Like water For chocoLate


Хотын амар амгалан

Бичсэн: 16:31 2008-01-04

Өчдөр, уржигдар хот маань амар амгалан байлаа. Кафе, баар, дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй.Гудамжаар машин тэрэг, хөл хөдөлгөөн багатай, хүн болгон бараг ажлаа тараад гэртээ хариад байгаа муу хаашаа юм. Эсвэл шинэ жилийн өмнөх их хөл хөдөлгөөнтэй харицуулхад хүмүүс бага байснаас надад тэгж санагдав уу? Ямар ч гэсэн Монголын уртаашаа ганц "Тэнгис" кино театрийн үзвэрийн билет олдохгүй алаан болж байна гэсэн. Тэгээд дээрээс нь цагдаа нар бараг амьдралдаа шахуу 2-хон өдөр ажлын цагаар амарч үзжийн гэж яриад байна лээ. Эрүүлжүүлэх, гэмтлийн хүлээн авах энэ тэр гээд шөнөдөө хүмүүсийн очиж үйлчлүүлэх дуртай байдаг нилээд хэдэн газрууд хүн амьтангүй шахам байсан мэдээ үзэв. Гэхдээ дандаа тийм байвал чөлөөт цаг өнгөрөөх газар нилээд нэмж нээх хэрэгтэй, ер нь энэ баарнуудыг хаагаад оронд нь өөр газрууд нээчхэж болдгүйн байхдаа, нэг ингэж аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа дээрээ. ББС-ийн мэдээн дээр Монголчуудын нилээд их хэрэглэдэг архи нь хортойн улмаас тэдэн хүн үхэв гээ бичсэн байлээ. Нилээд их хэрэглэдэг ч байх даа яахав дээ.. Уул нь гэхдээ саяны шинэ жилээр үхэл осол эндэгдлээс хамгаалах гээд талбай дээр болдог "Мөнгөн шөнө" гэдэг ёслолыг хийгээгүй, салютыг буудахыг хориглосон гэнэ лээ. За яадаг ч байсан тэгж машин тэрэг бөглөрөхгүй, бааранд утаа манан бага шиг татаж, хүн амьтан хашгичиж, гуаглахгүй байвал дажгүй л санагдсан. Их хотын секс /Sex in the city/ шиг Их хотын амар амгалан дандаа байгаасай.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 12:02 2009-01-16
haha hugjiltuu bichjee. rolling on the floor Tiim shuu arhind hordsonii daraa udruudiin tuhai bna.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 09:50 2008-01-08
харин тиим ээ. Сар болгоны нэг долоо хоногийг иим бологчоосой гэжжж
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 09:10 2008-01-08
Марзагнал = Марзаганал? одоо л олж харж байна...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 09:09 2008-01-08
Нээрээ тийм юм болсымуу гсн хэхэ
Нөгөө нэг ном бичээд байгаа гэсэн юу болж байгаа вэ?...
Нээрээ тэр нэлээд хэрэглэдэг юмаа хэрэглэхээ больчихдог бол...
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax