биеэ хөрж амжихаас өмнө дулаан хөнжилдөө орж унтах, заримдаа тус болдийн.

7.  Архины төрлийн умдаан хэрэглээд унтах, заримдаа үнэхээр тус болдог тархи амарсан байдаг. Гэхдээ ихэвчлэн тултал нь буюу тасартал ууж байж унтвал хурдан бөгөөд нам унтана. Гэвч маргааш нь шартах, энээ тэрээ гэсэн үр дагавартай.

8. Нойрны эм. Дажгүй. 2 удаа хэрэглэж байсан. 2ланд нь үд болтол унтаж үхрийн дуунаар сэрсэн.

9. Шөнө орой кино үзэж, мөрөөдмөөр санагдсан юмаа, эцэст нь тултал мөрөөдөж, эргүүтэж эргүүтэж унтах. Энэ аргын маргааш дугаар нэгийн адил нүд ам, муухай босож ирэх магадлалтай боловч босч ирэлгүйгээр өдөржингөө унтах буюу ажлаа таслаад унтах боломж бас үлджийн. Амралтын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг, ажлын өдрүүдээр сэрчихвэл гэгэлзээд лайтай байдийн.

10. дах арга гээд дахиад зохиочихье.Ядарч унатлаа ямар ч хамаагүй аргаар сэрэнги байж байгаад, тэгээд эцэст нь сүхээр зохиулсан мэт унтах байж болох л юм. Хэзээ хэрэглэснээ санахгүй байгааг бодход хэрэглээгүй байж ч магад шиг байна.

 

Маргааш сайхан унтнаа.

 

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Miracle 08:16 2008-Jan-21
Өдөржин сөхөрч унатлаа ажиллаж ирээд орой усанд ороод орондоо орход бол ёстой жижкэн бэби нар шиг л унтаж байгаам да
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: mieon (зочин) 09:22 2008-Jan-13
надад ч гэсэн ослоо эрт сэрж бага тсаг унтах арга л хэрэгтэй бна. Би шоно унтаж чадахгыи бсаар оглоо ыыр тсайхад унтаад орой нар жаргасний дараа сэрж бна ш дэ. Хэдэн одор нар гэж зыилийг харалгыи онгорсоноо ч мэдэх ум алга.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: sirus 09:20 2008-Jan-13
өө зовлон алуур 667 дахь бичлэгийг бичцэн... байхын....
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 09:05 2008-Jan-13
би бол нээрээ хүсээд хүсээд унтахгүй гэж байгаа үүр цайтал элдвийн арга хэрэглээд ч нэмэргүй... үүрээр нэг үхээд сэрэхдээ аймшгийн болоод, ажилаасаа дандаа гоцордын. харин өдөр сүхдүүлциймшиг унтчихгээд...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: yuki (зочин) 02:22 2008-Jan-13
Надад бол нийрээ сэрүүн байх арга л хэрэг болжээн. Унтий гээл бодуул унтчаадайхээ. Тэгээд бас унтчихгүйсан гээлайхад тас, хүн юм ярьжаахад л тас, киноны хамгийн оргил хэсэг дээр л тас. Яаааяаяаяая, яахаа мэдкүйлайна шүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 05:35 2008-Jan-13
10 дахь арга бол дэмий дээ. Би угийн унтамхай болохоор сэрүүн байх аргууд л хэрэгтэй байгаан.. тэгж тэгж сэрүүн байж тэсч байгаад унтахаараа хар дарж зүүдлээд сэрээд үнэн лайтай шүү.
Би бол тоол бол 1 .. 2.. 3... гээл тасарч байгаан хэхэ харин дуу сонсоод хэвтвэл бас овоо 2-3 дуу сонсчихдог юмаа happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
idiomatic-dormant